ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шилдэг 10: Youtube-ээр алдаршсан cover дуучид

Энтертаймэнт  | 2016 / 01 / 13

Зарим дууны эх хувилбарыг нь сонсоод нэг их сэтгэл хөдлөөгүй байтал, дууриаж дуулсан cover хувилбар нь алмайруулах нь бий. Нэг дууг хэдэн ч “амьтай” байж болно гэдгийг харуулдаг учраас cover -чдыг ч бас жинхэнэ уран бүтээлчид, дуучид хэмээн нэрлэхэд буруудахгүй байх. Ямар нэг алдартай студитэй хамтралгүй, өөрөө өөрийгөө Youtube –ээр алдаршуулсан, зарим нь жинхэнэ алдартай дуучдаас ч илүү олон сонсогчтой cover-чдыг танилцуулж байна.

Шилдэг 10: Youtube-ээр алдаршсан cover дуучид

1. Sam Tsui
Сонсогчийн тоо: 2 сая 315 мянга
Зөвхөн дуулахаас гадна Йелийн их сургуульд суралцдаг гэдгээрээ үлгэр дууриал болдог Сэм дуунуудыг өөрийнхөө хэмнэлд оруулан, хоёр дууг холих /mashup/-доо маш сайн. Түүний Passenger-ийн Let her go, Idina Menzel-ийн Let it go хоёр дууг хэрхэн хольсныг сонсоорой .

2. Boyce avenue
Сонсогчийн тоо: 7 сая 800 мянга
Акустик хамтлагуудаас хамгийн алдартай нь. Ямар ч дууг чихэнд сонсголонтой амьд хөгжмийн аялгуутай болгон дуулдаг нь таалагддаг.

3. Christina Grimmie
Сонсогчийн тоо: 3 сая 100 мянга
Өвөрмөц хүчтэй хоолойтой энэ бүсгүйгийн 3 сая subscribe –ийг нэгээр нэмсэндээ чи лав харамсахгүй шүү.

4. Kurt Hugo Schneider
Сонсогчийн тоо: 6 сая 500 мянга
KHS хэмээн өөрийгөө товчилдог энэ продюсер, клип хийгч залуу өөрөө cover гаргах нь ховор боловч, түүнгүйгээр Sam Tsui, Against The Current зэрэг энэ жагсаалтанд багтсан маш олон дуучид одооных шигээ алдартай болохгүй байсан байх. Хамгийн их үзэлттэй cover дуунуудын сувгийг харвал Kurt Hugo Schneider найруулсан байхтай олон таарна. Авьяасыг авьяас алдаршуулдаг.

5. Megan Nicole
Сонсогчийн тоо: 3 сая 300 мянга
Олон жилийн турш cover дуунууд гаргаж байгаа Megan Nicole-ийн өөрийнх нь бие даасан уран бүтээлүүд ч сонсууштай.

6. Conor Maynard
Сонсогчийн тоо: 1 сая
Саяхнаас илүү алдаршиж эхэлж байгаа Conor Maynard –ийн хоолой нь маш цээлхэн, цэвэрхэн.

7. Against the current
Сонсогчийн тоо: 1 сая 400 мянга
Энэ хамтлагийн Kurt Hugo Schneider-ийн найруулгаар бүтээгдсэн cover-ууд нь илүү алдартай байдаг. Cover замналаас сонсогчдоо олоод, жинхэнэ уран бүтээлээ амжилттай туурвиж, өөрсдийн цомгоо хүртэл гаргасан цөөн хэдэн хамтлагуудын нэг.

8. Madilyn Bailey
Сонсогчийн тоо: 2 сая 500 мянга
Тэрээр Christina Grimmie-ийн адилаар өвөрмөц, хүчтэй хоолойгоороо танигджээ.

9. Max Schneider
Сонсогчийн тоо: 1 сая 200 мянга
“Сайн хоолойтой” гэхээсээ илүү “Царайлаг”, “Загвар өмсөгч шиг” гэдэг комментыг их дагуулдаг MAX-ын дуунууд нь rnb тал руугаа хэмнэлтэй, илүү зөөлөн, аялгуулаг байдаг.

10. Tiffany Alvord
Сонсогчийн тоо: 2 сая 700 мянга
Megan Nicole-ийн сонсогчид бүгд давхар Tiffany –г ч бас шүтэн биширдэг гэж хэлж болно. Хоёулаа cover дуунуудаа зүгээр студид бичүүлж байгаа видеотойгоор биш, тусгай клиптэйгээр гаргадаг, шингэн цээлхэн хоолойтой дуучид юм. Тэдний cover-ууд ихэвчлэн сонсоход маш хөгжилтэй, гэгээлэг байдгаараа ижил.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(414)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nyamka.   2016-02-25
Sofia karlberg mash goe

Зочин: deegii.   2016-01-18
Tiffany Alvord?? tiim ch sain sonsogddoggui. gehdee clip ni sain :)

Зочин: zochin.   2016-01-15
Jayesslee alga bn

Зочин: Таны нэр.   2016-01-15
Kina Grannis alga bn

Зочин: mgl.   2016-01-15
sofia karlberg buur ch goe

Зочин: Таны нэр.   2016-01-14
jason chen goyo shuu sonsood uzeerei

Зочин: Таны нэр.   2016-01-13
our last night iig sonirhood uzeerei. better than most of them

Зочин: darii.   2016-01-13
Nadaa law 2

Зочин: Таны нэр.   2016-01-13
svvleesee 2doh zaluud duralchlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com