ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Би ийм тэжээвэр амьтантай

Чөлөөт цаг  | 2015 / 11 / 23

Гэртээ тэжээвэр амьтантай байна гэдэг бас нэгэн хүүхэдтэй болохоос ялгаагүй шахуу зүйл. Арчилгаа, хооллолт, эрүүл мэнд гэх зэргээс авахуулаад бүх зүйл яг л хүүхэд шиг анхаарал халамж шаардана. Тэднийгээ хайрлах сэтгэл, тэд эзнийгээ хайрлах сэтгэл нь ч мөн адил гайхалтай.

Асуулга: Би ийм тэжээвэр амьтантай

Ингээд тэдний хайрыг амсч үзсэн, тэдэнд хайртай хүмүүсийн талаар багахан сонирхоцгооё.

1. Би панда гэдэг нэртэй хаски үүлдрийн нохой тэжээдэг. Нохой тэжээхэд арчилгаа их шаарддаг л даа. Манай нохой гэхэд л гудамжаар явж байхдаа хог их түүж иддэг болиулах гэж загнахаар үг сонсохгүй. Сургах гэж их юм болсон. Хог идчихээрээ гэдэс нь өвдчих гээд л бас нэлээд тэвчээр шаардана шүү. Гэхдээ л тэр маш хөөрхөн, хайр хүргэсэн амьтан. Одоо нохой маань айлд байгаа. Аав болоод 5 гөлөгтэй болчихсон байж байгаа. Нөгөөдүүл нь гэж инээдтэй хэдэн жаахан паацгар нөхдүүд бий дээ. (23 настай А)

2. Би ч багаасаа тэжээвэр амьтантай байх хоббитой хүүхэд байсан. Их олон амтан тэжээж үзсэн. Нохой, муур, загас гээд л. Яг одоогийн байдлаар хоёр орог зусаг тэжээж байгаа. Их эгдүүтэй хөөрхөн, жаахан амьтад бий. Арчилгаа гээд шаардаад байх зүйл бараг л байхгүй. Аквариум дотор нь хийчихээд л байж байдаг. Тэр дотроо үсэрч харайгаад л, аквариумнаасаа гарах гээд л үзээд байдаг юм шиг байгаа юм. Дээшээ үсрээд л гулсаж унаад байдаг. Гаргачихья гэхээр жижигхэн болохоор харагдахгүй гишгэгдэх бас алга болох гээд байдаг болохоор гаргаддаггүй. Ёстой л юу л бол юу иддэг амьтан даа. Идэж болох л юм байвал хамаагүй идээд л байна. (24 настай З)

3. Бага байхдаа би яст мэлхий тэжээдэг байсан юм. Нөгөөхтэйгөө цагийг их л хөгжилтэй өнгөрөөдөг байж билээ. Жаахан байсан болохоор нөгөө яст мэлхийн дээрээ гараад зогсчихно. Намайг даагаад л яах ч үгүй зогсоод л байдаг байсан. Хоёулаа хамт алим хувааж иднэ. Алимаа арилгаад хальсыг нь мэлхийндээ өгөөд өөрөө алимаа иднэ. Заримдаа бас хальснаас нь гадна алим нимгэн нимгэн хэрчээд өгөхөөр их л дуртай иддэг байсан. Амандаа толгойг нь үмхэж авч гаргаад л тоглодог байсан. Жижигхэн толгойтой болохоор аманд ч яг багтдаг юм. Эн тэнд юман доогуур орчихоод эсвэл паацайгаад л аажуухан аажуухан яваад л байдаг нэг тийм инээдтэй амьтан байж билээ. (22 настай У)

4. Би багаасаа нохой тэжээж ирсэн. Нохойтойгоо хамт тоглож, унтаж, хоол идэж, хамт усанд орж өссөндөө. Сиси гэдэг жижигхэн хав байсан юм. Айлаас манайд урваж ирсэн юм л даа. Охин нохой айлд урваж ирэх сайн байдаг гээд аав, ээж маань их бэлэгшээж байсан. Тэр нохойндоо би их хайртай байж билээ. Оройн унтахдаа хүүхдээ тэвэрч байгаа юм шиг чанга гэгч нь тэвэрчихээд л хөнжөлөөрөө хучаад д унтаад өгнө. Тэр маань мэдээж их үстэй амьтан юм чинь тэвэрчихээд дээрээс нь хөнжил нөмрүүлчихээр халууцна. Тэгсэн хэрнээ л гүрийгээд хажуугаас холдохгүй аахилаад л хэвтээд байдаг байж билээ. Өвөл гадагшаа гарахдаа хөөрхөн жижигхэн гутал өмсөнө. Гутлыг нь харахад л инээд хүрэм тийм жаахан. Хэн тийм гутал өмсдөг байна гэлтэй. Тэгээд бас тэрнийгээ элэгдтэл нь алхсан байгаа юм аа. Нилээн хөгширсөн хойноо л нас барсан. Тэрнээс нь хойш дөрвөн ширхэг гутлыг нь гэр бүлийнхэнтэйгээ хувааж аваад түлхүүрийн оосор болгоод хэрэглэж байгаа. Харахад л хайр хүргэдэг жижигхэн гутал. Одоо би өөр нохой тэжээж байгаа тэр маань ч бас маш ухаантай өхөөрдөм амьтан байдаг даа. (27 настай З)

5. Немц овчарк тэжээдэг. Их ухаантай амьтан шүү. Команд зааж өгөхөд их амархан сурдаг, миний дүү шиг л байдаг даа. Гадуур явж байгаад зүгээр шалгаад нэг хүнтэй муудалцаж байгаа юм шиг болохоор хамгаалаад нөгөө хүн рүү дайрах жишээний. Гэртээ хоёулханаа байхдаа бас л тоглоод ухаан алдаад унаж байгаа юм шиг болохоор гаслаад гүйж ирээд нүүр ам долоогоод л тойроод гаслаад гүйгээд байдаг. Гаслаад гүйгээд байхаар нь заза тоглосон юм гээд босоод ирэхээр сүүлээ годогнуулаад л эрхэлнэ шүү дээ. Цагаан сар, баярын үеэр ширээн дээр ил тавьсан хоол ундыг идэхгүй шүлсээ гоожуулаад л суугаад байдаг. Өгөхгүй л бол идэхгүй шүү дээ. Үнэхээр ухаантай, хөөрхөн амьтан. Гэрт ганцааранг нь орхичихоод орой ирэхэд угтаж аваад гаслаад л өөдөөс цоройгоод нүүр долоогоод л байна. Гэртээ ирээд мэдэрдэг хамгийн сайхан мэдрэмж юм даа. (31 настай И)

6. Би муур тэжээдэг байсан л даа. Манайд бараг 10-аад жил болсон юм. Манай гэр бүлийн гишүүн шиг л байдаг байсан ч өвдөөд нас барчихсан. Гэхдээ цаг нь болчихсон байсан юм шиг байна лээ. Тэр үед надад үнэхээр хэцүү, муухай мэдрэмж төрсөн болохоор одоо ахиж амьтан тэжээхгүй гэж бодож байгаа. Гэхдээ хэдэн жилийн дараа бодол маань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй л дээ. Угийн амьтанд дуртай, хайртай болохоор. (24 настай Н)

7. Би амьтан тэжээхийг хүсдэг ч одоогоор өөрийн гэсэн “найзтай” болоогүй л байна. Тусдаа гарсныхаа дараа хөөрхөн “найзтай” болно гэж бодож байгаа шүү. Харин намайг бага байхад манай гэрт нэг зараа хэд хоног байсан юм. Орон доогуур гүйгээд орчихдог, хөөрхөн жижигхэн нүүртэй эгдүүтэй амьтан байсан шүү. (23 настай С)

Харин чи тэжээвэр амьтантай юу? Тийм бол түүнийхээ талаар сэтгэгдлээр үлдээгээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(720)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: shinigami.   2016-04-15
нилээн хэдэн жилийн өмнө ах бид хоёр туулай тэжээдэг байлаа. ёстой хөөрхөн амьтан. гэрт дэгдэээд дэгдэд л явна. цаасан ут эдр шаржигнахаар соотойчоод гүйхээрээ ирдэг байж билээ хха. гурил элдэхээр урдуур хойгуур ороод л. күэ хоол өгөх ёстой хөгжилтэй аман нь жижкэн2 хөдлөөөд л... даан ч хол юманд явахаар болоод айлд өгчихсөндөө хөөрхий

Зочин: Lily.   2016-04-12
Би ч бас амьтан тэжээх дуртай. Намайг бага байхад манайх загас, туулай, яст мэлхий, усан гахай гээд олон амьтан тэжээдэг байсан шүү. Даанч нээх удахгүй намайг хичээлд явсан хойгуур хүнд өгчихсөн байдаг байсан. Би ч усан гахайдаа илүү хайртай байсан. Хөөрхөн эгдүүтэй амьтан. Өвдөхөд минь хажуудаа тэврээд хэвтэхэд өвчнийг авчихсан өвдөхөө больчихдог. Гэрийнхэн байхгүй үедээ гэртээ торноос нь гаргаад чөлөөтэй орхиод явахад гэрийн хаяагаар гараад хашаан дотор тэнэж тэнэж бид нарыг хашааны хаалгаар орж ирэхэд гэрлүү хурдан гүйгээд орж харагддаг хөөрхөн. Айлд өгөөд удалгүй алга болсон гэсэн. хэрэггүй ч өгдөг байж гэж одоо болтол харамсдаг.

Зочин: o.Tamir.   2015-12-21
manaih zuslan garahdaa 3 nohoi toi bsan. jijig spanel maani ih hoorhon. neriig ni max gedeg. manaid neg sartaigaasaa irsen. minii ovort untaad. tegeed minii huruug hohood bur saldaggui bsan sh d. sariin daraa shud ni zagatnaad huruu hazaj bilee. ovdson ch tiim hoorhon amitniig yaj zagnah bilee. sariin daraa harin doloogood hoorhon sh d. tom spaneliig maani alica gedeg 7 sartai bsan. joohon tiim dursgui shireen deer bsan ym hun baihgui bolohoor idchihene. bi ch neeh ih zodoj zagnadaggui bsan ym. eej uyel ah hoyr aimaar zoddog bailaaa. ih hetsuu l bsan baihdaa. nogoo nohoig maani nemts ovchark neriig ni and gedeg. alica ruu hutsahad alica uhtlee aina. max bol yah ch ugui. saihan gar ochood hooliig ni idtsen. tegej bj aluulah gj bgaan. alica deer bi ochood erhluulenguut and hutsna. kkk. daana ch odoo bugdeeree baihgui. alica shono zugtaad alga bolchih son. max and 2 iig hnd ogchihson... alicagaa sanaad baih ym. ;/ /10 nastai/

Зочин: Таны нэр.   2015-12-02
уншаад л нохойгоо санаад уйлчихлаа. ялангуяа өвөртөлж унтдаг байсан гээд уншсан чинь. нохой минь 9 сарын нэгэнд өнгөрчихсөнлдөө. эмч буруу онош тавиад буруу эмчилгээ хийгээд нүдэн дээр минь тарчилж өнгөрсөндөө хөөрхий. одоо байнга санагалздаг. хөөрхөн нүд нь, цоглог хөөрхөн авир, үнэр нь хүртэл одоо хүртэл байнга бодогддог.

Зочин: Таны нэр.   2015-11-27
bi shuvuutai bsan. daanch ter uyed bi burhnii shashnii hicheel ih sonsdog bsan shashnii noloo nemegdej bsan bolohoor shuvuugaa harahaar hoorhii amitang cholootei blgahgui torond hashchihaad ooroo bolohoor cholootei garch teneed bgaa yum shig sanagdaad nuglee ooroosoo holduulj bgaa n geed huuhedtei aild ogchihson chini hoorhii amitan ayagui muuhai uhleer zovj uhsen bsan. teriig n medsen bol hereggui ogch gej haramsdag.

Зочин: memory.   2015-11-24
би ч бас амьтанд хайртай, гэрийхэн маань тэжээхийг зөвшөөрдөггүй болохоор тусдаа гарахаараа заавал тэжээнэ гэж боддог. Би зөрүүдэлж байгаад муур, усан гахай, зараа тэжээж байсан. Муур, усан гахай 2 хамт тэжээж байсан. Манай усан гахай уул нь аквариумтай байсан ч тэндээсээ дандаа гарчихдаг, "Царайлагаа" нэртай сайхан тэнэмэл гар байсөөн. Муур маань анх ирэх дээ усан гахайнаас маань айгаад хөшчиж билээ хэхэ. Бодвол ямар том хулгана вэ гээд шоконд орсон байхаа. Харин дараа нь тэр 2 маань хагацаж салахгүй найзууд болсон доо хөөцөлдөөд л тоглоод, сүүгээ нэг савнаас уугаад л. 2улаа эрхийн балай, хооллодог болохоор ээжийг дагаад л гүйгээд байна. хоолоо идчихээд зэрэгцээд л нүүрээ угаана. Амьтад тэжээх үнэхээр хөөрхөн, бас л аз жаргалууд шүү дээ, тэд нарыгаа ижил төрлийн гэлтгүй найзтай байлгах бүх хөөөрхөөн.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com