ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би түүнд “Хоосон ирэв ээ” гэж сануулж байж л хүүхэддээ бэлэг сэлт авчирдаг

Миний амьдрал  | 2015 / 10 / 31

Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Товчхондоо гэвэл би оюутан байхдаа нөхөртэйгөө учраад хүүхэдтэй болсон, одоо 2 настай бид 2 удахгүй их сургуулиа төгсөх оюутнууд юм л даа. Манай нөхөр элдэв муу зуршил байхгүй хүмүүжил сайтай айлын хүүхэд гэхдээ үнэхээр халамжгүй хайнга хүн л дээ.

Би түүнд “Хоосон ирэв ээ” гэж сануулж байж л хүүхэддээ бэлэг сэлт авчирдаг

Хүүхдээ төрөхөд нь ч хажууд байгаагүй бас өнөөдрийг хүртэл харж хандсан удаа үнэхээр цөөхөн, би өөрийнхөө гэрт төрөөд сургууль завсардсан, одоо хүүхдээ ээж аавдаа хөдөө орхиод хичээлдээ явж байгаа. Манай гэрийнхэн нөхрийг маань оюутан юм чинь дээ гээд нэг ч удаа хүүхдийн сүү нэхэж үзээгүй, хадмууд ч ялгаагүй ээ жилдээ ганц сүү, бантангийн мах өгвөл их юм болдог байсан. Тэглээ гээд гэрийнхэн юм хэлэхгүй, би бол мөнгө нэхдэг л байсан. Тэгээд тэр нь сүүлдээ хэрүүл болно. Өөрийгөө ганц өмөөрдөг юм нь сургуулиа төгсвөл та 2-ыг тэжээнэ л гэдэг. Тэглээ гээд би ч гэсэн эцэг эхээ зулгааж хүүхдээ өсгөж байж хүн юм байна даа сардаа ядаж сүүнд нь нэмэрлэ гээд 20.000 төг өгч болно доо гэж бодохоор уур хүрдэг байлаа. Хүүхдээ эргэж ирж байж бэлэг сэлт авчрахгүй би хоосон ирэв ээ гэж хэлж байж юм авчруулна, уг нь тийм ч боломжгүй айл биш.

Гэхдээ ганц нэг ажил хийгээд надаа юм авч өгдөг гэхдээ л мөнгөтэй болуул өөртөө тийм юм авна гээд төлөвлөчихсөн тэгсэн хэрнээ хүүхэддээ гэж юу ч төлөвлөөгүй байдаг, би бас ажил хийгээд унах шахаад ядраад ирэхэд аяга хоол цай ч байхгүй интернет ороод л сууж байдаг, хөл аймар өвдөөд хайраа ус хийгээд өгөөч гэвэл чадахгүй, ханиад хүрээд өндийж чадахгүй уух ус гуйхад бас уурлаж байж л өгдөг, ер нь намайг өвдлөө үхлээ гэвэл тоохгүй, за тэгээд энэ халамжгүй хувиа хичээсэн зангаас нь болж зөндөө л муудсан, нэг ч удаа надаас уучлалт гуйж байгаагүй ээ, би л буулт хийдэг байлаа, хэрэлдээд олон хонож байхад нэг ч хүүхдээ асууж, намайг асууж залгадаггүй тийм хатуу сэтгэлтэй хүн л дээ.

За, энэ бүхнийг нь тэвчээд уучлаад байж байтал 9-р сарын биений юм ирдэггүй ээ, жирэмсэн болчихож гээд хоёулаа эход харуулсан чинь одоохондоо ургийн цэврүү шиг жижигхээн юм саванд чинь байна, 7 хоногийн дараа ир гэсэн, бас биений юм ирэх дөхөхөөр ингэж харагддаг гэсэн. Тэгээд л энэнээс болоод жинхэнэ хүн чанараа таниулсан. Шууд намайг эм уу, авахуул гээд би яагаад гэсэн чинь хоёулаа өмнөх хүүхдээ тэжээж чадахгүй байж дахиад хүүхэдтэй болохгүй гэнэ ээ. Энэ хүүхэд гарахад бид 2 сургуулиа аль хэдийн төгсчихсөн байна чи ажилд орчихно, тусдаа гарчихна, яагаад болохгүй гэж гэсэн чинь үгүй ээ авахуул гээд дайраад байх юм. Би хүүхдээ авахуулахаар тийм том нүгэл хийх л байсан бол оюутан байхдаа л эхний хүүхдээ авхуулаад чамтай ингэж зууралдахгүй байсан гэдгээ ч хэлсэн. Би үнэхээр авахуулж чадахгүй зүрх хүрэхгүй. Тэгээд би асуудлаа ээж аавдаа хэлье, хэрвээ манай ээж аав гарга аа, ээж аав нь өсгөөд өгье гэвэл яахуу гэсэн чинь угаасаа гаргахгүй авахуул гээд байх юм. Одоо сүүлдээ яагаад гэсэн чинь шалтгаан байхгүй гэнэ ээ. Тэгвэл энэ хүүхдээ авахуулаад бүр мөсөн салъя, би хүүхдийг минь алсан хүнтэй амьдарч чадахгүй гэсэн чинь бараг салах л юм шиг байна авахуулна л гээд байна.

Тэгсэн өчигдөр биений юм маань ирчихсэн нөхөртөө хэлээгүй байгаа жирэмсэн болоогүй гэсэн үг биз дээ? Би уг нь нөхрөө халамжгүй хайнга л болохоос надад хайртай гэж боддог байсан дандаа уужуу ханддаг байсан одоо хүртэл яахаа мэдэхээ байгаад байна энэ хүнээс салах ёстой юу надад зөвлөөч. Надад хайртай гэдэгт нь итгэдэг байсаан. Хуурч байгаагүй ч гомдоосон нь арай л их тэгээд намайг уурлахаар яагаад ганц удаа аргадаж болдоггүй юм бэ гэсэн чинь албатай юм уу гэсэн үнэхээр муухай надад чин сэтгэлээсээ зөвлөж зөв замыг сонгоход минь туслаач.

Гэр бүлийн сэтгэл судлалын ухааны доктор, "Сайн нөхөр-аав болох алхмууд", “365 өдөр тэр чигтээ аз жаргал” номнуудын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй адил асуудалтай тулгарсан Гоолингоогийн бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Ачаа үүрч үзээгүй хүн хир хүндийг нь мэдэхгүй гэсэн үг зохих мэт санагдаж байна. Та аавд нь ачаа үүрүүлээгүй учраас зовлон яриад тэр таныг ойлгохгүй л болов уу. Мөн таны байнгын гомдоллох нь түүний сэтгэл санаанд хүнд байдаг байж болох талтай. Эрэгтэй хүн аав болсон гэдэг мэдрэмжийг хамгийн түрүүнд хариуцлага гэж хүлээж авдаг учраас их нухацтай ханддаг. Харин тэр сэтгэлзүй дээр нь таны байнгын шахалт нь түүний сэтгэлзүйд шууд нөлөөлнө.

Манай сэтгэлзүйн төв дээр ирж байгаа аав нарын хэлдэг асуудлуудын нэг нь гэр бүлийн үл ойлголцлын үндэс нь тэд сарын, улирлын хагас жилийн зүйлийг урьдчилан төлөвлөдөг, харин эхнэрүүд нь өнөөдрийн өдөр тутмын зүйлээ тулгаад түүний бодол санааг сарниулдаг гэсэн тайлбарыг өгдөг. Гэхдээ энэ нь 2 талтай юм. Маргааш буюу цаг сайхан болох үед бөөндөнө гэж аавууд боддог бол өнөөдөр нэг нэгээр нь гэдэг бодол ээжүүдэд түлхүү байдаг. Эндээс үл ойлголцол үүсдэг байна.

Хүүхдээ аавтай нь хамт хоёулахныг нь үлдээгээрэй гэж танд зөвлөе. Тэр хүүхэдтэйгээ дотносно. Мөн таныг ойлгож эхлэнэ. Асуудлаа эвээр ярилцаарай. 20 000 төгрөгнөөс өөр тус байхгүй гэж хандахаасаа өмнө миний хүү аавтайгаа хамт хожим нь байвал гэсэн үүднээс бодоорой. Хүүхдээ аавтай нь хамт байлгахыг хичээгээрэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг тоглоом биш. Хэн нэгний нэр хүндийн асуудал гэж харахаасаа өмнө үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн адил тэгш үүрэг хариуцлагаа сайн ойлгож нэгэнтэйгээ ярилцаж сурах хэрэгтэй. Нэгэнт хүүхэдтэй болох бодол ойрын хугацаанд байхгүй гэж байгаа бол хамгаалалтын талаар сайтар ярилцаж ний нуугүй байх хэрэгтэй шүү.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: goolingoo@gmail.com хаягт ирсэн захидлуудаас
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(392)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: хммм.   2017-01-11
Их танил асуудал байна шүү. Манай найз залуу яг ийм нээх тийм хувиа хичээсэн. Салж нийлж бөөн л юм болж үзсэн одоо үнэхээр цэг тавих хэрэгтэй юм шиг байна. Яагаад ч өөр болохгүй байх, гомдоллох тусам улам холдоно юу ч хэлэхгүй байвал тэгээд юу ч тоохгүй. Сүүлдээ надад хайртай гэдэг нь худлаа юм байна гэж боддог болсон сэтгэлгүй хүнээс сэтгэл хүсээд суух чинь өөрийгөө амьдаар нь шатааж байгаа хэрэг. Гэлээ гэхдээ хүүхдийнхээ төлөө сайн бодож үзэх хэрэгтэй, гэвч эмэгтэй хүн элэг бүтэн амьдралаа сонгох гээд өөрийгөө насаараа зовлонд унагааж чимээгүй унагасан нулимстай өдрүүдийг бий болгох хэрэггүй л байх гэж бодож байна. Өөрт нь нөхцөл байдлыг сайн ойлгуулах гээд хичээгээд үз огт өөрчлөхгүй бол тийм хүнтэй амьдарч чадахаа эсэхээ бодох л хэрэгтэй байхдаа.

Зочин: өөрийгөө хайрла.   2016-08-02
Дахин хүүхэдтэй болох хэрэггүй шүү нөхрийн биш чиний эцэг эх, өөрийн чинь ачаа нэмэгдэнэ. Хүүгээ авчраад аавд нь үлдээ ааваар нь харуул ааваар нь хоол ундыг нь бэлдүүл, хувцас хунарыг нь угаалга, та 3 хамт амьдар хичээлийнхээ хажуугаар хүүхдээ харах гээд хамтдаа байгаад үзэх хэрэгтэй. Мөн хадмууд дээрээ хүүхдээ авчиж өг хамт байлга давхар ачаа үүрүүл.

Зочин: хннн.   2016-05-25
Оюутан юм бол сураад байж байхын оронд хүүхдээрээ байж хүүхэд хий гэж хэн чамд хэлсэн юм. Наад нөхөршүү юм чинь хүүхдээрээ байгаа биздээ. Ямар ч эцэг хүн болсон доо гэсэн ойлголтгүй. Дөнгөж 2-р курст байж хэн чамайг ер нь тэгээд нэг ухаан мулгуу хар юмны дор ороод хэвт гэсэн юм цуцуцу. Тэгээд бас эцэг эхээ зулгааж байж гэж бодоод мөнгө нэхдэг гэнэ шүү. Анхнаасаа эцэг эхээ бодсон юм бол новшоо хийж байсан юм чи. Хичээл номоо хийгээд, эцэг эхдээ тус нэмэр болохын оронд.

Зочин: eej.   2016-05-25
Sn baina uu. Bi torood 4 sar l bolj bn gedes unjsan bga l da sebhteed odoo arai l gaigui, dasgal hiih geheer gedesee hagaluulj torson bhor odoohondoo hvnd dasgal hij bhk l bga gehdee oort tohirson dasgal hiijil bn. turah ene ter yum heregleheer huuhdee horolchih ged origo bodhor hetsvv l bn. yag yu geh ged bn be gebel manai nohor nmg barag l galzuurulah ni anhi mni zaluu bid hoer nileed 7 jil bj bn. hamt amidraad salj nilsen ve zondoo bi olon ch hayagdaj olon ch butsaj nilsen hairtai bhoro tebched l bla anhnih gehed bi olon ch yum ch vzsen de. uullzdag huuhenteini yarij guij bvr svrdvvlj vzsen hichneen huuhen bsnig toolhod hetsvv l yum. odoo hoorhon huutei bsn tgsen ch bas l face hayag 2 bdn bn vziie gej bodoogui ch bid 2 in zurag bnu gj vzle ehner huutei gsn yum gants ch alga dandaa l ohiduud bi iim vg sonsoj bsna barag martaj de sanaj bn bas yun goe ner be degdeehei mni gechjee olon ohin haygan der ni bnaa bn asusan chn chams salchad bichdeg bsn genee tgd hariu irjv gj harsin gne inedtei hun shv. bid 2 chamd heregtei yu bid 2 guigeer amidarch chadhu gher ugu l gn huugee bodood dahiad l amaa tataad yabah heregtei yu. uulni odoo l tsegtserch bn gj bdsn danch zarimda gomdoor bh yum da. yabal deer be mni bodold enes ilvv heleh yum bn bagtarch vheh nee.

Зочин: sun.   2016-05-16
yag ene tal dr dund surguulid bhas n l sain medleg olgoh heregtei sanagddag. ih surguuli tugsuud yadaj 5 jil uuriihuuru amidarch yund hvrehee harahiin orond eej aaw boltson ene udriig, margaashiig gj hund achaa uurch bga olon zaluuchuud bga yum shg sanagdahiin nadtai adil. yaaltchgui ger buliin hvmvvjil, etseg eh n yug haruulna teriig n duuriaj l ussun gj boddog. odoo bi uur bjiij hvvge uur hvn blgohgui bol, tuuh dawtagdaad l bn bh

Зочин: Gigi.   2016-04-11
Өө зза. Оюутан хүнд сурахаас өөр юу хэрэгтэй байдаг юм? Хүнтэй унтаж,хүүхэд л цувуулмаар санагдаад хайр байхад бүх зүйл ОК гэж боддог юм уу? Ээ бурхаан,ууг нь энэ чинь сургууль соелоо төгсчихөөд унтаж хэвтэж хүүхэд шуухдаа цувуулсан дээр гэж боддоггүй юм уу? Ирээдүйнхээ тухай бодож үзсэн үү? Ямар ч хамаагүй мэргэжил эзэмшсэн болоод хүүхэл цувуулаад эцэг эхээрээ тэжээлгээд,тэр нөхөршүү хүн нь ажилд ороод мөнгө олж л байвал за тэгээд би яадаг юм,хүүхдээ хараад сууя гэж боддог болчихсон юм уу. Ууг нь эмэгтэй хүнд эрт нөхөрт гарахаас илүү мэдлэг боловсрол баталгаатай ирээдүй чухал баймаар юм?

Зочин: GegeenCom.   2016-03-26
Omg chi munhiin huchirheg gurger busdaas ih yum goriddoggui bolj surch neg bolohyn gehdee l emegtei hun yum chini ahij huuhed gargaad myaaraad ireh uyeeree ireeduid bol hayagdah l yum bn. Tegeed ch chi chadaltai huuhen bolchuul ter nuhruur yadgiin zus bas neg iluu huuhed deer n teertei hugshin ug avdgui hezee ch tusdaa garah chadvargui edr kk. Herev nuhruu chadaltai bolgochuul teruund chi hereggui ter taalsan huuhnee haigaad chamaig martah bolno Iim l ireedui zuraglagdaj bn. Neeh hairtaidaa chamtai bgad bgn bish ert salj zamaa bod esvel heden saihan huuhed nemj gargaj avaad neg ecgiin 2 huurhun huuhedtei bolood uldeh nasaa uuriin hussen zaluustaigaa bolzvol bolzood gancaaraa l amidrahgui yudoo odoo sain hoid eceg haij suuh hereg bgamu

Зочин: ger.   2016-03-25
би яг энэ амьдралыг туулаад 23 жил болж байна. Эхнээсээ ийм байгаа юм чинь цаашдаа бүүр өөдгүй болно. надад хайртай засрна гэдэг бодлоор эмэгтэй хүн өөрийгөө хуураад нэг насны амьдралаа алддаг. эртхэн салсан нь дээр. Ардын дуунд Цэндийн Даштай сууснаас цэвэр ганцаараа явья гэдэг дэ. хүүхэдтэй юм чинь цэвэр ганцаараа биш гэж бодох байх л да. Хүүхдээ зөв өсгөвөл тэр ахмгийн үнэтэй өмч шүүдэ

Зочин: zya.   2016-02-23
Hvn hvnii zowlong oilgodgvim shvv. Bytshan vree teej uuriiguu muruudluu zoliosloh hichneen hetsvv bolh ymar IH zorig shaardah, ger bvlee nuhuruu hadmuuda herhen yaaj ene bvh zviliig zohitsuulah gd mundahgv IH zowlon baiga biz de. T r bvhnii uuduus bitgi shantraarai.Tugstluul hicheechih. Busad hvn yu heleh ni hamaagv zuwhun bytsahan vree bodoj hicheelee Sain hiij surguula tugsuud hvchtei baigaarai. Amidral uuruu saihan shv de. Amjilt naizaa. Zorigtoi zolbootoi bigaarai. Nuhruusuu haraat bus uuriiguu hvvhde daagaad amidraarai. Chii l ger bvlee awj vldej chadah tsor gants hvn shv de. Hvndetgesen zaya.

Зочин: puujee.   2016-02-01
halamjgvi hvntei hanilaad yaahawde anhni vree garahad iim zan gargaj bga bol yasan ch sn hani bj chadku eee ooriigoo bodood erthen salsan l deer bh

Зочин: Egch.   2016-01-19
Hanilah hunteigee udaan uyrgej nohorloj tanij bj huuhed gargaj bai l daa. Albatai yum shig huuhed gargachaad etseg eheeree haruulna. Davarchihsan yum. Emegtei hun bj amidralaa medseer bj dahiad jiremselsen bol gargana genuu. Arai ch dee. Tgd dahiad etseg eheeree haruulhuu. Diplomnii hoinoos guihdee tarhi tolgoigoo ch gsn joohon tseneglej ajilluulj bgaach. Nom unsh gd bdg chin ene. Hunees chotgoriin zan ch garna, burhan ch garna. Aliniig ni gargahiig ehnershuu uhaantain bol chi l medne. Nohroo muulaad l bhiin. Chi ooroo yu hj ogson hun be. Huuhdee toosongui, namaig halamjilsangui gj uglehees ooroor yu hj ogson be. Nohor gdg huuhed shig l humuus bdg. Joohon erhluulehed nuraad l irdeg humuus. Ger bul tolovlolt gj yum medhuu. Burhanii beleg geel huuhed tsuvuulaad bdgiin bish. Horin heden nastanuud arai l uhaan muutai bhiimaa. Yaj amidrahiin buu med. Hariutslaga geech yumiig ogt medkuu. Argagui dee, surgaltiin tolboriig ni etseg eh ni tolno, sar bur ulsaas mongo ogno, avtobusnd unegui zorchino gd hamag yumiig ni beldeed ogno. Show tsengeen ni diildehgui. Tegchiheed bas uls ornii baidal yarina. Muusain angalzsan yumnuudiig dahiad ingj daljiganaarai gd darvaital ni algadhiimsan. Bolovsrol gdg diplom gsn ug bish. Hooson tolgoitoi malnuud. Uur hureed zambaraagui yum bichchihlee. Uuchlaarai

Зочин: Uka.   2016-01-19
Чи энэ хүнээс юу ч хүлээх хэрэггүй. Тэр чамд юу ч өгөхгүй. Учир нь түүнд чамд өгөх сэтгэл байхгүй. Зүгээр сал. Амьдралын хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа. Битгий цаг алдаарай.

Зочин: lola.   2016-01-18
Manai huuchin nuhur yg iim hun bsn hairtai geh medremj ch turuhuu baisan emegtei hun geh medremjee ch alddag ym bnlee udaan hamt bh hereggui gdgee oilgoson olonch udaa salj niilehed 1000udaa uurchlugdunu gj helj bsn unendee hezee ch uurchlugduj bgaagui uurchlugdsun ni usreel 1 honog boldog bsndaa odoo bi ter hunees salsandaa uneheef ih bayrladag ternees salahdaa urd min az jargal huleej bn gj dogdlood salj blaa odoo uneheer az jargaltai bgaa

Зочин: ЖХМ.   2016-01-18
ийм хүнтэй насаараа амьдарна гэхэд үнэхээр сэтгэлд төсөөлөгдөхгүй байна.Одоохондоо оюутан мөнгө олох боломжгүй байгаа ч бүх сэтгэл зүрхээ эхнэр хүүхдэдээ зориулах ёстой биздээ.Энэ залуу хариуцлага зүйлийг гэдгийг мэдэж өсөөгүй бололтой. Эрэгтэй хүн ямар байх нь эмэгтэй хүнээс маш их шалтгаалдаг ч энэ хүнийг мянга засаж залруулаад энэ хэвээрээ л байх боловуу.Насаараа л зовж амьдрах гээгүй бол нөхрөөсөө салсан нь дээр.

Зочин: sisi.   2016-01-01
Manai nohor bas neg iimerhuu. Bi olon yanzaar argalaad. Suuldee zalhachiihaad suuj baina. Tegeed odoo huugee avaad ali boloh holdohiig bodoj 3-14 honog hol baidag bolj huugee aavgui bailgaj dasgaj baina daa. Hun chin suuldee zalhadag yum baina lee. Huuheddee yuch avch ogohgui. Bi ch suuldee yostoi zalhahaaraa neg bolj baina daa. Tegeed odoo teriig haraad gomdood suuh argagui oor sain hun bas aaviin hair halamjiig orloh ondor tansag amidral ruu gantsaaraa huuteigee temuulehees oor argaggui gedgiig oilgoson. Odoo ter aav nertei huniig orovdood bas bodood suugaad baival hamag setgel sanaani garz boloh biz. Bi ene jil Dubai yavj huuteigee tend 2 jil amidrah bodoltoi baina. Odoo shalgaltuudaa amjilttai ogood Dubaid anhaarlaa tovloruuleed ooriin uran buteel ajild anhaarlaa tovloruulehgui bol ene hun hamag energi tsag ideed baih yumgedgiig sain oilgoson doo. Burhan iveej amjilt buteel ed bayalgaar arvin baih boltugai ene jil dee.

Зочин: Solongo.   2015-11-16
minii nohor bas heneggui halamjgui hun ymaa. ahaasaa 3 nasnii l zoruutei. ahtaigaa zan aashaaraa tun adilhan hun baisan. ymar ch halamjgui zowlon oilgohgui bayn ailiin eej aawaaraa tejeelgeed sursan humuus. ah n huuhedtei bolood jil garangiin daraa bid 2 hhuuhedtei bolson. oyutan uchraas ehendee ali ali taliin etseg eheeree tejeelgeel hicheedee ywtsgaadag baisan. bi eejeeree ohinoo haruulj ooriin gertee baidag bailaa. nohor irehgui ih zowoonoo. ireech huuhdee haraach tuslaach geed boon heruul bolno. ireed l neg honood l ywaad ogno. amraltiin odroor bid2iig awch gertee awaachina. 1dexed hicheeltei uchraas butsaad l bid2 ywna. ug n manaid bh buren bolomjtoi ymar ch asuudal bhgu gol n nuhur maani heneggui halamjguin uchraas irdeggui uureg hariutslagaas zugtah maygtai bailaa. ohin maani oi arai hureegui bhd eej maani huuhed harah bolomjgui bolj yaalt ch gui bid 2 oorsdoo harah bolson ym. tgd l ih oorchlogdson doo. eeljilj ohinoo harna. ilt oorchlogddog ym bilee. urd n haaya irehdee huuhdee harj awch tuslahgui zugr uulzchihaad ywah maygtai bsn bol shal oor ooroo uhamsraaraa huuhdee ochood awchihna. ywaandaa baga bagaar oorchlogdson. ohinoo neg nas hurgeed hadmuud maani dajgu humuus bdg uchraas mongiig n tolood huwiin tsetserlegt ywuulj bid 3 hadmiind amidarsan. odoo bol nuhur maani tes oor ohinoo sain harna. nadaas ch iluu ohin maani ch aawdaa ami nmg toohgui. tghd nuhriin maani ah baisan baidlaaraa l bdg. huuhdee harahgui halamjgui ehneree ger oron tsewerlej hool hiij bhd ch hhuuhdee harj tuslahgui. manai nuhur yag tiim bsn. haraad bhd hadamm ahiin ehner nuhurtuuu ogt shaardlaga tawidaggui harahgui bol harahgui ooroo argalchihna ih orowdmoor emegtei l hun ymchhin haayaa haraach gej helne. negent l anhnaasaa haruulaagui odoo bol neg heleed harna gej bhgui shuu dee. mnii bodloor huuhdiig anhnaas n aawd n sain naa. ydaj l muugaar helehed ehnertee hairguumaa gehed huuheddee naaldsan aaw huuhdee haraad salj chaddaggu l bhguu yu. bi bol nuhurteiguu hamt bj huuhdee naah gj ih zutgesen, ymar saindaa l hadmuudad tulgaj tsetserlegiin tulbur garguulj huuhdee hayand n tsetserlegt ywuulj bj hadmiind nuuj ochih we. orowdmoor l sonsogdoj bgaa bh tehdee odoo etsest n bi chadsan shuu, bi odoo nuhruu hangalttai sain aaw, sain hani gej boddog

Зочин: 4.   2015-11-04
Гэр бүл төлөвлөлт гэдэг чинь эхнэр нөхөр 2 хоёулаа зөвшилцсөний дүнд л шийдэгдмээрийн.тэр 4 дэх хүүхдээ гаргахаас дургүйцэж бгаа нөхрийн сэтгэл зүйг ойлгож байнөө.хүүхэд хөөрхөн гэхдээ тоглоом биш.дунджаас доогуур орлоготой бол 4хүүхэд чанга гэдгийг нөхөр нь мэдэрчээд бгаан бишүү.ажлыг хийдэг мөнгийг олдог ганцаараа ч гэрээ авч явах чадалтай бол хамаа алга.нөхөр чинь тэрийгээ мэДээд No гээд бгаан бишүү.

Зочин: bilguun.   2015-11-03
ESREGEEREE bi tand gj zobloxod ta xvvxdee gargaarai bitgii abaxuulaarai xoorxon byatsxan az jargal l irex gj temvvlj bxad ta abaxuulj boloxgvi shvv ta odoo bgaa 3 xvvxdee xaraarai vnexeer l jargaluud irdeg bizdee neg jargaliig l ustgax gj bna gsn vg shvv.

Зочин: esregeeree.   2015-11-03
manai hun ch bs neg tiimerhuu haihramj muutai heneggui taldaa hun. ghdee anhnii huuhdee olohod holn gazar hurehgui bayarlaj bsan. 2 dahiign oirhon olochihood bhad hurtel nmg yatgaj bj huuhdee garguulsan. kk bi gargamaargui bna geedl ugleed baisiin. 2laa ajil torol hiigeed saihan bj baital 3 dahi huuhdee olloo. ali aliniihn buruu geed bie biedee buult hiigeed gargachihsan gtl odoo 4 dehn oldchihloo. uneheer yahaa meddegguie... hamgaalj em uuj yanz bvriin yum taviulaaguigeeree bi buruutan uu esvel bolohgui odorn geed helseer baital hamgaalaltgui hiisen nohriin buruu yu............ gtl hani mini yagaadch ene huuhdiig gargahgui geed bh yum harin bi avhuulahaas aigaad bna. daraa n nvgliin toloosiig yaj toloh yumbe. tgd ch 3n 3n hoorhon huuhedtei bolchihood yaj 4 dehiign tsaashn gh ve. uneheer hetsuu bnaa. gtl nohor mini yagaad ch huleen zovshoorohgui geed bdag.

Зочин: zochin.   2015-11-02
yu ch hiigeegui yu ch chadahgui bj yasan ch olon huuhed gargah durtai yumbde ehleed uuriiguu hugjuul amidraliin zorilgotoi bol ajil turul hii Albatai yum shig huuhed tsuvuulaad eej aavaraa haruulj zovoohooso sanaa setgel chin zovdoggui yamar saihan jargaltai amitan be! Tegeed ch naad zaluu chin chamd ugaasaa hairgui yum bn chi uuruu yamar ch zorilgogui archaagui bolohoor chin iim bgain odoo zaluu hun bn joohon uuriiguu uurchilj amidralaa uurchilmoor yum

Зочин: sok.   2015-11-02
Paaaah chamd hairguu, chamaig neeh toodgui bjiisan chin chi jiremsen bolood tegeed odoo shuud salchih hetsuu ingeed amirdaad bh hetsuu boltson nuhur bndaa tanai huuhdiin chin etseg kkkk. HAIR BOL HALAMJ gedgiig mongol huuhnuud hezee ch oilgohguum bhdaa yamar ch halamjgui bhd ni l uul ni nadaa hairtaim l geed guigeed bhiimaa hahahahah bas l gunduugui setgel shuu er ni bol mangar kkk

Зочин: nara.   2015-11-02
Manaihan ingej aav eejeeree huuhdee bas uuriiguu tejeelgehee bolimoor yumaa. Albatai yum shig hamgaalaltgui sex hiiched huuhed garad irheer ni amidralaa gaihaad eheltsgeeh yum. Yuuuuuuuun 2 doh huuhed ve ene eruul bodol mon uuuu? yamar ch buruu hereg hiigeegui huuhdiig horvood avchirj zovoohnuu? chamd hairguu chamtai suuj ur huuhedtei bolood saihan amidrriya gej bodoogui er huniig shaaaal ooroor tusuuluud ter tusuululduu itgeed aav eejiigeech uuriiguu orool busdiig ch zovoogood bhiim. Aav eej mini usguud ugnu gevel gargana genuu? aav eej 2 chin avhuul yadargaataim gej helj chadhuu ulaan tsaim gerleegui, ajilgui, halamjgui nuhurtei bjiij 2 doh huuhed gargii genuu? HUUHED BOL CHINII BAS CHINII TER HULDUU CHAMD HAIRGUI HUMUUSIIN TOGLODOG TOGLOOM BISH. doodhoo zahirch surahad yaanaa.

Зочин: erxee.   2015-11-02
ysn muuxai xvn be xelex ch vg alga ingexeer l xvvxed emegteichvvd xoxirood lvdej bgaam shdee

Зочин: omg.   2015-11-02
Yamar hulduu yumbe,hairtai hun mini gj boddogui, hairgui yum bna. Halamjgui,huiten hundii,setgelgui,"albatai yumshig" bnaa gedeg chni hairguee gsen ug. ingeed l huuhed hamgiin ih hohirch bgaan. Ternees bish shuud l sal gemeer hun bna.

Зочин: yanadaa.   2015-11-01
тэгээд манай хүүхнүүд бас аягүы тэнэг ээ.халамж муутай хүүхэддээ анхаарал тавьдаггүйг нь муулаад байж дахиад хүүхэд гаргах гээл дайрчихийн.болохгүй ш дээ.одоо наад том залуугаа хүмүүжүүл.юун дахиж хүүхэд гаргах.хүүхдээр хөлийг нь туших гэсэн явуургүй арга нь газар авкуу бхад.дахиад хүүхэд гаргавал танай гэрт дайн болох биз.

Зочин: Ирвэс.   2015-11-01
Үүх энд сэтгэгдэл бичиж байгаа эмэгтэйчүүд бүхнийг мэддэг юм шиг нэгэнт өнгөрсөн зүйлийн хойноос чамайг улам шаналгахаар л зүйл бичиж. За хоёулаа эдгээр хүмүүсийн хэлсэн үгийг баллуурдъя. Бичсэн нэг нүүр үгнээс чинь эдгээр хүмүүс таныг яг хэн гэдгийг бүрэн мэдэхгүй. Та өөрийгөө ухаантай бүхнийг дээрээс харж байна гэж төсөөл. Хоёулаа Нөхрийнхөө оронд өөрийгөө тавиад үзье, би эр хүн байсан бол тэгэх байсан гээд битгий төгс юм яриарай гуйя. Ямар нэг зүйл тээглэж мэдрэгдэж байна уу, тийм ээ муухай байгаа биз. Нөхөр хүн алдаагаа мэдэрдэг хэрнээ засч болохоо мэддэггүй, одоо дүүрсэн нэгэнт өнгөрсөн гээд улам залхуурах хандлагатай. нөхцөл байдлынхаа гарцыг олох хүн нь та өөрөө юм шүү, иймэрхүү эмэгтэйчүүдийн үгийг сонсоод дагах гэж үзнэ, харин хариу өмнөх адил байдгаараа л байна. Та өөр бусад хүмүүсээс үргэлжлүүлж асууж эхэлнэ, цаашлаад өөрийн амьдарлын замыг бусдаас асуугч болж хэн нэгнээс хариат болох эосдэл яг энэ замд байдаг. Тэхээр танд хэрэгтэй зүйл бол 1. Чимээгүй байх бага ярьж, бүхнийг урьдаас эр хүн шиг тооцоолж ярь, хий. 2. Гэр бүлийн, эрчүүдийн тухай ном чимээгүйхэн унш. Муусайн эрчүүдийн доодхоор л бид захирч чаддагаараа бид хүчтэй байдаг байх. Тархи нь ажилдаг гэж бид найдсаар цөхөхдөг. Учир тархиа олигтойхон ажиллуулдаг цөөн эрчүүд л бии.

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com