ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2015 / 12 / 08

Шинэ жил дөхчихсөн гэгэлзээд байгаа ч хамт олны чинь баяр арай болоогүй байгаа бүсгүйчүүдэд эндээс унших зүйл их бий шүү. Бас эрүүл мэндийг ч мартаагүй. Сонирхолтой долоо хоног ч эхлэх нь дээ. Илүү дурсамжтайгаар өнгөрүүлэх бас энэ долоо хоног өнгөрөхөд илүү сайн хүн болсон байхын тулд чи доорх 4 зүйлийг хийгээрэй.

Гоолингоо зөвлөж байна
1. Танайх “Ганган гацуурт”-тай юу?
Монголд маань үйлдвэрлэгчид улам л олон болж, хөөрхөн хөөрхөн зүйлс хийдэг болоод байгааг мэдэх байх. Тэдгээрийн нэгийнх нь тухай одоо чамд дуулгах гэж байна. Гэхдээ эхлээд чи гацуураа арай засаагүй байгаа биз дээ? гэж асуумаар байна. Заза зассан байсан ч болно л доо. Шинэ жилийн гол бэлгэ тэмдэг болох гацуураа “Ганган гацуурт” тоглоомоор чимэхийг санал болгоё. Монголд үйлдвэрлэсэн, 12 жилийн зурагтай бөмбөлгөөр тойруулаад чимчихсэн гацуур чинь ямар хөөрхөн харагдах бол? 12 бөмбөлөг нийлээд 19,900₮ - ний үнэтэйгээс гадна гэртээ хүргүүлээд авч болох юм байна лээ шүү. Гоё байгаа биз? 88101252, 95950359 дугааруудаас нь асуугаарай. Хөөрхөн тоглоом хийсэнд нь баярлалаа, Ганган гацуурт аа.
2. Шүдний оо, сойзыг байнга цүнхэлж яв
Саяхан нэг найзаасаа Солонгос хүмүүс бүгдээрээ цүнхэндээ шүдний оо сойзтой явдаг талаар сонссон юм. Учрыг нь асуутал тэнд шүдний эмнэлгийн төлбөр өндөр гэнэ. Тиймээс шүдээ өвтгөхгүйн тулд байнга цэвэрлэж хэвшжээ. Тэгээд би үүнийг өөртөө хэвшүүлэх гэж хчиээж эхлээд удаагүй байтал шүд маань өвдөж анх удаа шүдний эмнэлгийн хаалгыг өөрөө очиж таттал маш олон зүйл мэддэггүй, мэддэг ч чухалчилж авч үздэггүй байснаа мэдсэн юм. Шүдээ дунджаар 3 минут угаах хэрэгтэй гэдгийг мэддэг ч биелүүлдэггүй, оонд агуулагддаг фторыг шүдэнд наалдтал хэсэг хугацаанд цэвэрлэсээр байх хэрэгтэй талаар мэддэгүй байсан гээд л олон зүйл байв. Өглөө оройдоо байнга шүдээ угаадаг ч дутуу цэвэрлээд байвал ямар хэрэг байх вэ дээ, тийм үү? Эцэст нь өөртөө хэвшүүлж байгаа өдрийн хоол, амттаны дараа ч амны хөндийгөө 3 минутын турш цэвэрлэх зуршилыг маань эмч сайшаасан шүү. Чи ч гэсэн өөртөө хэвшүүлж эхлээрэй.
3. 14 хоногт 10кг хасаад хүссэн даашинзаа өөрийн болгоё
Шинэ жилээс өмнө хэвийн жиндээ орохоор хичээж байгаа болон зүгээр л эрүүл жинтэй, сайхан биетэй байхыг хүсэж байгаа бүх бүсгүйчүүд наашаа анхаараарай. Индира төвийн зүгээс 14 хоногийн эрчимтэй дасгал болон хоолны дэглэм хослосон 10кг хасах уралдааныг бүсгүйчүүдэд санал болгож байна.Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар: - Мэргэжлийн багш дасгалжуулагч зөвхөн чамд зориулан хөтөлбөр гаргана - Мэргэжлийн эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг хавсарч барина - Цагаа өөртөө тохируулан сонгож болно - Өөртөө төвлөрч чадах цомхон, хотын төвд ойр танхимд хичээллэнэ - Эрчимтэй дасгалын дараа халуун хөнжилд орж хөлсөө сайтар гадагшлуулна - Биеийн арьс гуужуулагч, бумба зэргээр өөхлөсөн хэсгүүддээ иллэг хийлгэнэ - Илүүдэл жингээ хасахад чинь чамаас гадна дасгалжуулагч, эмч, үйлчлэгчид зэрэг анхаарна - Хэрвээ чи оролцогч 10 хүний дундаас хамгийн мундаг нь байж чадвал Индира төвөөс 300,000₮-ний мөнгөн шагнал авна Гоё байгаа биз? Сонирхож байвал 99788159 дугаар руу залгаарай. 10 бүсгүй л хамрагдах боломжтой учраас яараарай.
4. Cинатраг санагалзах сайхан үдэш
Алдарт жааз дуучин Фрэнк Синатрагийн 100 насны ойн баярыг тохиолдуулан түүнийг санагалзах нэгэн сайхан үдшийг энэ сарын 12-нд зохион байгуулах гэж байна. Фрэнк Синатрагийн New york new york, Fly me to the moon, The way you look tonight, That’s life, Strangers in the night гэх мэт гайхалтай хит дуунуудыг нь жааз дуучин Наагий дуулж Баянмонгол чуулга, Биг банд симфони оркестрын утсан хөгжимчид хөгжмийг нь тоглох ажээ. Шинэ жил дөхсөн энэ үед White Christmas – ыг ч бас дуулах байх даа. Ямар сайхан үдэш байхыг одооноос л төсөөлөөд гайхалтай мөрөөдөлдөө умбачихлаа. Шангрила зочид буудлын Наадам Лаунжид 19 цагаас болно гэсэн шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг 90116009, 99711313, 88095510 дугааруудаас болон https://www.facebook.com/events/938788789507609/ энэ холбоосоор орж аваарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(182)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com