ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрын тухай

Хайр & секс  | 2015 / 11 / 24

Хайрын тухай гэхээр хэтэрхий романтик, нялуун сонсогдож байна уу? Гэхдээ яах аргагүй энэ зүйлийн тухай бичих сэдэл төрөөд болохгүй юм. Заримдаа надад хайр дурлалын харилцаа олон улсын харилцаанаас ч ярвигтай санагддаг. Энэ бүхэн энгийн нэг нийгмийн харилцаа, хүний хэлээс огт өөр зарчим, дүрэм, хэл, сэтгэхүй, сэтгэлийг шаардана. Яагаад учиргүй ихээр хэн нэгнийг харах төдий догдолж, яагаад зөвхөн хайртай хүнийхээ өвөрт л байхдаа хаа ч байсан гэртээ байгаа мэт тухалж чаддаг юм бол? Бас хайрлах тусмаа яагаад улам илүү аз жаргалтай болоод байдаг юм бол? Яагаад бид үргэлж хайрыг үгүйлсээр байдаг юм бэ? Тэгсэн мөртлөө хэн нэгнийг хайрлахаас бас айна. Шархалсан байлаа ч гэсэн ахин дахин шинээр дурлаж хайрласаар л байх болно...

Хайрын тухай

Энэ нийтлэл чамайг амьдралын хэсэгхэн зовлон шаналалаас салгаж, бараантаж сааралтсан нүдний шилээ тайлаад надтай хамт хайрын тухай хөнгөхөн хэрнээ амттай бодолд умбуулах зорилготой. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Зүгээр л хайрын тухай бод! Өөр бусад зүйл тэртэй тэргүй болж л таараа. Тийм болохоор зүгээр л хайрын тухай...

Хайр энгийн зүйлээс эхэлдэг: Их энгийн зүйлс хайрыг бүтээдэг. Нүдэнд дулаахан инээмсэглэл, сэтгэлд хүрсэн ганцхан үг, яг л оньс нь таарчихсан мэт нэг нэгнээ ойлгох тэр мэдрэмжээс л хайр эхэлнэ. Заримдаа сайхан орчин сэтгэлд хэт хүчтэй нөлөөлсөн байх тохиолдол ч байна. Нэг үгээр хайр бол мэдрэмж. Энгийн зүйлсээс хайрын мэдрэмжийг олж харах нь хамгийн чухал. Кино бүрт залуус хүрмээ бүсгүйдээ нөмөргөж, охид хайртай залуугийнхаа мөрийг дэрлэж суудаг нэгэн хэвийн хэсэг гардаг даа. Энэ улиг болсон романтик арга барилаас хүмүүс яагаад уйддаггүй юм бол? Яагаад гэвэл хэдэн зуун саяар нь багласан сарнайнаас илүү даарах үед дулаацуулах хайртын чинь хүрэм, ганцаардах үед тайтгаруулах түшигтэй мөр л энгийн бөгөөд жинхэнэ хайрын илрэл юм. Хайр ийм л байдаг. Асар хүчтэй мөртлөө хэтэрхий энгийн зүйлээс эхэлдэг. Саяхан гудамжинд арван жилийн охин хүү хоёр шивнэлдэхийг сонсоод л алхаад байлаа. Хүний яриа хулгайгаар сонсох муухай ч гэлээ тэр яриаг үнэхээр сонсохгүй байж чадаагүй юм.

Хү: - Чи манай ангийн хөвгүүдээс хэнийг нь хамгийн мундаг гэж боддог вэ?
Ох: - Ммм, Нэг хүн бий. Гэхдээ хэлэхгүй! Харин чи охидуудаас хэнийг хамгийн хөөрхөн гэж боддог вэ?
Хү: - Чамайг хэлэхгүй бол би бас хэлэхгүй ээ!
Ох: - За тэгвэл яг зэрэг хэлнэ. Тэгээд яг зоригтой чанга хэлнэ шүү!
Хү: - За, нэг хоёрын гурваа ий!
Ох: - Чии ии... нзоо
Хү: - Чии ии... мгээ

Ингэж нэг чанга дуугараад л тэр хоёр дуугаа хурааж удалгүй хоёр тийшээ зам салан гараа далалсаар салцгаасан даа. Дахиад багахан зориг байсан бол их энгийн зүйлээс хайр эхлэх байлаа. Зүгээр л ЧИ гэдэг үгийг хэлж чадаагүйнхээ төлөө хэн хэн нь асар их харамсана. Хүн ийм л байдаг. Хэтэрхий эмзэг бас аймхай. Харин хайр бол хэзээд л өнөөх зам дээрээ чамайг хэзээ ЧИ гэж чанга дуугаар хэлэх бол доо гээд хүлээж л суугаа.

Хайр харцнаас нь л ойлгогддог: Үгэнд бус нүдэнд итгэ. Би одоо хүртэл нэг зүйлийг их боддог юм. Анх үерхэж байсан залуугийнхаа нүд рүү нэг ч удаа эгцэлж харж байгаагүй талаараа. Тэр хүний амнаас өдөрт нэг хоёр үг л унана. Хэрвээ бүтэн өгүүлбэр хэлэх юм бол би бараг л баярлаад алга таших шахна. Гэхдээ түүний нүд өмнөөс нь ярьдаг байсан болохыг би нөхөртэйгөө суух үедээ л ойлгосон юм. Учир нь нөхөр маань яг түүн шиг дуу чимээ багатай хүн. Анх нөхөртөө уурлаж бид хоёр ширүүн маргах үед түүний нүд рүү би цоо ширтэж байгаад хамаг гомдлын үгээ урсгаж гарсан. Тэр үед л би ойлгосон. Нөхөр маань намайг аргадах гэж аргаа барж, тайлбарлаж чадахгүй тэвдэж, хайртай гэж байгаа юм шиг л энхрий зөөлөн харцаар ширтэж байсан. Магадгүй анх үерхэж байсан тэр хүүгээс салах үедээ ядаж би харц руу нь харсан бол тэр надад их зүйлийг нүдээрээ ярих байсан байх. Надад хэлж чадахгүй байгаа хэдэн мянган үгээ нүдээрээ хэлэх гэж оролддог байж. Хэрвээ би арай эрт тэр хүүгийн нүд рүү харсан бол богинохон амьдралынх нь хэсэгхэн инээмсэглэл ч болж болох байлаа. Даанч чадаагүй, бид хэтэрхий хурдан бүгдийг цэглэж хэдхэн сарын дараа тэр хүү осолд орж орчлонгоос явсан. Хайрыг үгээр тайлбарлах боломжгүй. Харин харцнаас нь ойлгоход л болно. Нүд хэзээ ч худлаа хэлэхгүй, нүд хэзээ ч хуурч мэхлэхгүй бас нүд асуух шаардлагагүй өөрөө ярина. Дэндүү дулаахан байдаг. Чамайг хайрладаг хэн нэгний харц огтхон ч даарахааргүй, холдмооргүй, хагацмааргүй тийм л дулаахан.

Хайр итгэл төрүүлдэг: Бүхий л хосуудын харилцаанд асуудал гардаг. Ихэнхдээ энгийн зүйлсээс болж онцгүй нөхцөл байдал үүснэ. Мэдрэмжгүй ааш авир, гэр бүлийн толгой дараалласан асуудал, ажил дээрх стресс, нэг нэгнийхээ өөг хайж буруутгах зэрэг... Гэхдээ хамгийн гол нь хамтдаа ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээ алдах үед л асуудал үүсдэг. Аль болох олон асуудлыг олж харж, нэг нэгнийгээ өөлж гоочилно. Гэтэл амьдралд тэрнээс өөр ярих зүйл хэдэн саяараа байгаа. Хамтдаа бүтээхийг хүсдэг гэрэлт ирээдүй, мөрөөдлийн амьдрал, итгэл найдвар төрүүлдэг маш олон зүйл та хоёрт байгаа. Тэр зүйлсийн талаар л ярьцгаая. Нэг нэгэндээ сануулж байя! Бас итгэл найдварыг өгч байя. Жаран найман настай эмгэн өвгөндөө халуун цай аягалж өгөнгөө хэлж байлаа.
- Чи бид хоёрын ойн цоорхойд дүнзэн байшин бариад амьдрах ч одоо мөрөөдөл болж.
- Эмгэн минь тэр байшинг барьж ядах зүйлгүй. Харин ч чи бид хоёр тун ойрхон ирээд байна. Хэдэн хүүхдүүд тусд орсон шүү дээ. Удахгүй эмгэнээ цавуу нь ханхалсан, шинэхэн пийшинтэй нүсэр том дүнзэн байшинд амьдруулна. Тэгээд ч өвгөн нь энэ хэдэн арван жил тэрийг л барих гэж мөнгө хадгалсаар ирсэн. Үхэхээсээ өмнө тэр байшиндаа заавал хамт орно шүү.
- Тэгвэл өвгөн минь нүсэр томоор яах юм бэ. - Юу гэсэн үг юм? Тэгээд баяр наадмаар хэдэн хүүхдүүд ирэхээр муурын байшинд сууж байх юм уу?
- За за, тэгвэл зөрүүд өвгөн минь өөрөө мэдэхгүй юу! Пийшингээ ч гэсэн томхон юм хийгээрэй.

Эмгэн өвгөн хоёрын энэ мөрөөдөл бүтэн нэг зууныг дамнасан. Бас энэ хэрүүл ч юм шиг, хэлцэл ч юм шиг харилцан яриа хүүхэд насанд минь хамгийн төвөгтэй зүйл байлаа. Эмээ өвөө хоёр маань ингээд хэрэлдээд ч болтугай нэг нэгнээ ойлгож хайрлаж итгэж чаддаг. Ямар хосуудын харилцаа эрт дуусгавар болдог гээч! Ихэнхдээ хамтдаа тэмүүлж мөрөөдөх зүйлгүй болсон хосууд хатуу бэрхэд эсвэл ялих шалихгүй зүйлд бууж өгч, зам салах нь элбэг байдаг. Энэ миний л бодол. Гэхдээ бодлыг минь баталж энэ сард л гэхэд зуугаас дээш залуу хос салсан байна. Аймшигтай биш гэж үү? Тэдэнд мөрөөдөл хэрэгтэй. Байр байшин, машин, онгоц байх нь гол биш. Гол нь өдөр бүр тэр зүйлдээ ойртож байгаагаа мэдэрч хамтдаа улам ихээр зүтгэн нэг нэгэндээ итгэх итгэл хэрэгтэй. Хайр бол өөрөө итгэл. Ямар ч бодит бус, батлах боломжгүй зүйлд итгэх итгэл. Хайр өөрөө ч бодит бус. Гэхдээ би хайр дурлалд хязгааргүй ихээр итгэдэг.

Хайр бүхнийг уучилдаг:

- Би өөр хүнд татагдвал чи яах вэ?
- Чамаас л шалтгаална.
- Би тэр хүнтэйгээ хамт амьдарна гэвэл ..?
- Чамайг уучилна!
- Би буруугаа ойлгоод эргээд ирвэл ..?
- Чамайг уучилна!
- Тэгвэл би хэзээ ч өөрийгөө уучлахгүй.
- Зүгээр ээ, би чамайг уучлах юм бол чи уучилна.

Яагаад түүнийг уучлах ёстой юм бэ гэж үү? Яагаад гэвэл хүн асуудалд орсон үедээ хамгийн түрүүнд хайртай хүнээсээ өмгөөлөл, хамгаалал хүсдэг юм. Хайр гэдэг чинь хамгаалах гэсэн үг. Хүн угаасаа төгс биш бас робот ч биш. Тэгээд бүр хууль сахиулагч эсвэл мөнхийн сахиусан тэнгэр шиг ч байж чадахгүй. Бурхан хүнийг бүтээхдээ угаасаа л алдаатай нь хамт бий болгосон байх. Уучилж боломгүй алдаа гэж хаана ч байхгүй. Харин уучлахыг хүсэхгүй байгаа нь л шалтгаан юм. Хэрвээ хайр гэж байгаагүй бол өдийд хүн төрөлхтөн адгуус шиг амьдрах байсан. Хэзээ ч нэг нэгнээ уучилж чадалгүй байсаар өшөө хорсол, зовлон шаналан, сэтгэлийн тачаалаасаа салж чадалгүй там дунд амьдрах байсан. Аз болж хайр байдаг нь ямар гайхалтай вэ? Хайрын ачаар уучилж чаддаг нь бас гайхамшигтай. Уучлахыг хүсэхгүй байна уу? Тэгвэл эхлээд хайрлах гээд оролдоод үз.

Хайр үнэнийг бас худлыг ч хүлээн зөвшөөрдөг:
Зовлон буй нь үнэн
Зовлонг гэтлэх нь үнэн.

Хайр чамайг жаргаах нь үнэн бас зовоох нь ч үнэн. Үүнийг л чи бүрэн хүлээн зөвшөөрнө. Хүмүүс үнэнтэй нүүр тулахаас айдаг. Тиймээс ихэнхдээ өөрийн үнэн гэж бодсон зүйлдээ л итгэдэг. Харин үнэн яг хажууд нь ирчихээд хэзээ надтай нүүр тулах гээд байгаа юм болдоо гээд хүлээж суудаг. Хайр хүнд жинхэнэ үнэн нүднээс далдад байдгийг ойлгуулна. Хайр хүнд худал зүйлээр хэд далдлавч үнэн нуугдах боломжгүй болохыг мэдрүүлнэ. Хайр хүнийг тэсвэртэй, тэвчээртэй, үнэн худалтай эвлэрэхээс өөр аргагүй ухаантай болгоно. Хэрвээ үнэхээр хайртай учирсан бол чи нэг л зүйлийг ойлгоно. Өмнөх өөрийгөө өөрчлөгдөж хэдэн мянган нүүдлийн цаана гардаг хүн болсон болохоо чи харна. Хайр ийм л байдаг. Хайр чамайг үнэнд худал гэдэг замаар ч хүргэнэ, үнэн гэдэг замаар худалд ч хүргэнэ. Хүлцэнгүй бай! Бүх зүйл өөгүй тэгш байхгүй. Үлгэрт хүртэл үнэнд хүрэх гэж худлыг ашиглах нь бий. Үнсгэлжин ханхүүд өөрийгөө ид шидээр хувирсаныг хэлээгүй. Улайн малгайт ээжийнхээ үгэнд ороогүй. Нойрсож буй гүнжийг аврах гэж түүнээс бүх үнэнийг нуусан. Мулан аавынхаа оронд эрэгтэй хүний дүрд хувирч цэрэгт явдаг. За ингээд бичээд байх юм бол бүх л үлгэрт худал зүйл гардаг. Бүгд л хайрын хүчээр үнэнд хүрдэг. Тиймээс хайранд л итгэ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(539)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: durlal.   2016-04-06
Bi nuhurtei. Gesen ch bi uur zaluud xairtai bolchloo odoo yax we. Nad vnexeer xetsvv bna. Ter bid 2-t ireedui bhguig medej bgaach gesen bi temvvleed bh yum.

Зочин: Энхмолор.   2016-01-02
Сайн байна уу? Би гэрлээд 6 жил орчим болж байгаа юм л даа. Нэг өдөр нөхөртэйгөө хамт нэг албан байгууллагын хаяг хайгаад гадаа явж байтал надаас ганц нэг насаар дүү гэлтэй охин дажгүй хөөрхөн охин байсан л даа манай нөхөр түүнээс хаяг асуух зуураа хэвийн биш маш их сэтгэлийн хөдлөлтэй байгааг хажууд нь зогсож байсан надад шууд л мэдрэгдсэн. Тэгээд хэн юу хэлж байгааг ч анзаарч байгаа юм уу бүү мэд хөөрчихсөн гэлтэй байхыг нь хараад түнийг өөр эмэгтэйтэй ийм харьцаатай байхыг хажууд нь нүдээрээ хараад зогсож байгаа миний хөл дайвалзаад унах шиг л болсон. Маш аймшигтай муухай мэдрэмж байсан. Гэтэл бас тв.ээр хагас нүцгэн хүүхэнг нухацтай харж байх юм. Урд нь ерөөсөө ийм байхыг нь би мэдэхгүй. Энэ юуны дохио вэ эрчүүд хэлээд өгөөч? Эрчүүд ийм байдалд байна гэдэг хайр сэтгэл мөхсөнийх юм уу надад эрчүүд хэлж өгч туслаач? Нээлттэй хариулаарай гуйж байна

Зочин: munkhuu.   2015-12-05
35s deesh nasni busguitei taniltsay suzuki_mgl35@yahoo.com

Зочин: Нар.   2015-11-27
Хайр байжээ гэдгийг дэндүү хойно мэдэрсэн. Мэдрэх хүртэл хайрыг хайсаар л байж....Гэтэл тэр хайр дэргэд минь байсныг мэдэхэд бүх зүйл гунигтай бөгөөд гайхамшигтай.

Зочин: bi.   2015-11-25
saihan hairtaigaa uchrah yumsan. omnoh aldsan amidral mine odoo ch setgeld hadaastai bgad emzeglej bn. shine shan hair l namaig avrah bhda. ter neg hunteigee uchrah yum bol chin setgeleerei oilgoj, hairlaj bie bieniihee toloo amidarnaa.

Зочин: nud hezee ch hudlaa heldeggui.   2015-11-24
bi hairand itgedeg genen mortloo emzeghen emegtei hun =))) saihan hair gej baidag ymaa , zarim humuus hudlaa gej nytsaah ued aav eej hoyriihoo bie bienee geh chin setgeliig haraad l jinhene hair gej baidag gedegt bat itgedeg ym.(aav eej hoyr shigee saihan ger buliin toog negeer nemeh bolnoo) Nud hezee ch hudlaa heldeggui ym bilee, anh tuunteigee taaraad neh toogoogui ym harin daraa n havriin neg odor harts tulgarsnaasaa hoish ter hartsiig martaj chadaagui. Odriin bodol shoniin zuud bolson ter hartstai tulgarah bolgondoo dogdlool ooriin erhgui ineemsegleel , ter mini daruuhan duu tsoontei ch gesen hartsaaraa bugdiig heldeg bsan yvaandaa ym yrih bolomj garch irsen tegeel olon talaaraa adilhan gedgee medseneesee hoish bie biedee dahin durlasandaa, odoo bol bid hoyr hamgiin saihan hosuud bolson , hair ymar huchteig hartsaaraa medruulsen chamdaa bayrlalaa =)

Зочин: Таны нэр.   2015-11-24
Хайрлахад мөнхийн цаг хугацаа ч хүрэлцэхгүй мэт, чи үгүй бол би ч оршихгүй учир нь бид нэг

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com