ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сагсаа сайнаар дүүргэе

Чөлөөт цаг  | 2015 / 12 / 20

Өнөөдөр өдөр супермаркетаас авсан зүйлээ бичүүлэхээр зогсож байх зуур ийм бодол зурвасхан орж ирлээ: Чипс авсан хүн бэлэн гоймон юм уу кола заавал авдаг, цагаан гурилан боов их авсан хүн хажуугаар нь иштэй чихэр юм уу ууттай шоколад, зүсэм бялууны аль нэгийг заавал авдаг юм байна. Урдах хэдэн хүнийхээ бичүүлж байгаа зүйлийг санаандгүйгээр ажиглахад тэгж санагдсан юм. Очер урт байсныг хэлэх үү, сониуч зандаа хөтлөгдөн өөрийн арын болон хажуугийн кассан дээрх бичигдэж байгаа хүнс рүү ч "бүдүүлгээр" хараад авлаа. Инээдтэй нь, миний таамаглал бараг 80 хувьтай үнэн болж таарав.

Сагсаа сайнаар дүүргэе

Гэтэл нөгөөтэйгүүр, сагсандаа тараг хийсэн хүн хамтад нь хар талх, овьёос юм уу гурвалжин будаа сонгосон байхыг эргэн тойрноосоо харав. Мөн ахиухан жимс авсан хүмүүс сагсныхаа үлдсэн зайг ногоо, сүү, зөөхий зэрэг энгийн эрүүл хүнсээр дүүргэсэн байна. Санаандгүй тохиолдол биш байх аа?

Эрүүл амьдралын хэв маягийг нэгэнт сонгосон хүн хоёр зүйл зэрэгцэж байхад аль эрүүлийг нь олж сонгодог. Харин эрүүл хооллох шийдвэр гаргаагүй хүн нүдний өмнө байгаа хоёр сонголтоос аль болох амттай, хорхой хүрэм, байн байн санагалзуулдаг хортойг нь сонгодог бололтой. Ганц хоёрын зэргээр нь сонголтоо эрүүлжүүлнэ гэж бараг байхгүй бөгөөд шинэчлэх шийдвэрээ л гаргачихвал бүтэн сагсаараа шинэчлэгддэг байх нь. Супермаркетаар үйлчлүүлэгчдийг ер нь л ийм хоёр бүлэгт хуваачихвал буруудахгүй байх аа.

Супермаркетаар үйлчлүүлэгчдийн нэг хэсэг нь дээрхтэй адил зөвхөн амтлах мэдрэмж болон тухайн үеийн хүсэлдээ хөтлөгдөн сонголт хийгчид байхад нөгөө хэсэг нь "Энэ нь эрүүл" гэсэн үгийг өөртөө хэлж сонгодог байх юм. Сагсаа юугаар дүүргэж байгаагаас таны өөртөө хэр анхаарал тавьдаг, хэр хурдан хөгшрөх, хүүхдүүд чинь хэр өвчлөмтгий байх гээд амьдралын чанарт нөлөөлөх олон зүйлс хамаардаг. Тиймээс дараагийн удаа супермаркет орохдоо өөрийн мэдэлгүй авч сагсандаа хийсэн зүйлсээ бичүүлэхээсээ өмнө өнгийж нэг хараарай. Хэрвээ таны ихэнх сонголт эрүүл ангилалд хамаарч байвал та супермаркетаар үйлчлүүлэгчдийн "нөгөө бүлэг" буюу эрүүл хооллогчдын бүлэгт хамаарна. Танд баяр хүргэе! Харин тийм биш байвал авсан бүх юмаа арай илүү эрүүлээр нь солих боломж байж л таараа гэдгийг санаарай. Нэгийг нь солиод нэмэргүй, "нөгөө бүлэг"-т орохыг хүсвэл сагсаа тэр чигээр нь ‪#‎сайн‬ -аар дүүргэ.

‪#‎СайнХүнс‬ ‪#‎СайнТараг‬

Эх Сурвалж: https://www.facebook.com/SainAPU/

1.
2.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: АПУ ХК
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(417)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: baigalmaa.   2016-01-30
эрүүл мэндэд хэрэгтэй бас тэжээллэг зүйл байна.

Зочин: altan tulhuur.   2015-12-20
Zaluuchuud negnde sain saihniig ni heldg chi sain bailaa gj helj bh hergtei gn

Зочин: Таны нэр.   2015-12-20
Tiim shuu sanaa sain bol zaya sain gdg bi odor bolgon hamgiin sain humuuste uchirdg

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com