ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2016 онд эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай эмэгтэй болохын төлөө!

Эрүүл мэнд  | 2015 / 12 / 29

Ийм болохын тулд 12 сарын турш чиний дагаж мөрдөх нэгдсэн төлөвлөгөө:
Facebook –ээр нэг ийм бичигтэй постер сүрхий тараад байх юм. “Хэрвээ чи өөрийгөө ухаантай, үзэсгэлэнтэй, аз жаргалтай мэт мэдэрч байвал гэртээ харь. Чи согтуу байна. Энэ бүгд нэг дор цогцлох боломжгүй” гэнэ ээ. Энэ үгийг зохиогч нь миний эргэн тойрон дахь бүгдийг нь цогцлоож болдгийн амьд жишээ болсон олон бүсгүйчүүдийг хараад хэрхэн гайхшрах нь надад үнэхээр сонирхолтой байна шүү.

2016 онд эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай эмэгтэй болохын төлөө!

Эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай- Эдгээр 4 чанарыг бүгдийг нь цогцлоож, өв тэгш амьдрахыг хүсдэггүй эмэгтэй гэж ховор байх. Гэтэл бид амьдралынхаа тодорхой үе болгонд зөвхөн 1-2, ихдээ л 3-т нь л анхаарал хандуулж чадсаар аль нэг нь заавал дутчихаад байдаг нь нууц биш. Үзэсгэлэнтэй, өндөр албан тушаалтай ч ганцаардмал, гэр бүлээрээ бахархдаг ч үеийнхээ бүсгүйчүүдийн гялалзаж явааг хараад санаа алддаг гээд аль нэг нь заавал дутчихна. Мэдээж заавал бүгдийг нь азын сугалааны 777 шиг цуглуулах албагүй, энэ нь ч аз жаргалтай амьдралын цорын ганц нууц гэсэн үг биш л дээ. Үнэндээ аль нэгэнгүй байсан ч, бүр бүгд байхгүй байсан ч хүн жаргалтай байж болно. Гэхдээ ганцхан удаа амьдрах учраас бүхнийг цогцлоох гэж оролдоод үзэхэд буруудах юу бий гэж? Цаг хугацаа, нөхцөл бололцоо бүгд бидний талд байхад бид л өөрсдөө зүтгэхгүй байгаа ч юм билүү?

2016 оны зорилго: Дээрх 4-ийг алийг нь ч орхилгүйгээр зэрэг хөгжүүлж, өөрөөрөө бахархах

Зорилгодоо хүрэхийн тулд сар бүр энэ 4 чанарыг тус бүрт нь хөгжүүлсэн, 4 зорилго нэгэн зэрэг тавих хэрэгтэй. Энэ бол зөвхөн жишээ төлөвлөгөө бөгөөд чи өөртөө таарахгүйг нь хасаж, таарах өөрөөр сольж, хувийн зорилтын хуанли гаргаж аваарай.

1-р сар

Эрүүл: Өдөрт 8 аяга ус уухаас эхэлье. Энэ сард 1 өдөр ч алгасахгүйгээр үүнийг мөрдөж хэвшинэ.
Гоо үзэсгэлэнтэй: Марталгүйгээр, 3 хоногт нэг удаа заавал чийгшүүлэх маск тавьж хэвшинэ. Чийгшил маш олон арьсны асуудлыг шийддэг.
Амжилттай: Өдөр бүр to-do list гаргаж, түүндээ захирагдаж хэвшинэ.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Амралтын аль нэг өдрийг хүүхдүүддээ бүрэн зориулдаг болно.

2-р сар

Эрүүл: Өдөрт 7-8 цаг заавал унтана. Унтахыг чухал ажилд тооцож, унтах цагтаа тохируулан бусад ажлуудаа зохицуулдаг болно. Мөн өглөө тогтмол цагт сэрж, орой тогтмол цагт унтана.
Гоо үзэсгэлэнтэй: Үсээ орой бүр унтахынхаа өмнө 100 удаа дор хаяж самнана. Тархины цусан хангамжийг сайжруулж, үсийг эрүүл, гялалзсан, намирсан, урт ургахад самналт маш чухал нөлөөтэй.
Амжилттай: Танилын хүрээгээ тэлж, сүлжээгээ өргөтгөх наад зах нь 2 арга хэмжээнд оролцоно.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Нөхөртэйгөө цуг орой бүр хамтдаа орондоо ордог болно. Зөвхөн онцгой тохиолдолд л аль нэг нь хоцорч орж ирэхийг зөвшөөрнө.

3-р сар

Эрүүл: Гэрээсээ гарахаасаа өмнө заавал өглөөний цай ууж хэвшинэ. “Цай ууж сураагүй” гэдэг бодлоо хаяж, өөрийнхөө энергийг идэх юмнаас тогтмол нөхөхөд суралцана.
Гоо үзэсгэлэнтэй: Өдөр бүр 30 минутын турш идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Тэр нь юу ч байж болно. Дээс үсрэх, цагираг эргүүлэх, гүйх, дороо шогших, суниахаас ч эхэлсэн болно. Гол нь чиний үнэхээр хийгээд байж дөнгөх зүйл байх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн талаас ч хэрэгтэй.
Амжилттай: Өөрөөсөө илүү хэн нэгэнтэй танилцаж, түүнтэй ярилцан “чихээ нээх” цагийг гаргана.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Гомдоллож, илүүг нэхэлгүйгээр түүнийг зүгээр л хайрлаж, байгаад нь талархаж суралцана.

4-р сар

Эрүүл: Хоёр хоногт нэг удаа л сахар ихтэй хүнсний зүйл идэхийг өөртөө зөвшөөрнө. Үүнд бялуу, жигнэмэг, чихэр, зайрмаг, бүх төрлийн ундаа багтана. Дараагаар нь үүнийг 3 хоногт нэг болгож зайг нь холдуулаарай.
Гоо үзэсгэлэнтэй: Өөртөө маш гоё хувцаснууд худалдаж авна. Өмсөхөд эвтэйхэн, нэг ээлжинд боломжийн гэдэг бус, өөртөө унаж тусмаар мэдрэмж төрүүлж байгаа хувцаснуудыг л хэлж байгаа юм шүү дээ.
Амжилттай: Бүх ажлыг “төгс” гүйцэтгэнэ. Ямар ч ажлыг дутуу үнэлэхгүй.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Хайртай хүмүүстээ шалтгаангүйгээр бэлэг авч өгнө.

5-р сар

Эрүүл: Гэдсээ цэвэрлэх сар. Хар талх, овьёос, бүхэл үр зэрэг гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж гэдэс цэвэрлэдэг хүнснүүдийг өдөр бүр өглөөний цайн дээрээ буюу өлөн дээрээ иднэ. Бифидо тараг ууж ходоодныхоо үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр хүндээр бие засах хугацаагаа өдөрт 1 болгож тогтворжуулна.
Гоо үзэсгэлэнтэй: Биеэ усанд орох бүртээ гуужуулж, уснаас гарч ирэх болгондоо сайтар тосолж хэвшинэ.
Амжилттай: Ажил дээрээ бусдаас өглөө бүр 30 минутын өмнө очиж хэвшинэ. Мөн ажил дээрх хий дэмий яриануудыг багасгаж анхаарлаа илүү төвлөрүүлнэ.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Их бага аль нь ч бай, өдөр бүр хэн нэгэнд тусална.

6-р сар

Эрүүл: Захиалгын хоол, түргэн хоол, бэлэн хоол идэхгүй. Мөн өдрийн цайнаас бусад үед гадуур хооллохгүйгээр 1 сарыг өнгөрүүлнэ. Долоо хоногийн ядаж Даваа гаригийн өдрийн цайгаа урьд орой нь бэлдэж хөргөгчинд хийдэг болж хэвшинэ. Гадуур хооллох цагийг аль болох багасгана.
Гоо үзэсгэлэнтэй: Хумсаа, үсээ будахгүйгээр 1 сар амраана. Нүүрээ аль болох будалгүйгээр, биеэс хорыг гадагшлуулдаг эмчилгээнд хамрагдаж өнөөдрийг хүртэл хэрэглэсэн будагныхаа нөлөөг арилгана.
Амжилттай: Олны өмнө гарч үг хэлэх, хурал дээр Presentation тавих боломжуудыг алдалгүйгээр өөрийнхөө ярих чадварыг хөгжүүлнэ.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Хэрхэн сайн эцэг эх байх тухай номнууд судалж, өөрийн ээж хүний эрхэм чанарыг илүү дээгүүр түвшинд аваачна.

7-р сар

Эрүүл: Цэх сууна. Нурууныхаа байгалиас заяасан шугамын дагуу сууж хэвшинэ. Гоо үзэсгэлэнтэй: Нуруу, хэвлийнийхээ илүүдэл үснээс ч хүртэл салж, биеэ хамгийн булбарай чигээр нь хадгалж сурна. Мөн нуруу, цээжин дээрх хуучин батганы сорвинууддаа арга хэмжээ авч, биеийн арьсаа ч нүүрнийх мэт арчилна. Амжилттай: Мэргэжлийнхээ эсвэл хүсэл мөрөөдлийнхөө тухай 1 сайн номыг уншиж дуусгана. Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Найз нөхөддөө цаг гаргаж, энэ сарын 3-4 үдшийг тэдэнтэйгээ инээлдэж суухад заавал зарцуулна.

8-р сар

Эрүүл: Өдөр бүр шинэ ургацын ногооноос наад зах нь 4 төрлийг ашигласан хоол хийнэ. Үүнийгээ дагаад мах гурилныхаа хэрэглээг багасгана.
Гоо үзэсгэлэнтэй: Гоё алхдаг болно. Хараа дээгүүр, хөл шулуун, нуруу цэх, алхаа гишгээ намбалаг зөөлөн боловч шийдэмгий.
Амжилттай: Өдөр бүр 5 гадаад үг цээжилнэ.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Гэрийн ажлаа хийх илүү хялбархан аргуудыг олно. Тэгээд түүнийгээ жаргалтайгаар, стресстэлгүйгээр хийдэг болно.

9-р сар

Эрүүл: Долоо хоногт яаж ийгээд нэг шил пиво, дарс, коктейл уучихаад байгаа зуршлаа гээж алкоголийн хэрэглээнийхээ зайг холдуулна.
Гоо үзэсгэлэнтэй: Хөхөө өдөр бүр арчилж массаж хийнэ. Буцаагаад эсвэл одоогийнхоор нь сэргэр, чанга байлгана.
Амжилттай: Өөртөө дутагдаад байгаа ур чадваруудыг жагсааж бичээд аль нэгийг нь хөгжүүлэх бодит алхам хийнэ.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Мартагдсан хоббигоо сэргээнэ.

10-р сар

Эрүүл: Гар утас, wi-fi –ийг унтрааж унтаж хэвшинэ. Эдгээрийн долгионууд бидний тайван унтахад тодорхой хэмжээгээр саад учруулж, стресс нэмдэг.
Гоо үзэсгэлэнтэй: Нүүрээ зөв будаж сурна. Үүн дээр маш сайн төвлөрч, өөртөө зохих үдшийн, өдөр тутмын 3 төрлийн будалтыг нээнэ.
Амжилттай: Өөрийн одоогоор эзэмшээд буй 10-15 ур чадварыг жагсааж, тэдгээрийгээ ашиглан өөр ямар “шинэ салаа зам” гаргаж болох талаараа эргэцүүлнэ.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Өдөр бүр 10 минут бясалгаж, дотоод амар амгаланг олно.

11-р сар

Эрүүл: Долоо хоногт нэг удаа ажил руугаа алхаж явна.
Гоо үзэсгэлэнтэй: Үүсэж эхэлж байгаа жижиг үрчлээ бүрийн эсрэг арга хэмжээ авч тэмцэнэ.
Амжилттай: Facebook, Twitter, Instagram зэргээ өөрийн “тусын тулд” ашиглах стратегийг гаргана.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Нөхөр, хүүхдүүдтэйгээ цуг орой болгон ямар нэг зүйлийг хамтдаа хийнэ. Кино үзэх, хөзөр тоглох, бүжиглэх гээд юу ч байж болно.

12-р сар

Эрүүл: Өнгөрсөн 11 сарын турш өөртөө хэвшүүлсэн дадал зуршлуудаа бүгдийг нь өдөрт түүртэлгүйгээр хэрэгжүүлдэг болсон байна.
Гоо үзэсгэлэнтэй: Өнгөрсөн 11 сарын турш өөртөө хэвшүүлсэн дадал зуршлуудаа бүгдийг нь өдөрт түүртэлгүйгээр хэрэгжүүлдэг болсон байна.
Амжилттай: Өнгөрсөн 11 сарын турш өөртөө хэвшүүлсэн дадал зуршлуудаа бүгдийг нь өдөрт түүртэлгүйгээр хэрэгжүүлдэг болсон байна.
Жаргалтай/Сайхан гэр бүлтэй: Өнгөрсөн 11 сарын турш өөртөө хэвшүүлсэн дадал зуршлуудаа бүгдийг нь өдөрт түүртэлгүйгээр хэрэгжүүлдэг болсон байна.

Чиний төлөвлөгөөнд юу, юу орсныг сонирхоё?

“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”

"Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг"

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
2016 оны ерөнхий зурхай
Дараах мэдээлэл
Гоолингоо зөвлөж байна

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(371)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dr mohen.   2016-09-28
. Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болсон хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь mohen эмнэлгийн Энэтхэгт бөөр, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 160,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)

Зочин: naraa.   2016-07-13
Баярллаа. Үргэлж хэрэгтэй зөвөлгөө өгдөгт талархаж явдаг шүү.

Зочин: Таны нэр.   2016-01-09
байнга хэвшил болговол зүвээр юм уу.Баярлалаа

Зочин: tungaa.   2016-01-07
Баярлалаа Гоолингоо :

Зочин: Зозо.   2015-12-31
Ёстой хэрэгтэй зөвлөгөө байна. Сар сараар нь ингэж төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлнээ. Баярлалаа Гоолингоо :))

Зочин: Уншигч.   2015-12-29
Үнэхээр цагаа олсон хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа. Ирээдүйд илгээх захидлыг 2 жил илгээж үзсэн. Их таалагддаг. Тухайн үед зүгээр л ийм болох юмсан, тийм байгаасай гээд бичсэн зүйлсүүд жилийн дараа гэхэд ихэнх биелэчихсэн, зарим нь биелэх шатандаа орчихсон, зарим нь түүнээс ч илүү нөхцөл байдал, арга зам олдчихсон байдаг юм билээ. Ер нь энэ бүхнээс дүгнэхэд хүний дотроо бодсон бодлууд биелэдэг юм билээ шүү бүсгүйчүүдээ. Энэ бодлоо гэгээлэг сайхан, өөрт хэрэгтэй байхад тусалдаг Гоолингоогын хамт олондоо баярлалаа. Энэ жил ч бас 2016 оны өөртөө захидал илгээж өнгөрөн одсон жилүүдийн өөрөөсөө илүү хүчирхэг тийм эмэгтэй болноо. Бүгдэнд нь амжилт хүсье. ХҮНДЭТГЭСЭН: Чиний УНШИГЧ хэхэ :D

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com