ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

35+: Хувцаслалтандаа санаа авах, чамтай үе тэнгийн одууд

Загвар  | 2016 / 01 / 21

Чи аль хэдийнэ өөрийн гэсэн хувцаслах тогтсон хэв маяг олчихсон. Гэхдээ л хааяа дэлгүүр хэсэхийнхээ өмнө “будаа идчихмээр” санагддаг биз дээ?

35+: Хувцаслалтандаа санаа авах, чамтай үе тэнгийн одууд

20 -иод насны охид Kendall, Gigi нараас санаа авч байгаа ч 30 гарсан, байр сууриа олсон бүсгүйчүүд бидэнд тэднийг дууриах нь тийм ч тохиромжтой биш. Тиймээс 35-аас дээш настай, хувцаслалт нь үргэлж олны анхаарлын төвд байдаг олны танил загварлаг бүсгүйчүүдийг танилцуулж байна. Бүгдийнх нь мэдрэмж өөр өөр учраас чиний стильд хэн нь нийцэх нь сонин байна шүү.

1. Amal Clooney
Нас: 37

George Clooney-ийн сэтгэл булаам эхнэрээс яаж хурал дээрээ ч хүлээн авалтаас ирсэн юм шиг харагдахыг суралцаж болно. Ихэвчлэн энгийн даруухан өнгөөр эмэгтэйлэг, ажил хэрэгч, элегант хувцасладаг бөгөөд биеэ авч явах байдал нь стилийг нь улам тодотгож өгдөг.
2. Jennifer Lopez
Нас: 47

Одоог хүртэл “загварын муза”-ийн нэр хүндээ хадгалж яваа 47 настай жүжигчин, дуучин бүсгүйн бие ямар ч хувцсыг яг өөрт нь зориулагдсан юм шиг харагдуулж чаддаг. Гэхдээ тэрээр ихэвчлэн секси бөгөөд хүчирхэг дүр төрхийг илэрхийлэхийг илүүд үздэг. Хэрвээ чи ч бас хаана ч поп од шиг харагдахыг хүсдэг бол түүний хувцаслалтаас санаа аваарай.
3. Kerry Washington
Нас: 39

Түүнийг хувцаслалтын тал дээр Michelle Obama-ийн залуу дүр гэж хэлж болно. Amal Clooney, Jennifer Lopez хоёроос эрс ялгаатай нь тэрээр хаана ч “хатагтай-лаг”, ялдам хувцасладгаараа алдартай. Ихэвчлэн цэцгэн эсвэл навчны хээтэй даашинз, нарийн өсгийтэй гутал өмсдөг түүний эрхэмсэг стилээс санаа авагчид маш олон. Хэрвээ чамд Giambattista Vali, Oscar De La Renta зэрэг дизайнерын хувцаснууд таалагддаг бол Kerry чиний үлгэрлэх одын тоонд гарцаагүй багтах болно.
4. Victoria Beckham
Нас: 42

Шулуун өмд эсвэл өвдөг давсан шулуун юбка. Сүүлийн үед энэ хоёроос салахаа больсон posh үргэлж маш цэгцтэй, цэмцгэр харагдахыг эрхэмлэдэг. Хэрвээ чи нэг их эмэгтэйлэг tomboy хоёрын завсраар хувцасладаг, олон янзын акссесуар сэлтэнд дургүй бол posh-ыг өөрийнхөө 35+ насны загварын үлгэрлэгчээр сонгоорой.
5. Kim Kardashian
Нас: 36

Хэдийгээр түүний талаар бодоход толгойд “намбалаг” гэдэг үг хэзээ ч орж ирэхгүй боловч өдөр тутмын хувцаслалтанд нь тийм ч ил задгай биш хэрнээ өнгө, загварынх нь донжийг тааруулсан “намбалаг” төрх олон. Ихэвчлэн толгойноосоо хөл хүртлээ нэг цулгуй өнгөөр дагнаж хувцасладаг.
6. Diane Kruger
Нас: 40

Хиппи, өнгө өнгийн, эрээн өнгөөр ихэвчлэн хувцасладаг. Тэр загварын эрсдэл гаргахаас хэзээ ч айхгүй, бас хэзээ юу өмсөхийг нь таашгүй. Тиймдээ ч тэр маш олон бүсгүйчүүдэд хувцаслалтаараа шинэ санаа өгч чаддаг.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(138)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Aliunaa.   2016-01-23
-35 гэж бас оруулж өгөөч ГООЛИНГОО :)

Зочин: bbb.   2016-01-22
Diane Kruger yostoi goy zaluulag, shineleg huvtsasladag goyo huuhen

Зочин: Ok.   2016-01-22
Victoria Beckham bainga hamgiin goyo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com