ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэчлэх төлөвлөгөөгөө “урт настай” байлгахын тулд заавал бодолцож үзэх, хамгийн чухал 3 зүйл

Ажил & Мөнгө  | 2016 / 01 / 06

2016 он гарсантай холбоотойгоор чи өөртөө ямар нэг зүйлийг шинэчлэх амлалт өгөөд, эхлүүлчихсэн яваа. Магадгүй бүх хүмүүс жил бүрийн 1-р сараас өөрийгөө илүү дээр нэгэн болгохоор, шинэ зуршил, шинэ өөрчлөлтийг эхлүүлдэг байх. Харин тэдний хэд нь биелж хэд нь дундаасаа зогсдог бол? Ингээд бодохоор өөрөө өөртөө үнэнч, тууштай байна гэдэг тийм ч хялбар биш. Надад ч гэсэн өөртөө өгсөн амлалтандаа хүрч чадалгүй, шантарч залхуурсан 1-р сарын дурсамжууд бий. Харин энэ жилийнхийг амжилттай авч явж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна.

Шинэчлэх төлөвлөгөөгөө “урт настай” байлгахын  тулд заавал бодолцож үзэх, хамгийн чухал 3 зүйл

Учир нь өнгөрөгч 12 сарын 31-ний орой би нэлээд олон зүйлийн талаар бодож, өмнөх цаг хугацаа, алдаа оноондоо дүгнэлт хийсэн юм. Яг одоо өөрийнхөө байхыг хүсдэг тэр нэгэн байж чадаж байна уу? Би ер нь хэн байхыг хүсдэг юм бэ? Энэ жилийнхээс өмнөх өөрчлөлт шинэчлэлтүүд маань яагаад хүсэж байсан үр дүндээ хүрч чадаагүй юм бол? гээд өөртэйгөө ярилцаж суулаа. Тэгээд би юун дээр алдаад байснаа ойлгож, энэ жилийн хүсэл тэмүүлэл маань өмнөхөөсөө юугаараа өөр байгаа талаар шинжилж үзтэл ийм хариу гарав.

1. Би энэ өөрчлөлтийг чин сэтгэлээсээ хүсэж байна
Үнэхээр тийм шүү. Урьд өмнөхүүдээ бодвол би энэ өөрчлөлтийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Аливаа зүйлд зөв цаг гэж байдагчлан яг одоо л зөв цаг нь бололтой. Үеэл эгч маань 6 сарын турш өөртэйгөө ажиллаж илүүдэл жингээ хасан, гуалиг биетэй болж чадсаныг хараад түүнийг дууриан, би ч гэсэн чадна гэсэн бодолтойгоор биш үнэхээр хүссэн болохоор өөртэйгөө ажиллаж эхлэхээр би шийдсэн юм. Үр дүн нь гарсны дараа төдийгүй хийж байх явцдаа би өдөр бүр урам зоригтой, өөртөө итгэлтэйгээр алхаж чадна гэдгээ мэдэж байсан маань л өмнөх бүтэлгүйтлүүдээс маань ялгаж өгч байв.

Тиймээс бусад хүмүүс өөрийгөө хэрхэн ялж, хөгжүүлж байгаа эсэхт биш өөрийнхөө дотоодод, сэтгэлийнхээ гүнд юу хүсэж байгаадаа л анхаарвал өөр хэн нэгнээс хамааралгүйгээр аз жаргалтай байж чаддаг болно.

2. Би хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна
Одоогийн нөхцөл байдлаас харвал миний хүсэж буй зүйл хэзээ ч биелэгдэшгүй, хэцүү мэт санагдаж болно. Гэхдээ надад лав биш. Энэ л чухал. Бусдад “За, даа ...” гэж бодогдсон ч надад л болно, би хийж чадна гэж бодогдоод байвал болох нь тэр. Хүн бүр дэлхий дээрх бүх зүйлийг авах боломжтой төрдөггүй ч тэр боломжийг өөртөө бий болгох хүч бүгдэд бий. Чадна гэдэгтээ итгэх итгэл л хамгийн чухал. Хэрвээ чамд тэгж итгэхэд үнэхээр хэцүү санагдаад байвал өөрийнхөө чадна гэж бодож байгаа зүйлээсээ эхэлж биелүүлэн, түүнээсээ урам аваад үргэлжлүүлж болно шүү дээ. “Би 2016 онд бүх ажлаа төлөвлөдөг, амжуулдаг болно. Ахиж ажилдаа дарлагдаж амьдрахгүй” гэсэн зорилго тавиад, үүнийхээ төлөө өглөө эртхэн босч ажлаа төлөвлөдөг болж эхлэ. Үүнээсээ урамшиж, бүтэн сар, улиралын турш үргэлжлүүл. Чи үнэхээр хүсээд, хийж чадна гэдэгтээ итгэлтэй байвал болохгүй зүйл гэж хаа ч үгүй.

3. Бусдын юу гэх надад хамаагүй
“Ээж минь намайг одоо хийж байгаа ажлаас минь гаргаж төрийн албан хаагч болгон, ямар ч хамаагүй мэргэжлээр магистрт сургахыг хүсдэг. Харин би нүүр будагч болохыг мөрөөддөг. Яг одоо үүнийгээ ээж болоод эргэн тойрныхондоо хэлбэл магадгүй бүгд “савж унана”. Намайг чи ийм байдалтай байж яаж хийж чадах юм, манай найзын чамтай чацуу охин нь тийм том компанид ингэж ажиллаж байна, нүүр будагч бол мэргэжил биш хэн ч хийж чадна гэх мэт үгсээр намайг булах байх. Бусдын юу гэх хамаагүй гэдэг үгийг улиг болтол сонслоо. Гэхдээ би ээждээ хайртай болохоор гомдоомооргүй байна. Яах вэ?” – Иймэрхүү утгатай захидал манайд их ирдэг. Хариуд нь бид ахиад л “Бусдын юу гэхэд битгий анхаар” гэдэг үгийг, урмын үгстэй хамт бичиж илгээдэг юм. Тэгэхээр өөр нэг хүн чиний зорилгыг сонсоод ингэсэн нь дээр биш үү гэж хэлэх үед нээрээ ч тийм юм уу гээд больчих зүйл биш хэрэгтэй гэсэн үг. Юу хүсэж байгаагаа биеийнхээ бүх эд эсээр мэдэж, мэдэрч байх үед үнэхээр бусдын үг огт хамаагүй болдог.

Тэгэхээр эхлээд дээрх 3 зүйлийг бодолцож үзээд чин сэтгэлээсээ хүсэж, чадна гэдэгтээ итгэлтэй байгаа, үр дүн нь гарах хүртэл бусдын юу гэх нь чамд хамаагүй байх тэр л өөрчлөлтийг би хийх гэж байна уу гэдгийг өөрөөсөө асуугаарай. Хамгийн чухал нь дээрх 3. Хэрвээ тийм бол зорилгодоо хүрэхэд чинь тус болох жижиг аргуудыг дурдъя:
- Чамд зорилгодоо хүрэх урам зориг өгдөг хүн эсвэл эд зүйлийн зургийг компютер, гар утасныхаа дэлгэц дээр байршуул. Эсвэл хэвэлж гаргаад ханандаа наасан ч болно. Түүнийгээ харах бүртээ урам авч, хүсэж байгаа зүйлээ санахад хэрэгтэй.
- Өөдрөг бодол. Бүх зүйл бүтэлгүйтэж, нурж унах дээрээ тулсан ч, хамгийн ихээр хүсэж байсан зүйл чинь үгүй болсон ч ахиад ч тэр зүйлийг өөртөө бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй, өгөөмөр бай.
- Зорилго биелэгдсэний дараах өөрийгөө байнга төсөөл.
- Идэвхтэй бай. Битгий унжий.
- Өглөөг сайхнаар угт. Ахиад жаахан унтчихъя, нойр хүрээд байна гэж биш тэр өдөр ямар гоё гоё зүйлс хийхээ бодон зорилготой, жаргалтайгаар сэр. Эдгээр зүйл үнэхээр тус болдог, шалгарсан аргууд шүү.

Эцэст нь хэлэхэд чи л өөртөө туслах болно. Тиймээс өөртөө найдаж, өөрийгөө хайрла. Бас дээр хэлсэн “Өөрөө өөртөө үнэнч байх нь хялбар биш” гэдэг үгээ буцааж авлаа. Хэрвээ юу хүсэж байгаагаа сайн мэдэж байгаа бол өөртөө үнэнч, тууштай байна гэдэг өөрийн эрхгүй, сэтгэл дотроос гараад ирдэг чанар юм.Чи бол хамгийн мундаг бүсгүй.

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(639)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Lucyee.   2016-01-11
Bayrlalaa. 2016 ondoo oorin nudendee tosoolj hardag, mederdeg, boddog ter shan hairtai uchirch gantsaaraa bish hosooroo bnoo.

Зочин: T....   2016-01-10
Sain uu Goolingoo Ene saihan amraltiin odriin mendiig ta bvhendee hvrgie. Bi 2016.01.11-s shine zvileer dvvren amidrahaar shiideed bn tun zawgvi ajilladag ch hajuugaar n ooriigoo hogjvvleh tal deer ilvv anhaarahaar shine tololwlogoo bolowrsuulj bna. Zowhon ajil ajil gj amidarsaar 30 nasnii bosgon dr irlee. Ajlaas chuhal zvil baidgiig medeh ch ajlaa l bodsoor amidarchee bi. Erch hvcheer dvvrgesen Goolingoo nzdaa mash ih bayrlalaa. “Би 2016 онд бүх ажлаа төлөвлөдөг, амжуулдаг болно. Ахиж ажилдаа дарлагдаж амьдрахгүй” ene minii uria. Gaihaltai

Зочин: ok.   2016-01-08
bayarlalaa 2016 oni temdegleliin tuluwluguunii dewtriinhee xamgiin ehnii nuurend ***Зорилго биелэгдсэний дараах өөрийгөө байнга төсөөл*** geed bicheed avlaa :-)

Зочин: goolingoo d.   2016-01-08
bayrlala minii goolingoo. odo chi l nadad uram ogj hani bolj hamgiin sain naiz bolsond chin setgelese bayrlaj bn amidral neg l bolj butku baigaa ued min chi nada erch huch setgeliin tenhee gereltei buhniig ogj bdg sho

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com