ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Хоолойтой цамц + Илгэн даашинз

Загвар  | 2015 / 11 / 02

1960-аад оны "номын" охидыг 2015 онд загварлагт тооцох юм гэж хэн санах билээ? Яг одоо тренд болж байгаа атлаа арван нэгдүгээр сарын цаг агаарт нийцсэн, ажилдаа өмсөх төгс хослолыг танилцуулж байна.

Ажилдаа юу өмсөх вэ: Хоолойтой цамц + Илгэн даашинз
Энэ бол Хоолойтой нимгэн цамц + Ханцуйгүй илгэн даашинз.
1. Үнэндээ 60-аад оны үед илгэн гэхээсээ илүү ноосон даашинзыг давхарлаж өмсдөг байжээ. Оюутнууд, оффисын ажилтан өөрөөр хэлбэл эрдэмтэй, даруухан бүсгүйчүүдийг энэ хувцаслалтаар нь таних нь элбэг байсан.
2. Энэ тренд 2015 онд эргэн ирэхдээ харин ямар хэлбэрийг баримталсан бэ? Загварын одууд, нэртэй дизайнерууд нимгэн хоолойтой цамц, илгэн даашинз хоёрыг төгс хослол хэмээн үзэж буй нь олон фейшн шоу, тэдгээр шоуны урд эгнээний зочдын хувцаслалтаас харагдаж байна. Жинхэнэ илэгний “төрөлхийн” бор өнгө бусдаасаа илүү түгээмэл байгаад гайхах зүйлгүй юм. Байгаль өөрөө классик уран бүтээлч шүү дээ. Харин ийм өнгийн ханцуйгүй богино даашинзыг бейж өнгийн нимгэн хоолойтой цамцан дээгүүр давхарлан өмсөж өөрийнхөө онцгой, ажил хэрэгч бөгөөд загварлаг төрхийг бүрдүүлээрэй.
3. Гэхдээ бороос өөр өнгөтэй илгэн даашинзнууд ч загварын одуудын дунд хүчтэй байгаа нь харагдаж байна. Ялангуяа хүрэн, цагаан, улаан зэрэг натураль “өнгөний өрөлт” хийсэн илгэн богино даашинзыг цагаан хоолойтой цамцтай хослуулан өмссөн төрх энэ оны намар, өвлийн шоуны үеэр олон харагдаж байсан. Ажилдаа өмсөх арван нэгдүгээр сарын тренд бол яахын аргагүй энэ мөн!
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(998)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2015-11-03
илгэн даашинд, бошинзнууд ооогт таалагдахгүй байгаа. яг л UGG-ийн гутал шиг болхи санагддаг

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com