ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 11 / 03

11-р сар бол амьд хөгжим сонсож алхах, сонгодог хөгжим сонсож зүрхээ сэрээх хамгийн гоё сар. Шинэ сарын эхний долоо хоногт хийх 5 зүйлийг чинь зөвлөж байна. Дунд нь тогны мөнгөнөөсөө чөлөөлөгдөх арга хүртэл байгаа шүү.

Гоолингоо зөвлөж байна
1. Оффистоо дэр авч тавь
Юунд хэрэгтэй юм бэ гэж үү? Ардаа тавьж суухад, мөн ширээн дээрээ тавьж “дуг хийхэд”. Хайрдаг эсвэл чийг татдаг түшлэгтэй сандал ажил хийх тав тухыг алдагдуулахаас гадна бөөр, савны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Ардаа зөөлөн, даавуун бүрээстэй, өдөн дэр тавибал ажлаа хийгээд сууж байхдаа даарах нь ч багасна. Мөн өдрийн хоолны дараа юм уу өчигдөр шөнө сунгаж ажилласнаасаа болоод нүд анилдаад байвал ширээн дээрээ гаргаж тавьж байгаад 10 минут зовхио амрааж эрч хүчээ сэргээж болно.
2. “Ромео Жульетта”-г шинээр үз
Хэрвээ чи 1996 оноос хойш “том болсон” бол Ромео Жульеттаг УДЭТ-ын жүжгийн тайзнаас “амьдаар” нь үзэж байгаагүй нь лавтай. Би лав үзээгүй. Хэд хэдэн киног нь үзэж байсан ч, эх жүжгийг нь хэрхэн гүйцэх билээ? Чин үнэнч сэтгэлийн бэлгэдэл, дурлалт хосуудын алдарт дууль 19 жилийн дараа манай тайзнаа анх удаа, шинэ тавилттайгаар тоглогдох гэж байна. Хамгийн сүүлд 1996 онд найруулагч Ч.Найдандоржийн дэглэлтээр тавигдаж байсан бол, 2015 онд найруулагч Н.Наранбаатарын дэглэлтээр, илүү орчин үеийн хэв маягтайгаар тавигдах аж. Харин “Модерн” Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээжээ. Хайрттайгаа энэ 11-р сард заавал хийх ёстой зүйлсийн жагсаалтанд “Ромео Жульетта” багтахгүй юм бол, өөр юу багтах билээ...
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/1644810149125535/
3. Танай тогны мөнгийг Candy даана гэнэ
Сар болгон заавал гардаг зардлаа он дуустал 0 –лүүлэх боломж байна гэвэл итгэх үү? Ийм чухал хэрэгцээтэй боломжийг Candy, УБЦТС –ээс хамтран олгож байгаа юм байна. 3 сарын турш хэрэглэсэн тогны мөнгөө даалгуулахын тулд www.my.tog.mn вебсайт руу нэвтрэн ороод өөрт байгаа хэдэн ч хамаагүй candy-ээ ашиглан тогны мөнгөнөөсөө төлж, screenshot-оо өөрийнхөө сэтгэгдэлтэй хамт бичихэд л хангалттай. Тэд 11-р сарын 30-д 10 хүнийг санамсаргүйгээр сонгон авч цахилгааны төлбөрийг нь чөлөөлнө гэнэ. Candy цуглуулдаг хүн бүр заавал оролцож азаа үзээрэй! Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/1636789619923685/
4. Сонсож эхлэх суваг: M O S T L Y strings
“Гитарын уйлах дуунд” уярдаг бүсгүйчүүдэд Youtube-ийг ухаж ухаж олсон нэг аятайхан сувгаа зөвлөж байна. Энэ бол M O S T L Y. “Чилл” маягийн зөөлөн, чихэнд дарамтгүй амьд хөгжмийн цуглуулгатай суваг учраас ажлаа хийж, кофе ууж, гэр лүүгээ алхаж байхдаа сонсоход их тохиромжтой. Хэмнэл сайтай хөгжим хайх цагийг маань хэмнэсэн энэ сонголт сайтай суваг Kodaline, Ben Howard, Bon Iver, Daughter зэрэг хамтлаг, дуучдад дуртай бүсгүйчүүдэд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
https://www.youtube.com/user/TheMostlyStrings
5. “Кармен сюит”-ыг морин хуураар тоглосныг сонс
Найрал хөгжмийг ном шиг “уншиж” чаддаг бүсгүйчүүдэд сонгодог хөгжмийн сор болсон Кармены гайхамшгийг мэдрэх боломж тохиож байна. Улсын Филармонийн 44 дэх улирлын нээлтийг тохиолдуулан Морин хуурын чуулганаас алдарт “Кармен” дуурийг хөгжимт буулган найруулсан Р. Щедриний “Кармен Сюит” концертыг ганцхан удаа тоглох гэж байна. 11-р сарын 13-нд 19 цагаас Улсын Филармони дээр зочлоорой.
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/Mongolian-State-Philharmonic-338409942033/
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(959)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com