ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ илгээх захидал: Би яг одоогийн алдаж үзсэн өөрөөрөө бахархаж байна

Мэдээлэл  | 2015 / 12 / 02

За, сайн уу даа?
Бүхэл бүтэн жил өнгөрчихсөн байна шүү дээ. Сонин сайхан зүйл их л биз дээ? Мундаг охин шүү их зүйл хийж бүтээсэн байх даа. Аль хэдийнээ мөрөөдлийнхөө дэлгүүрээ нээчихсэн байгаа даа. Давхар хичээл, ажил, гэр бүл, хайртай залуу гээд л чамд ч 24 цаг багадаж байгаа байх. Гэхдээ одоо аргыг нь олдог мундаг дайчин бүсгүй болоо биз ээ.

Ирээдүйдээ илгээх захидал: Би яг одоогийн алдаж үзсэн өөрөөрөө бахархаж байна

21 нас. Аая, насанд хүрчихлээ шүү дээ. Ажил амжилт хичээл чухал ч залуу насыг хангалттай хөгжилдөж, хөдөлгөөнтэй өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. Угийн чи чинь хэн билээ дээ. Өөрийнхөө хөгжилтэй, идэвхтэй зан чанарыг алдаж болдоггүй юм шүү. Би лав бүр нэг хөгшин хүн шиг л энэ жилийг инээх нь цөөхөн, их юм бодож өнгөрөөлөө. 10 жилийн жаахан охин байхдаа ямар хөгжилтэй хөөрхөн охин байлаа, тэр үеийн өөрийгөө л алддаггүй юм шүү. Аан нээрэн, хайрттайгаа эхлүүлсэн бизнес чинь амжилттай биз дээ? Одоо ч бүр байр сууриа эзэлчихсэн байгаа байх. Та хоёроор бахархаж байна шүү. Мундаг хосууд... Хамгийн гол нь юмны эцсийг үзэж байж салдаг юм шүү.

Сурч эхлүүлсэн зүйлүүдээ маш сайн эзэмшдэг болсон уу? Улам өөрийгөө хөгжүүлээрэй. Өнөөдрийн чи өчигдрийн “чи” -ээс ухаантай. Харин маргаашийн чи өнөөдрийн “чи”- ээс ухаантай байх ёстой юм шүү. “Чи бол цорын ганц, дахин давтагдашгүй өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь. Хэн ч чам шиг байж хэн ч чамайг орлож чадахгүй гэдгийг битгий мартаарай” (Гоолингоогийн нэг нийтлэл дээрээс уншиж байсан үг хэхэ. Намайг их сайн түлхэж өгдөг үг дээ.)

За чамд амжилт хүсье мундаг охин минь!

Захидлын эзний сэтгэгдэл:
Энэ захидлыг би 2 жилийн өмнө буюу 2013 онд бичээд дараа жил нь уншна гэж бодож байсан ч чадалгүй энэ жил уншиж байна. Богинохон ч гэсэн олон зүйлийг багтааж бичжээ. Зөндөө урам авлаа. Тухайн үеийн өөрийнхөө бодол хүслийг тийм ч сайн санахгүй байгаа ч одоогийн надад их л урам өгье гэж бодсог юм шиг байна. Яг хэрэгтэй үедээ хэрэгтэй үгсийг өөрөөсөө олж уншлаа шүү дээ. Гайхалтай сайхан 2 жил өнгөрчээ. Дэлгүүрээ амжилттай нээсээн бүр бага багаар томруулаад нэлээн амжилттай ч байсан. Гэхдээ би алдчихсан хэхэ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг үг байдаг даа? Яг үнэндээ би эхний жил хэдэн ч туулай хөөсөн юм бүү мэд. Бүх л зүйлийг хийж чадах юм шиг, бүх зүйл сэтгэлд багтаад л олон ч зүйлийг зэрэг бүтээх гээд гүйж өгсөн. Сургуульд сурч, мөрөөдлийн дэлгүүрээ ажиллуулж, мөрөөдлийн газартаа ажиллаж, мөрөөдлийн залуутайгаа үерхэж, хөөрхөн дүү, хайртай ээждээ цаг гаргаж, тэднийгээ юмаар дутаалгүй бүх зүйлийг өөрийн хүчээр хийж чадаж байсан. Тэгсэн яасан гээч! Үнэхээр аль алингүй хоцорсон. Гэхдээ би энэ үгийг батлах гэсэн юм биш ээ. Энэ боломжгүй бүтэхгүй зүйл байгаагүй. Зүгээр л тааралдсан хүн болгоны "Ямар мундаг юм бэ?" гэсэн үг, өөрийнхөө олдог хэдэн төгрөгт нэг мэдсэн санаа амраад улам хичээхээ больсонд л бүх учир байсан юм байна гэдгийг маш сайн ойлгоод сууж байна даа. Сургуульдаа явж чадалгүй чөлөө авч, дэлгүүр ч үгүй бүр маш их өрөнд орсноос шантарч, "Заза, больё больё. Ер нь би юм хийж чадахгүй юм байна. Зүгээр мөрөөрөө санаа амар амьдрах минь" гэж бодож ч байлаа. Гэхдээ чаддагүй юм байна лээ. Цаг минут дутамд мөрөөдөл минь намайг хатгасаар л байна. Ямар сайхан мэдрэмж гээч! Би яг одоогийн алдаж үзсэн өөрөөрөө бахархаж байна. Хэзээ ч сэтгэл ханаж хичээхээ больж болохгүй гэдгийг маш сайн ойлгосоон. Бас энэ захидлыг уншаад ахин эхлэх урам авлаа.

Тэд захидлаа нэг жилийн дараа задалж үзэхээр үнэхээр гайхалтай мэдрэмж авдаг гэнэ лээ. Хэрвээ чи өмнөх 2 жилийнн туршид захидал илгээсээр байсан бол үүнийг маш сайн ойлгож байгаа байх. Гоолингоо нь үүнийг нартайгаа, бүр олуулаа хэрэгжүүлж, хуваалцмаар байна. Чи ч бас 2016 оны өөртөө хандаж захидал бичээд гэртэйгээ хамгийн ойрхон шуудангийн төвөөс бидний хайрцаг руу илгээгээрэй. Мэйлээр явуулсан захидлыг тооцохгүй. Чиний гараар бичигдсэн ганцхан хувь захидал аль ч мэйлийн sent дотор хадгалагдсан байх ёсгүй юм шүү. Бид тэр захидлыг чинь 1 жилийн турш хадгалаад, ирэх жил эргүүлэн илгээх болно.

Ирээдүйн өөртөө хандан мөрөөдлөө, дурсамжаа, нууцаа, төлөвлөгөөгөө явуулаарай. Улам ухаажиж 1 жилийг ардаа үдсэн хүн өнгөрсөн жилийн өөртэйгээ шинэ өөрийгөө харьцуулах мэдрэмж үнэхээр гоё бас сургамжтай. Чиний захидлыг задлахгүйгээр дугтуйтай чигээр нь шинэ дугтуйд хийж явуулах учраас дугтуйн гадна талд
1. Овог нэр
2. Өөрийн и-мэйл хаяг
3. Утасны дугаараа бичиж явуулаарай.

Учир нь Гоолингоо захидалыг чинь буцаан явуулахаас өмнө захидал хүлээн авах хаягийг дахин лавлах болно. Чамайг хаана байсан ч, бид чам руу заавал захидлыг чинь буцааж илгээх болно.

Шуудангийн хайрцаг: Гоолингоо, Ш/хайрцаг-267, Улаанбаатар-14250, Монгол улс.
Гадаадад байгаа хүмүүс: "Goolingoo, Box-267, Post-44, Ulanbator-14250, Mongolia"
гэж хаяглаад захиагаа ирүүлээрэй. Дэлхийн аль ч орноос шуудан хүлээж авах боломжтой.

Ирэх оны өөртөө өнгөрснөөс хандаж хэлэх үгээ эртнээс бичиж эхлээрэй. Чиний Гоолингоо...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(937)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: аанаг.   2015-12-04
сонирхолтой юм аав би заавал бичнэ. харин буцаагаад заавал явуулаарай.

Зочин: Arabell.   2015-12-03
Гоолингоо энэ захидлын эзний бичсэнийг жаахан зассан нь дээр байх. Яасан их алдаа байна аа, өөрийн эрхгүй нүдэнд тусаад байнаа хэхэ Би гэдэг хүн яг л ийм юм болсон доо. Олон туулай хөөсөөр бараг хоосон хоцрох дөхсөн. Аз болж сургуультайгаа үлдсэн. Гэхдээ огт харамсахгүй байгаа. Яагаад гэвэл юу юунаас илүү боловсрол надад илүү чухал байсныг ойлгосон учраас. Захидлын эзэн энийг уншиж байгаа бол хамгийн чухлаа сонгоод үлдсэнийг хаяарай л гэж хэлмээр байна шүү

Зочин: nymka.   2015-12-02
bi bas 2013 nd yvuulsan butsaaj yvuulaagui. Nyamgerel gsn zahia bbl butsaad yvuulach bi uuruu gadaadad bga blhoor nymkash@yahoo.com ene haygaar haritsaj blhuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com