ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яагаад гадаад кинон дээр өглөө бүр сүү уудаг вэ?

Эрүүл мэнд  | 2015 / 12 / 18

Чи ер нь хэзээ нэг цагт энэ асуултын талаар бодож байсан уу? Tom&Jerry-ээс авахуулаад гадаадын бүх олон ангит эсвэл гэр бүлийн тухай кинон дээр өглөөний цайны үзэгдэлд гэр бүлийн бүх гишүүд 1 стакан сүү ууж байгаа зураглал заавал гардаг. Сүүг дангаар нь уухаас илүүтэй ихэвчлэн сүүтэй цай, хярам, цагаан идээ болгож хэрэглэх нь элбэг гэр бүлд өссөн учраас киноны тийм хэсэг гарахаар би бага зэрэг гайхдаг байж билээ.

Яагаад гадаад кинон дээр өглөө бүр сүү уудаг вэ?

Одоо ч би сүүг өдөр бүр зүгээр л дангаар нь аягалаад, залгилж уух зуршилтай болоогүй. Барууныхны л хийдэг зүйл гэсэн бодлоосоо ч тэр үү, энэ талаар судалж байгаагүй юм. Гэтэл саяхан нэгэн хүнсний технологич мэргэжилтэй эгчтэйгээ хүнс цуглуулаад явж байтал тэр сагсандаа “Сайн” сүү авч хийгээд “Махыг сүү орлож чадна. Жимсийг ч сүү орлож чадна. Гэхдээ сүүг юу ч орлож чадахгүй” гэдэг юм байна. Үүнээс нь үүдээд бид хоёр өдөр бүр аяга сүү уухын ач холбогдлын талаар ярилцсан юм. Сонсоод сүү уугаад л баймаар санагдсан шүү:

1. Шүдний хорхойтлоос сэргийлнэ
Сүү нь кальцийн хамгийн баялаг эх үүсвэр гэдгийг бүгд мэднэ. Хөхнөөс гарсан хүүхдэдээ ч өдөр бүр сүү уулгавал шүдний ургалт, бэхжилтийг нь дэмжих бөгөөд хорхой идэхээс хамгаалдаг сайн талтай.

2. Арьсыг гэрэлтүүлнэ
Клеопатра хатан зүгээр ч нэг сүүн ваннд хэвтдэг байгаагүй бололтой. Сүүний найрлаганд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь арьсны эрүүл чанарыг тэтгэж, зөөлөн, чийглэг, гэрэлтсэн, залуу, цагаан болгодог. Заавал ванн дүүрэн сүүнд хэвтэх шаардлагагүй, өдөрт нэг аягыг дангаар нь уухад л болно.

3. Хүүхдийн өсөлтийг дэмжинэ
Ясыг нь дэмжиж байж хүүхэд сайн өсөх нь мэдээж. Өдрөөр биш цагаар өсөж яваа үрдээ өдөр бүр аяга сүү уулгаснаар чацархаг, чанга биетэй болох болно. Мөн насанд хүрэгсэд ч өдөр бүр аяга сүү ууснаараа одоо болон ирээдүйд үе мөчний өвчнөөр өвдөх магадлал буурдаг. Гэхдээ сүүний бүх байгалийн кальцийг нь өөртөө шингээн нийлэгжүүлэхийн тулд D витаминтай хослуулан хэрэглэхээ мартуузай.

4. Булчин нэмэхэд тусална
Сүү нь махтай адилхан, уургаар баялаг учраас тамирчид, фитнессээр хичээллэгчид өдөр тутмын хоолны дэглэмдээ заавал багтаасан байдаг. Ялангуяа хүнд бэлтгэл сургуулилтын дараа заавал сүү уудаг нь сульдаж задарсан булчингаа нөхөн сэргээж, түрүүнд авсан ачаалалдаа тохирон нэмэгдэхэд нь тустай байдаг аж. Мөн сүү нь булчингийн өвдөлтийг буулгаж, алдагдсан шингэнийг нөхөх чадвартай.

5. Стрессийг бууруулна
Сүүнд агуулагдах олон амин дэмийн ачаар бид стрессээс ангид амьдрах боломжтой. Их ажлын дараа, оффис дээрээ оройтож ажиллахдаа нэг аяга бүлээн сүү ууж байгаарай. Ингэснээр мэдрэлийн эсүүд тайвширч, булчингийн ядрал багасна.

Өдөр бүр сүү уух эдгээр шалтгааныг сонсоод алийг нь авах вэ гэсэн асуулт тулгарахад хамгийн түрүүнд эгчийн маань сонгож авсан “Сайн” сүү санаанд орсон. Лангуун дээрх олон сүүнээс яагаад үүнийг сонгосныг нь асуухад:

1. Хүнээс бараг хамааралгүй, бүрэн автоматжуулсан, дээд зэргийн цэвэрхэн орчинд ариутгаж савладаг гэнэ.
2. Амтлаад үзэхэд хуурай сүүний хольцгүй, цэвэр үнээний сүү гэдэг нь мэдэгддэг гэнэ.
3. Өглөө, өдөр, орой шууд уухад тохиромжтой, хялбархан савлагаатай гэнэ. Савтай нь шууд шарах шүүгээнд хийгээд халаачихаж болдог учраас цаг хэмнэдэг, мөн нэг дусал ч үлдэлгүй юүлэгдэж мөнгө хэмнэдэг гэсэн. Ер нь л өдөр бүр сүү хэрэглэдэг, мөн орчин үеийн дэвшлүүдийг хэрэглээндээ нэвтрүүлдэг бүсгүйчүүдийн авах ёстой л сүү санагдсан. “Сайн” сүүний давуу талуудыг энэ видеон дээрээс бас хараарай:

Өдөр бүр 1 аяга сүү уугаад, үзэсгэлэн гоо, эрүүл мэндээрээ гэрэлтээд байж дээ!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, АПУ ХК хамтран бэлтгэв.
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(715)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Hmm.   2016-01-15
Sain suu l lav bish.

Зочин: oyun.   2015-12-23
suu uuh sain gehdee heterhii ih utgun hatdag hun baival bas demii l dee uildverleliin suunees iluu tsever huduunii suu sain shuu

Зочин: Таны нэр.   2015-12-21
tamhi tatah l arisand yostoi muu nuh garaad irdeg. hamgiin hortoi n

Зочин: Таны нэр.   2015-12-21
suu tsagaan idee arisand muu gej yamar teneg n heldeg bna. oorsdoo turheed l uzeech dee, aris chini bulbarai bolj bna uu hataj bna uu? Minii ovdognii uye urevseed ovchnoo namdaah gej aartsaar (shuusen tarag) boolt hiigeed orhison barag shono untsan bh terenteigee. Aris neeree uneheer goyo bolgoj bsan. Cleopatra suund ordog bsan gedeg uneheer nolootei yum bilee. Mongolchuud yamar suund oroltoi bish (ulamjlalaa bodood humuusiin durgui hurgene) harin tarag aarts chuhal uil yavdliin omno ed nar bituu biyendee turhvel goyo l boloh yum bilee. turheed gaduur n hunsnii gyalgar uutaar oroogood uyaj muyasan bh.

Зочин: marketing.   2015-12-21
маркетинг одоо бүр ингэж хийдэг болоо юу, хуурай сүү уугаад эрүүл байх юу л бол доо

Зочин: сүү.   2015-12-21
Сүү уухаар өтгөн хатдаггүй юу?

Зочин: di.   2015-12-21
Manai mglchuud shud ih saitai yas saitai bdgshd suu ih huuruulj uudag bolhoor l ter bhda ghde hotiin humuus bid huja um heregleed suurjiindoo

Зочин: Таны нэр.   2015-12-20
Suu arisand muu ged bsan chin end bolhoor hamgiin sain ni ym shig l bichsen bn so yumaa

Зочин: Таны нэр.   2015-12-19
suu bol ideenii deej hunii bied hamgiin sain ni shuu dee bid nar lab oroi bolgon suu hooruulj uugd l untdg mgljuud suunees tatgzlj bga ni buruu shuu

Зочин: Наран.   2015-12-19
Neg bol suu arisand chn haltai gd l neg bol sn gd yag ali ni ch yumbde.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com