ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 11 / 18

Шинэ жилийн уур амьсгал орж эхлээд, ойрын өдрүүд нэг л сайхан байна. Тийм ч болохоор өөрийгөө арчлах, өөрийгөө таних, шинэ жилд бэлдэх талаар шинэ санаануудыг доор зөвлөж байна. Уншаад таалагдвал заавал хэрэгжүүлээрэй.

Гоолингоо зөвлөж байна
1. Долоо хоногт 1 удаа – Монгол үйлдвэрийн тос
Хуурай, ширүүн уур амьсгалтай манай нөхцөлд бидний арьс үргэлж тэжээл, чийгээр дутагдаж байдаг. Өдөр шөнийн тосондоо бид ихэвчлэн чийгшүүлэх үйлчилгээтэйг сонгож, өдөрт чийгшүүлэх мист түрхэж, нүүр цэвэрлэгч хүртэл чийгшүүлдэг л байвал гоё санагдаад байдаг шүү дээ. Ингэж явсаар тэжээл гэх зүйлийг мартчихсан явах нь элбэг. Долоо хоног бүр гоо сайхны салон руу очиж амждаг бол тун сайн хэрэг. Гэхдээ тэгэж амжихгүй байвал дотоодын үйлдвэрийн “Мандухай”, “Цагаан шөнө” гэх мэт цагаан савтай тоснуудаас өөрийнхөө арьсны онцлогт тохирохыг нь худалдаж аваарай. Үүнийгээ долоо хоногт нэг удаа нүүрээ сайтар цэвэрлэж байгаад зузаан түрхээд арьсандаа шингэтэл нь иллэг хийж байвал тун сайн тэжээл болж өгнө. Өөрөөр хэлбэл нүүрний маск шиг арьс чинь цаанаас нь гэрэлтэж харагдахааргүй болтол нь зузаан түрхээд шингэтэл нь иллэг хийх юм. Дараа нь халуун усанд базсан алчуураар бигнүүр тавих эсвэл арьс утагчаар утаад нүх агшаах маск тавиад авахад арьс чинь зөөлөрч сайхан болсон байх болно.
2. Өөрийгөө сайтар ажигла
Долоо хоног, сарын турш өөрийгөө ажигла. Хэн нэгний хэлсэн үгэнд яаж хандаж байна, баярлахаараа юу гэж хэлж байна, хайртай хүнтэйгээ ярихдаа юу бодож байна, бусдаас юу хүсч байна гээд л үйл хөдлөл, үг үсэг бүрээ ажиглаарай. Тэгээд онцгой болгоныг тэмдэглээд байвал сайн. Зүгээр л тэмдэглэж харж авахаас биш сайн муу гэж ангилахгүй шүү. Ингэснээр чи өөрийгөө илүү таньж мэдэх бөгөөд ангилахгүй байснаар өөрийгөө байгаагаар нь хүлээж авахад туслах юм. Хэн нэгэнд түргэн аашилж, уурласан ч бай буруу юм хийлээ гэж бодон өөрийгөө буруутгалгүй тэр нөхцөл байдалд болоод тэнд хандсан хандлагадаа л дүгнэлт хийгээрэй. Ингээд өөрийнхөө талаар тэмдэглэсэн бол одоо би яагаад ингээд байна? гэдгийг өөрөөсөө асууж хариултыг нь олоорой. Ингээд бага багаар чи өөрийгөө мэдэж эхэлнэ. Учир нь чи бусад дээр байсан нүдээ өөр дээрээ авчирчихсан шүү дээ.
3. Баасан гарагийн орой үүнийг төлөвлө
Хайртай, дотны хүнтэйгээ нэг оройг жазз хөгжимд уярч өнгөрөөцгөөе. Улсын филармониос зохион байгуулж байгаа Баянмонгол жазз найрал хөгжмийн “City Swing” тоглолт Баасан гарагийн орой 19 цагаас болно. Nat King Cole, Frank Sinatra, John Coltrane, Louis Armstrong, Billy Holiday нарын чихэнд хоногшсон дуунуудыг сонсч, өөр цаг үед ирсэн мэт гайхалтай мэдрэмж авахаас битгий хоцроорой. Бас шинэ жилийн өмнөхөн ийм тоглолт үзнэ гэдэг сайхан санаа биш гэж үү? Он гарахад 43-хан хоног үлдчихсэн байна шүү дээ. Тоглолтын дэлгэрэнгүйг https://www.facebook.com/events/1500941443533173/ энэ холбоосоор орж мэдэж аваарай.
4. Шинэ жилийн зоригтой бас онцгой гангараа
Өнгөрсөн 7 хоногоос эхлээд шинэ жилээр юу өмсөх талаар би бодсоор л байна. Чи ч бас тэгэж байгаа бол онцгой санаанд чинь нэгэн сонирхолтой зүйлийг санал болгоё. Хамт олны чинь шинэ жилээр чамтай ижилхэн, бүр төстэй гангараа ч байхгүй байна гээд төсөөл дөө. Богино ч бай урт ч бай даашинз, өмд дээр ч энэ чимэглэл зохицож чадна. Яг юу юм бэ, гэж үү? Энэ бол биеийн бүс юм. Зөвхөн бэлхүүсээр бус цээж, гуя, хөл, хүзүү гээд хаагуураа ч бүсэлж болох тийм бүс... Магадгүй чамд үүнээс илүү чимэглэл зүүлт, ээмэг гэх мэт зүйлс огт хэрэг болохгүй ч байж мэдэх юм. Зургууд дээрхээс нь өөр зөвхөн чамд зориулсан бүсийг ч захиалан хийлгэж болох ба 1-2 өдөрт бэлэн болдог гэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг @mergen_mg инстаграм хаягаар холбогдож асуугаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(930)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bb.   2015-11-23
tme bi ynetei goo shnii baraa heregledeggui mongolinho butegdhuniig heregleser irsen 36tai bolovch zaluhan haragddag gedegte itgeltei bn

Зочин: tuul.   2015-11-23
за би одоо 24 төй би байнга монгол тос болон бүтээгдэхүүнээ хэргэлдэг миний арьс 20 той юм шиг байдаг л даа үнэхээр сайн бас сайхан даа монголын минь тос худлаа гадаад гээд байгаа хүмүүсийг ойлгодггүй

Зочин: Kailas.   2015-11-20
Би лав эмзэг мөртлөө холимог төвөгтэй арчилгаа шаардсан арьстай. Янз бүрийн бүтээгдэхүүн туршиж байсангүйээ элдэв гоё үнэртэй бүтээгдэхүүнээс бол бүр татгалздаг, эмзэг болохоор шууд л харшлаад байдгын. Нэг удаа Номингоос хүнс цуглуулж яваад Монос-ын ягаан савалгаатай Марал гээд тос авч хэрэглэж үзсэн. Үнэндээ л таалагдсан хэхэ. Яамар ч хурц үнэр байхгүй бас их тослог , сайн чийгшүүлдэг. Реклам биш шүү бидэнд үнэхээр монгол бүтээгдэхүүн маань л зохьдог юм билээ. Бас Ичкрем-ийн гуужуулагчтай нүүрний цэвэрлэгч саван их дажгүй санагддаг.

Зочин: unen bhaa.   2015-11-20
Neeree bj magadguie.bi yponii buteegdehuun heregledeg l dee tuhain uedee chiigshuuleed l shan bga yum shig sanagddg getel bur mungugui bolood yah argagu manduhain manduhai udriin tejeeliin tos gedgiig awlaa teged nimgen turhsen ih hurdan shingeed shingeheer n dahiad nimgeen turhsiin 2 3udur l turhsen bh unuu ugluu bosood hartal aris tsaanaasa ng l goy bolson blaashd bi bur ih golsoon dajguin bleeshd taarah taarahgu l gj bhaas bish ug n zugeer yum bilee

Зочин: nini.   2015-11-20
Mongol tos mandtugai.bi olon jil france solongos amerik goo saihnii buteegdhuun hereglej yavaad neg udaa argagui mongol tos golon golon bj turhsen.uner ni muuhai shingehgui bna geel ih golj bilee.harin margaash ni nuuree tolind haraad uneheer gaihsan.ereed bsan erdene maani avdart maani bsan yum bilee sh dee.mongol tosnuud uneheer sain yum bilee.gants udaa deerh zuvluguu shig zuzaan turheed avahad l jijig batga urchlee teniigeed nuurnii ungu jigd bolchihdog.yostoi gaihmaar.yag yamar nairlagand ni tiim gaihaltai chanar bdagiin medmeer bna.maliin zungag gej nuguu arisnii dotor taliin shingen mun uu.mun bol ter yostoi baigaliin garaltai hamgiin shildeg tsairuulj chiigshuulegch gej sonsoj bsan.

Зочин: nini.   2015-11-20
Mongol tos mandtugai.bi olon jil france solongos amerik goo saihnii buteegdhuun hereglej yavaad neg udaa argagui mongol tos golon golon bj turhsen.uner ni muuhai shingehgui bna geel ih golj bilee.harin margaash ni nuuree tolind haraad uneheer gaihsan.ereed bsan erdene maani avdart maani bsan yum bilee sh dee.mongol tosnuud uneheer sain yum bilee.gants udaa deerh zuvluguu shig zuzaan turheed avahad l jijig batga urchlee teniigeed nuurnii ungu jigd bolchihdog.yostoi gaihmaar.yag yamar nairlagand ni tiim gaihaltai chanar bdagiin medmeer bna.maliin zungag gej nuguu arisnii dotor taliin shingen mun uu.mun bol ter yostoi baigaliin garaltai hamgiin shildeg tsairuulj chiigshuulegch gej sonsoj bsan.

Зочин: mongol tos gewvv.   2015-11-19
goolingoo min ygaa wee. maliin zungag arisandaa turh gewvv? ingej surtalchilaad heden tug awawdaa.

Зочин: mongol tos gewvv.   2015-11-19
goolingoo min ygaa wee. maliin zungag arisandaa turh gewvv? ingej surtalchilaad heden tug awawdaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com