ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2016 оны ерөнхий зурхай

Зурхай  | 2015 / 12 / 29

Ирэх жил бидэнд цоо шинэ адал явдал, баяр хөөрийг бэлдэж. Олонх хүмүүс хийхийг хүсдэг зүйл, хүсэл мөрөөдлөө олж амьдралаа цоо шинээр эхлүүлэх бололтой. Үүнийг биелэнэ гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Гоолингоо бүсгүйчүүд бүгд ухаалаг, эрч хүчтэй бас мэдрэмжтэй шүү дээ.

2016 оны ерөнхий зурхай

Хонь

Од гаригс энэ жил бүхэлдээ Хониныхныг дэмжсэн байрлалтай байх учраас гайхалтай сайхан жилийг угтаж авахдаа бэлдээрэй. Гэхдээ амьдралдаа нэн тэргүүнд шийдвэрлэх зүйлс болоод тэдгээрийг биелүүлэх арга замыг сонгохдоо нямбай байж анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай шүү. Мөн дээрээс нь шинэлэг санаа гаргаж, илүү хүсэл тэмүүлэлтэй байх юм бол ирээдүйн зорилгодоо хүрэхэд чинь ихээхэн ахиц дэвшил гарах болно. Гэхдээ бүх зүйл хоёр талтай байдаг болохоор 2016 онд олон асуудал, бэрхшээлтэй тулгарна. Даван туулахад чинь чиний өөрийн эерэг чиг хандлага туслах болно. Мөн сэтгэл санааны хувьд хүчирхэг байх нь.
Хайр дурлал:
Энэ жил ганц бие Хонинуудад шинэхэн романс үүсгэх олон боломж гарч ирэх болно. Харин хосын хувьд хүүхэдтэй болох магадлал өндөр байна. Хосын харилцааны хувьд илүү хүсэл тэмүүлэлтэй болох бөгөөд ганц бие хонинууд эсрэг хүйстнээ өөртөө татахад ямар ч асуудалгүй байх болно. Тиймдээ ч жилийн сүүлээр эрэл хайгуул эцэс болж арванхоёр сар гэхэд гайхалтай хосын харилцааг үүсгэсэн байх болно.
Ажил мэргэжил:
2016 оны 4-9 сарын хооронд шинэ бизнес, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх магадлалтай. Ажилынхаа үр дүнг сайжруулахыг хүсвэл хамтран ажиллагсадтайгаа эв нэгдэлтэй, халуун дотно харилцаатай болох хэрэгтэй. Ингэснээр чиний ашиг орлого нэмэгдэх болно. Харин бизнесийн эрхлэгчдийн хувьд урт хугацааны стратеги боловсруулж ажиллан, шаргуу хөдөлмөрлөснөөр амжилт аяндаа ирэх болно.
Санхүү:
Орлого чинь эхний дөрвөн сарын хугацаанд маш сайн байх болно. Өмнө нь хийж байсан хөрөнгө оруулалт чинь ашгаа өгнө. Дээрээс нь бусдад зээлдүүлсэн мөнгөө эргүүлэн олж авах болно. Энэ мэтчилэн санхүүгийн тал дээр тогтвортой сайн байх болно. 2016 оны турш санхүүгийн тал дээрээ мэдрэмжтэй хандаж зардлаа хянаж чадна. Есдүгээр сард мөнгөө дэмий зүйлд их үрэх хандлагатай байгаа тул зөв зарцуулах хэрэгтэй гэдгийг санаарай.
Эрүүл мэнд:
Энэ жил эрч хүчээр дүүрэн байх болно. Тэр их эрч хүч чинь чиний эрүүл мэндийг хамгаалж, аливаа асуудал үүсэхэд ямар нэгэн хүндрэлгүйгээр даван туулахад чинь туслах болно. Тамирчин хонинуудын хувьд амжилт гаргах магадлал өндөр. Бархасбадь гараг чамд сэтгэл санаа болон мэдлэгээ дээшлүүлэхэд чинь туслах болно.
Гэр бүл:
Гэрлэсэн Хонинууд жилийн турш таатай, тайван харилцаатай байна. Хайрттайгаа зөрчилдөхийг хүсэхгүй байвал харилцаандаа давамгайлахыг хүсдэг хүслээ хязгаарлах хэрэгтэй. Түүнийхээ бодлыг сонсож, хүслийг нь хүндэтгээрэй. Жилийн сүүл хагаст сексээс маш ихээр таашаал авч жирэмслэх магадлал өндөр. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа хайраар дүүрэн байна.

Үхэр

Од эрхэс Үхрийн ордныхны хувьд 2016 оныг дотоод хүн, гадаад орчин хоёрын зөрчилдөөнтэй жил байна хэмээн зөгнөж байна. Амьдралынхаа материаллаг байдлыг сайжруулахын хажуугаар өөрийнхөө сэтгэл зүйг хүчтэй байлгахад төвлөрөхөөр хичээх болно. Чамтай ижилхэн бодолтой хүмүүстэй цагийг их өнгөрүүлэх хэрэгтэй бөгөөд амьдралаас өгөх гэнэтийн сорилтуудыг чадварлагаар давж чадвал энэ жил амжилт бүтээлтэй сайхан жил болж өнгөрөх нь. 2016 онд сайн хичээснээр дараа дараагийн жилүүдэд улам бүр саадгүй урагшилна шүү.
Хайр дурлал:
Ганц бие Үхрийн ордныхон өмнө нь таньдаг байсан хүмүүсийнхээ хүрээллээс хайр дурлалыг олох бололтой. Гэхдээ өөрийнхөө зан араншин болон бусдад хандах хандлага, өөртөө итгэх итгэлдээ өөрчлөлт хийснээр хүссэн хайраа татах боломжтой. Харин нэгэнт хэн нэгэнтэй зүрхээрээ холбогдсон Үхрийн ордныхон харилцаагаа улам бэхжүүлнэ. Жилийн төгсгөлд гэрлэлт чинь илүү бат бөх болсныг чи мэдэрнэ. Хайрттайгаа цуг аялал төлөвлөөрэй.
Карьер:
Бизнес сэтгэлгээтэй Үхрийн ордныхон шинэ санаагаа хэрэгжүүлж эхлэх юм уу бүтээгдэхүүнээ зах зээлд байршуулах илүү гайхалтай санаануудыг олж магадгүй. Ажил хэргээ илүү урагштай болгохын тулд технологийн дэвшил, харилцаа холбооны шинэ хэрэгслүүдийг ашиглах нь үр дүнтэй. Ажлын уур амьсгал Үхрийн ордныхныг сорих бөгөөд энэ үед удирдлагаасаа туслалцаа хүсээрэй. Нийгмийн хүрээлэл чиний амжилтын гүүр болох учраас бусадтай байнга холбоотой бай.
Санхүү:
2016 оны эхэнд санхүүгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт хийх, шинэ тоног төхөөрөмж худалдаж авахаар бол санхүүгийн мэргэжилтнүүдтэйгээ сайн зөвлөлдөж байгаад шийдвэр гаргаарай. Мөнгөний тал дээр болгоомжтой хашир байхад илүүдэхгүй.
Эрүүл мэнд:
Биеийн ерөнхий байдал сайн байна. Ажил амралтаа зохицуулж өөрийгөө хэт ядраахгүй байхыг эрхэмлэ. 7 сар хүртэл сайн ажиллаад, түүнээс хойш амралт, аялал төлөвлөж өөрийгөө нөхөн сэргээгээрэй. Биеийн тамираар хичээллэх нь чамайг жингээ хэвийн хэмжээнд нь барьж, хуучин өвчнүүдээ сэргээхгүй байхад тусална.
Гэр бүл:
Төрөл төрөгсөд, хайртай хүмүүстэйгээ халуун дотно харилцааг тогтоохын тулд нэмэлт хичээл зүтгэл гаргах хэрэгтэй бололтой. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа Үхрүүдэд 2016 он сайн мэдээ дуулгах болно.

Ихэр

Эхлүүлээд орхисон ажил, төслүүдээ дуусгах цаг нь ирлээ, Ихрүүд ээ. Одоогийнхоо нөхцөл байдал, хийж байгаа зүйлдээ дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөх жил. Боломж бололцоондоо бодитоор хандаж төлөвлөөрэй. Академик боловсролтой холбоотой томоохон үйл явдал тохионо. Энэ нь чиний цаашдын амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Бархасбадь гараг Ихрүүдийн хайр дурлалын харилцаа, санхүүг ивээх болно. 2016 онд Гадаад улс руу хийх цөөн хоногийн зугаалга эсвэл хэсэг хугацаанд амьдрах боломж тохиох ба амьдралдаа сэтгэл хангалуун байж, өөртөө улам итгэлтэй болно. Сугар гарагийн нөлөөгөөр чи илүү нухацтай, тооцоотой байх ба энэ нь чиний хэт сэтгэл хөдлөлийг намдааж, буурь суурьтай байхад тусална.
Хайр дурлал:
Хосуудын харилцаа тайван бус, байнгын өрнөлтэйгөөр үргэлжлэх болно. Бат бөх бус хуурамч харилцааг тасалж цоо шинэ хайр гарч ирснээр 2016 оны голлох өөрчлөлтийг амьдралд чинь авчрах болно. 8-р сард сексийн тухай үзэл бодол чинь өөрчлөгдөж хосуудын уур амьсгал огт өөр түвшинд ирсэн мэт мэдрэмж төрнө. 10-р сард хүүхэдтэй болбол сайн.
Карьер:
Хувийн бизнес эрхлэгчид одоогийн хийж байгаа ажлууд дээрээ илүүтэй төвлөрч ажиллан саад бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулахыг хүснэ. Санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй болохоос гадна ажлын байрны дотоод уур амьсгал, хүний нөөцдөө илүү ихээр анхаараарай.
Харин албан хаагч Ихрүүд танилын хүрээгээ өргөсгөх тал дээр анхаарна. Хариуцаж байгаа ажлынхаа ирээдүйн төлөвлөгөөг гаргахдаа шинэлэг, содон зүйлс оруулж, ажлаа урам зоригтойгоор хийх тал дээр анхаараарай.
Санхүү:
2016 он Ихрүүдэд хуучин өр зээлээ төлж, байнга өмнө чинь гарч ирдэг санхүүгийн асуудлаа сайнаар шийдэх боломжийг олгоно. Мөнгөтэй харьцах ухаанаа ашиглаж ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийх боломж олдоно. Гаднаас орж ирэх мөнгөний урсгалыг үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хуучнаа засаж сэлбэхэд болон гэр бүлдээ зарцуулна. 2016 оны 10 сараас санхүүгийн нөхцөл байдал чинь огт өөр түвшинд очих болно.
Эрүүл мэнд:
Жилийн турш биеийн чинь эрүүл мэнд тун сайн байна. 7-р сарын дараагаас эрч хүч чинь улам нэмэгдэнэ. Муу зуршлаасаа салахад таатай. Бүтээлч ажил, хөгжим чамайг амрааж, оюун санаа, биеийн эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлнө.
Гэр бүл:
Гэр бүлийнхээ харилцааг зөв сайн авч явахын тулд хүлээцтэй, дипломат зан чанар хэрэгтэй. Мөн анхаарал халамжаа хойш тавих хэрэггүй шүү.

Мэлхий

Мэлхийн ордныхныг өөртөө итгэлтэй, өөдрөг жил хүлээж байна. Мөн гэр бүлд нь бий болоод байгаа үл ойлголцол сайнаар шийдэгдэнэ. Ажил мэргэжлийн тал дээр илүү хүчтэй байж санал бодлоо илэрхийлэхдээ эргэлзэх хэрэггүй шүү. Энэ жил зорилго мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрхэн ажиллах хэрэгтэй талаар өөрт тохирсон арга барилаа олж авах болно.
Хайр дурлал:
Ганц бие Мэлхийнүүд 2016 оны дундуур шинэ харилцаа үүсгэхдээ болгоомжтой байж, нөгөө хүнээ сайтар судалж, мэдэх хэрэгтэйг сануулж байна. Гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд болзоот хосуудын хооронд бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Мөн энэ жил хайрттайгаа харьцах харьцаа, зан ааш чинь тасралтгүй өөрчлөгдөх болно. Энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд хоорондоо ярилцаж, сайтар ойлголцож байх хэрэгтэй.
Карьер:
Ажил дээрээ амжилт олох эсэх чинь хамтран ажиллагсад болоод хамтын ажиллагаанаас шууд хамааралтай байна. Учир нь ихэнх Мэлхийнүүдийн урам зориг, сэтгэл санаанд орчны уур амьсгал амархан нөлөөлөх гээд байдаг талтай. Хамтран ажиллагсадтайгаа хийж байгаа зүйлээ илүү тодорхой байхад анхаараарай. Гараг эрхсийн байрлал энэ жил чамайг зорилгодоо хүрэхэд туслах болно.
Санхүү:
Мэлхийнхний санхүүгийн байдал энэ жилийн эхний хагаст сайн байна. Гэхдээ санхүүгээ тогтвортой байлгахын тулд үр дүнгүй зүйлд зориулдаг зардлаа хязгаарлах хэрэгтэй. Харин бизнес эрхлэгчид жилийн хоёрдугаар улиралд хөрөнгө оруулах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно. Хэрвээ өр тавьсан бол энэ жилдээ дараад дуусгачихвал сайн.
Эрүүл мэнд:
Энэ жил Мэлхийнхэн эрүүл мэндийн тал дээрээ илүү анхааралтай байх хэрэгтэй. Жилийн эхээр янз бүрийн осол эндэгдэлд өртөхдөө хялбар байна. Мөн ажил, амралтаа сайн зохицуулж ядрахгүй байх нь чухал бөгөөд дасгал хөдөлгөөн эрчимтэй хийж, спортоор хичээллэхийг зөвлөе. Идэвхтэй амьдралын хэмнэлтэй байх нь чамд тун хэрэгтэй.
Гэр бүл:
2016 онд гэр бүлийн чухал асуудлууд цэгцэндээ орно.

Арслан

Арслангийн ордныхон өөдрөг бодлоор жигүүрлэн амьдралын шат өөд өгсөхдөө бэлэн үү? 2016 онд чи амьдралаа нэг шатаар ахиулах нь ээ. Өөрийнхөө гайхамшигт ур чадваруудыг ашиглан од гаригсийн дэмжлэгийг тултал нь ашиглаж урагшил. Гэхдээ бүх талаараа сайжрахыг хүсэж байвал бусдын үгийг сайтар сонсооорой. Энэ жил чи нийгмийн болон танилын хүрээллээ тэлснээр амжилтанд хүрэх гарч чинь илүү ойрхон болж ирнэ. Сэтгэл санааны хүчээ байнга хурцлахыг зөвлөж байна.
Хайр дурлал:
Ганц бие Арслангийн ордныхонд 2016 он шинэ хайр дурлалтай учрах боломж бололцоогоор дүүрэн байх болно. Ялангуяа 8 болон 11-р сард удаан хугацааны харилцааг эхлүүлэх боломжтой. Эсвэл Арслангийн ордныхон гэр бүлээ өргөсгөж, хүүхэдтэй болох шийдвэр гаргаж магадгүй. Эмэгтэй Арслангууд “муу залуус”-т татагдах магадлал өндөр байна. Хүсээгүй сексийн харилцаа руу татагдан орохоос зайлсхий.
Карьер:
Өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрч төлөвлөгөө, санаагаа хэрэгжүүлэхийн тулд удирдлагаасаа тусламж авах нь зүйтэй. Үзэл бодлоо шулуухан хэлэхээс эмээлгүйгээр, хамтран ажиллагсаддаа шударга бөгөөд эелдэг ханд. Эхний гурван сард өөрийнхөө нийгэмд эзэлж буй байр сууринд дүгнэлт хийж ирээдүйд хэрхэн хөгжих стратегиа боловсруулах нь зүйтэй. Санаа, төлөвлөгөө, хийх үйлдлүүдээ тодорхой болгомогцоо хэрэгжүүлэхдээ анхаараарай.
Санхүү:
2016 он чамайг санхүүгийн зохион байгуулалтаа сайжруулахыг шаардаж байна. Ажил бизнес чинь урагштай, бүтээмжтэй байж орлого ихсэнэ. Энэ боломжийг ашиглан хэрэгцээтэй зүйлд зарцуулж аль болох хадгаламжиндаа их орлого хийх хэрэгтэй. 2016 оны 9-р сар мөнгөний нөхцөл байдлаа сайжруулах хамгийн боломжтой үе.
Эрүүл мэнд:
Бие махбодь ерөнхийдөө сайн байх бөгөөд ялангуяа 5-р сард онцгой сайн байх болно. Хоол хүнсэндээ эрүүл хэв маягийн өөрчлөлтүүдийг хийж, биеэ чагнан амрах үедээ амарч чадаж л байвал айх зүйлгүй.
Гэр бүл:
Гэр бүл чинь таны тавьсан зорилгыг дэмжих бөгөөд амжилтанд хүрэхийг хүсвэл тэдний санаа бодлыг ч бас сонсох хэрэгтэй. Түрэмгий зангаа хойш нь татсан нь дээр. Эелдэг боловсон зангаар нөхөр, эхнэр, хүүхдүүддээ хандвал тэдний таныг гэх хүндлэл өдөр ирэх тусам өсөх болно.

Охин

2016 он Охиныхны хувьд бүхэлдээ өөрийгөө таньж мэдэх, бүтээлч байхад зориулагдах нь ээ. Өөрийнхөө нуугдмал авьяас чадваруудыг нээж, биет зорилгодоо хүрэхийн тулд тэдгээр чадваруудаа ашиглана. Мөн энэ үеэр хувийн өсөлт хөгжилттэй чинь зөрчилдөхүйц зан чанараа гээхэд хүрнэ. Энэ жилд академик боловсрол болон өөрөөсөө илүү чадвартай хүний тусламжтайгаар хувь хүнийхээ чадавхийг дээшлүүлэхэд цаг заваа зарцуулна. Өөрийнхөө хязгаарыг давах, онцгой чадваруудаа нээж илрүүлэх боломжуудыг эрж хайна.
Хайр дурлал:
Жилийн эхний хагаст хайр дурлалын харилцаанаас маш их аз жрагал, баяр хөөрийг мэдэрнэ. Хоорондоо сайтар ярилцаж, ойлголцсоноор хосуудын хоорондох үл ойлголцол үгүй болно. Оюун санаа, бие махбодийн хувьд хайрттайгаа аятай таатай харилцаатай байх болно. Гэр бүлийн амьдралтай холбоотой томоохон шийдвэрүүдийг заавал хоорондоо ярилцаж байж гаргаарай. 6-р сард хосуудын харилцаа илүү романтик, сэтгэл хөдлөм болж ирснээр чи урам зоригоор дүүрэн байх болно.
Карьер:
Бизнес эрхлэгчид энэ онд томоохон аз туршсан шийдвэрийг гаргасан нь онож 11 сараас ашгаа өгч эхэлнэ. Энэ шийдвэртээ эрч хүчээ нэлээд ихээр зарцуулах хэрэгтэй болох боловч үр дүн нь гайхалтай байна гэж амлаж байна. Албан хаагч Охиныхон танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй болж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж эхлэнэ. Хамтран ажиллагсадтайгаа харилцаагаа сайжруулж, эелдэг хүлээцтэй байх хэрэгтэй шүү. Хэдий зорилго чухал ч хүмүүстэй харилцах харилцаагаа сүйтгэж болохгүй гэдгийг анхаараарай.
Санхүү:
Санхүүгийн хувьд жилийн эхний хагаст хэт их санаа зовох шаардлагагүй. Гэхдээ санхүүгээ сайтар төлөвлөхөө мартаж болохгүй. Хий дэмий урсгасан нэг төгрөг бүрт хяналттай байгаарай. Санхүүгийн хувьд бие даасан байхын тулд долоо хоног, өдөр бүр нухацтай, ухаантай хандах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтууд сайн үр дүнг авчирна.
Эрүүл мэнд:
Жилийн эхэнд биеийн эрүүл мэндэд санаа зовох хэрэггүй. Харин 5-р сараас эхлэн дархлаагаа дэмжиж, дасгал хөдөлгөөн хийж байхгүй бол үе мөч, зүрх судастай холбоотой асуудал тулгарч мэднэ. 8-р сараас өмнө амарч, байгальдаа ойр цагийг өнгөрөөвөл тустай. Алхах, гүйх зэргийг эрүүл хоолны дэглэмтэй хослуулснаар чийрэг, эрүүл биетэй, урам зоригтой байхад тустай.
Гэр бүл:
Эцэг эх, үр хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулахад таатай. Өнгөрсөн дэх сэтгэл өвтгөсөн зүйлсийг мартаж, хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулаарай.

Жинлүүр

Жинлүүрийхэн энэ жил амьдралдаа юу хүсч байгаагаа олно. 2016 оны туршид аюулгүй , баталгаатай ирээдүйгээ бүтээх төлөвлөгөө боловсруулж, бүтээлч чадвараа ашиглан зорилгоо биелүүлэхэд итгэлтэйгээр тэмүүлнэ. Энэ нь чамайг илүү урам зоригтой болгож, нийгмийн хүрээллээ томруулахад туслах болно. 2016 онд Жинлүүрийнхний гэр бүлийн хүрээнд олон чухал үйл явдал болох ба одоогийхноосоо илүүтэйгээр тэдэндээ ахнаарал тавих шаардлага гарна.
Хайр дурлал:
Эрч хүч, хүсэл тачаалаар дүүрэн байх нь. Ганц биечүүд 9-р сард эсрэг хүйстнээ соронзон мэт өөртөө татаж, романтик хайр дурлалтай учрах ба амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө. 10 сард хайр сэтгэлтэй холбоотой сайхан зүйл тохионо. Харин тогтворгүй харилцаатай байгаа Жинлүүрийнхэн асуудлаа нэг тийш шийдэж зарим нь дуусгавар болно. Харин гэрлэчихсэн Жинлүүрүүдийн хувьд хүүхэдтэй болохоор төлөвлөхөд тохиромжтой.
Карьер:
2016 онд шинэ төсөл эхлүүлэх юм байна. Дээрээс нь өөртөө илүү итгэлтэй байж, өөрийгөө нотлож харуулах хэрэгтэй үе. Энэ үеэр хамтран ажиллаж байгаа нөхдийн чинь үл ойлголцол үүсч магадгүй.
Санхүү:
2016 онд Жинлүүрүүдэд санхүүгийн тал дээр Бархасбадь гараг туслах ба орлого чинь сайн байх бөгөөд гол нь урьд нь тавьсан өр зээл дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Мөн дээрээс нь хэрэгцээгүй зардлыг багасгаж ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэвэл сайн.
Эрүүл мэнд:
Жинлүүрүүдын эрүүл мэндийн хувьд 2016 он гайхалтай сайхан жил болох нь. Чамд аз жаргалтай амьдрах маш олон боломжууд гарч ирэх болно. Гэсэн хэдий ч чиний сэтгэл санааны байдал бага зэрэг тогтворгүй байх бөгөөд энэ нь амрах, тайвшрах зэрэгт цагаа сайн зарцуулахыг шаардах болно. Дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд сэтгэл санааны байдал чинь маш тогтворгүй байх нь байна. Гэсэн ч есдүгээр сараас дээрдэж эхлэх болно.
Гэр бүл:
Гэр бүлийн харилцаанд бүх зүйлийг уучилж, мартах хэрэгтэй.

Хилэнц

Хувийн амьдралдаа амжилт бүтээлээр дүүрэн байх шинэ он айсуй. Томоохон өөрчлөлтүүдийг өөрийн гараар хийж, амьдралдаа талархалтай, баяр хөөртэй байх болно. 2016 оны 2-р улирлаас Хилэнцүүдийг томоохон сорилтууд хүлээж байна. Амьдралынхаа хэв маягт гаргасан томоохон шинэчлэлүүд нь чамаас илүү их хичээл зүтгэл, цаг хугацааг шаардана.
Хайр дурлал :
2016 оны 2-5 сарын хооронд хайр дурлалын амьдралд чинь томоохон өөрчлөлт гарна. Хяналтыг гартаа авах хэрэгтэй шүү. Харин жилийн хоёр дахь хагаст тэвчээртэй байгаарай. Хосын харилцаа чинь жилийн турш ерөнхийдөө хүсэл тачаал, урам зоригоор дүүрэн байна. Карьер:
Бизнес эрхлэгчид санаачлагатай байх хэдий ч нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэйг сануулъя. Жилийн турш хамтран зүтгэгчидтэйгээ сайтар ойлголцож байж ажлаа авч явах хэрэгтэй. Харин албан хаагчид мэргэжлийн мэдлэг чадвараа богино хугацааны курс, сургалтаар дамжуулан дээшлүүлнэ. 4-9 сарын хооронд албан тушаал ахих, ажлын хүрээнд гадаадад аялах боломжууд гарч ирнэ.
Санхүү:
Энэ жилд мөнгөтэй харьцах харьцаа, санхүүгийн мэдлэгтээ анхаарна. Энэ талаар илүү их мэдлэг чадвартай болохыг Хилэнцүүд хүсэх болно. 2016 оны 6 сараас санхүүгийн байдал чинь сайжирч, аюулгүй байдалдаа хөрөнгө оруулалт хийх хангалттай мөнгөтэй болно. Энэ жилээс чи санхүүгийн мэдлэг амьдралд маш их хэрэгтэй гэдгийг ойлгох болно.
Эрүүл мэнд:
6 сарыг хүртэл Хилэнцийнхний бие сайн байх ба энэ үед идэвх санаачлагатай байж, өөрийгөө сайтар дайчлах хэрэгтэй. Харин оны хоёр дахь хагасаас аливаад өртөмтгий, эмзэг болж эхэлнэ. Мөн онд хоол хүнсний чанар Хилэнцийнхний биеийн эрүүл мэндэд голлох нөлөө үзүүлнэ гэдгийг анхаараарай.
Гэр бүл:
Эцэг эхдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй. Өнгөрсөнд болсон сэтгэл өвтгөм зүйлсийг өнгөрсөнд нь үлдээж, сайтар ярилцан ойлголцох болно.

Нум

2016 онд Нумуудын амьдралд томоохон өөрчлөлтүүд гарах болно. Чи өөрийгөө дотоод хүнийхээ хувьд сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа байх. Тэгвэл шинэ он чамд түүнийгээ биелүүлэх үндсийг тавих нэжгээд олон боломжийг бэлджээ. Янз бүрийн харилцаанууддаа дүн шинжилгээ хийж, хүндхэн шийдвэрүүдийг гаргах шаардлагатай тулгарч мэднэ. Амьдрал чинь маш хурдтайгаар өрнөх бөгөөд 4-р сараас эхлээд хурдаа багасгаж, хичээл зүтгэлийнхээ үр шимийг тайвуухан эдлэх боломж гарна.
Хайр дурлал:
2016 оны хувьд Нумынхны хайр дурлал, романтик харилцаанууд бага зэрэг түгшүүртэй, адармаатай өнгөрч магадгүй хэмээж байна. Хайртай хүнээ өөрийн дураар байлгаж, түүний хүслийг хязгаарладаг зангаа хойш тат. Гэхдээ та хоёрын бие биенээ гэсэн хүсэл тэмүүлэл амьдралын ханьтайгаа нийцтэй болоход тусална.
Карьер:
Од гаригсийн өгүүлж буйгаар Нумынхны карьер нь түүний амьдралын өөр өөр хэсгүүдэд нөлөөгөө үзүүлнэ гэжээ. Чи мэргэжлийн ур чадваруудаа сайжруулж, дуусгаагүй төслүүдийнхээ ард гарна. Санасан зорьсноо биелүүлэхэд хамтран ажиллагсадтайгаа нийцтэй байх нь чухал байна. 4-р сараас хойш урьдынх шигээ яарч адгах гэсний хэрэггүй, харин өдийг хүртэлх зүтгэлийнхээ шан харамжийг тайван эдлээрэй. Одоо бол ажилдаа нарийн шинжилгээ явуулж, шинэчлэлүүдийг хийх цаг.
Санхүү:
2016 оны турш Нумынхан санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй байна. Гэхдээ мэдээж орлого, зарлагаа сайн тооцоолж хэрэгцээгүй зүйлд мөнгөө гамнасан тохиолдолд шүү дээ. Бусдыг дууриан тансаг зэрэглэлийн эдлэлүүдэд мөнгө зарцуулах хүслүүд төрөх боловч үүнээс зайлсхий. Харин үүний оронд энэ жил найдвартай, томоохон зүйлсэд хөрөнгө оруулахад тохиромжтой байна.
Эрүүл мэнд:
2016 оны эхэн үед чи маш эрч хүчтэй байж амрах завгүй ажил төрөл амжуулах болно. Харин 4-р сараас нөхцөл байдлууд амралтын төлөвт шилжиж чи зугаалга, аялал, сувилал төлөвлөх боломжтой. Ингэх нь бие болоод сэтгэл санааны чинь эрүүл мэндэд нэн тустай.
Гэр бүл:
Хайрттайгаа болон хүүхдүүдтэйгээ жилийн турш эв найрамдлыг сахих нь чамаас хамааралтай. Гэр бүлийн хүрээнд чухал шийдвэр гаргах гэж байвал жилийн хоёрдугаар хагасыг хүлээ.

Матар

Ирэх онд Мартын ордныхон тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нарийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгсний үр дүнд өөрийн зорилгодоо хүрэх боломжийг олж авах болно. Мөн шинэ ур чадварт суралцаж, өөртөө хэрэгцээгүй зүйлсээс ангид байж сурах болно. Зорилгодоо хүрэхийн тулд чамд гаднаас ирэх мэдээллүүд чухал хэрэг болох нь. Мөн дээрээс нь чамайг ахиж дэвшихэд саад болдог нөхөрлөлөөс татгалзах хэрэг гарна гэдгийг сануулж байна. Сэтгэл санаагаараа ч мөн хүчирхэг байх хэрэгтэй шүү. Өөрийгөө намаг руу доош нь шигдүүлэх биш харин ч эсрэгээрээ бүрэн илэрхийлэх чөлөөтэй сэтгэхүйтэй байгаарай. Бархасбадь гараг энэ онд Матрынханд амьдралдаа том шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэхэд нь туслах болно.
Хайр дурлал:
2016 оны эхэн үеэс л эхлээд чиний хичээл зүтгэл, оролцоогүйгээр хайр дурлалын амьдрал чинь өөрчлөгдөж эхлэх болно. Чи зөвхөн олон төрлийн арга хэмжээнүүдэд оролцож аз жаргалтай байхад л болоод явчихна. Романтик харилцаа үүсгэх боломж жилийн турш байх болно. 2016 оны хоёрдугаар сар нь аливаа саад тотгорыг ялгаж, салгахад сайн үе юм. Мөн зургадугаар сард хайр дурлалын чухал харилцаа үүсэх болно. Мөн энэ үеэр хостой Матрууд жирэмслэхэд тохиромжтой байх юм байна шүү.
Карьер:
Энэ жил чи ажилын хамт олон, удирдлагатайгаа эв найртай, сайхан харилцаатай байхад анхаарлаа хандуулаарай. Мөн дээрээс нь сэтгэл санаангаа тогтвортой байлга. Өөртөө итгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарласнаар хүч чадлаа мэдэрнэ.
Санхүү:
Матрынхан энэ жилийн 5-р сараас 10-р сар хүртэл өөрийнхөө хадгаламж болоод зарлагадаа тооцоотой байх хэрэгтэйг сануулж байна. Энэ хугацаанд хувийн санхүүгийн төлөвлөгөө дээрээ нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ үедээ сэтгэл хөдлөлөөр биш, ухаанаар хандах хэрэгтэйг сануулах нь илүүц биз ээ. Харин жилийн сүүлийн 2 сарын хугацаанд хадгаламж, орлогоо ахиулахын тулд нэлээд хүчин чармайлт гаргах болох нь.
Эрүүл мэнд:
2016 оны эхний хагаст эрүүл мэнд маш сайн байна. Гэхдээ ажлын ачааллаас болж чамаас маш их эрч хүч, сэтгэлийн тэнхээ шаардагдах нь. Дөрөвдүгээр сараас өөрийгөө амраах тал дээр анхаарлаа хандуулсан нь дээр шүү. Зөв хооллолтоос авахуулаад өөртөө хэрэгтэй, эрч хүчээ нэмэх зүйлс дээр анхаарлаа хандуулаарай.
Гэр бүл:
Гэр бүл, хамаатан садны чинь хүрээлэл чиний хувьд аз жаргалын ундарга байх болно.

Хумх

2016 онд багтаан танилын хүрээгээ сайн хүмүүсээр тэлж, шинэ харилцаа холбоодуудыг бий болгоорой. Хүлээн авсан төсөл, үүрэгт ажлаа гүйцэтгэж байх зуур жижиг сажиг деталиудыг орхигдуулж болохгүй. Бусадтай тохиролцоо хийхдээ түрэмгий, эв эетэй чанар хоёрынхоо тэнцвэрийг хадгалаарай. Шинэ нөхөрлөл, шинэ харилцаа үүсгэхдээ үнэнч байдлыг эхэнд тавь. Хумхын ордныхон минь, энэ жил ажилдаа бүтээлчээр хандаж, хуучирсан арга барилуудаа шинэчлэх хэрэгтэй шүү.
Хайр дурлал:
Энэ жил хайр дурлал чиний амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. 3-7 сар хүртэл хосуудын харилцаа эвтэй сайхан байх нь гарцаагүй. 8-10-р сард сэтгэл зүйн хувьд өөрийгөө сайжруулах юм уу шинэ хамтрагчтайгаа зүрхний холбоогоо бэхжүүлэх бөгөөд харин 11-р сард удаан хугацааны харилцааг эхлүүлэх шийдвэр гаргах эсвэл хүүхэдтэй болох магадлалтай байна. Ганц бие Хумхын ордныхонд 12-р сард болзооны урилгууд тасрахгүй. Хосуудын харилцаанд сексийн нийлэмжтэй байдал маш чухал байр суурийг эзлэх болно.
Карьер:
Эрсдэлтэй хүслүүдээ биелүүлэхэд энэ жил л тохиромжтой хэмээн од эрхэс хэлж байна. Шинэ бизнесийн санаа, шинэ хамтын ажиллагаа, шинэхэн аз туршилтуудыг чинь 2016 он ивээх болно. Шаардлагатай тусламж дэмжлэгүүдийг ч эргэн тойрноосоо хангалттай авах бололтой. Хичээл зүтгэлийн чинь үр дүн 7-р сард бодит болох болно. Ажил хэрэгтээ чи илүү албан хэрэгч, мэргэжлийн үүднээс хандах бөгөөд сайн тохиролцоонуудад хүрч чадна. Аливааг хийхдээ хуулийн зүгээс сайтар судлахаа мартаж болохгүй. Өмнө нь тогтоосон харилцаа холбоонууд чинь чамайг гүйцээгээгүй ажлуудаа дуусгахад тусална.
Санхүү:
Жилийн эхэн үеэр яаралтай санхүүгийн зорилтуудаа биелүүлэхэд тохиромжтой. 4 болон 5-р сард зардал чинь ихсэж төсөв чинь чангарах төлөвтэй байна. Гэхдээ 6-р сард санхүүгийн нөхцөл байдлууд тогтворжиж эхэлнэ. Жилийн эцэст орлого зарлагаа сайтар тооцоолж хэрэглээгээ хянаарай. Учир нь тансаглалд их мөнгө зарцуулах хандлагатай байна шүү.
Эрүүл мэнд:
4-10 сар хүртэл санасан бүхнээ хэрэгжүүлэхэд чинь эрүүл мэндийн талаас саад болох зүйлгүй. Биеийн эсэргүүцэл сайн байвал стресстэйгээ сайн тэмцэж чадна, харин дархлаа муутай Хумхуудын хувьд мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Бясалгалаар хичээллэн оюун санаагаа үе үе амрааж байх хэрэгтэй.
Гэр бүл:
Гэр бүлийн хүн, хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа онцсайн байна. Тэдэнд гэхээсээ илүү өөрийнхөө дотоод хүнд анхаарал хандуулсаар гэр бүлийнхнээ жаахан орхигдуулж, ганцаардуулах л тал байна. 2016 онд та нар ахин нэг “шинэ гишүүн”-ийг нэмэхээр төлөвлөж магадгүй.

Загас

2016 он Загаснуудад амьдралаа дээшлүүлэх маш олон боломж олгоно. Гэхдээ эдгээр нь амжилттай болох эсэх нь тэдгээр боломжуудыг хэрхэн ашиглахаас л хамраана. Чамд олдох боломжуудаас өөрт тохирох, зөвийг нь сонгож авах тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь зарим нь гаднаас нь харахад алдаж боломгүй сайхан боломж мэт санагдаж болох ч чиний зан ааш, хүсэл сонирхолд нийцэхгүй байх магадлалтай. Тийм болохоор тэр боломжийг барьж аваад эцсийг нь үзэж чадна гэж итгэснээ л сонгох хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Загаснууд жилийн турш реалист шинж чанартай байж, тооцоотой няхуур байх нь. 2015 онд бодож олсон шинэ санаануудаа 2016 онд бодит болгоно. Өнгөрөгч цаг хугцааанаас сурч авсан сургамж, туршлагууд чинь чамайг өсч дэвжихэд маш ихээр тус болно.
Хайр дурлал:
Өнгөрөгч 2015 онд хайр дурлалын амьдралд чинь тохиосон асуудал, алдаа, гуниг, харуусал гэх мэт зүйлс ирэх жил ор сураггүй болно. 3-7 сарын хооронд ганц биечүүд шинэхэн дурлалтай учирна. Шинэ болоод одоогийн байгаа хосуудад аль алинд нь 2016 он гайхалтай дурсамжийг бий болгож өгөх болно. 9-11 сарын хооронд хуучин хайрт чинь одоогийн амьдралд чинь орж ирэн, саад хийж мэднэ. Амар тайван байдлын төлөө тухайн үеийн хосдоо л анхаарлаа хандуулаарай. Хостой Загаснууд романтик, тачаангуй харилцаатайгаар 2016 оныг үдэх нь ээ.
Карьер:
Шинээр бизнес эрхлэх гэж байгаа болон бизнесээ аль хэдийнэ эхлүүлчихсэн Загаснуудад таатай жил болно. Шийдвэрүүдийг тэр дор нь гаргаж ажиллах хэрэгтэй болох ба эргэлзээ тээнэгэлзээг түр хойш тавиарай. Гэхдээ 2016 оны 5 сараас өмнө шинэ санаагаа хэрэгжүүлж эхлэхээсээ урьтаад сайтар судалж, тооцоолох хэрэгтэй шүү. Уран бүтээлч, туурьвигч Загаснууд алдар нэрийг олно. 2016 оны сүүлийн улиралд жилийн хамгийн том амжилт чам дээр ирнэ.
Санхүү:
Мөнгө санхүүгийн хувьд гайхалтай жил ирж байна. Санхүүгийн мэдлэг чинь чамайг огт газардуулахгүй. Гэхдээ жилийн эхний хагаст өөрт ашиггүй зүйлд цаг, хөдөлмөрөө зарцуулах шаардлага гарч мэдэх учраас өгөөмөр байхыг хүсэж байна. 6-р сард өр зээлээ төлж дуусгах хангалттай орлого орж ирнэ. Жилийн эцсээр орлого олох шинэ сувагтай болох, хөрөнгө оруулалт хийхэд таатай.
Эрүүл мэнд:
Биеийн чинь эрүүл мэнд жилийн турш сайн байна. 4-9 сарын хооронд сэтгэлийг чинь зовоосон асуудал гарч, эрч хүчийг чинь үгүй хийчихэж мэднэ. Ажлаасаа түр завсарлага авч өөрийгөө сэлбэхээ мартав аа!
Гэр бүл:
Гэр бүл найз нөхөдтэйгөө харилцах харилцаа чинь илүү тайван, чин сэтгэлийнх болж ирнэ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(763)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dr mohen.   2016-09-25
. Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)

Зочин: dr mohen.   2016-09-25
. Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)

Зочин: Nancy.   2016-04-07
Bayrllaa mash saihan sanagdlaa. Aldaa onoogoo dugenhed tus boldog .olon sonirholtoi shineleg medeeleleer beleg baridag tanai hamt olond ajiliin amjilt husie. Hussen buhen bieleh bolno. Ezen hicheewel Zaya hicheenee. Bayrllaa

Зочин: mart.   2016-02-11
bayarlalaa yamar saihan jil ve. zurhai mini biyeleh boltugai

Зочин: zochin.   2016-02-05
Bayarlalaa. Mash saihan jil bh n ee

Зочин: zoo.   2016-02-04
Goe jil blhnee ygl mi tusulsn shg byrllaa ajlin amjilt husii

Зочин: dambuu.   2016-01-29
2sariin zurhaigaa yaj uzh ve manaihaan

Зочин: Зочин.   2016-01-29
wow hilentsiihan amjilt

Зочин: sologoo soyloo.   2016-01-27
taalagdlaa

Зочин: nyamka.   2016-01-27
taalagdllaaa

Зочин: nyamka.   2016-01-27
taalagdllaaa

Зочин: nyamka.   2016-01-27
taalagdllaaa

Зочин: nawoozi.   2016-01-18
numiinhan.............

Зочин: D.Buyanorshikh.   2016-01-08
Bayarlaa jinlvvriihan zoglog shvv

Зочин: в.Балжаа.   2016-01-02
Бүх зүйл сайхан болох нь надаас шалтгаалах юм бна

Зочин: туяа.   2016-01-01
2016 ондоо санасан бүхэн минь биелэн хань үр хүүхэдтэй болохыг маш их хүч байна.

Зочин: nara.   2015-12-31
saihan bn shuu

Зочин: zsco.   2015-12-31
Ёо, тийм байлгүй дээ..

Зочин: zsco.   2015-12-31
Ёо, тийм байлгүй дээ..

Зочин: тэмка.   2015-12-30
Баярлалаа... Хичээнээ... Загасныхан үрэлгэн гэдэг ч энэ жил тэр занг таягдах байхаа амжилт...

Зочин: jane.   2015-12-30
wow yagaad ingej taardiin be academy bolowsrol gej hvrtel zuwhun nadad zoriulsan ym shig

Зочин: Saraa.   2015-12-30
taalagdlaaa uragshaa uragshaa

Зочин: Таны нэр.   2015-12-30
taalagdlaa urgsnaa kk

Зочин: би.   2015-12-30
тэгнэ гэж мэдээд бсымаа гэж

Зочин: zaya.   2015-12-30
Баярлалаа. Шинэ он дөхөөд хэрхэн төлөвлөгөө гаргах вэ гээд л бодоод л яваад бсан чинь хөөрхөн санаа гаргасан бнаа

Зочин: maagii.   2015-12-30
bayarlalaa saihan medee bna shine ondoo biznes m min ashig orlogo saitai uguujtei baih yum bna

Зочин: enkhee.   2015-12-30
bayrllaa

Зочин: enkhee.   2015-12-30
bayrllaa

Зочин: Boloroo.   2015-12-30
Дажгүй шүү

Зочин: like.   2015-12-30
uneheer saihan medee baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com