ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

ЯАЖ: Эрэгтэй срочкан цамцыг төгс индүүдэх вэ?

Гэртээ  | 2016 / 01 / 05

Нөхөр чинь чухал хурлын өмнө энд тэндээ үл ялиг үрчийчихсэн, шалчийсан захтай цамцтай гараасай гэж хүсдэггүй биз дээ? Эрэгтэй хүний хослол, цамцаа өмссөн байдал нь түүнийг хэр мэргэжлийн, ажил хэрэгч, нямбай бөгөөд боловсон хүн болохыг илтгэдэг. Харин түүний “нэр төр”-ийг ийнхүү өндөрт өргөх нь эхнэрүүд бидний нэг үүрэг мөн. Учир нь тэр өөрөө үүнийг хийхэд хэтэрхий болхи шүү дээ.

ЯАЖ: Эрэгтэй срочкан цамцыг төгс индүүдэх вэ?

Срочкан цамц индүүдэх нь зүгээр футболк индүүдэхээс илүү анхаарал, нягт ажиллагаа шаарддаг. Хайш яайш, хурдан индүүдэх л юм бол хаа нэгтээ нь нэмж үрчийчихээд байдаг шүү дээ. Гэхдээ срочкан цамцыг нь ганцхан зөв индүүдлэгээр өөгүй болгохыг хүсэж байвал “Яаж”-д анхаарал хандуулаарай.

Товчхон мэдээлэлд дурлагчдад:
-Цамцныхаа гөлгөр хэсэгт зураас гаргахгүйн тулд залгаа оёог л индүүний ирмэгт тааруулж тавьж байх
-Цээж, нуруу, цээж гэсэн дарааллаар ахиулж индүүдэх
-Цамцны захыг уураар бус хуурайгаар индүүдэж цардуулыг хатаах. Ерөнхийдөө эдгээр цөөн хэдэн зөвлөгөөг цээжилж авахад хангалттай. Гэхдээ илүү дэлгэрэнгүй, тодорхой, бүх шат дарааллынх нь дагуу уншихыг хүсвэл доош нь гүйлгээрэй.

1. Цамцаа индүүдэхэд бэлдэх
Срочкан цамц, брюк өмдийг индүүдлэгэнд бэлдэх хамгийн сайн арга бол индүүний усаар хоёр талаас нь бага зэрэг шүршиж байгаад 30 минут амраасныхаа дараа индүүдэх юм. Ингэснээр хувцасны материал бүхэлдээ чийглэгдэж, амарснаар үрчлээ нь индүүний аясаар амархан гардаг.
Дараа нь индүүгээ ахин усаар дүүргээд, халууныг нь цамцны шошгон дээрх индүүдэх зааврын дагуу тохируулаарай. 2 бөөрөнхийтэй тэмдэг байвал халууныг нь 2 дээр нь тохируулна гэсэн үг. Уураа асаагаад, цамцаа индүүнийхээ тавцан дээр байрлуул.
2. Цамцны цээжийг индүүдэх
Цамцны баруун цээжнээс эхлэн индүүд. (Хэрвээ чи солгой гартай бол зүүн цээжнээс эхэлж индүүдээрэй). Залгаа оёотой хэсгийг индүүний тавцангийн яг ирмэг дээр тааруулан тавьж, тавцан дээр зөвхөн баруун цээжний хэсгийг үлдээн цамцны үлдсэн хэсгийг доош нь унагаана. Эхлээд залгаа хэсгийг индүүний хошуугаар нарийвчлан дарж, татаж индүүдээд, дараа нь үндсэн хэсгийг уураар хөнгөн дарж индүүднэ. Хөвөө хэсэгт онцгой анхаарал хандуул.
3. Цамцы нуруу хэсгийг индүүдэх
Цээж хэсгийг индүүдэж дуусаад гулгуулж ахиулах маягаар нуруу хэсгийн баруун талын тэн хагасыг тавцан дээр гаргана. Ингэхдээ саяхан индүүдсэн цээжээ үрчийлгэхгүйн тулд мөр, хөвөө хоёроос нь чимхэж ахиулахаас гадна, тавцангаас илүү гарган унагаахдаа мөн л залгаа хэсгийг тавцангийн ирмэг дээр тааруулахаа мартуузай. Тэгвэл өөр хаа нэгтээ, гөлгөр талбай дээр бүдүүлэг зураас гарахгүй.
Ингээд тавцан дээр гарсан хагас нуруу хэсгийг мөн адил анхааралтайгаар, хөнгөн индүүднэ. Дараа нь энэ үйлдлээ давтан ахиулж гулгуулаад, нурууны үлдсэн хэсэг болон зүүн цээж хэсгийг тус бүр нэг нэг удаа индүүднэ. Их биеийг индүүдэж дууслаа.
4. Цамцны ханцуйг индүүдэх
Ханцуйг индүүдэхдээ уурын тохируулгыг буцааж асаана. Нударганы товч нь дээшээ харахаар байрлуулаарай. Мөн л ханцуйнаас бусад үлдсэн хэсгийг доош нь унагааж, ханцуйны залгааг индүүний ирмэгт тааруулна. Тэгээд залгаатай хэсгээс доошлуулах чиглэлтэйгээр индүүднэ. Ханцуйндаа шулуун нугалаа үүсгэхийн тулд хоёр тал руу нь хөнгөнөөр гүйлгэж, бүрэн индүүдээрэй. Хэрвээ нугалаа үүсгэх дургүй бол тэгэх хэрэггүй. Доош индүүдсээр ханцуйны урд талын нударга хэсэгт очмогцоо индүүнийхээ уурыг унтрааж, нударгыг нээн дотор талаас нь хуурайгаар дарж индүүднэ. Ингэснээр ханцуйн дах цардуулыг нь хатааж байгаа хэрэг. Тэгснийхээ дараа нударгаа хааж, гадна талаас нь уураар хөнгөн дарж өгнө. Нөгөө талын ханцуйг ч бас мөн адил индүүднэ.
5. Цамцны захыг индүүдэх
Цамцны захыг индүүдэхээсээ өмнө захын хошуунд нь хэлбэржүүлэгч төмөр, пластик хавтгай байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ ийм хавтгай бүхий загвартай бол түүнийг нь угаах, индүүдэхээсээ өмнө авах хэрэгтэй.
Цамцны захыг эхлээд уураар дараа нь хуурайгаар индүүдсэн нь дээр байдаг. Тэгснээр цамцны захын цардуулдсан хэв илүү сайн хатаж, хатах тусмаа хэлбэрээ хадгалдаг юм. Захыг индүүдэхдээ нөгөө талаас нь буюу ил гарахгүй талаас нь уураар индүүдэж үрчлээг нь гаргаад дараа нь хуурайгаар индүүднэ. Тэгээд индүүдсэн захаа буцааж нүүрэн талаар нь нугалаад гараараа дарж өгнө.
6. Цамцаа өлгүүрт өлгөх
Цамцаа өлгөхдөө хамгийн дээд талын хоёр товч, доод талын хоёр товчийг товчилж өлгөнө. Ингэснээр бүх хичээл зүтгэл чинь талаар болохоос хамгаалж байгаа юм.
Баяр хүргэе! Ингээд орой бүрийн цамц индүүдэх ажил илүү хялбар бөгөөд “магтуулахаар” хэмжээнд боллоо. Жентельмэн эрийн эхнэр бол жинхэнэ хатагтай мөн.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(369)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com