ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 01 / 19

Энэ долоо хоногт юу хийж дурсамж бүтээх вэ? Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Дурсамжийн гал тэргэнд суух хип хоп үдэш
1990-2000 онуудад залуу, халуун, омголон насаа өнгөрүүлсэн бүсгүйчүүд наашаа суугаарай. Бүрхэг тэнгэр, Тэнгисийн эрэг дээрх 247, Охин заяа, Бороонд би, Чамдаа зориулъя, Ганцаараа, Бусдын хайрыг хүндэл, Бороо гэх нэрсийг сонсох төдийд дурсамж чинь сэргэж, догдлоод ирж байна уу? 1 сарын 22 буюу энэ долоо хоногийн Баасан гарагт Хар тас, Mon Ta Rap, Mr.Doggs, Tatar хамтлагууд нэгдэн “Pump Beats” нэртэй тоглолт хийх гэж байна. Тэртээ багын чинь дурсамжтай хамт эгшиглэх, домог болсон сайхан дуунуудыг хамтад нь нэг үдэш сонсож, цаг хугацааны машинд суугаарай гэж Гоолингоо нь зөвлөе. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/1028735653854565/
2. Ажлаа амжуулах зуур…
Ажлаа хийнгээ, шинэ хүмүүстэй танилцан яриа өрнүүлэх, санаа бодлоо солилцох, хамтран ажиллах боломжтой Jelly эвэнтэд оролцохыг Гоолингоо нь санал болгоё. Ажлын орчноо өөрчилж, илүү бүтээлчээр ажиллан, бусдын туршлагаас судлаарай. Чамд зөөврийн компьютер (өөрийн чинь ажилд хэрэгцээтэй өөр зүйл) болон нөхөрсөг хандлага байхад л хангалттай гэнэ. 1 сарын 22 буюу энэ долоо хоногийн Баасан гаригт 11:00- 14:00 цагийн хоооронд ICC тауэрийн Lavazza кафед уулзъя. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/985800001498590/
3. Усаа битгий мартаарай!
Ус сайн уух хэрэгтэй гэдгийг мэддэг хэрнээ мартчихсан явсаар өдрийг өнгөрүүлчихдэг чинь, хэдий хэмжээний ус уугаад байгаагаа мэдэхгүй байгаа чинь асуудал болоод байна уу? Тэгвэл App Store руугаа ороод “Water Tracker” гэж хайгаарай. Одоогоор надад хамгийн их таалагдаж байгаа ус уухыг сануулдаг аппликешн энэ юм. Зурган дээрх шиг ногоон, цэнхэртэй зүрхний зурагтай байгаа. Энд чи өөрийнхөө аяга, савны зургийг хэмжээтэй нь оруулаад түүгээрээ нэг ус уух бүртээ нэмээд яваад байхад хэдий хэмжээтэй ус уугаад байгааг чинь харуулна. Мөн хүссэн цагт чинь усаа уугаарай гэж сануулах ба тэр бүрт ус урсах чимээ гардаг болохоор шуудхан л босоод уумаар санагдана. Үнэхээр амар шүү. Ер нь Water гэж бичээд хайхад ийм төрлийн аппликешнууд олноороо гарч ирэх ба тэдгээрээс туршиж байгаад өөртөө яг тохирохыг олоорой.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(387)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com