ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ах биш юмаа гэхэд аав ээж хоёрыгоо муудалцахаа больчихоосой гэж их залбирах юм

Миний амьдрал  | 2015 / 12 / 26

Өөртөө тохиолдоод байгаа зүйлээ хуваалцах гэсэн юм аа. Би энэ жил 17 настай. Аав ээж ахтайгаа хамт амьдардаг. Жирийн л нэг дундаж айл. Аав минь хөдөө явж ажилладаг, ээж маань нягтлан. Юу ярих гэсэн бэ гэхээр надад сүүлийн үед “Амьдрал гэж ямар хэцүү байдаг юм бэ?, одоо байгаа асуудал чинь юу ч биш ээ, дөнгөж эхлэл” гэж хэлэхийг сонсоод өөрийн эрхгүй уйлмаар санагдана.

Ах биш юмаа гэхэд аав ээж хоёрыгоо муудалцахаа больчихоосой гэж их залбирах юм

Асуудлаа ярьж зөвлөх найз байхгүйдээ биш зүгээр л ичдэг. Ах минь намайг үзэн яддаг гэж хэлсэн. Үргэлж надаас илүү байдаг чамайг үзэн ядаж байна ч гэх шиг. Би 10 жилээ онц төгссөн гэдгээ ээждээ хэлэхэд “сайн байна” гэж хэлээд орхиж билээ. Хонхны баярт минь ч ирээгүй. Ангийн хөвгүүний ээж төгсөлтөөр нь Эрдэнэтээс ирж баяр хүргэхийг хараад гомдоод уйлсан юм даг. Ангиараа тэр өдөр амралтанд яваад тэр шөнө нь бүгд пиво уусан. Би ангийн хүүхдүүдээсээ 3 дүү. 15 настайдаа төгссөн. Мэдэхгүй юм даа тэр л шөнө хамгийн анх архи тамхийг хэрэглэж үзсэн. Тэгээд ээждээ гомдсоноо ярьж гарсан. Аавыгаа яагаад архи уудаг гэдгийг бага зэрэг ойлгож эхэлсэн. Ээж минь хөндий хүйтэн зантай, эмэгтэй хүний ямар ч шинжгүй, хоол хийж чаддаггүй гэж аав минь үргэлж гомдоллдог. Аав минь бага байхын л архи ууж, ээжийг элдэвээр хэлдэг, уйлж унжаад л дуулж хуурдаад суучихдаг хүн байсан. Эрүүл үедээ мөн ч сайхан аав шүү. Ах бид хоёрыг яг адилхан хайрлаж өсгөсөн байтал ах аавыг их үзэн яддаг. Төрсөн эцэг рүүгээ салаавч үзүүлэх жишээний. Миний ах ШУТИС- д 7 жил сурч байгаа. Ерөөсөө төгсөж өгдөггүй. Шоу цэнгээнд их дуртай юм шиг байна лээ Яагаад ч юм бэ ах минь их хатуу сэтгэлтэй хүн юм. Хүнийг хайрлаж сураагүй, үзээгүй. Ээжийг ядраад ороод ирэхэд цай ч болтугай дөхүүлж өгдөггүй. Саяхан аав гаднаас бас л уучихсан орж ирлээ. Хоолойнд юм тээглэд л найзуудаасаа маш их ичих юм. Аавыг яагаад архи уугаад байдгийг асууж ярилцаж зөндөө үзсэн. Аав нь дахиж уухгүй ээ л гэж хэлнэ. Дараа нь согтуу орж ирээд хэлнэ. Угаасаа л манай амьдрал ийм шүү дээ, Чи өөр юм мөрөөдөх хэрэггүй гэж хэлнэ. Би найз бандитай байхдаа аав ээждээ танилцуулахаас ичдэг байсан. Хааяа тамхи татна. Болохгүй гэдгийг мэдэж байгаа ч татмаар санагдаад байдаг. Ах биш юмаа гэхэд аав ээж муудалцахаа больчихоосой гэж их залбирах юм. Одоо би юу бодож юунд найдаж амьдрах вэ? Миний эрхэм зорилго бол аав ээжийгээ л сайхан авч явах. Гэтэл тэр 2 миний нүдэн дээр энэ амьдралийг нураах гээд байх юм. Ах бол ярих ч юм биш. Эгч нараа надад зөвлөгөө өгөөч!

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(272)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hi.   2017-06-05
хүний амьдрал бол олдошгүй ховор боломж юм шүү дээ. мэдээж эцэг эх гэр бүлийн амьдрал маш их нөлөөлдөг нас гэж бий. өсч томроод бүгд л өөрийн үзэл бодлоор эцэг эхдээ гэр бүлдээ үнэлэлт дүгнэлт өгч эхэлдэг. гэхдээ номын хуудсыг урж хаях гэж эсвэл номоо хаах гэж яарах хэрэггүй. гудамжны хэцүү амьдралаас төрсөн америк одууд их байдаг. тэд нар үндэс нь шаварт байдаг ч усны мандал дээр гайхам үзэсгэлэнтэй дэлбээлдэг лянхуяа цэцэг шиг л амьдарсаар ирсэн. эцэг эх ямар ч хүн байж болно. тэд нар бидэнд хүн гэдэг амьдрал заяасан учраас ачтай хүмүүс. Харин чи өөрийгөө мэдэр сонс, чамайг аз жаргалтай болгох зүйл заавал энэ хорвоо дээр байгаа, хэзээ нэг цагт чи олох л болно. тэр болтол тэвч итгэ хүлээ, тэмц. битгий цөхөр. Би жаахан байхдаа Монте Кристо гүнг уншаад хүн төрөлхтний хамгийн цэцэн мэргэн ухаан нь хүлээх найдах хоёрт байдаг гэдэг үгийг насаараа л уншиж явна даа, алдаагүй. өөртөө итгэ, найд сайн цаг сайхан амьдрал заавал ирнэ. зөв санаатай байж бусдыг бүү үзэн ядаарай. бас чадах зүйлээ хичээн байж хийгээрэй. тахир дутуу тэргэнцэртэй хүн, эсвэл хэдхэн хоногийн настай хүнд өвчтэй хүний хажууд амьдрал гэх үнэтэй зүйл чамд байна шүү дээ

Зочин: Anji.   2016-07-13
Bi ooriiigoo gantsaraa iim amidraltai osson gj urd n bodoj nlaa minii huuhed nas chiniih shig ger bultei orchind ongorjdee.odoo bi 30 hureh gd dohoj yswna aaw eej ahiin handlaga bs duugiin handlaga yag heweeree naad humuus chin hezee ch bur hezee ch oorchlogdohgui ulam dordono oir orchnoo sxan bolgoh gj bgaa n gj oriigoo zowooh hereggui enenii orond chi ooriihoo husel moroodloo dagaad yawsan n deer ireeduid bui boloh ger oron ur huuhdee ew nairtai hundleltei saihan orchind osgohoo bod oo ene l bodit unen duu min

Зочин: ineemsegle.   2016-03-07
sainuu duu min, uneheer hetsuu bval setgetsiin eruul mendiin undesnii tuv d setgel zuichid handaj boldog yum shuu, setgelee ongoitol yarina, bas zorilgotoi bolj zorigjuuldag, amjilt husey, chi chadnaa

Зочин: smile.   2016-02-01
dvv mine chi zvger l yaaj iij bgad ih surguulia togsood aw tgd ajil hgd yaw .chinii amidral ehleegvi bn dvv mine chinii amidral hvntei suusan tsagaas jine ehlene shu dvv mine harin chi sn hvntei suuwal jargana hetsuu hvntei suuwal nasaaraa l zowno..bi ch gsen huuhed bhdaa esergeree eej mine arhichin gertee hondoggvi aaw mine eejiig mine hewtert optol zodno aaw shono opj iped gereeseee hoonoo owliin huitend bi shono bolgon zurh salgalaaad untj chaddaggvi blaa eejiigee bitii arhi uu gj uilj uzne duulj uzne ingeed etsest ni eej mine hvnder owdoj aaw mine shopond opj eej mine oop hvntei suugad yawsan yumdaa bi arhi uuj tamhi tataj amidrah hvselgvi negen bolj huwirsan yumdaaaa hetsuu bsn nzuud mine enenii eej ni arhichin aaw ni shopond gl bi nzgvi ch bolson odoo boltol arhi uugad zodoldoj bgaa ehner nohopiig harahaar zurh salgaldag ter ueiin dursamj sergeed bi aidag nulimas oopiin erhgvi goojdog egch ni odoo oopinhoo ur huuhded tiim amidral uzuulehgvin tuld hicheej yawna daaa odoo denduu sn hvntei suugad jargaltai bgooo.minii dvvv chamas hetsu amidral tuulsan hvn ch bs bn shuu aaw jine arhi uugaad chmg bs zodoj nuddeg bol yaana hetsuu bzdee buh zuil sxn bol eej aawiigaaa amid bgad ni l bayrla za.eej aawgvi huuhduud zndoo l bn herelded suujidag eej aawtai boloosoi gj boddog shuu dvv mine amjilt

Зочин: sa.   2015-12-31
Hongor duu min, chamd l gj helhed minii amidral ch yalgaagui 1 iim l bsan ghdee odoo nadad buh yum bdag. yaj iim bolsoniig medmeer bnuu? bi uuruu uuriiguu mash sain tordson yum. gadaad uzemjeesee bish lde. bi gadnaasaa bol budaj muddagchgui hudalch hund usee ch samnadaggui kkkk. harin minii amidral bol odoo ih saihan bolsoon hicheelee sain hiigeed yawna gj zoriglosoor bgaad gadaadad ih surguulid surj amjilttai tugssun. aaw eej ah duu nariin handlaga shal uur bolood irj bga yum chin. bolowsroltoi emegtei huniig hen ch yaj ch chaddaggui yum hongor min. aan bas hichneen hunii etseg eh ch gsn ur huuhuudee yalgaj haritsdag yum bn le. yu ch bolson chamaig hairladag lda aaw eejuud ghdee chi uuruu uuriiguu hairlaad irheer ergen toirnii humuus chin ch gsn chamaig hairlaj hundleed irdeg yum shu. uuriiguu sain hundlej bh heregtei shu naiz nuhud zaluuchuudiin tal deer ch gsn. za tged hongor 17t min chamd l gj helhed uuriiguu sain hairlaj tolgoigoo sain tordooroi, naiz nuhuduu ch gsn sain songoh heregtei saihan gazruudaar yawj saihan humuustei uulz. saihan humuus gdg ni yumand эерэг handdag hamt bhad yu hiih yaj amidrah tuhai oilgolttoi boldog humuus yum shu.

Зочин: нэгэн ээж.   2015-12-30
Бурхан гэж байлаа ч хүн өөрөө өөрийгөө л аварна. чиний хувь заяа чиний гарт охин минь...

Зочин: zochin.   2015-12-30
minii bodloor chi shiljiltiin nasan deer mash chuhal nasan deer yavaa huuhed bn, aav eej ah chin tiim baigaa bol ted zasarahgui baih, harin chi ireeduigee bodood uuruu iim amidralig bii bolgohguin tuld tamhi tatahgui arhi uuhgui, sain saikhan buhenee uuruu haij hicheej olooroi,

Зочин: ll.   2015-12-28
миний л амьдрал байна.яг үнэндээ хичнээн сайхан хамаатан садан найз нөхөд байлаа гээд хэнч чамд хүссэнийг чинь өгч чадахгүй. гэр бүлээ зүгээр тэгээд л хая тэртээ тэргүй засрах бол өөрсдөө засарна.чи орчлон дээр орь ганцаараа болоход өөрөө өөрийгөө авч явдаг байхаар амьдар.би одоо тэгж амьдархаар шийдсэн.архичин,хэрүүлтэй гэрт очиж зовж амьдарснаар ганцаараа өөрийгөө болгоод явж байх нь хамгийн зөв шийдвэр.

Зочин: nookie.   2015-12-28
Bitgii ingej bod, toohgui bai, ene bol yu ch bish. Yamar teneg zuvluguu ugdug humuus ve?? Uneheer hetsuu bolood bodogdood, zovoogood baigaa asuudlaa yaj shiideh ve geed zahidal bichij bgaa 17hon nastai ohind bitgii iim teneg ugnuud heleed baigaachee!!!! Bi bas hetsuu ger buld ussun, aav eejiig zodno, aniag zodno, namaig daramtalna. Arhi uudaggui eruuldee zodno. Bur yargaldag tamladag sadist baisan. Gehdee manai egch ih mundag zorigtoi baisan, aaviin uuduus shuud l hereldeel, zodood unaval urdaas ni tsohij zodoldool, garaad yavchihdag baisan. Bi tegj chadaagui, odoo ch aavtaigaa zuuraldaal zovool yavj baina. Chamd zuvluh yum bol, chi ene humuusiig uurchilj chadahgui. Chi zalbiraad nemergui. Chinii aav eej nasaaraa ingej amidarsan bol, uursduu l uurchlugduy gej uurchlugduhgui bol hezee ch uurchlugduhgui. TIimees odoo tednii tuluu sanaa zovohoo boliod uurtuu sanaa tavi. Yag uneniig helehed, iim hetsuu ger bultei humuus geriihenteigee zainaas haritsdag baij baij l gaigui amidarch boldog yum shig sanagdsan. Tiimees chi uuruu onts surdag yum bol tetgeleg hai, tetgelegt tentseed gadaad yav. Uuriinhuuruu amidar, biyee daa, uuriiguu hugjuul. Tegj baij l chi uuriinhuuruu usuj tornij, uuriin gesen uzel bodoltoi bolno. Ailiin baguudiig geriihen ni ih yanz bureer dagah gej orolddog yum bilee. Bi odoo 21tei, 16taidaa 10n jilee onts tugsuud, hyatadiin zasgiin gazriin tetgelgeer hussen hotdoo irj surj chadsan. Bi end irsendee uneheer ih bayrladag. Uuriihuu husel sonirholiig ch olj neesen. Tiim bolohoor chi ch bas oroldood uz. Chi uuruu mundag hun bolchihvol eej aaviinhaa achiig dor ni hariulna. Ah chin muu ch sain ch iish tiishee yavchihgui shinjtei bol chamd l ashigtai. Tiimees tetgeleg huutsulduud geriihenteigee holbootoi ch, zainaas haritsaj amidar l gej heleh baina daa. Arhi tamhinii huvid onts zuil bish uchraas holhon yav, arhi tamhi heregleed chinii asuudluud shiidegdehgui. Gehdee uneheer tamhi ene ter tatchihval, bitgii uuriiguu zuhej uzen yadaj buhimdaarai. Chi mundag ohin!!!! Zorigtoi baigaarai amjilt! :)

Зочин: Таны нэр.   2015-12-28
миний дүү ийм жаахан бүх амьдрал чинь урд чинь байхад битгий ингэж бод... амьдрал үнэхээр сайхан шүү. хүн харахыг хүссэн зүйлээ л хардаг. битгий гутар... хүний амьдрал дандаа хар муухайгаас бүтдэггүй юм. нэг л өдөр чи амьдралыг амьдрахыг ямар сайхан юм бэ гэж мэдрэх болно. бүх амьдрал чинь өмнө чинь байна чи л өөрөө хичээх юм бол болохгүй бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм. чи жаахан байна. удахгүй чи ээж болохоороо ойлгоно оо.чамайг өөрөөс чинь илүү хайрладаг, чи өөрөөсөө илүү хайрладаг бяцхан үртэй болно гээд боддоо ..... амьдрал ямар сайхан гэж бодно. зүгээр тийм сайхан мөч ирэхийг хүлээгээд таарсан хүн болгондоо аз жаргал хүсээд л яв аз жаргал чиний дотор байгаа....

Зочин: zochin.   2015-12-28
Дүү минь хүчтэй байгаарай. Эгч нь ч бас иймэрхүү л амьдралыг үзэж өнгөрүүлсэн. Тийм болохоор амьдралыг маань харлуулж байгаа архи гэдэг зүйлийг би өөрөөрөө таслахыг хүсдэг. Дүү минь чи тамхи архийг хэрэглэхгүйгээр зөв амьдрах хэрэгтэй шүү. Амьдрал хэцүү ч гэсэн тэр зүйлсийг хэрэглэлээ гээд асуудал байхгүй болохгүй харин ч улам л нэмэгдэнэ. Чи их ухаалаг охин бололтой. Чи зөв амьдарч ээж аавынхаа алдсан зүйлсийг өөрийнхөө амьдралд алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Чамайг зөв сайхан амьдарч эхлэхэд ах чинь, ээж, аав чинь хүндэлж хайрлаж чиний үгнээс гарахаа больноо. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг үг байлаг шүү дээ. Эгч нь одоо яг тийм л амьдарч байна. Миний өсөлтийн насанд хэцүү байсан бүхнийг би давж чадсаан. Сурлагатай байсан ч намайг сургаагүй гэхдээ би ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө олж зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж одоо сайхан ханьтай, аз жаргалтай амьдарч байна. Тэр үед намайг зовоодог байсан хүмүүс одоо бүгд намайг хүндэлж хайрлаж харьцдаг. Амьдралд надад аль нь хэрэгтэй аль нь хэрэггүй вэ гэдгийг үргэлж ухаалгаар шийдэж өөрийгөө нандигнаж амьдраарай. Чи бол хүчтэй ухаалаг охин байна. Тиймээс зөв л амьдрах хэрэгтэй. Бас Бурхан байдаг гэдэгт үргэлж итгээрэй.

Зочин: zirus.   2015-12-28
minii tursun etseg hoid etseg ohinii min etseg bvgd adgiin novsh bi er hvniig zovooj archaagvi bdald orj amidralaa aldahiig n harah bvrdee amid yvaagaa medej ulam hvchirheg boldog 10 jiliin umnu yg cham shig yahaa medehgvi bytshan ohin blaa odoo bol uur minii eej dvv nar nmg hairladg hvndeldeg nadad bvh zvil bii udahgvi bi hoid etsegee tursun etsegee vhej nvhend orohiig n harna hahaha harin bi vrgeljlvvlen amidarch amidrald gai bolson novshiin erchvvdiin svirliig harna eejdee gantsaaraa bish uurt hairtai bnga hamt bn gdgee oilguul tusalj demjij bai etssiin etsest eh hvn l hvnd heregt ah aav nz zaluu bol novsh tamhinii ish chiheriin tsaas zugaa ohin min

Зочин: Таны нэр.   2015-12-28
toohgui bai, omno chini amidral tseliij bhad ooroo oorsdodoo zowlon uddag naad hediigee bodoj nervee barah hereggui. gadaad ruu surguulid yav! tegeed naaduul chini hoorondoo yana uu chamd pad bolno. Uneniig helehed naaduul chini oorchlogdohgui. Tiimees naanaasaa garah neg l arga bna. holoos zaigaa avaad l amidar.

Зочин: mandu.   2015-12-27
Энэ бүхэн чамаас шалтгаалах зүйл биш болохоор өөрөөсөө шалтгаалж болох өөрийн чинь ирээдүйд илүү үнэ цэнэтэй зүйлсд л илүү анхаарлаа хандуулаарай. Ээж аав ахын чинь энэ байдал чамаас болоогүй шүү дээ. Тийм болохоор энэ зүйлд хэт их анхаарал хандуулж өөрийгөө зовоох хэрэггүй ээ. Чиний өөрийн амьдрал ирээдүй гэж байгаа болохоор амьдралын нэг хэцүү шалгуур даваа гэж бодоол өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Өсвөр насаа даваад гарсны дараа үзэл бодол төлөвшил чинь ч өөр болж аяндаа санаа зовох чинь ч багаснаа. Гэгээлэг зүйл рүү тэмүүлээрэй амжилт ;)

Зочин: zochin.   2015-12-27
би яг чам шиг амьдралтай шдээ. Харин би айлын ганц харин аав ээж маань чиний аав ээжээс эсрэгээрээ. Аав маань архичин ажилгүй ээжид тус нэмэр болдоггүй халамж муутай яаж ээжийг гүрийгээд тэсээд байдгийн бүү мэд.Өчнөөн удаа сална сарнина гэж ярьдаг мөртлөө нэг ч удаа хаяад явж байгаагүй. Тэрийг нь бодохоор ээжийгээ арчаагүй юмдаа гэж боддог. Ээж маань аавтай хэрэлдээд л нөгөөх нь бүүр цагаандаа гарчихсан, хувь заяа чинь тэр хохь чинь муу урт үст ухаан богинотой авгай минь л гэдэг, Ээж уйлж унжаад л хамаг уураа надад гаргаад л би гэдэг хүн шаналаад л галзуурах шахдаг. Ээж маань их хортой нөхцөлд гэрээсээ хол газар ажилладаг, Өглөө 6 гэж гараад 8 гэж орж ирдэг. Аав маань сайхан халуун хөнжилдөө дугжирч унтаж байгаад тааваараа босоод өчигдрийн хоолоо халааж идчихээд машинаа унаад энэ тэрүүгээр ажилгүй хэдэн найзуудтайгаа "ажил хөөцөлднөө" гээд л гараад явдаг. Ямар "ажлаа" хийдгийн бүү мэд. Лав ээжид май гээд 10 төгрөг лав ойрын хэдэн жил өгөөгүй. Хоёр удаа амиа хорлох гэж оролдсон. Сүүлийнх дээрээ амжилттай болох байсын даан ч ээж маань араас орилоод л их өрөвдөлтэй санагдсан болохоор үхээгүй дээ. Үнэндээ амьдрах утга учир байхгүй хаягдсан хүн шиг л санагддаг. Эцэг эх маань надаас өмнө хүү төрүүлээд тэр нь багадаа нас бараад хүүхэдгүй 4 жил хамт байгаад бараг салах дээрээ тулчихсан байсан чинь би олдоод салаагүй юм гэнэ лээ. Тэгэхээр би хүсээгүй хүүхэд юмуу эсвэл энэ хоёр хүний амьдралыг бусниулсан болж таарч байгаа юм. Намайг охин гэдгийг мэдчихээд голж байсан гэсээн хэхэ. Манай хамаатнууд их сайн дажгүй чинээлэг амьдралтай хүмүүс байдаг. Мань мэтийг бол цаанаа л ад үзсэн ангид харьцана, олигтой хувцас хунартай үзэгдвэл гайхаад л өөрсдийнхөө хуучин хувцсыг өгнө. Чааваас уул нь сайхан сэтгэл л гаргаж өгдөг байлгүй. Би үнэнийг хэлэхэд аав ээжийг салаасай гэж хүсдэг. Тэр хоёр намайг голд нь яаж тамлагдаж зовж байдгийг мэдэхийг ч хүсдэггүй зайл амаа тат чи муу миний шээс тожго байж алий шүү гэдэг хаха. Аймар байгаа биз. Ийм юм сонсож өссөн хүүхэд нийгэмд гараад ямар байх нь тодорхой. Би тэрийгээ ч мэдэрдэг. Зарим хүмүүс их гоё юм ярьна. Чи өөрөө гоё сайхан өөдрөг байл даа гоё юм бодоод инээгээ л байвал болно шдээ гэдэг. Хэхэ үгүй л байхгүй юу. За тэгээд хэдий хэцүү асуудалтай байлаа ч хүүхэд залуу хүн юм чинь өчнөөн хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэлтэй ч хэзээ ч тэр бүхэн минь биелэхгүй гэдгийг би яс махандаа тултал мэдэрч байдаг. Өдөр бүр. Би хааяа төрөөгүй байсан ч болоосой гэж хүсдэг. Би үеийнхээ хүүхдүүдээс яагаад ч юм бүх юмаараа дутуу дулимаг санагддаг. Би бусдын хажууд өөр хүн шиг л байдаг. Тэд намайг даруухан энгийн охин гэдэг. Яг үнэндээ би өөрийнхөө сэтгэц мэдрэлийг эрүүл бус гэдгээ гадарладаг. Би үнэнийг хэлэхэд маааш их ганцаарддаг.Надад ядаж хамаатны дотно эгч дүү ч гэж байхгүй хөндий байдаг. Миний хийсэн бүхэн үргэлж буруу хангалтгүй дутуу дулимаг санагддаг. Хэдий би одоо найз залуутай 3 жил үерхэж байгаа ч / тэр маань их сайн хүн/ тэрэнтэйгээ сэтгэлээ онгойтол ганц ч удаа ярилцаж байгаагүй. Би одоо бас нэг айдастай болсон. ээж болохоос нөхөртэй болохоос хүүхэд төрүүлнэ гэдэгтээ итгэлгүй байдаг. Одоо сурч байгаа мэргэжил маань нийгэмд эрэлт сайтай ч гэсэн яг миний хүссэн мэргэжил маань биш. Дүү минь чи энэ бүхнийг уншаад -би арай л дөнгүүр дээр юм байна гэж бодож магадгүй. Чамд ганц л хатуу хүн чанаргүй санагдах боловч үнэн үг хэлье. ӨӨРИЙГӨӨ БОД,АМИА БОД ГАГЦХҮҮ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА.БУСДАД ГОМДОЖ БАЙЛАА Ч ТЭД НАР ЧИНЬ ҮҮНИЙГ ЧИНЬ МЭДДЭГҮЙ ЮМ МЭДЭХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ ЮМ.ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ Л БҮХ ЮМЫГ ХИЙ МӨРӨӨДЛӨӨ Л ДАГААРАЙ ХҮСЭЭГҮЙ МЭРГЭЖЛЭЭ БИТГИЙ СОНГООРОЙ. ХЭДИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС ЧИНЬ ЧАМАЙГ ЗОВООЖ ҮЗЭН ЯДАЖ БАЙСАН Ч ТЭД НАРЫГ БИТГИЙ ТОО. ТЭД НАР ЧИНЬ ЧАМАЙГ ТЭЖЭЭЖ ӨСГӨЧИХӨӨД ҮХЭЭД ӨГНӨ. ЗАРИМ АХ ДҮҮС САДАН ТӨРӨЛ БОЛ ЦУС НЭГТЭЙ Л БОЛОХООС ХАРИЙН ХҮН Л ГЭСЭН ҮГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ХАТУУ СЭТГЭЛТЭЙ БАЙ. ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙ ХҮН УЯН ЗӨӨЛӨН СЭТГЭЛТЭЙГЭЭСЭЭ БОЛЖ ИХ АЛДДАГ ЮМ ШҮҮ. ТЭР СЭТГЭЛИЙГ ЧИНЬ ОДОО ҮЕД ЭВИЙ МИНЬ ЗӨВ ХҮН ЮМ БАЙГААН ГЭЖ БОДОХГҮЙ, АРЧААГҮЙ ГЭНЭН БАЙНА ДАА Л ГЭДЭГ ЮМ. БИДНИЙ АМЬДАРЧ БАЙГАА ЭНЭ НИЙГЭМ ИХ ХЭЦҮҮ ХАТУУ ХУУРАМЧ ЗҮЙЛСЭЭР ДҮҮРСЭН ХОГИЙН НИЙГЭМ ШҮҮ. АМИА БОД ХАТУУ ЧАНГА БАЙ. ЧАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ХАЙР БИТГИЙ ГУЙ БИТГИЙ ХАРИУ ХАЙРЛА. БАС БУРУУ ЗАМААР ОРЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. АРХИ ТАМХИ БОЛ ХЭРЭГГҮЙ ХОГ ГЭДГИЙГ ЧИ СҮҮЛД НЬ МЭДНЭЭ. ЭХЭНДЭЭ ТАМХИ САЙХАН Л БАЙДАГ ЮМ. ЯДАЖ ЭМЭГТЭЙ ХҮН МУУ ЗУРШИЛГҮЙ БАЙЖ ЭРҮҮЛ САРУУЛ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙЖ ЧАДНА. ӨӨРТ АШИГТАЙ САЙН ХҮМҮҮСТЭЙ Л НАЙЗАЛЖ НӨХӨРЛӨӨРЭЙ. ЭЦЭСТ НЬ СУЛ ДОРОЙ БАЙЛАА ГЭЭД ЧАМАЙГ ЭВИЙ МИНЬ ГЭЭД ТЭВРЭХ ХҮН СЭТГЭЛИЙГ ЧИНЬ ЗАСАХ ХҮН ЧАМААС ӨӨР БАЙДАГГҮЙ ЮМ ШҮҮ. БУСДААС ХАРААТ БАЙВАЛ НАД ШИГ Л БОЛНО. БИ СҮҮЛДЭЖ Л УХААРСАН. ЧИ ЗАЛУУ БАЙНА 18 Ч ХҮРЭЭГҮЙ БАЙНА. ЭНИЙГ УНШААД АВАХЫГ НЬ АВААД ХАЯХЫГ НЬ ХАЯААРАЙ. ҮНЭХЭЭР БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ ЭЭ УУЧЛААРАЙ ОХИД БҮСГҮЙЧҮҮДЭЭ

Зочин: нямаа.   2015-12-27
Сайнуу? Чиний бодож мөрөөдөж байгаа гэр бүлийн амьдарлыг бий болгоход хэцүү шантармаар байгааг чинь ойлгож байна. Би бас найз залуугаа гэрийнхэнтэйгээ танилцуулахаас айгаад байсан. Би Христэд итгэдэг болсон цагаасаа эхлээд гэрийнхэндээ нөлөөлж эхэлсэн. Тэд нар маань итгэгч болоогүй ч аажимаар өөр болсон. 8 жил зарцуулсан. Амархан байгаагүй ч бууж өгөж болохгуй гэдэгийг библээс уншаад урам зориг сэтгэлийн хүч тэнхээг авч байсаан. Ганцаараа хийхгээд зүрхшээж байсанаас Христтэй хамт бусдад нөлөөлөх оролдлого нь илүү үр дүнтэй байсан юм. Христ чамд хэзээ хаана юу хийхийг чинь хэлж өгнө. Заримийг нь сайн ойлгохгуй байсан ч би хэлсэнийх нь дагуу хийгээд байхад үр дүн нь зөв сайн байсаан. Энэ бол үнэн шүү. Христ намайг гадаадад амьдрах замыг минь нээж өгсөн. Намайг гадаадад явсан чинь гэрийнхэн маань санасан гэсэн шүү. Гэрийнхэн маань одоо надад их хайртай. Хэцүү үе ард хоцорсоон. Чи Христэд итгэх сонголт гаргаарай. Алдах юм байдаггүй харин ололттой тал нь их байсаан.

Зочин: tsolmon.   2015-12-27
Bi bas baga bhdaa bas l neg iimerhuu bsan shig sanagddiin... aav eej 2bngiin heruultei deerees ni ah daramtlaastai aav ah hoer hoeulaa namaig zoddog bsan harin ter ued yaj gemtej bertcheeguin gej boddiin... gehdee bi ymar hetsuu yum be gej boddoggui bsan amidral gedeg ni ene l yum bh gej bodson bas huleej avsan harin ter buhnees bolson uu yasan ih surguulia tugschuud gadaadruu zutgesen teruundee ch 8 n jiliig gadaadad unguruulsen. Ajillaj mungu olood l nadad bol saihan bsan. Odoo bodohod hunii zaluu nas boginohon uchraas ter uedee tultal ni heden jileer ch hamaagui ajillah bj gej boddiin... sain tuluvluh heregtei baga zuild setgel hanaj bolohgui bolomj neg irdeg ch bas butsdag Chi erh chuluutei bolonguutaa... uuruu uuriinhuu zamiig uuruu zurdag bolnoo... harin heniig ch uzen ydaj bolohgui shuu aavd chini eejid chini ahad chini uuriin gesen amidral bdag...ter amidrald ni sain saihniig hus yvj yvj ta nar neg zurh setgeltei neg togoonii humuus gedgee oilgonoo... odoo dunguj 17hon nastai... Saihan nas shuu duu mini ireeduid hen bh tuhaigaa tuluvlu haalgaa nee tegeed ter haalgaaraa niseed gar... harin alsiig haraarai

Зочин: Таны нэр.   2015-12-27
Ер нь бол асуудалгүй амьдардаг хүн хаа ч байхгүй байх. Миний чамд өгөх зөвлөгөө бол "чи өөртөө юу хүсч байна түүнийгээ бусдад хүс" ээж чинь чамайг анхаарч хайрлаасай гэж хүсэж байгаа бол ээжийгээ хайрла байнга халамжил, аавыгаа архи битгий уугаасай гэж хүсвэл уусан уугаагүй аль ч үед нь адилхан эелдэг бай, ахтайгаа ч бас хайр халамжаар харьц. Инээмсэглэсэн хүний өөдөөс хүн инээмсэглэж, уурласан хүний өөдөөс уурладаг. Харин чи ах чинь чамд яаж ч хандсан үргэлж инээмсэглэ, үргэлж хайрла. Энийг хийх, тэгээд бүр чамайг яаж ч байсан байнга хийх маш хэцүү. Хэцүү болохоор л чи улам хичээж улам хайрлах ёстой. Тэгэж чадахгүй бол Бурхандаа л очиж залбирдаг байх даа. :)

Зочин: i.   2015-12-27
яг миний бага нас байна, би одоо 18-тай. Чи элэг бүтэн байгаадаа л баярла. Боломж байгаа дээр нь хайрла, аавыгаа, ээжийгээ. Хичнээн муу ч гэсэн чамд хайртай л байдаг байхгүй юу. Орон зай нь хоосроод, тэнгэрийн орон руу гэр бүлийнхээ нэг хүнийг үдсэн хойноо харамсалтай нь чамд хичнээн хайртай байсныг ойлгох ч нэгэнт оройтсон байх болно. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Элэг бүтэн хамтдаа байх чинь л хамгийн сайхан зүйл шүү.

Зочин: Sister.   2015-12-27
Hi. Chi dongoj 17 toi mna duu ohintoi adilhan yum bn. Iim joohon bj iim hersuu bgaa n hamgiin unetei zuil chamd bn gsen ug. Chinii ireeduin amidral bnga iim hetsuu bhgui . Yagad gewel chini uhaalag bdl tewcheer hersuu zan chin ayaandaa amidraliig chin bga bgaar saijruulchina. Egduutei uhaalag duudee amjilt husey. Owsgootoi tewcheertei hund hetsuu dundaas bolomjiig l olj hardag bh ih chuhal shu. Chi ooroo mash amjilttai mundag bolchuul humuus chini yarij bga zuiliig arai nuhatstai huleej awdag bolno eej aaw ah nar chin ch mon adil. Ger ornihoo yadrgaatai asuudlig neg heseg toohgui zowhon oorihoo karer ireeduin zorilgodoo l anhaarlaa towloruulchih. Ugaasa ger ornii asuudal hezeech duusku zuer toohoo l baichih. Neere shu chi anhaarlaa towloruuleh yostoi asuudlaa soliod uz. Mini zowlogoog heregjuuleh hetsuul bhaldaa thdee yag buh asuudal chinii ooroo oorigo setgel snaga udirdaj surhad l bga. You vs you. Gd luck girl. Dont think about your family problems. Just pay attention for your future goal and start now. Its easy way to live happy. Be strong be happy be honest be free :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com