ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би мөрөөдлөөрөө амьдардаг: S хатагтай Э.Саруулбилэг

Одууд  | 2016 / 01 / 08

Өнгөрсөн жилийн өдийд дөө. Монголд үйлдвэрлэгдсэн анхны BB крем шуугиан тарьж, худалдаанд гармагцаа дэлгүүр дээрээ урт дараалал үүсгэн, нэг хэсэг ярианы сэдэв болж байсныг санаж байна уу? Энэ крем бол S’miss нүүр будалтын брэндийн удирдагч Э.Саруулбилэгийн бүтээл байсан юм.

Би мөрөөдлөөрөө амьдардаг: S хатагтай Э.Саруулбилэг

Худалдаанд гараад нэгхэн жил өнгөрсөн ч маш олон байнгын үйлчлүүлэгчтэй болсон S’miss брэндийн Facebook хуудасны комментуудыг уншихад сөрөг сэтгэгдэл бараг байдаггүй гэж хэлж болно. “Үнэхээр миний арьсанд тохирч байна”, “Гадны брэндийн үнэтэй будагнаас хамаагүй илүү байна” гэсэн хэрэглэгчдийн чин сэтгэгдлүүдийг уншаад бүтээгдэхүүнийг нь хэрэглэж үзэхээс гадна эх орныхоо бүсгүйчүүдэд ийм сэтгэл ханамжийг төрүүлж байгаа энэхүү брэндийг бүтээгчтэй нь уулзаж, ярилцаж үзэхийг хүсэж байлаа.

Өмнө нь холбогдоход Америк руу шинэ бүтээгдэхүүний судалгаанд явсан учраас уулзах боломжгүй хэмээн хариу авч байсан ч, саяхан бид ахин холбогдож завгүй бөгөөд залуу бүсгүй Э.Саруулбилэгтэй уулзаж амжсан юм. Тэрээр S’miss-ээс гадна GB дотуур хувцасны брэндийг давхар удирдаж авч явдаг чадварлаг бизнес хатагтай билээ.

Түүний мөрөөдлөөрөө амьдарч буй түүхтэй танилцана уу.

Эмч болох зорилгоос мөрөөдлөө олсон түүх

Би бүр багаасаа л будаг шунханд маш дуртай охин байсан юм. Шуналтай биш ч их дуртай. Жаахандаа ээжийнхээ будгийг нууцаар хэрэглэчихээд л гялс арилгачихдаг байлаа. Гэхдээ анхнаасаа яг ч косметикийн салбарт орохоор зориогүй л дээ. Анх би эмч болохыг маш их хүсдэг байсан. Хүмүүст тусалж, хүний эрүүл мэндийг хамгаалж ажиллахыг хүссэн.

Анх Калифорнийн их сургуульд тэнцээд эмчийн мэргэжлээр сурах гэхэд эхэлж заавал өөр ямар нэг мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалахыг шаардсан юм. Тэгээд өөрийнхөө хамгийн сонирхол татагдаж байсан буюу “Молекул биологи”-ийн чиглэлээр суралцаад, тэр том их сургуулиас өөрийнхөө сурсан мэдсэнийг эх орондоо хэрэгтэй зүйл болгож хувиргахаар хичээн ажиллаж байна. Молекул биологи нь микро биологи шиг бактер судалдаггүй, харин тодорхой химийн бодисууд хүний арьсанд яаж нөлөөлдөг, цусанд яаж шимэгддэг гэх мэт зүйлсийг судалдгаараа ялгаатай. Монголд яг энэ мэргэжлийг эзэмшсэн хүн одоогоор надаас өөр байхгүй байна.

Тэгэхээр нэгт, би хүүхэд байхаасаа л нүүрний будганд сонирхолтой байсан, хоёрт гоо сайхан, арьс арчилгааны салбар өөрөө хүний эрүүл мэндтэй нягт холбоотой, бас бүсгүйчүүдийн тулгараад байгаа асуудалд нь тус дэм болдог юм байна гэдгийг би суралцах хугацаандаа олж нээгээд косметикийн брэнд гаргахаар мөрөөдөж, зорьж эхэлсэн юм.

Үнэндээ косметикийн лабораторит ажиллана гэдэг хөндлөнгийн хүний нүдээр их уйтгартай ажил шүү дээ. Хэдэн өнгө, бодис хараад суугаад л байна. Энэнээс иймийг оруулвал яах бол, энэ өнгийг оруулдаг юм билүү гээд л. Гэхдээ би өөрөө энэ ажилдаа дуртай, мөн хийж бүтээж байгаа бүхнийг минь өөр хүн хэрэглэж, мэдэрнэ гэж бодохоор урам зоригтой, кайфтай байдаг.

Анхны монгол Bb крем, мөн түүнээс цааш...

Брэндийнхээ анхны бүтээгдэхүүн болох Bb кремийг би өөрөө, ганцаараа гаргаж байсан юм. Bb крем нь уруулын будаг, сормуусны будаг байтугай жирийн кремээс ч илүү ажиллагаа, нарийн судалгаа шаарддаг бүтээгдэхүүн л дээ. Дан нүүр будалт биш, арьс арчилгаатай хослуулан эмчилгээний зориулалттайгаар найруулах ёстой учраас тэгж байгаа юм.

Энэ кремээ гаргахын тулд би судалгаанд нь нийтдээ 4 жилийг зарцуулсан. Эхний хоёр жил Америкийн Калифорнийн их сургуулийн лабораторитай хамтарч, химийн найрлагынх нь хувьд судалгаа хийсэн. Дараагийн хоёр жилд нь мөн л тэр лабораторитойгоо хамт клиникийн судалгааг хийгээд, Монголдоо туршиж үзсэнийхээ дараагаар бүтээгдэхүүнээ гаргасан.

Манай эмэгтэйчүүд кремний өө сайн дардаг эсэхийг л хамгийн их чухалчилдаг. Тэгэхдээ нарны хамгаалалт, арьсны эрүүл байдлаа орхигдуулж, анзааралгүй өнгөрүүлэх нь бий. Гэтэл манай орон зундаа маш халуун, өвөлдөө хүйтэн учраас арьсаа сайхнаар нь хадгална гэдэг их хичээл зүтгэл шаарддаг. Мөн бид тослогтож харагдах дургүйгээс гадна арьсан дээрээ батгашилтын сорви түгээмэл байдаг. Энэ бүх шинжүүдийг бодолцож, кремний талын бүх асуудлыг зэрэг шийдэж өгөх бүтээгдэхүүн гаргахаар хичээсэн. Ингэж гаргасан S’miss Bb крем маань өөрөөсөө өөг сайн дардаг ч, давхар таглаандаа нэмэлт өө дарагчийг багтаасан. Усан суурьтай учраас тослогтож харагдуулдаггүй. Нарны альфа, бетта, гамма туяа гурвуулангаас нь хамгаалах SPF, PDA++-тэй. Силиконон найрлагатай учраас батганы ухаад орсон юм шиг сорви, нүхжилтийг жигдэлж, будалтыг тэгшхэн өөгүй болгодог.

Манайх чанаргүй бүтээгдэхүүн гаргачихаад “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй” гэж сурталчлахыг хүсдэггүй. Биднийг дэмжээд авч байхад нь аль болох хамгийн чанартай, сайн бүтээгдэхүүн гаргахыг хүсэж, жижиг детальд нь ч нухацтай ханддаг юм л даа. Бүсгүйчүүдийн маш их хэрэглэдэг Америк, Солонгос брэндүүдээс дутахааргүй бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг.

Одоогоор кремнээс гадна уруул өнгөлөгч, харандаан уруулын будаг гаргаад байна. Сүүлийн үед харандаан будгаа илүү олон өнгөөр гаргаач, мөн өө дарагчаа тусад нь худалдаалахгүй бол минийх түрүүлээд дуусчихаад байна гэсэн хандалтууд их ирж байгаа. Хэрэглэж үзсэн хүмүүс ихэнх нь ам сайтай байдаг болохоор их урамшдаг. Бид шинээр гаргасан бүтээгдэхүүнээ Америкт судлуулаад, шинжилгээний бичиг ирсэн ч гэсэн дараа нь заавал өөрсдөө хэрэглэж үзэж байж гаргадаг.

Монгол бүсгүйчүүдийн хэрэгцээний 50%-ийг S’miss хангадаг болоосой гэж хүсдэг

Яг одоогоор маш олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар судалгааны ажлууд хийгдэж байгаа. Анхнаасаа мэйк ап талаасаа танигдсан, үүгээрээ анхдагч ч гэлээ цаашид арьс арчилгаа луу ч бас орохыг хүсэж байна. Учир нь бид сайн чийгшил өгдөг, хуурайшуулдаггүй хэрнээ тослогтуулдаггүй тосны эрэлд их гардаг шүү дээ. Тийм тос гаргахаар судалгааны ажил 20 хувьтай явж байна. Мөн хэд хэдэн янзын сальфеткан маск, илүү олон өнгийн уруулын будаг, нүдний шингэн хүрээлэгч гаргахаар ажиллаж байгаа.

Ирээдүйд одоо байгаа импортын мэйк ап, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь хасагдаад, манайхыг авдаг болгох л зорилготой байна. 5 жилийн дараа гэхэд монгол бүсгүйчүүдийн ядаж л крем, уруулын будаг гэсэн наад захын хэрэгцээний 50 хувийг хангадаг болно. Манайх чинь тусгаар тогтносон улс, гэтэл эмэгтэйчүүдийнхээ өдөр тутмын хэрэгцээг ч дотроосоо хангаж чадахгүй бол хэчнээн тусгаар байгаад яах билээ?

Ер нь нүүр будалт гэдэг бол эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал юм. Гэтэл бид ийм чухал бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирсэн, найдваргүй бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр аль болох дотоодын үйлдвэртээ хийх ёстой. Манайд зарагддаг, “Албан ёсны дистрибютер” хэмээн өөрсдийгөө сурталчилдаг олон нүүр будалтын брэндүүдийн толгой оффис руу нь би мэйл бичиж судалж байсан юм. Ихэнх нь “Монголд манай албан ёсны салбар байхгүй. Хаанаас манай бүтээгдэхүүнийг авдгийг мэдэхгүй байна” гэж хариулж байсан. Гэтэл бид чинь мөнгөө цуглуулж байгаад, нөхрөө гуйж байгаад л үнэтэй брэндийн бүтээгдэхүүн авдаг шүү дээ. Тэр нь баталгаагүй мөртлөө үнэтэй байдаг учраас манайх үнэ нь боломжийн, найдвартай бүтээгдэхүүн гаргахыг зорьдог.

Үлгэр жишээгээр удирдах зарчим

Би дэлхийн алдартай гоо сайхны брэндийн удирдагчдаас Estee Lauder-ийг маш их хүндэлж, түүнээс урам зориг авдаг. Жишээ нь, Chanel бол анх хувцсаараа гарч ирээд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг нь шинжлэх ухаанчид гаргаж ирсэн шүү дээ. Гэтэл Estee Lauder бол өөрөө судалж, өөрөө бүтээсэн учраас түүнийг үлгэр жишээгээ болгодог.

Одоогоор S’miss 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Гадны компанитай харьцаж чадах хэлний мэдлэг, мөн молекул биологийн мэдлэг гэх мэтийг хослуулсан, бүрэн шаардлага хангасан ажилтан олоход хэцүү. Гэхдээ хамгийн гол нь манай компанид ажиллах хүсэл эрмэлзэлтэй, сурч дэвших тэмүүлэлтэй байвал химич, биологич мэргэжилтэй бүсгүйчүүдийг сургаж авдаг юм.

Хүнийг удирдах тал дээр социализмын үеийн, одоо үеийн ойлголтууд ондоо болсон. Тэр үед бүх зүйлийг нь зааж, зааварчлахыг удирдах гэж ойлгодог байсан бол одоо манлайлах, үлгэрлэн дагуулах нь л удирдах ухаан мөн. Тиймээс би үлгэр жишээ болох замаар удирдахыг хичээдэг. Өөрөө хоцордог мөртлөө хүнийг хоцорлоо гэж шаардлага тавих нь утгагүй хэрэг.

Бүхнийг амжуулдаг, стрессээ ч тайлдаг хувийн зохион байгуулалт

Одоо үед стресстэхгүй амьдрах боломжгүй шүү дээ. Тиймээс хүн болгон өөрийн гэсэн стрессээ тайлдаг аргатай байх ёстой гэж боддог. Хэчнээн олон зүйлийг амжуулж болно, гэтэл стрессээ давхар тайлж явахгүй бол хүн цаанаасаа л эрч хүчгүй, уцаартай болчихно.

Миний хувьд стрессээ тайлдаг хамгийн шалгарсан арга бол фитнесст явах. Би фитнессээр хичээллээд 10-аад жил болж байгаа. Саяхан хүүхдээ гаргаад жаахан махалсныг эс тооцвол (инээв). Фитнесст явахгүй жаахан л удчихвал амархан ядардаг, сульдаа болчихоод байдаг юм. Дасгал хийх үед хүний тархинаас эндорфин ялгарч, аз жаргалаар бялхдаг учраас үүнийгээ тогтмол хийгээд байвал ажил, амьдрал дээрх стресстмээр асуудлуудыг эрүүл ухаанаар зохицуулж чаддаг.

Өглөөнөөс авахуулаад яривал, би гол нь эрт босохыг чухалчилдаг. Өглөө 6 цагт босоод гүйх юм уу дасгал хийгээд, өдрийн хоолоо гэртээ бэлдэж авч явдаг. Ингэж цэвэрхэн хооллоод байвал өдрийн турш хангалттай энергитэй байдаг юм. Өглөөд оронд нь молокотой талх ч юм уу идээд гарчихвал амархан ядарч бас өлсөх хандлагатай болно.

За тэгээд, өглөө хамгийн түрүүнд лаборатори дээрээ ороод судлаач нартайгаа ярилцаж, үүнийг ингэж өөрчлөе, энэний бүтцийг ингэе гэсэн шийдвэрүүдээ гаргадаг. Тэгээд өрөөндөө ороод сууж байтал GB дотуур хувцасны брэндийн маань дизайнер орж ирээд шинэ загваруудын талаар, түүнтэй холбоотой асуудлуудаар ярилцана. Хоёр эмэгтэй хүн нийлээд дотуур хувцас ярихаараа дуусахгүй шүү дээ. Дараа нь косметикийн болон дотуур хувцасны лангуунуудаараа орж, хэрэглэгчдийн сэтгэгдэл, саналын талаар сонсож мэдээлэл цуглуулна. Үүний дараанаас үлдсэн ажлууд хөвөрнө.

Компанийн ажил жилийн төлөвлөгөөний дагуу явдаг ч, хувийн зохион байгуулалтандаа би долоо хоногийн өмнөөс урьдчилан төлөвлөдөг. Ингэвэл хэзээ юу хийхээ мэдэж байгаа учраас стресс багатай ажилладаг юм. Ачааллаа багасгана гэсэн үг. Долоо хоногоо урьдаар харчихаар толгой цэгцрээд явчихдаг, хэрвээ тэгж харахгүйгээр өдөрт нь төлөвлөөд явбал юу ч амжихгүй байгаа юм шиг санагдаж, одоо юу хийхээ үргэлж эргүүлж харах хэрэгтэй болдог. Тэгэхээр стресстэнэ.

Калифорнийн их сургуульд суралцсан хугацаа маань надаас олон зүйлийг шаардаж, тэр чинээгээрээ хөгжүүлж байсан юм билээ. Тэр сургуулийн эгнээнд үргэлж багтахын тулд өглөө бүр босоод 20 минутын турш өөрийгөө хөгжүүлэх ямар нэг шинэ соргог мэдээлэл заавал уншдаг байсан. Тэр нь юу ч байж болно, заавал миний мэргэжилтэй холбоотой биш бол зөв хооллолтын, эрүүл мэндийн тухай ч байж болно. Өдөр бүр шинэ юм уншаад байхаар ярианы баялаг, мэдлэгийн хүрээ маань байнга сайжирч, хэнтэй ч ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг болдог. Энэ нь өөрийгөө хүндлэхэд, бусдад хүндлэл үүсгэхэд ч хэрэгтэй.

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
1. Миний өөртөө “зөвлөдөг” гоо сайхан
Би гоо сайхны брэнд гаргадаг мөртлөө өөрөө муухай арьстай, муухай будалттай байж болохгүй. Тиймээс өөрийнхөө арьсыг ч бас дээд зэргээр арчилж хамгаалдаг.
1. 3 шатлалтай цэвэрлэгээ
Улаанбаатар хот маань агаарын бохирдол ихтэй учраас Монгол бүсгүйчүүдийн хувьд арьсны цэвэрлэгээ нэн тэргүүний чухал зүйл юм. Бид маш олон давхар бүтээгдэхүүн түрхэж байгаа. Түүнийгээ бүрэн цэвэрлэж, бохирдлоос нь салгахын тулд би 3 шатлалтайгаар цэвэрлэдэг. Эхлээд арьсны зориулалттай нойтон сальфеткаар өнгөц будгийг нь арчиж авна. Дараа нь тосон цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Тосыг ус биш, тосыг тос л өөртөө уусгадаг. Тиймээс крем, суурь тосоо сайн арилгахын тулд тосон цэвэрлэгчийг заавал ашигладаг юм. Дараа нь харин хөөсөн цэвэрлэгчээрээ угаадаг. Бохирдол ихтэй бидний арьсанд дан ганц хөөсөөр угаах хангалтгүй гэж зөвлөмөөр байна.
2. Хүчил шүлтийн тэнцвэрээ хадгалах
Долоо хоногт 3 удаа чичирдэг, сойзтой цэвэрлэгчээр цэвэрлэдэг болоод байгаа. Тэр бидний гарнаас хэд дахин илүү цэвэрлэж чадна. Мөн өглөө орой болгон хөөсөөр угаагаад байвал арьсны хүчил шүлтийн харьцаа алдагдаж эхэлдэг. Тиймээс өглөөдөө би дан усаар угаагаад, орой нь гүн цэвэрлэгээгээ хийдэг.
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(780)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hey hey.   2016-09-01
dun shalgalt gdg bol huvi huniig ilerhiilehee boliod udaj bga shu ohid o.tgheer muu surdag bsan ch hiij chadsan bn.bid onts surdag bsan ghdee tuunees iluu yum hiij chadsan biluu,, chadaj bgaa biluu..

Зочин: uuu.   2016-08-31
f suraal dungee guij taviulaal yavj bsan gar

Зочин: hh.   2016-08-31
hahahaha ene uuu americad surch chadahgui mongold irj manai nuguu angid orj bsan yum

Зочин: odko.   2016-01-19
Монголд ганцхан би Молекул биологич гэж арай хэлээгүй байхаа. Энэ чиглэлээр сурч төгссөн өчнөөн хүн бий. Хийж байгаа ажлын чиглэлүүд нь л өөр байх

Зочин: Mede.   2016-01-13
Haaguur zaragddag ve

Зочин: ArsangiinZurh.   2016-01-11
Bayrlalaa, uram ih avlaa, zorisondoo hureh saihan shuu, Amjilt! Ohid busguichuude Undesnii uildwerlelee demjitsgeey :)

Зочин: carrie.   2016-01-09
asuult.net iin Moon555mn bnshde, jeeesus christ, evgui avgai bolson bn. sorry. chamd hairtai baisan uye bsn ntr...

Зочин: mgl.   2016-01-09
tiim shuu cleansing oil garch irsnees hoish togtmol hereglej bga manai mongolchuud sain hereglej medehgui bga haragddag brandiin huvid shu uemura giinh uneheer goe taalagdsan make up remover ch heregleh shaardlagagui unen amar ugaagaad l boloo

Зочин: Таны нэр.   2016-01-09
Unexeer mundag xun ymaa. Zow zoxion baiguulaltiig surax mash ix xeregtseetei bna. Ter talaar zowlogoo oruulaach please :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com