ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Он дуусахаас өмнө мартагдашгүй дурсамж бүтээх 3 арга

Чөлөөт цаг  | 2015 / 10 / 31

Арван нэгдүгээр сар хаяанд ирчихлээ. Он дуусахад хоёрхон сар үлдсэн байна гэхэд ердөө ч итгэмээргүй юм. Шинэ бүхнийг далласан 2016 он та биднийг тэсэн ядан хүлээж байна. Он дуусахад ямар нэгэн гайхалтай зүйл хийхгүй бол огтоос болохгүй мэт мэдрэмж төрж байна уу? Дурсамж л ой ухаанд үлддэг шиг. 2015 оны хамгийн онцгой мөчүүдийг хамтдаа бүтээцгээе.

Он дуусахаас өмнө мартагдашгүй дурсамж бүтээх 3 арга
1. Дурсамж бүтээх арга №1: Үнэр бас амт
Хүн төрөлхтний хамгийн төгс мэдрэхүй бол амтлах, үнэрлэх тэр л мэдрэмж юм. Онцгой амт, содон үнэрийг та хэзээ ч мартахгүй гээд төсөөлдөө. Өмнө нь мэдэрсэн амт, үнэртэй дахин тааралдахад таны ухамсар асар хурдтай дурсамжийг тань сэгсчин хайсаар хаана, хэзээ, хэнтэй байхдаа ямар мэдрэмж авсныг өөрийн эрхгүй сануулдаг. Энэ мэдрэмжээрээ та 2015 оны мартагдашгүй дурсамжаа бүтээгээрэй. Шинэхэн цас хаялсан үдэш зуслангийн байшингийнхаа гадаа модон ширээнд хайрттайгаа тухлан суугаад гүрждарс шимэнгээ, цэвэр агаар, царс модны үнэрийг ухамсартаа шингээн хайрын романсаа бэхжүүлж яагаад болохгүй гэж?
2. Дурсамж бүтээх арга №2:
2015 он гарахад төлөвлөсөн өөрийнхөө зорилгын жагсаалтаа хаа нэгтээ хийгээд мартчихсан юм биш биз? Хэрэв тэгсэн бол одоо салхи оруулах цаг нь болжээ. Хурдхан хайгаад, байгаа газраас нь олоод ир. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо хэдэн хувийг биелүүлснээ дүгнэ. Цэгнэж дуусаад өөртөө үнэлэлт өгсөн бол яагаад жагсаалтаа нэгээр нэмж болохгүй гэж? Яг одоо жагсаалтынхаа хамгийн сүүлд “Дурсамж бүтээх” гэж бич. Энэ сарыг, энэ оныг, тухайн мөчийг оюун ухаандаа мөнхлөхийн тулд хэнтэй, юу хиймээр байгаагаа бод. Тэгээд түүнийгээ биелүүлэхдээ бэлд, дараа нь заавал хэрэгжүүл. Хачин романтик сар айсуй. Хайрттайгаа хөөстэй халуун ваннд орж, лааны таатай үнэрийг мэдрэнгээ гүрж дарсаа амтал. Байгалиар нь исгэсэн усан үзмийн амт та хоёрыг улам ойртуулах болно.
3. Дурсамж бүтээх арга №3:
Хэний ч эрхэм хүмүүс гэр бүл нь байдаг. Хайртай аав, ээжийгээ баярлуулж, инээмсэглэл тодруулсан царайг нь сэтгэлдээ тогтоож ав. Хамтдаа зураг авахуулж, зургийн цомогтоо заавал угаалгаж хадгал. Бэлгийг заавал баяраар өгч, зургийг заавал онцгой тохиолдолд л авахуулдаг гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Тэднийгээ оноос өмнө гэнэт л баярлуулаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн, TBI хамтран бэлтгэв
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(179)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: kk.   2017-02-28
eej eej gsn huuhnuud erchuud neehh ih hudlaa shuu hudlaa ineedg ym shi gee kk

Зочин: Би.   2015-11-03
одоо бодоо байх нь ээ юу ч бүтээгээгүй байх юм аа, ээждээ ядаж бэлэг бэлэглеээ дурсамж бүтээх арга хуваалцсанд баярлалаа, бодоогүйг бодууллаа

Зочин: Bgla .   2015-11-01
Wine advertisement haha

Зочин: oyuka.   2015-11-01
zurhaii haachvaaaaa goolingooo hhe hulegel bn

Зочин: Таны нэр.   2015-10-31
11 сарын зурхай хурдан оруулж өгөөч хэхэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com