ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Бие холдсон ч сэтгэл холдоогүй миний түүх

Хайр & секс  | 2015 / 10 / 27

Хүмүүсийн дунд “үнэн” юм шиг яригддаг, үнэндээ “худал” ч байж болох үгс цөөнгүй. Түүний тодоос тод жишээ бол “Бие холдвол сэтгэл холдоно”. Үргэлжлүүлэн түүхээ хамтдаа бичилцэх байсан ямар олон сайхан хос эргэн тойрныхныхоо цэцэрхлээс болоод үерхлээ зогсоож байсан бол? “Бүтдэггүй гэсэн үнэн юм байна лээ, алсын зайны харьцаа” гэж хэлсэн Rokit Bay-ийн дууны үгийг “бут цохиж” дараах 5 хүн өөрийнхөө холоос ч хайраа хадгалсан түүхүүдээ хуваалцсан юм:

Асуулга: Бие холдсон ч сэтгэл холдоогүй миний  түүх

1. Би хайртыгаа зургаан сарын хугацаатай ганцааранг нь орхиж явж билээ. Англид очих сургалтанд суух ёстой болсон юм . Орхиод явах тэр мөчид үнэхээр хэцүү байсан шүү. Гэхдээ орхиод онгоцондоо суух тэрхэн мөчийн хэцүү нь тусдаа өнгөрүүлсэн зургаан сарын хугацааны хажууд мэдээж юу ч биш байсан. Хол байх хугацаандаа байнга холбоо барина. Байнга хоолойг нь сонсож мессеж бичилцэж байсан ч түүнийхээ хайр халамжийг үнэхээр их үгүйлж билээ. Тэр маань намайг санаа зовтол их халамжилдаг. Биений юм ирэх хугацаа дөхчихсөн байгааг өөрөө мартчихсан явж байхад л тэр минь санаад ариун цэврийн хэрэглэл бариад ороод ирдэг хүн дээ. Энэ их халамжинд нь нялхарсан би гэдэг хүн цаг тутам бодоод хэцүү байсан ч, хайртыгаа намайг насаараа хайрлаж чадна гэдэгт итгэдэг учраас тэр бүхнийг сэтгэл хагацалгүйгээр даваад гарсан. Бие маань хол байсан ч сэтгэл зүрх минь хамтдаа байсан нь л бидний хамгийн гол зүйл байх. (26 настай эмэгтэй А)

2. Түүнтэйгээ нэг гэрт ороод удаагүй байтал эхнэр маань ээждээ хань болохын тулд жилийн турш хөдөө амьдрахаар явсан юм. Явна гэдгээ хэлэх үед нь би их гомдож билээ. Хамт явья гэсэн ч дөнгөж шинэ ажилд орсон байсан болохоор жилийн чөлөө аваад явж болохгүй байв. Тэгээд ч эхнэр маань ганцаараа явахаар шийдчихсэн байсан юм. Хол газар байсан учраас араас нь байнга очоод уулзаад байх боломжгүй байсан. Хол байна гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Яаж байгаа бол, хоол ундаа сайн идэж байгаа болов уу, дулаан хувцсаа өмсөж байгаа болов уу гээд л үргэлж бодно. Жаахан даарахаараа л ханиад хүрээд хэвтдэг хүн болохоор их л санаа зовдог байсан. Гэртээ ганцаараа удаан суухаар санаад галзуурчих гээд байсан тул өөрийгөө аль болох маш завгүй байлгадаг байсан. Өдөр нь ажилдаа яваад орой нь фитнест, фитнесгүй өдрөө таксинд явж халтуур хийх гээд л. Бие биенээ санасандаа тэгдэг юм уу, заримдаа утсаар ярьж байхад тэр маань жаахан гомдоод уурлачих гээд байдаг байсан. Тэр үед нь анх танилцсан үеийнхээ хөгжилтэй дурсамжаа яриад л инээлгэнэ. Инээхийг нь сонсоход л сэтгэл нэг л сайхан болчихдог байж билээ. Хол байхаар нь ер нь жижигхэн юман дээрээс л муудалцчих гээд байдаг юм байна лээ. Тэр болгоныгоо эвтэйхэн эвлэрч дуусгахгүй бол цаашдын харилцаанд сэв суух магадлалтай юм байна лээ. (30 настай эрэгтэй Д)

3. Жинхэнэ хайртай хос хичнээн хол, хичнээн удаан хугацаанд тусдаа байлаа ч хайр нь хэвээрээ л байдаг гэж би боддог. Би 1,5 жилийн хугацаатайгаар гадагшаа томилолтоор явсан юм. Эхнэрээ ганцааранг нь орхиход тун хүнд байсан. Аав, ээж нь хөдөө байдаг болохоор хотод надтай л хамт байдаг байсан гэж хэлж болно. Тийм болохоор орь ганцааранг нь орхиод явж байгаа юм шиг л санагдаж байсан шүү. Эхэндээ бүх бүх зүйл хэвийн, бие биенийгээ санаж байгаа талаараа яриад л эрхлэлдээд л, заримдаа тэр маань уйлдаг байсан. Сүүлдээ ганцаараа үлдсэн хугацаанд олон асуудлууд үүсч, бүгдийг нь өөрөө шийдэж зохицуулах шаардлага гарснаас болоод тэр маань их бухимдах болсон. Ойр ойрхон хэрэлдэх гээд л, ойлголцоход хэцүү болж ирсэн. Тэр болгонд намайг байхгүйд хэн нэгэн хүн гарч ирээд тэрэнд маань тусалж байгаа дүр эсгэмэгцээ өөртөө татчих вий гэж айдаг байсан ч түүндээ маш их итгэдэг байсан болохоор тийм хүн гарч ирлээ ч надаас урвахгүй гэдгийг нь мэдэж байсан. Буцаад ирэхэд тэр маань асуудлуудаа давчихсан, надад зориулаад зөндөө гэнэтийн бэлэг бэлдчихсэн байж байсан юм даа. Ингээд бодоход бие биедээ үнэхээр хайртай, маш их итгэдэг хүмүүс ямар ч их муудалцаж, үл ойлголцож байсан ч хайр нь хэвээрээ бат бөх, хугаршгүй байдаг юм байна гэж би ойлгосон. (32 настай эрэгтэй Д)

4. Манай найз залуу америк руу дөрвөн жилийн хугацаатай сурахаар явсан юм. Үерхэж эхлээд нэг их удаагүй байсан болохоор гэрийнхэн найз нөхөд гээд л эргэн тойрны бүх хүмүүс л “Бие холдвол сэтгэл холдоно гэдэг юм. Нэг бол сал, нэг бол битгий явуул” гэж хэлж байсан. “Чи өөрөө хайртай гээд хүлээгээд байдаг цаадах чинь тэндээ очоод л өөр охинтой болчихно” гээд намайг шаналгадаг байсан шүү. Гадагшаа сурахаар явах нь түүний хувьд чухал том мөрөөдөл нь байсан болохоор би явуулахгүй гэж хэлж зүрхлээгүй. Хэдий нийлээд удаагүй байсан ч түүндээ үнэхээр хайртай байсан болохоор хүлээнэ л гэж шийдсэн. Бусад хүмүүсийн юу гэхийг чихнийхээ хажуугаар л өнгөрөөгөөд байсан даа. Байнга холбоотой байж, сонин сайхнаа яриад л таагүй зүйл тохиолдсон бол гомдоллож ирээд л ярина. Тэр болгонд хажууд минь байгаа юм шиг аргадаж, энхрийлж, дуу дуулж өгдөг байсан. Хол байх хугацаанд өөр залуутай гэрийнхэн маань танилцуулах гэж оролдож байсан гээд бод доо? Тэр үед надад үнэхээр утгагүй санагдаж байж билээ. Олон ч юм ярьж намайг сэнхрүүлэх гэж үзэж байсан даа. Гэхдээ л сэтгэлд минь уяатай хайртыгаа цаг үргэлж бодож байсан болохоор ийм асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд л хайртыгаа ирсэн өдөр гэрийнхэндээ өөрийнхөө зөв байсныг баталж, удалгүй бид хоёр сүй тавьсан. Одоо бид хоёр хэдхэн сарын дараа хуримаа хийхээр төлөвлөж байгаа. (28 настай эмэгтэй Ц)

5. Хайртай хүнээсээ хол байна гэдэг үнэхээр аймшигтай мэдрэмж. Хэцүү үедээ тэврүүлээд, үнсүүлмээр санагдавч хүссэнээр болохгүй, өөрийн эрхгүй уйлмаар болдог шүү. Маш том орон зай үгүйлэгддэг юм байна лээ. Үнэхээр л нэг нэгэндээ итгэдэг, хайртай л бол сэтгэл хувирна гэж байхгүй. Миний ажил доод тал нь 6 сарын хугацаатай байнга ийш тийш томилолтоор явдаг “тэнэмэл” гэж болохоор ажил байгаа юм. Эхнэрээ орхиж явах болгонд ямар хэцүү байдаг гээч? Тэр болгондоо түүнийхээ надад зориулж хийж өгдөг хоол, хайр халамж, үнсэлт гээд бүх зүйлийг нь санадаг. Хурдхан очоод л жаахан хүүхэд шиг эрхлэхийг л хүсдэг. Өөр ямар ч эмэгтэй түүний минь намайг халамжилдаг шиг халамжийг үзүүлж чадахгүй гэж боддог. Тиймдээ ч олон удаагийн бэрхшээлийг даван туулсаар, бие биедээ итгэсээр амьдарч байна. (38 настай эрэгтэй О)

Харж байна уу? Бодит түүх л гэрчлэхгүй юм бол өөр юу гэрчлэх вэ? Энэ дууг сонсоод итгэл найдвараа битгий алд. Чамд ийм түүх байна уу? Бусадтайгаа заавал хуваалцаж итгэлийн галыг нь өрдөөрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(897)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2015-11-29
xaip gedeg ih saixan zuil . bi haiptaigaa fb eer taniltsaj bsan . hoino surdag bhd olon zaluus ndruu huselt yvuulj yum bichdeg blaa thdee bi tuhai burt n nairsagaar gui gej tatgalzdag bailaa harin ygd ch yum mni xaiptai zaluu ndruu neg odor ndruu yum bichsen bi anh toogooguildee tgshiiged l ooroo suuldee zalhchih baih gej bodtol harinj tegeegui buur asaalttai l baival shuud nadruu yum bichdeg bailaa neg l medhed bi tuundee daschihsan . bi moscowd harin mnii haip novsibirsk d surdag bsn yum. bi geriinhende ene tuhai heleegue fb eer tanilttsan gevel saihan bhgui baih gej bodood .bid2 4n sariin tursh utasaar holbootoi baisar baigaaad biy biyndee daschihsan harin 5 sard nad deer hureed irdeg baigaa minii bayarlasan gej . harin odoo bi surguulia soliod mongoldoo surch baigaa hussen mergjelee olson bolovj tendee surguulia zohitsuulj chadahgui bsan bolhoor yah j argagui irchihsendee odoo haramsaad bdg yum hervee hun amitnaas asuugaad zohitsuulchihsan bol odiid tendee surch baih bailaa. harin odoo minii haip 3n jiliin daraa togsono bid 2 n zam tsaashid udaan az jargaltai urgeljleesei gej boddog odor bolgon haiptaiga utsar yridag ch uulzaj jdhgu jildee 2hon uulzdag bolhoor hetsuu busad hosiig haraad atraahna tgd zarimdaa haipdaa hatuu ug heljihne daraa n haramsana thdee l minii haip nmg yaj j uurlasan oilgood taivshiruuldag bolhoor terend n talarhah yum minii chin husel oor orond surah sonirholtoi odoo ch mon adil dahiad l shine he sudalj baina hervee bi shalgaltandaa tentschihvel bid2 n biynee huleeh hugatsaa ulam l nemegdene . bidnii haip untralgui monhod odoogiih shigee baigaasaa gej bi mash ih husej baina

Зочин: gb.   2015-11-23
Hair bol aguu zvil hol bn gedeg n salhiin ner bish harin ch sahlguur ymaa hol baih vedee bid nar hairtaigaa ulam meddeg baihaa.

Зочин: gb.   2015-11-23
Hair bol aguu zvil hol bn gedeg n salhiin ner bish harin ch sahlguur ymaa hol baih vedee bid nar hairtaigaa ulam meddeg baihaa.

Зочин: Leka.   2015-11-13
Hol zai hair setgeliin shalguur met sanagdsan., bi nz zalutaiga barag 2 jil uyrehsen. bi gadaadad 3 jil surahar bolwoo nz zaluu maani ch nmg hvleene ireed hvvhedt bolno gd ireeduige saihnaar tusuulj ywlaa gtl ireed 2 sar bolsonuu vgvi yu oor ohind sain bolson gdgiin medsen inged l 2 tiishee salla odoo bi gdg hvn chin yah uchiraa olohku l suujin., bvh zuiliig martana gdg vneher hetsvv ymaa bainga ter hvn bodogdoj ,untahda hvrtel tvvnig bodoj ygd nmg hvleej chadagui gj orooso asuj uilna. tsag hugatsaa l mini setgel zvrhiig emchleh bh gj naidaj bnda

Зочин: Tsatskaa.   2015-11-05
Hi naiz zaluutaigaa uyrxeed 8sar bolood jooxon zuilees bolood salchixlaa bi naizinxaa tursun udurt xalit ochood irii gsen chni uurlaad dvrgvitseed bsan tged nmaig uurinxuu xvsseneere yv bye ged msg bichsn enenees bolool salchixlaa setgel sanaa hvndxen bn bi odoo xvleexvv eswl ingeed martaxuu nadad hetsvv bn

Зочин: Deegii.   2015-11-02
Hairtai Hunee martaj chadana gejuu,hairgui Hun lbusdiig harj martaj chaddag yum.hairtai Hunee bi hichneen hol bsan ch horomch martaj bgaagui

Зочин: as.   2015-10-31
Mini hairt bas hodoo ajildag hairiigaa huleenee hairtaigaa irheer ni shan amidarnaa

Зочин: Angel.   2015-10-30
Санаж үхлээ...........................хурдан ирээчдээ Babyhen mini

Зочин: Medremj.   2015-10-30
Sain baitsgaanuu... bi nz ohintoi uulna uerheed 5n jil bolj bgaama hhe ehnii 3n jild eroosoo bie bieniigee oilgohgu bnga salj niileestei bsan yag gadaad yavdag jil n dunguj salchaad bj bgad gadaadad ochsn hoin n butsaj niilsen tgeel buh yumiig oilgoj ehelsendee hhe hol zai gdg uneheer hetsuu tevreed avii gheer hol unsed avii gheer hol uneheer ih gantsaardaj2 neg yum amraltaaraa irsen tghd l hamgiin jargaltai ue min bj tgeel butsaad yavsniihan daraa margaldaad nuuglui helhd bi joohon hardtsan chn setgeld n sev suulgatsan yum shig bnle thd joohn ch bj yugaa ch bodolgui tgd hardchihsan yum odoo bodood bhad uuruusuu ichheer asuudal gargasandaa ter yavdlaas hoish bnga margaantai heruultei bie bieniige zovoosoor l uneheer hetsuu yag tiimerhuu hund hetsuu asuudliig bie bieneesee nuulgui zgr l goe bie bieteigee yariltsaad bie biede goe itgeed yavuul hen hendee l heregtei yum bnlee daanch bid 2 tegeegu odoo hurtel haramsdag hhe odoo haaya2 chatlan thde bas neg hereldeh maygtai bie bieneese deer garah gd ch bgam shg sonin haritsdag ... tm goe hariltsaagaa bitii evdeerei humuusee hhe yalanguya erchuude emegtei hun gdg chn neg hairalsan bol ih tuyahan zuulun setgeltei humuus shude burhan bid nart emegtei huniig hairla gj yavuulsan yum shu ...

Зочин: zugeer l bichmeer sanagdaw..   2015-10-30
Дээрх 5ийг уншиж үзээд бичмээр санагдлаа. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг худлаа, зүгээр л хайрын шалгуур болдог юм шиг байна. Жинхэнэ хайр мөн бол хичнээн хол зай урт хугацаатай ч байсан хамаагүй хүлээж болдог л байх. Миний хувьд Энэ л миний хань болох хүн байх гэж боддог байсан, маш их хайрладаг байсан хүн минь жижигхээн алдаанаасаа болж урд гэрт хэдэн сар болоод гарч ирэхэд минь хүлээж тэсэлгүй өөр залуутай болсон байсан, хэдэн сарын турш өдөр шөнөгүй түүнийг бодож, санаж, шаналж байх хугацаандаа бичсэн 2 3 дэвтэр захиагаа гэрт нь аваачиж гарт нь бариулж өгөөд л 1ч үг дугаралгүй орхиод явсан даа... Аз жаргал хүсэх нь зөв байх. Миний хайр биш л бол бид ирээдүйд хамтдаа, жаргалтай амьдрах нь юу л бол.

Зочин: naomi.   2015-10-29
hi Politsiya.. chamd gj helehed nz ohinoo daguulaad ywj boldoggui yumu? hedii ehnii jil n ungursun ch gsm tsaana n dahiad 4 jil hagas bnshuudee.. arai l udaan hugatsaa bainadaa.. minii bas nz zaluu ypond surdag bid 2 hol 8 sar bolj bn odoo dahiad 5 sar uulzahgui bn ghde ireh 4 sard bi tvvnrvvgee ywna.. er n bol nz ohinoo oor deeree awsan n deer gj bi zowliidaa..:)

Зочин: Полиция.   2015-10-29
Bi naiz ohintoigoo yerheed 2 jil bolj bailaa bi gdeg hvn harbbahion muruudluu bielvvlheer gadaadad 6 jiliin hugatsaatai surhaar yawlaa ehnii jil yawhad nadaa yamar hetsvv bsan geech nadaas ilvv hvn garch ired nz ohiniig min hudla vnen yum yarisaar bgad nairchihwiidee hol bga bllhoor bi yachij chadahgu ntr gl baahan bodool shanaldag bsanda tgl joohon yuman deer muudaltsaal ern hol bga hosuud baga muudaltsaarai ih hetsvv bdiisjd udur honog ungurch uguhgu za tged 11 sar hol bj bgad gent yawaad ochloo uilaal bi ch uilaal sanasan setgelee dewteeh shig saihan yum bhq odoo 2 doh jildee yawjin ih svr bolj yawsanda hhe sanjin bodjin vnheer ih haiptai bolhoor hol zai bol zvgeer l shalguur eniig l dawaad tuulchhin bol vhen vhtle az jargtai amidrana gdegt bi itgejin odoo 4 jil vldsen yuhan bhawde hedii hol ch gsen hamtdaa dawaad tuulad yu bolj bsan setgel zvrheere tsug bhad bolool yawchin gj bodjin haipaa chamdaa zunduu ih haipaa zaawal hvleen shvvv chamdaa itegjin hvleen gdegii chin medjin hol bda hosuudda az jargal hvsiii

Зочин: nara.   2015-10-29
6 sar hol baisan. Suuliin 138 honogiig ni 1,1 er ni toolj bsan ehleed 138 aiimaar tom too bsan ch neg l medhed 100, tegeed 60 geed l 4 biluu 5 honog uldsen bsan tegheed ih sonin snagdaj bsan shyy kkk dursgaltai saihan shyy bas tevcheertei bolgodog. Tegeed ch utas, internet, video chat hugjsun ued aihan shdee. 100 jiliin umnu yaaadag bsn boloo amid uhseniig ni ch medku kkk

Зочин: BiChadnaa.   2015-10-29
Nz zalutaiga bid gadaadad 2 surch bgaad bi turuulj togsood nutagtaa irsen yum. Manai hun togstol dahiad 2 jil huleeh bolloo. Ireed ajild orood 6n jil aav eejeesee hol bsniig helehuu. Odoo l neg gertee irlee. Nz zaluu ch yahav zundaa yadaj ireh yum bn geed setgelee taivshruulaad gargaj ogson yum. Tegsen Barag ariun tsevriin oroo orson ch tsug sheesen ch barag suultuuraa huvaah ni olgui heterhii naaldan pad shig baidag bsniig helehuu yavsan odroos ni hoish 7 honog hooloigoor hool davahgui bj bilee. Bainga sanana bainga utasdaj gomdollono. Hunii nz ohiduud ingej bn nz zaluuchuud ni ingej tusalj bn geed gomdollono. bi gantsaar aa bn. Aav eej nastai bolohoor mah shol mashin teregnees avahuulad buh yumaa gardaj hiigeed nz zaluu hajud bsn bol geed tunirhdag l blaa. Gehdee nz zaluugaa huleeh gedeg denduu amarhan zuil bsniig bi suuld l oilgoson doo. Ireed hagas jil bologui minii hamgiin hairtai hun hairtai aav maani burhanii oron ruu yavsan yum. Ui gashuugaa diilehgui budchij yavj baital bi ooroo horgui hedii ch olon shirhegtei havdartai gedgee medlee. Hagalgaanaas garj ireed udagui btal eej maani hort havdriin 3r shatand orson gj onoshlogdov. Hun neree uneheer sohordog yum bn lee. Nz zaluu huleeh odoo nadaa zovlon bishee. Amid seruun l bol hol ch gesen hamaaguiee. Neg l odor uulzanaa gj hatuu zogsson. Odoo 1 jil uldsen. Bi bayar hoortei davnaa. Hedii uneheer hetsuu bgaa ch gesen hairtai hun chini ene delhiin bombortsgiin haa negtei amid seruun vas chinii toloo geed zurh ni tsohiloj bgaa gedgiig l medreh hangalttai yum bn gedgiig oilgoson. Tiimees bi odoo sain oilgoson. Aav ejjteigee 3laa bhad bi gomdolloj tunirhdag bsan odoo aav bhku eej hund ovchtei ch gesen bi iluu tevcheertei iluu twan bj huleej bgaa. Uridiig shigee bi hetsuu bn gej tunihaa bolison. Uunees ch hund zuil bj blloh l bsan gj setgelee changalsan. Minii nz zaluu gedii holoos ch nadad bugdiig davan tuulah huchiig ogj bgaa, bi chmgaa huleegeed bugdiih davaad tuulnaa hraa. Chi mini l hurdan ireerei. Chamdaa uneheer hairtai shuu. Eejiigee hol deer ni bosgochood chmgaa uldsen 1 jilee huleecheed huuhedtei bolood eejteigee huuhedteigee chamtaigaa 4lee undesnii tsetserlegt hureelend salhilj yavna gj nudendee haragdtal moroodoj suudag yum shuu. Hraa bi chadnaa. Itgeerei

Зочин: Admind.   2015-10-29
Goolingoogiin admin tanaa... yaj chi iim uhaalag bdg yum boloo,hend ch huslee nyalzaahgui bj buh zuilsliig tsogtslooj uhaaruulj bichdeg... tanai sited gants ch gsn niitlel bichij uzehsen

Зочин: solongo.   2015-10-29
sayhan nuhur maani 6sariin hugatsaatai amerik yavaad irsen. huuhed maani turuud 4sar l bolj bsan bi ch ohintoigoo uldsen bhor bas sataarah yumtai arai gaigui ungursun shu, manai nuhur l bid2.g mash ih sanaj sanaj irsen. ene 6sar bid3.t mash ih zuiliig ugsun ur uguujtei hugatsaa bson shu. hol bh hugatsaanda bid2 er ni bol margaldaaguide tgd ireed umnuhuusuu iluu negendee hairtaigaa medersen gej helj bno bas umnu ni bsanaasa iluu sain oilgoltsdog bson. heseg hugatsaanii hol zai buur ih oirtuulsan yum shige.

Зочин: X.   2015-10-28
мэдээж 2уул 2уулаа сэтгэл гаргаж байж л хол зайг ойр болгох байх. Явцийн дунд нэг нь уйдаад өөр хүнтэй болоод мартаад би ямар чиний төлөө төрцөн биш гээд алга болдог хүмүүс бас байна. Жинхэн үү худал уу гэдгийн хэмжүүр байх.

Зочин: asdf.   2015-10-28
Бусад хүмүүс өөрсөд шигээ боддог бололтой. Хол байгаа бид хоёрын өмнөөс л санаа нь зовоод яана, яаж болгож байна гээд байх юм. Чингис хааны Сэтгэлийг хураасан цагт бие нь хаа холдох гэдэг шиг хаана хаанаа том зорилго тавиад завгүй ажиллаж, сурч байгаа болохоор 1 жил бол дороо өнгөрчих бололтой

Зочин: Oni.   2015-10-28
unshaad uneheer goy bolchihloo bi nz zluutaigaa uyrheed 4n sar boljiina ter mini gadaadad surdag uchir sariin umnu ywsan hetsuun bn le anh udaa l ingej hairaasaa holdoj bga bolhoos 1 sariin dotor neeh ih am zurduggui humuus chini yum l bol biy biyde tunirhchih gd gehdee yachij buhimdsan ungursunuu bodohoor martchihdag yum yg ywahiinhaa umnu 2laa daraa jiliin namar hurimaa hiinee gj helj bj bilee shokond orj bgam chini. Odoo haaya nmg tunirhahaar udahgui hair ni ochino tgd l amidral iluu shan bolno bainga tsugtaa bn hurimaa hiine gd l ireeduigee bodohloor uuriin erhgui ineegeed l oroi bur untahaasa umnu bodoj bgam chini. hosuud hol bh uydee ali boloh zawgui tsagiig zuw unguruuwul margaan baga garah yum shig sanagdsan odoo bol ajildaa ulaarsan hajuugaar ni zunduu yum amjuulna gd l guigeed l bn *_*

Зочин: Bmb.   2015-10-28
jinhene hair Bol hol bh tusam ulam neg negiihe une tseniig meddeg yum shig Bas tom shalguur gj bodoh bolson 6 dahi jildee hol amidarch bn medejj jildee 1-2 uulzdag Gehdee udaan huleeh mash hestuu bdg gantsaardaliig medreh ued hedii udur but yarij bolson boloh bj bga buh zuil ee yaridag ch... Gehdee udur bur harih gj yawahdaa hun ter mini namaig huleej bga yum shig yaaran gertei orj ireeed l tuunteigee yarih Ene ter geed l er n bainga l Minii bie, setgel zurhend bj chaddag uhaahalag haruitslatai, nadad hairtai tuunduu mash uh hair Bas uruwduh l yumdaa... Yahuu hun hunees l boldog Bas Her ih hairtaigaasaa boldoggui gj boddog

Зочин: Таны нэр.   2015-10-28
setgel n bhad bie n haa holdoh ve

Зочин: Azaa.   2015-10-28
Hol bla ged butehgui bolohgui gsen ug uneher buruu sanagddag, hariltsag ni zuvhun tednii bie bienee uneleh setgel hairas ni l shaltgaldag bh uneher neh tatagdagui zuger l sonirhol shohorhol uerhsen humus holdood martad uur zuils sonin sanagdaj saldag baih, nz zaluutga gadagsha yvhasa umnu sariin umnu taniltssan tuhain uedee yvna gedgee helhes aij baigad zoriglod neg ysondoo shalgahar helsen yu ch bologuim shg bjigad yag yvah udriin min udur uerhej ch ehlegui bhad nadtai sui tavih huseltei bgaga helj guisn mash ih gaihdag ym bnle ter helehde chi zuger neg nz ohin uerhdeg hun min baihig bi husehgui bn herwe chi mni suit busgui bolchihvol bie biende bur itgej huleehed amar baih blno gej helj bilee, unshhad sonin turgedsen ym shig sangdaj baij bloh ch tsag hugatsanas ul hamar bid 2 yag tohirson hosud bsan ym, 3n jiliin dra mni araas irj bid 2 endee gerleed huuhedtei bolson hol baih hugatsand hetsu ul oilgoltsoh ue uud baidag ch hol baina gedeg ni uuruu mash tom shalguur daalgavar zorig baidag ym bnle , ter ued ch bi yaj shuud bugjig ni huruundaa zuuchihsne oilgodgui iin uneheer durlaldaa sohorson bsan 2ula,,,,buhel buten amidralaa holboj gerlen ger bul buteeh gej baigaa hune hol oiriin zaigaas hamaran ergen toirniihoo bodloos bolood bitgii aldaarai etsest ni tevchvel buh ym boldog ym bnle

Зочин: anuka.   2015-10-27
bi nz zaluugasa 2 jiliin tursh hol bn odoo 1 jil uldsen hol bdg ch setgel zurhend hamgiin oir bg l yum.Hair gdg bol asaj bga gal harin hol zai bol salhi gj bi boddog gal huchtei bh tusmaa salhind iluu badardag, harin jijig gal uchuuhen salhind untardag gj bga shte hehe

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com