Чиний нас ахихын хэрээр арьс чинь дагаад хөгширч урьдынх шигээ сайхан байхаа болино. Нас нэмнэ гэдэг амьдралын нэг хэсэг урчаас хөгшрөхгүй байна гэж байхгүй. Харин үйл явцыг нь удаашруулж бол болно шүү. Ингээд 30 нас хүртлээ өдөр тутам тогтмол хийж байх хэрэгтэй хэдэн аргыг дурдъя. Эдгээр аргууд нь 40-50 насны хооронд нүүрэн дээр үүсэх үрчлээг урьдчилан багасгаж өгөх болно.
Гэхдээ одоо хийх зүйлийнхээ үр дүнг заавал 40-50 насны хооронд л үрчлээ үүсэх үед харна гэсэн үг биш юм шүү. 30 насандаа ч арьсандаа ямар эерэг өөрчлөлтүүд үүсч байгааг харж болно. За ингээд хамгийн түрүүнд арьс хуурайшилтаас эхлэе.
1. Хооллолтондоо анхаарч эхлэ
Чиний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд нэн тэргүүний анхаарах ёстой зүйл чинь юм. Нас ахих тусам арьс чинь шим тэжээлээ алдана. Тиймээс аль болох витаминлаг хүнс сонгож хэрэглэснээр арьс чинь биенээсээ шим тэжээлээ авах болно. Гол төлөв омега 3, омега 6 тай бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байвал арьсанд чинь илүү тустай. Мөн долоо хоногт 3 удаа загасны мах идэж байхыг хичээгээрэй. Ингэснээр Д витамины дутагдалд орно гэсэн асуудал үүсэхгүй. Мөн өдөр бүр жимс, ногоо идэж байгаарай. Боломжтой бол түргэн хоолноос татгалзах хэрэгтэй шүү. Хэрвээ чи дотроосоо л эрүүл байвал гаднаасаа ч эрүүл сайхан харагдах болно.
2. Тогтмол давтамжтай ус уух
Өдөр бүр 1,5л ус ууж байх хэрэгтэй. Ус бидний биеийг бохирдлоос цэвэрлэж байдаг юм. Мөн чиний биед хангалттай ус байхгүй байвал арьс чинь дагаад хуурайшиж эхлэх болно. Тиймээс чиний бие байнга усаар хангагдаж байх хэрэгтэй. Ундаа, цай, кофе зэрэг нь хүний биед шаардлагатай шингэнийг нөхөж чадахгүй. Мөн дээрх уух зүйлсийг хэтрүүлж хэрэглэвэл арьсанд чинь муу шүү.
3. Нарнаас байнга хамгаал
Наранд удаан явж жаахан л түлэгдэхэд түргэн хөгшрөлтийн шатууд явагдаж, арьсны хорт хавдар тусах магадлал өндөрсдөг. Нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүйгээр харлаж, үрчлээтэж, эрүүл бус дүр төрхтэй, өвчтэй арьстай болно гэсэн үг. Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Нарнаас хамгаалах тос хэрэглэснээр нүүрний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална. Мөн нүүрний арьс цэвэрхэн, өнгөлөг бор болдог. Нүүрэндээ SPF-тэй энгэсэг хэрэглэсэн ч, хөл гар, хүзүүний арьсыг ч бас нарнаас хамгаалах хэрэгтэй юм.
4. Чийгшүүлэгчийг хэзээ ч мартаж болохгүй
Ялангуяа манайх шиг цаг агаартай оронд чиний өдөр тутам хэрэглэж байх ёстой арьс арчилгааны үндсэн бүтээгдэхүүн бол чийгшүүлэгч байх ёстой.
4. Арьс арчилгааг зуршил болтол нь хий
Чи арьсаа яаж цэвэрлэдэг байсан ч хамаагүй өдөрт дор хаяж хоёр удаа буюу өглөө, орой заавал цэвэрлэж байгаарай. Өглөө нүүрээ будахынхаа өмнө болон орой унтахынхаа өмнө заавал арьсаа арчилж, цэвэрлэж байх хэрэгтэй. Хэчнээн цаг орох байсан ч хамаагүй заавал хийх зүйл чинь юм шүү. Нэг өдөр нь цэвэрлэчихээд дараагийн хоёр өдөр нь цэвэрлэхгүй байж болохгүй. Тиймээс өдөр бүр арьсаа цэвэрлэж, арчилж байгаарай. Тууштай хичээл зүтгэлийг чинь чиний арьс үнэлж л таараа.
Сэтгэгдэл (7) | Хэвлэх | Үзсэн тоо: 48323 | | | |
Өмнөх мэдээлэл Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай 7 хачин баримт |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Сайн байцгаана уу ? би нэг өвчин туссан юм шиг байна тэгээд зүгээр миний хуухнаг болон бэлэг эрхтэны орчим их загтдаг юм л даа хааяа зүгээр болдоггүй ээ би харшил юм болуу гэж боддог байлаа харин сая нэг тийм жижигхэн аалз шиг тийм хөлтэй амьтан хуухнагны үсний угд байгаад байх шиг байна энэ ямар өвчин вэ надад туслаач одоо яах вэ ?