ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайхан гэргий, сайн ээж болохыг хүсэж байна

Миний амьдрал  | 2016 / 01 / 02

Сайн байна уу, Гоолингоо?
Энэ сайтыг уншдаг болоод удаж байна. Маш сайхан нийтлэл мөн хэрэгтэй олон зүйлс нийтэлдэгт их баярлалаа. Би та нартайгаа өөрийнхөө амьдралын тухай хэсэгхэн ч болов ярилцаж зөвлөгөө хүсэх гэсэн юм. Би яг одоо хэвлийдээ бяцхан сахиусан тэнгэрийг тээж сууна.

Сайхан гэргий, сайн ээж болохыг хүсэж байна

Энэ үнэхээр том аз жаргал бас хайртай хүнийхээ хүүхдийг баяртайгаар тээнэ гэдэг азтай сайхан хэрэг юм. Амьдрал минь одооноос л эхэлж байна. Анх найз залуудаа дурлаад араас нь хөлөө хугалах шахам гүйж явсан үе саяхан хэхэ. Өөрийн болгож чадахгүй их л гүйдэг байж билээ. 8 сар араас нь гүйсний эцэст би гадаадад амьдрахаар явсан. Онгоцны буудал дээр түүнийхээ уруул дээр ганц үнсчихээд л онгоц руугаа нулимстай нүдээ арчисаар орж билээ. Тэр өдрөөс хойш бид 8 сар хол байсан. Тэр хугацаанд би мартаж чадахгүй байсан учраас холбоогоо таслаагүй. Эхэндээ сайхан л байсан сүүлдээ хэрүүл уруултай өдрүүд эхэлсэн. Ингэж явсаар нэг л мэдэхэд 8 сарыг ардаа үдэж тэр минь над руу ирэх болж би ч шөнө нойргүй түүнийгээ хүлээж, санаж үгүйлж байсан.Тэр сэтгэлээрээ нэг л өглөө онгоцны буудал дээр хайртыгаа тэврэлтээр угтсан. Амьдралдаа анх удаа л хүнийг тэгж их санаж байсан минь энэ байлаа.

Зиа ингээд аз жаргалтай өдрүүд минь үргэлжилсээр... Хүний амьдрал л болсон хойно хааяа багахан муудалцаад авна. Би гэж аашны тулам үргэлж гомдоллоно, уураа урдаа барина. Харин хаа очиж бурхан надад ийм тэвчээртэй, ухаантай хүнийг өгсөнд баярлах үе олон ч хааяа харамсах үе бас гарна аа. Нэг юм сэтгэлийг минь багахан зовооно. Тэр минь өмнө нь амьдрал зохиож байсан юм. Тэрнээс болоод би хааяахан дотроо өөрийгөө буруутгана. Арай эртэдчихэв үү , энэ буруу сонголт уу ч гэж бодох үе гарна. Тэр минь хааяахан хүүхдээ санадаг юм шиг байна лээ. Энэ нь ч миний өөрийгөө буруутгах шалтгаан болдог. Гэхдээ би айл гэр үймүүлж түүнийгээ аваагүй. Бүтэлгүй учрал тохиож, ганцаардаж явахад нь би гэдэг хүн нэг л өдөр түүндээ оччихсон. Одоо харин түүнийхээ бяцхан үрийг тээгээд явж байна. Хүнд боломж сонголт гарч ирдэг юм байна лээ. Найз залуугаа хүлээж сууад минь урьд нь уулздаг байсан, нэлээн боломжийн залуу буцаад ир хамтдаа амьдаръя гэдэг л байсан. Гэхдээ би эд баялгаас илүү хайртай хүнээ сонгоод, одоо хамтдаа хааяа хэрэлдсэн ч тэврэлдээд л байж байна. Би хэдхэн сарын дараа ЭХ хүн болох гэж байна. Харин эр нөхөртөө яаж сайн хань нь байх вэ? Яаж сайн эээж болох вэ ? Энэ муухай түргэн аашаа хэрхэн өөрчлөх вэ? Яавал энэ амьдралаа ахнхаас нь зөв сайхан авч явж, эмэгтэй хүний тэр ухааныг яаж зөв гаргаж хайртыгаа залж , амьдралаа аз жаргал инээд хөөртэй авч явах вэ? Та бүхэн минь надад зөвлөөч. Дөнгөж амьдралаа эхлэх гэж байгаа болохоор сайн бат бэх ул суурыг тавьж, итгэл сэтгэл, халуун дулаан хайраар дүүрэн болгохыг хүсэж байна. Сайхан гэргий , сайн ээж болохыг хүсэж байна. Миний захиаг нийтэлж мөн надад зөвөлгөө өгөхийг тэсэн ядан хүлээж сууна.

Баярлалаа Гоолингоо .
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.

Редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(954)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-01-27
захидал яаж илгээх вэ зөвөлгөө авмаар байна.

Зочин: hira.   2016-01-03
Амьдрал бол ямар нэгэн жоргүй ирдэг байх гэж бодож байна.Миний бодолоор эмэгтэй хүн ухаантай хүлээцтэй тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог.Би ч бас яг л чамтай адил саяхан ээж болоод нөхөртэйгээ хүүтэйгээ 3 лаа амьдардаг.Нөхөр бид 2 ердөө ч муудалцдаггүй . Эр хүнийг толгой эмэгтэй хүнийг хүзүү гэж нэрлэдэг ч хүзүү нь толгойг хаашаа харахыг мэднэ гэдэг шүү дээ .Эрэгтэй хүн миний бодолоор хүүхэд шиг л байдаг. Үргэлж урам өгч миний хань мундаг шүү гээд л урам зориг хайрлах хэрэгтэй байхаа

Зочин: Uno.   2016-01-03
Saihan zahia bna, yunii umnu tand bolon tanai ger buld bas hewliid tani boijij bgaa byatshan gunjid ni hamgiin sn shaniig husey, ger bul zohioj hamtdaa bosgoson amidralaa bat beh urt udaan awch ywna gdg ene amidrald tohioldoh hamgiin hariutslagatai ajil gj bi huwidaa boddog. Medeej tanii hani umnu ni amidral zohioj bsan ch yag odoogooroo bgaa ni l chuhal shude hunii oyun sanaand huuchin amidraliin dursamj bdag tuuniigee haaya dursah ni bidnii oyun sanaand bdg dursamj ym, hedii tiim ch bidnii hamgiin ih nandignaj, bas hairladag zuil bol yag odoo bidniig toiron hureelj bga ter l une tsenetei zuils...ternees bish ungursun zuils bish gedegt bat itgeerei, tand gej zuwluhud emegtei hunii hatan uhaanaar umnuh amidraliig ni suhulguigeer odoo tuuniihee hajuud bgaa tsag uye une tsenetei bolgooroi uchir ni ta tuund ter tand hairtai ni hamgiin shan... bas zorig gargaj hunii uuriin gelgui huuhdiig ni ch gesen hairlaarai, bidnii songoltond byatshan urs ymar ch buruugui shude,,,huud ni beleg beldej awch uguh ch ymuu teglee gd ta buuj ugsun gsn ug bish harin zuulhon ni hatuugaa diildeg horwood emegtei hunii uran uhaanaar amidralaa chimj bgaa gj bodooroi, za etsest ni tand gj helehed ta ene horwoogiin hamgiin sain hani, hamgiin sain eej bolj chadna gedegt itgej bna amjilt bas az jargal husey tand...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com