ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яагаад бүсгүйчүүд Гоолингоо карттай болох хэрэгтэй вэ?

Мэдээлэл  | 2015 / 12 / 10

Хотын амьдрал чөлөө завгүй. Нэг л мэдэхэд ажил, гэрээс өөр зүйл мэддэггүй болчихсон байдаг. Хэдий бид эдгээрийг хамтад нь амжуулж чаддаг, амжуулахыг хүсдэг ч энэ дэлхий дээрх хамгийн чухал хүн болох өөрийгөө мартчих гээд байдаг сул талтай.

Яагаад бүсгүйчүүд Гоолингоо карттай болох хэрэгтэй вэ?

“Надад ч гэсэн мөн ялгаагүй хайртай хүмүүс, гэр орон, ажил төрөлдөө ихэнх цагаа зарцуулаад өөртөө, өөрийнхөө амьдралаас авах таашаал, сэтгэл ханамждаа цаг гаргахаа байчихсан байсан. Үүнээсээ болж сэтгэлээр унан, өөрийгөө бухимдуулж эхэлсэн. Тэглээ гээд “Өөртөө ч зав гаргаж чадахгүй, өөрөөсөө харамлаж амьдарч байна би” гэж эргэн тойрныхондоо гомдоллоо гээд уур бухимдал цацахаас өөр гавьтай зүйлгүй шүү дээ. Тиймээс энэ бүхнээс ангижрахын тулд өөртөө зориулах нэг өдрийг гаргаж, өөрчлөлтийг өөрөө л бий болгохоор шийдсэн юм. Эхлээд сард нэг байсан нь арай л бага санагдаж, долоо хоногийн нэг өдөр болсон. Лхагва гараг хэмээх ганцхан өдрийг л өөртөө зориулснаар бүх зүйл гайхалтайгаар өөрчлөгдөж эхэлсэн дээ. Түүнийгээ би “Өөрийгөө эрхлүүлэх өдөр” болгож тэр өдөр л хүссэн бүхнээ хийдэг болсон.

Өөрийгөө эрхлүүлэх өдөр бүр өмнөх оройноосоо эхэлнэ. Нүүр будалт хувцаслалтдаа бусад өдрийнхөөс өөрөөр, бараг л баяр болох гэж мэт онцгойлон анхаардаг болохоор юу өмсөх, үсээ яаж янзлах талаар хэсэг бодох хэрэг гарна. Тэгээд маргааш өглөө нь эртлэн босч өглөөний цайгаа бэлдчихээд оюун санаандаа ургуулсан төрхөө гаргахаар ажиллана шүү дээ. Энэ нь ч өөрөө таашаал. Тэгээд ажилдаа явах зам маань тэр чигтээ сайхан болоод ирнэ. Харин өдөр нь тухайн өдрийн ажлаа гялс амжуулчихаад ямар нэг гоё зүйл хийхээр гадагш гарна. Дор хаяж ганцхан зүйл өөртөө зориулаад хийчихэд болоод л явчихна. Мэдээж олон байсан ч болно л доо.”

1. Дээрх бол одоогийн Гоолингоо өдрийн эхлэл юм. Бусад хүмүүсээс эсвэл амьдралаас биднийг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож өгөхийг хүлээх биш өөрөө өөрийгөө хайрлаж, ертөнцөө сонирхолтой болгоё гээд Гоолингоо өдрийг санаачилсан маань энэ. Мөн үүнийг ганцаараа хэрэгжүүлээд, дотроо л бодоод байх биш бүх бүсгүйчүүдэд санал болгохыг хүссэн болохоор бодож бодож, хамгийн хялбар бас бодит зүйл байлгахын тулд Гоолингоо картыг гаргасан билээ. Энэхүү картын эзэн болсноор орсон, үйлчлүүлсэн газар бүрээсээ олон төрлийн урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой байх юм. Харин одоогоор картаараа доорх газруудаас сэтгэл ханамж авах боломжтой байгаа:
2. Кино – дох уу?
Өргөө кино театраар үйчлүүлсэн бүсгүй хүн бүр “Гоолингоо өдөр” төлсөн төлбөрийнхөө 13%, бусад өдөр 10% бонусыг картандаа бодуулж авдаг. Киног мэдээж ханьтай үзэх учраас тэдний бонусыг өөрийнхөө карт дээр бодуулчихвал дараагийн киног үнэгүй үзчихдэг юм. Чшш, энэ бол миний нэг нууц арга шүү. Бас Өргөө кино театр дотор байдаг тоглоомын төв, попкорн ундаа зардаг хэсэг, лаунж, караокед үйлчлүүлэхэд ч бонус бодогддог бөгөөд онлайнаар картаа ашиглан тасалбар захиалж болдог гэдгийг мартав аа!
3. Дасгалдаа, хөөрхөнүүд ээ
Хүнд дасгал хөдөлгөөн хамгийн хэрэгтэй. Суудлын ажилтай хүмүүс бид чинь аль хэдийнэ хөдөлгөөний дутагдалд орчихсон байгаа. Харин чи Гоолингоо карттай л бол “Golden gym” фитнесс клубт 60.000₮ төлөөд нэг сар үйлчлүүлэх боломжтой.
4. Хөдөл хөдөл бас дахин хөдөл
Фитнессээс өөр сонголт ч бас байгаасай гэж хүсэж байна уу? Тэгвэл чамд “Spinning” буюу дугуйт аэробикээр дагнасан “Be One” дугуйн студийг санал болгоё. Тэндхийг зорьсноор чи:
• Калори шатаалт өндөр учир хурдан жин хаяна. 45 минутын турш эрчимтэй хичээллэхэд маш их хөлс ялгаруулдаг юм билээ.
• Зүрх, судасны цусан хангамж сайжирч, амьсгаа задарна.
• Үе мөчинд даралт бага өгнө.
• Фитнессийн танхимууд дотор суурин дугуйнууд байдаг. Гэхдээ ганцаараа бие халаах зорилгоор унана гэдэг маш уйтгартай. Харин үүний оронд төрөл бүрийн хөгжмийн аялгуунд, эрч хүчийг шуудхан л нэмэгдүүлээд өгөх багшийн удирдлага дор олон хүнтэй хамт хийхэд бие биедээ дэм өгч, сонирхолтой хөгжилтэй орчинг мэдэрнэ.
• Хөдөлгөөн багатай, спортоор хичээллэж байсан байгаагүй, дугуй унаж чаддаг, чаддаггүй хэн ч спиннингээр хичээллэж чадна.
• Биеийг галбиржуулж, чангалж гоё сайхан харагдуулна.
• Сэтгэл санаа өөдрөг болж стресс маш ихээр тайлагдан, баяр баясгалантай болно.
• Дугуй унах дуртай хүмүүсийн хувьд цаг агаар, замын хөдөлгөөний аюул зэргийг умартан хэдийд ч суурин дугуйн дээр хичээллэх боломжийг өгөх юм. Мөн чамд Гоолингоо карт байгаа бол төлбөрөө шууд л 20%- аар хямдруулна гээд боддоо.
5. Хааяа нэг бүсгүйчүүдээрээ хөгжилдөөрэй
Найзуудаараа уулзалдаж хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд эмэгтэйчүүд бидний сэтгэл санаа сэргээд л ирдэг. Тиймээс бүсгүйчүүдийн цагийг яахан орхиж болох билээ. MINT, VLVT клубуудээр пүрэв, бямба гарагуудад Гоолингоо картаа үзүүлээд л таксгүй үйчлүүлж болдог шүү. Картаа харуулахад л чамаас өөр юу ч нэхэхгүй.
Цаашдаа бид бүсгүйчүүдэд хэрэгтэй, үйлчлүүлэх дуртай газруудад олон шинэ боломжуудыг нээх болно. Харин одоо картаа хаанаас авах вэ?
Өргөө кино театрын бүх салбараас цахим үнэмлэх, картын хураамж 2500₮ төлөөд аваарай. Ингээд л чамд дээрх боломжууд нээгдчихнэ гэсэн үг.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(199)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Odno.   2016-07-23
Sain bnuu, ene odoo hurtel heweeree boluu? Zuwhun urgoo 1 uu?

Зочин: enqu.   2015-12-30
Bi barag 2,3 jiliin umnu Goolingoo cardtai bolj bsan yum ter neg jiliin zunii udur urguu2 kino teatr deer Goolingoo card unegvi ugch baisiin ter ued mash olon busguichuud goolingoo cardtai bolson shuu Urguu.d olon uilchluulsen bonus aa tsugluulaad ih zugaatai suuliin ued card maani bur ch ih hereg bolood baigaa, Zulaa herew goolingoo card awhiig huswel nadruu holbogdooroi facebook: emmi dami delguur , neg zawtai uedee chamd chadwal goolingoo card olj ugnuu ^^

Зочин: мөнгөн үдэш.   2015-12-13
"МӨНГӨН ҮДЭШ 2016" ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЦЭНГҮҮН БОЛОХОД ЦӨӨХӨН ХОНОГ ҮЛДЛЭЭ. ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ЗАХИАЛГАА ӨГСӨН ҮҮ?? БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ УТАС: 8600-4099 https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1738909696342022&id=1571640496402277

Зочин: jargalan.   2015-12-12
Goolingoo card haanas yaj avahuu?

Зочин: I-d.   2015-12-11
lol 2500hn tugrig shdee

Зочин: i.   2015-12-11
ene kartaa unegui ogood bval olon humuus avaad l ta nariin business heregtei shuu dee

Зочин: zulaa.   2015-12-11
sain baina u. ta bvhendee ajliin amjilt hvsie. odor bvriig tanai medeeleltei hamt erch hvchtei ugtdaj dandaa hamt bhiig hvsdeg. Bi zavkhan aimagt bdag yuma. goolingoo kart abmaar l bn.

Зочин: zulaa.   2015-12-11
sain baina u. ta bvhendee ajliin amjilt hvsie. odor bvriig tanai medeeleltei hamt erch hvchtei ugtdaj dandaa hamt bhiig hvsdeg. Bi zavkhan aimagt bdag yuma. goolingoo kart abmaar l bn.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com