ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

50+ Аав, ээждээ авч өгөх 5 амин дэм, эрдэс бодис

Эрүүл мэнд  | 2015 / 10 / 30

Эвлэрэхээс өөр аргагүй нэг үнэн бий. Бидний аав ээж, эгч ах нар маань хэдий сэтгэлээрээ 18-тай юм шиг сэмбэгнэж яваа ч, бие нь байгалийн жамаар тодорхой эрдэс бодис, амин дэмийн дутагдалд орж, наснаас хамааралтай өвчнүүдийн эрсдэлд ойртсоор яваа. Азаар, хэрвээ бид халамжтай байж чадвал хайртай хүмүүс маань эрүүл саруул хэвээрээ урт наслах ч боломжтой билээ.

50+ Аав, ээждээ авч өгөх 5 амин дэм, эрдэс бодис
Бэлэн амин дэм, эрдэс бодисууд хоол хүнснээс авах шим тэжээлийг орлож чадахгүй нь мэдээж. Гэхдээ нас ахих тусам зарим нэр төрлийн эрдэс бодисууд хүний биед дутагдаж, дан хоол хүнснээс авах хангалтгүй болох нь бий. Үе мөч өвдөх, мартамхай болох, тэнцвэрээ алдах, зүрхээр хатгуулах зэрэг 50-иас дээш насныханд түгээмэл илэрдэг өвчнүүдийн гол шалтгаан бол амин дэм, эрдэс бодисын дутагдал байдаг. Тиймээс шаардлагатай нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр аав ээж нар маань тэтгэвэртээ гараад тааваараа амьдрах боломжтой болно. Дараах эрдэс бодис, амин дэмүүдийг хэрэглүүлэхдээ эмчтэй нь зөвлөлдөхөө мартуузай. Учир нь ямар нэг эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд зарим бодис харшлах нь бий.

Хэрвээ та доор дурдагдсан Германы Denk Pharma үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эдгээр дугаарт холбогдоорой: 99084222, 99076493, 99045634

1. D витамин
Сэргийлэх өвчнүүд:
Ясны сийрэгжилт, зүрхний өвчин, хорт хавдар
Хэдий ясны бат бөх байдлын тухайд кальцийн хэрэглээг тодотгодог боловч кальцийн шимэгдэлтэнд оролцдог D витаминыг мартаж хэрхэвч болохгүй. D витамин хэрэглэснээр ясны сийрэгжилтээс үүдэлтэй гэмтлүүдийн эрсдэл буурна. Мөн зохистой хэмжээний D витамин нь зүрхний өвчин болон олон төрлийн хорт хавдруудын эрсдлийг ч бууруулдаг. Хэвийн үед хүн нарны гэрлээс шаардлагатай D витаминаа нийлэгжүүлэн авдаг. Гэхдээ нас ахих тусам арьсны нарнаас D витамин шингээж авах чадвар тодорхой хэмжээгээр буурдаг.
2. B12 витамин
Сэргийлэх өвчнүүд:
Мартамхай болох, ерөнхий тэнцвэр алдагдах, ахимаг насны сэтгэл гутралд өртөх, мэдрэлийн бусад өвчнүүд
B12 нь тархи болон нугасны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. B12-ын дутагдалд орсноор мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагддаг бөгөөд үүний үр дүнд мартаж санах, орон гаран болох, алхаж байхдаа ч унах гээд байгаа мэт тэнцвэргүй болох, гутранги болох зэрэг хөгшчүүдэд элбэг тохиолддог өвчнүүд бий болдог. Нас ахих тусам хоол хүнснээс B12 –ыг шимэгдүүлж авах чадвар багасах учраас 50-иас дээш насанд өдрийн зохих хэмжээнээсээ хэтрүүлэн авч байж дээрх эрсдлээс хамгаалагдана гэж эмч нар үздэг.
3. Кальци
Сэргийлэх өвчнүүд:
Ясны сийрэгжилт
Бидний биеийн ихэнх кальци ясанд агуулагддаг. Хөгшрөлт явагдахад ясан дахь кальцийн агууламж буурч, ясны сийрэгжилт явагдсанаар гэмтэл, бэртэлд өртөх нь амархан болдог. Мөн үүнийг дагаад яс зөөлрөх өвчин ч бас явагдах магадлалтай. Ясаа үргэлж бат бөх байлгахын тулд бүжиглэх, гольф тоглох, алхах гэх мэт спортоор хичээллэх нь үр дүнтэй. Давхар кальци болон D витаминыг хослуулан хэрэглэснээр ясны сийрэгжилтээс өөрийгөө хамгаалж чадна. Анхаарах зүйл: кальцийн бэлдмэл уух үед өтгөн хатах гаж нөлөө илрэх нь бий. Тиймээс уух явцдаа эслэг өндөртэй хүнс хэрэглүүлж, шингэн юм сайн уулгаарай.
4. Төмөр
Сэргийлэх өвчнүүд:
Цус багадалт, булчингийн өвдөлт
Төмөр нь бидний биеэр хүчилтөрөгчийг зөөвөрлөгч цусны улаан эсэнд агуулагддаг бөгөөд төмрийн дутагдалд орсноор цус багадаж, ядарч сульдах, даарч хөрөх шинжүүд илэрдэг. 50-иас дээш насныхны бие хоол хүнснээс төмрийг шингээж авах чадвар нь буурдаг. Мөн ходоодны шарх, гэмтэл, мэс заслын дараа хүн төмрийн дутагдалд орох нь элбэг. Дээрээс нь өндөр настангуудын булчингийн хэвийн үйл ажиллагаанд төмөр зайлшгүй шаардлагатай байдаг гээд төмрийн бэлдмэл хэрэглэх шалтгаан хангалттай олон бий.
Нас Хоногт авах шаардлагатай хэмжээ /мг/ 9-13 нас 8 14-18 нас 11 19-50 нас 8 51-ээс дээш нас 8 Төмрийн бэлдмэл авахдаа C витаминтай эсэхийг нь анзаараарай. C витамин нь төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг учраас хослуулан хэрэглэсэн тохиолдолд л үр дүнтэй байдаг. Мөн ходоодны шархтай хүмүүст гадуураа бичил бүрээстэй бэлдмэл хэрэглүүлэх нь маш чухал. Германы Denk Pharma үйлдвэрийн Ferro Vital төмрийн бэлдмэл бичил бүрээстэй бөгөөд өөртөө витамин C, фолийн хүчил агуулсан байдгаараа давуу талтай. Мөн жимсний амттай, зөөлөн шахмал учраас уухад ч тааламжтай байдаг.
5. Магни
Сэргийлэх өвчнүүд:
Даралт ихсэх, зүрхний өвчин, шөрмөс татах, нойргүйдэл
Магни нь хүний биеийн 5 дахь, эсийн доторх 2 дох чухал элемент юм. 51-ээс дээш насныхны хоногт авбал зохих магнийн хэмжээ 320-420 мг болтлоо өсдөг. Магни нь булчингийн ажиллах чадварыг тэтгэж, мэдрэлийн эсийг тайвшруулж, цусны эргэлтийг идэвхжүүлж зүрхний хэм алдагдахаас сэргийлдэг ач холбогдолтой. Мөн Германы эрдэмтэд магни нь даралт ихсэх болон атеросклерозын магадлалыг бууруулж байгааг тогтоожээ. 50-иас дээш насныхны нарийн гэдсээр магнийн шимэгдэлт буурдгийн улмаас байнга шөрмөс татах, ядарч сульдах, зүрх өвдөх, даралт ихсэх, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс хүнсний нэмэлт тэжээлээр магнийн дутагдлыг нөхөх хэрэгтэй.
Германы Denk Pharma үйлдвэрийн Magnes Direct магнийн бэлдмэлийг зөвлөж байна. Нэг уут бэлдмэлд өдөрт авбал зохих магнийн хэмжээг багтаасан бөгөөд усаар даруулахгүйгээр ууж болдог, нимбэг усан үзэмний амттай учраас уухад тааламжтай байдгаараа давуу талтай юм.
Эх сурвалж: Гоолингоо.мн, Denk Pharma хамтран бэлтгэв
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(144)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: urangoo.   2015-10-31
oriflame.iin wellness peg amin dem ch bs dajgui shvv. zaawal aaw eej gehgui +12. bugd hereglej bolno. dotroo1- amin dem vitamin. 2-omego3 . 3- astaksantin buyu antioaksidant bgaa. zahialga awaad hurgej ugnu holbogdooroi. zuwluguu ugnu. uramshuulaltai. 94300349

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com