ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 12 / 01

Шинэ сард бүхнийг шинээр эхлүүлье. Идэвхтэй амьдрахад чинь зориулж доорх мэдээллийг бэлтгэлээ.

Гоолингоо зөвлөж байна
1. Гоолингоочууд дугуйндаа…
Та нарт гоё мэдээ дуулгах уу?
Чи дугуй унах дуртай юу? Хөл, өгзөгнийхөө булчинг чангалж, зөв хөгжүүлмээр байна уу? Фитнесс, бассейн, йог зэргээс арай өөр хөдөлгөөн хийх зүйлийг туршиж үзмээр байна уу? Тэгвэл “Spinning” буюу дугуйн студийг чамд санал болгоё. Энэ маш энгийн. Студид тусгайлан бэлдсэн дугуйг 45 минутын турш хөгжмийн хэмнэл болон багшийн удирдлага дор чи жийх юм. Ямар ихээр хөл, өгзөгнийхөө булчинг ажиллуулж, хөлс болооод аз жаргалын гормон ялгаруулж чаддаг гэж санана! Нэг л хийгээд үзчихвэл чи ахиад гэж заавал ч үгүй хүсэх болно. Харин өнөөдрөөс эхлээд “Be One дугуйн студи”-д Гоолингоо карттай бүсгүйчүүд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болж байгааг дуулгамаар байна. Юу ч хэлэх, юу ч хийх хэрэггүйгээр Гоолингоо картаа харуулаад л хямдарна. Гоё байгаа биз дээ?
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Be1cycling/videos/503878326440307
2. Гацуураа засчихсан уу?
Зургийг нь авч фэйсбүүк, инстаграмдаа оруулах гэж байна уу? Түр хүлээгээрэй. Дэлгүүр орж Мохито шиг амттай “Laimon Fresh” ундааг авч ирээд гацууртайгаа хамт зургийг нь аваад “Би хамгийн гоё гацууртай” уралдаанд оролцчих. Түрүүлсэн хүн Fujifilm - ийн Instax mini зургийн аппараттай болно гэсэн шүү. Хамгийн бүтээлч зургийг шалгаруулна гэсэн болохоор одууд нь л ялах байх гэж бодох шаардлагагүй юм билээ. Бас нэг шипи өгөх үү? Заавал зассан гацуур байх албагүй шүү дээ. Гацуурын хэлбэрийг юугаар ч гаргаж болно. Тийм биз дээ? За амжилт  Шинэ жилээ азтай угтъя.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/774318882691492/
3. Азид өрсөлдөж байгаа Монголын startup багийг дэмжиж саналаа өгөөрэй!
Олон улсын startup бизнесүүдийн уралдаанд Монгол залуусын нэгэн шинэлэг санаа эх орноосоо шалгаран өрсөлдөж байгаа юм байна. Тэдний санаа нь “Nomigo” аппликешн бөгөөд 3-6 насны хүүхдүүдийн үлгэр дээр суурилсан сэтгэхүй хөгжүүлэгч боловсролын программ ажээ. Үлгэрээс бид баатар болохыг, гүнж болохыг, бусдад туслахыг, сайн нь муугаа ялдгийг, байгаль эх дэлхийгээ хамгаалахыг, нэг нэгнийгээ хайрладгийг ойлгож байсан. Үүнийг өнөөгийн завгүй нийгэмд амьдарч байгаа эцэг эхчүүдэд зориулан ухаалаг төхөөрөмж дээр суурьлиулах ажээ. Хүүхэддээ үлгэр уншиж өгье гэхээр бидэнд унших зүйл нь олддоггүй шүү дээ. Тэгэхээр сонирхолтой бас хэрэгцээтэй байгаа биз? Манай залуус спорт, соёл урлагаас гадна бизнесийн салбарт ч дэлхийд өрсөлддөг цаг иржээ. “Номиго” аппликейшнд саналаа өгөөрэй.
Аваргын төрөлд : http://sr.mn/s/
Боловсролын төрөлд : http://sr.mn/s2/
4. 2016 оны өөртөө захидал бичээрэй
Ирээдүйдээ илгээх захидал 2015 өнөөдрөөс эхэлж байна. Заримдаа нэг жил өнгөрсөн ч бүх зүйл бахь байдгаараа байхад зарим үед амьдрал орвонгоороо өөрчлөгдчихдөг. Магадгүй чамд чи яг л өмнөх шигээ л байж, ажил, албан тушаал, царай зүс, гэр бүл гээд бүгд өөрчлөгдөөгүй, ахиагүй мэт санагдаж байж болох юм. Гэхдээ чи яг өнөөдрөөс 365 өдрийн өмнө юу бодож байснаа санаж байна уу? Чи ирээдүйн, 365 өдрийн дараах өөртөө захидал бичвэл юу бодож байснаа санахаас гадна өөрийгөө хэрхэн өсч дэвшиж байгааг нүдээрээ харах болно. Нэг жилийн хугацаанд төдийгүй 1 өдрийн дараа ч чи ухаажиж, “том хүн” болсоор байгаа. 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр сонирхолтой. Өөртөө захидал бичээрэй. Бичсэн захидлаа онлайн найз Гоолингоо руугаа илгээгээрэй. Яаж гэдгийг энэ холбоосоор https://www.facebook.com/events/467915576739694/ орж хараарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(456)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com