ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шилдэг 10: 2015 оныг сошиал медиагаар эзэлсэн нүүр будалтын трендүүд

Гоо сайхан  | 2016 / 01 / 06

Нүүр будалтын чиг хандлага ч бас хувцас загварын адил тухайн цаг үеийнхээ трендийг даган, үргэлж өөрчлөгдөж байдаг. Youtube, facebook, instagram, snapchat дөрвийн ачаар vlogger-ууд ч бас “мандан бадарч”, 2015 он мэйк ап хичээлүүдийн хувьд онцгой эрэлттэй жил байлаа. Тэгвэл жилийн турш сошиал медиагаар давалгаалж, эмэгтэй хүн болгоны туршиж үзсэн 10 нүүр будалтын тренд юу байв?

Шилдэг 10: 2015 оныг сошиал медиагаар эзэлсэн нүүр будалтын трендүүд

1. Гэрэл сүүдэр тавих
Ким Кардашианы анхлан дэлгэрүүлсэн энэхүү тренд 2014 оны сүүлээр хүчээ авч эхэлсэн ч 2015 онд жинхэнэ утгаараа “түгээмэл” болж чадсан. Нүүр будалтын брэнд болгон гэрэл сүүдрийн palette худалдаанд гаргаж, контор яаж хийхийг заагаагүй нэг ч vlogger үлдээгүй байх. Мөн гэнэтхэн тархсан шигээ гэнэтхэн намжсан “алиалагчийн гэрэл сүүдэр” буюу “clown contouring”-ийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ үүнийг шилдэг трендэд тооцоход учир дутагдалтай байсан учраас, ямартай ч хэрхэн мэргэжлийн, классик аргаар гэрэл сүүдэр тавихыг хамгийн цогц байдлаар тайлбарласан видеог хүргэж байна.

2. Гранж будалт
Тод, бараан өнгийн гранж будалт 90-ээд оноос эхтэй ч өнгөрсөн жил эрэлт ихтэй байсан нь магадгүй Lorde, Kylie Jenner зэрэг одуудын гавьяа.

3. Хямд бүтээгдэхүүнүүдээр бүрдүүлсэн будалт
“Эмийн сангийн будагнууд” буюу “Drugstore products” –аар бүрдүүлсэн хэрнээ “үнэтэй” харагдах будалтууд 2015 онд Youtube тренд болж чадлаа. Өөрөөр хэлбэл, брэндийн тасагт зарагддаг будагнуудыг орлож чадахуйц, хямд төсөр үнэтэй будагнуудыг хүн болгон эрж хайсан юм. Тэгэхээр алдартай одууд, vlogger-уудыг дууриаж будахыг хүссэн ч тэдний сонгосон Chanel, Mac, Urban Decay зэрэг брэндийн будагнуудыг авахад бэрхшээлтэй байсан нь энэхүү трендээс харагдаж байна.

4. Батга далдлах будалт
My Pale Skin –ийн видеонууд үрэвсэлтэй арьснаасаа болоод өөрийгөө үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтаас хасчихсан байсан бүсгүйчүүдэд эрч хүч, өөртөө итгэх итгэл бэлэглэсэн билээ. Em-ийн сувагт зөвхөн нүүр будалт, өө даралтын зөвлөгөөнүүдээс гадна сул талдаа дарлуулахгүйгээр, болзоонд ч, үдэшлэгт ч инээмсэглэн алхах зориг өгсөн шударга, нээлттэй ярианууд ч байсан учраас 2015 оны шилдэг vlogger-уудын эгнээнд багтсан юм. Түүнээс улбаалан өнгөрөгч жил батганы сорви, бүх төрлийн батгыг мэргэжлийн түвшинд далдалж будах арга техникүүд Youtube-ийг эзэгнэлээ.

5. Гэрлээр зурах (Strobing)
2015 оны сүүлийн хагаст “strobing” гэдэг үг мэйк апын үгсийн санд шинээр нэмэгдсэн. Энэ нь яг үнэндээ “гэрэлтүүлэг тавих” буюу “Highlight” хийх техникийн арай өөр, шинэлэг нэршил юм. Хүнд, бараан өнгөөр сүүдэртүүлж будахыг таашаагаагүй, эсвэл өөртөө тохирох конторын аргыг олж чадаагүй бүсгүйчүүдэд энэ тренд жинхэнэ цагаа олсон зүйл болсон билээ. Энэ аргаар нүүрээ будахад ямар ч сүүдэртүүлэгч, бронзер ашиглахгүйгээр оронд нь зөвхөн нааш төвийсөн ясархаг хэсгүүд дээрээ гэрэлтүүлэгч давхарлаж тавих замаар нүүрнийхээ хэлбэрийг төгс, арьсаа залуу тунгалаг харагдуулах ёстой юм. Хацар, хамар, нүд, уруул, хөмсөгний ясыг хэрхэн давхарлан “strobe” хийхийг энэ видеоноос үзээрэй.

6. Beautyblender
2015 оны шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн гэвэл олон хүн beautyblender-ийг нэрлэх байх. Крем, пудрээ жигдхэн, нимгэхэн, өөгүй уусгаж будахыг хүсдэг байсан хүн бүхэнд энэ порлон “авралын элч” нь болсон. Энэхүү бүтээгдэхүүний эрэлтийг дагаад хэрхэн зөв зүйтэй ашиглах талаар видеонууд ч ар араасаа хийгдсэн юм.

7. Будаагүй юм шиг будалт
Ихэнх трендүүдийг өөртөө хэрэгжүүлэхэд нүүр будалтын толины өмнө 30-аас дээш минут суух шаардлагатай тулгарна. Харин тийм их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулах, мөн нүүрэндээ хэт олон зүйл давхарлаж нялах дургүй бүсгүйчүүд “No makeup makeup”-ын трендийг таатайгаар хүлээж авсан. Өө дарагч, крем, байгалийн өнгөтэй нүдний будаг, уруулын өөрийн өнгөтэй дүйх будаг гэсэн хэдхэн бүтээгдэхүүнийг ашиглан хүн хараад “Чи нүүрээ будаагүй юм уу?” гэж асуухаар цэвэрхэн будалтыг хийж сураарай.

8. Өнгө засах техник
Чи энэ талаар олон удаа сонссон байх: Ногоон, нил ягаан хоёрыг улайлтанд, улбар, шарыг хар хүрээ, нөсөө толбонд. Хэдий эдгээрийг ашиглан нүүрнийхээ жигд бус өнгийг жигдлэх техник хэдэн жилийн өмнө байсан ч, 2015 онд үүнийг “хөхиүлэн дэмжсэн” шинэ бүтээгдэхүүнүүд худалдаанд гарснаас улбаалж бүсгүйчүүдийн гоо сайхны ертөнцөд ахин тренд болж эхэлсэн юм.

9. "On Fleek" хөмсөг
2015 онд “On fleek” буюу “төгс”, “нямбай” гэсэн утгатай энэ үг Америкийн гудамжны үг хэллэгт маш хүчтэйгээр орж ирлээ. Харин мэйк ап салбарт “on fleek eyebrows” гэдэг үг хэдэн мянган удаа давтагдсан юм. Өөрөөр хэлбэл төгс хэлбэртэй, нарийхан төгсгөлтэй, самнасан хөмсөг гэсэн үг. Энэ видеонд харандаа, өө дарагч, хөмсөгний гель, крем зэргийг ашиглан хөмсгөө яаж On fleek болгохыг заасан байгаа.

10. Kylie Jenner –ийн будалт
2015 онд хувцаслалт, үс засалт, нүүр будалт (ялангуяа уруул)-ын тал дээр Kylie-ээс илүү олон удаа “дууриагдсан” олны танил эмэгтэй байгаагүй. Түүний өтгөн зурсан хөмсөг, зузаан памбагар уруул, гэрэл сүүдэр тавих арга зэрэг нь олон vlogger-уудад санаа өгч, тэд бүгд дор дороо хэрхэн түүнтэй илүү адилхан будах талаар хичээлүүдийг тавьцгааж байна. Google дээр энэхүү трендийг бичиж хайхад 62 сая илэрц гарч байна гээд бод доо?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(805)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: BOLD BROWN.   2016-01-06
SAINUU GOOILONGOO THANKS HEREGTEI MEDEELEL BNA, 2016 OND BOLD BROWN EYELINE TREND BOLOH TOLOWTEI. BLOGGERUUDIIN HEREGLEED BGAA OTGON HARAGDUULDAG HOMSOGNII BUDADNUUD MONGOLD ZARAGDAJ BGAA TALAAR MON BOLD BROWNNII TALAAR MEDEELEL ORUULCH OGOOCH PLS UG cara DEVELIGNE-NII HOMSOGNII TREND SHIG UGAASAA ZEWUUN HARAGDDAG BUDALT SHUUDEE OHID, BUSGUICHUUDED TAALAGDANA GEDEGT ITGELTEI BNAA

Зочин: МБ.   2016-01-06
Монгол хүнд Ази будалтууд л зохино.Би бол иймэрхүү Европ хүмүүсийн будалт туршдаггүйээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com