ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Туршсан, таалагдсан: Амьдрал үргэлж сайхнаараа – "АҮС"

Хоол хүнс  | 2016 / 01 / 21

Хэрвээ чи инстаграмын идэвхтэй хэрэглэгч бол зурган дээрх шүүсний зургийг харсан байх. Тэгээд “Хөөх, монгол шүүс юм байна шүү дээ” гэж хамгийн эхэнд бодсон гэдэгт итгэлтэй байна. Би ч гэсэн. Тиймээс хамгийн ойрын амралтын өдрөө тааруулаад Гэгээнтэн цогцолборт байрлах “AYC Juice Bar” –руу гарлаа.

Туршсан, таалагдсан: Амьдрал үргэлж сайхнаараа –

Орж ирэхэд намуухан дуу эгшиглэсэн, тун энгийн орчин угтав . Цагаан, саарал, модны шаргал өнгөнүүдийг ашиглаж интерьерээ гаргаад хар өнгөөр чимэглэж өгсөн байна. Эндэхээс олж харах хамгийн тод өнгө бол ногоон. Тасалгааны таримал ургамлын, амьд, ногоон өнгөнүүд. Эзэд нь эдгээр ургамлаасаа тасдаж авч цэвэрлээд л шүүсэндээ хольчихдог гэнэ. Нийтэд нь харвал эндхийг байгуулсан хүн өөрөө тун эрүүл бөгөөд минималист амьдралын хэв маягийг эрхэмлэдэг байх гэмээр сэтгэгдэл төрлөө.

Кофе шопуудад ч хүн цөөтэй байдаг бага үдээр орсон болохоор надаас өөр хүн тэнд байсангүй. Зөөгч нь бололтой залуу намайг инээмсэглэн угтаж, мэндлэсний дараа би өөрт таалагдсан булангийн ширээн дээр очиж юмаа тавьчихаад, өнөөх шүүсийг амталж үзэхээр текний өмнө ирээд “Аль нь хамгийн гоё нь вэ?” гэж асуулаа. Өнөөх залуу шуудхан л 01 –номертойг зөвлөөд нов ногоон өнгийн шүүсийг надад өгөв. Зөөгч нь гэж бодсон залуу энэ газрыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд шүүсийг өөрийн гараар хийдэг юм байна. Тэр тун эелдэг, яриасаг нэгэн байсан учир шүүс болоод Juice Bar-ных нь талаар “элементарный” зүйлс асуухаасаа санаа минь огт зовсонгүй.

Түүний ярьсан зүйлс болоод өөрийнхөө хайж олсон мэдээлэл дээр тулгуурлан эдгээр шүүсүүдийг үнэхээр хэрэглэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Учир нь:

1. Биеэс хорыг гадагшлуулж, хүнд металыг хөөнө. Дэлгүүрүүдэд худалдаалагддаг ундаа шүүснүүдээс огт өөр юм. Тэр ч бүү хэл гэртээ шахсан жимсний шүүснээс ч өөр гэдэг нь амтлаад үзэхэд л мэдрэгдэнэ. Гэхдээ жимсний шүүс мөний хувьд мөн. Үүнийг бусдаас өөр болгож байгаа зүйл нь юу вэ? Нэг шил шүүсэнд 3-8 төрлийн жимс, ногоо ордог бөгөөд жишээ нь би өргөст хэмх, цоохор майлз, цо байцаа, бууцай, яншуй, нимбэг, алимтай шүүсийг нь авсан (8900₮). Эдгээр нь нийлээд хүндхоол хүнснээс авсан биед ашиггүй, хөнөөлтэй хэсгүүдийг гадагшлуулж өгөх юм.
Жинхэнэ жимс, ногоогоор хийдэг. Энэхүү шүүсийг гарган авч байгаа технологи нь өөрөө хүйтэн шахалт (Cold Press) хэмээх түүхийгээр нь өндөр даралтаар шахаж, тухайн жимс, ногоонд агуулагдаж буй бүх шим шүүсийг авч чаддаг арга юм.
Чихэр болоод химийн нэмэлтгүй. Нэг шил шүүсэнд 18гр фруктоз буюу жимсний өөрийнх нь чихэр л агуулагддаг. Дээр нь чихэр болоод химийн ямар ч нэмэлт бодис хийдэггүй. Ингэснээр тухайн жимс, ногоонууд нь амин дэм, төмөр, уургаа огт алдалгүйгээр савлагдаж байна гэсэн үг юм. Дээр хэлсэнчлэн бие махбодийг цэвэрлэж, шүлтжүүлэхээс гадна даралт болон холестринийг тогтворжуулж, чихрийн шижин тусах магадлалыг бууруулж, цус төлжүүлэх, хараа сайжруулах, хорт хавдраас сэргийлэх, үрэвсэл дарах, эс төлжүүлэх, дархлаа сайжруулах ажээ.
2. Чамайг хөөрхөн болгоно. Хоолны дэглэм барьсан ч бай үгүй ч бай өдөрт ийм шүүснээс 500мл-ийг уугаад байвал эрүүл, гоо сайхан байх боломжтой ажээ. Нэг шил буюу 500мл шүүсний илчлэг 128 бөгөөд өөх тос 0гр. Мөн уураг, төмрийн агууламж өндөртэй учир өдөрт хоол идэлгүй шүүс уугаад ч байж болно. Мэдээж байнга биш шүү дээ. Ходоод агшихгүй ч цатгалан мэдрэмж төрүүлдэг. Хоолноос авах эрдэс бодис, амин дэмүүдийг нь нөхөөд өгчихөж байгаа учир хоолны хэмжээ өөрөө л багасаад ирнэ. Мөн арьсыг эрүүл, гэрэлтсэн болгож, хөгшрөлтийг удаашруулах ид шидтэй.
Ходоодыг чинь амраана. Энэхүү шүүс нь эслэг ихтэй учир ходооны хүчлийг ялгаруулалгүйгээр биед өөрөө шингэдэг.
Бас элгийг амраана. Биеэс хорт бодисыг хөөдөг эрхтэн болох элэгний үйл ажиллагааг нь дэмжиж амрааж өгнө.
Эрч хүчтэй байлгана. Бэлтгэлгүйгээр гэнэт хоолны дэглэм барих үед ядарч сульддаг бол энэ шүүсийг уугаад байвал биеийн чинь эрч хүч огт унахгүй.
Эцэст нь чи эрүүлжсээр, эрүүлжсээр л байх болно. Шинэ он гараад өөрийгөө эрүүлжүүлж, цоо шинэ хэв маягтай болохоор шийдсэн бол “AYC” шүүснүүдээс сонгоорой. Чамайг улам урам зоригтой болгоно. Тус брэндээс 6 төрлийн шүүснээс бүрдэх 1 өдрийн дотор цэвэрлэх багцыг санал болгодог ба үүнийг авч хэрэглэснээр өөрийн бие махбодийг гүн цэвэрлэх боломжтой гэсэн.
Аан бас нэг зүйл нэмж хэлэхэд уусан шүүснийхээ шилийг буцааж авчирч өгөөд дараагийн худалдан авалтаасаа хөнгөлөлт эдэлдэг юм билээ шүү. Уг шүүснүүдийг “AYC Juice Bar” – аасаа гадна Скай, Гүүд Прайс, Хөүм Плаза, Оргил сүлжээ дэлгүүр, Соёл алжаал тайлах төв, Виста эрүүл мэндийн клуб, Флэкс Жим, Коор Пилатиз, Эмма гоо сайхан зэрэг нийт 10 борлуулалтын цэгээр борлуулж байгаа аж.
3. Харин энэ бол кефир:
Ингэний хоормогтой дүйцүүлж болохуйц бүтээгдэхүүн юм. Найрлагандаа уураг, витамин D, B12, магни, кальци гэх мэт амин дэм, эрдэс бодисуудаас гадна 30 гаруй төрлийн ашигтай бактерийг агуулдаг, антибактериал шинж чанартай юм. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, суулгалтаас сэргийлдэг болохоор сүү уухаар гүйлгэчих гээд байдаг хүмүүс 500мл кефир (4500₮) ууснаар өөрт зовиургүйгээр биед хэрэгтэй кальцаа бүрэн нөхөж чадах юм.
Цаашид тэднийхээс яргай загастай ногооны үрслэгийн салад, цөцгийн тостой органик боргол (кофе), боловсруулсан чихэргүй (refined sugar-free) самрын бялуу, цавуулаггүй (gluten-free) талх гэх мэт олон төрлийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөжж байгаа гэсэн. Гоё байгаа биз?
4. За ингээд би өдрийн турш тэнд ажлаа хийж суусан ба үнэхээр чимээ багатай, тухтай санагдсан. Олны хөлөөс зайдуу байхдаа бүтээмж чинь дээшилдэг бол энэ газар чамд яг тохирно. Гэхдээ одоохондоо шүү. Тун удахгүй хүний хөл, чимээ шуугиан тасрахаа болино байх. Нээгдээд удаагүй ч, намайг сууж байх хооронд л гэхэд зөндөө олон бүсгүйчүүд цувран орж ирээд шүүс аваад явна лээ. Гэхдээ Juice Bar- одоогоор хоол, зуушаар үйлчилж эхлээгүй байгаа учраас өдрийн хоолоо идчихээд орж ирвэл тохиромжтой санагдсан шүү.
5. Эцэст нь Улаанбаатар хотод маань ийм эерэг уур амьсгалтай, эрүүл, чанартай үйлчилгээтэй газар нээгдсэнд маш их баяртай байна. Тэдний талаар байнга мэдээлэлтэй байя гэвэл фэйсбүүк дээрх AYC Healthy Living (www.facebook.com/AYCHealthyLiving) хуудас, инстаграм дээрх @aycjuicebar хаягуудыг дагаарай.
Хаяг: Гэгээнтэн цогцолбор 305
Утас: 94551166
6.
7.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(255)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-01-30
yamr ch goy ym bee kepir goy sh d

Зочин: Maral.   2016-01-23
une ni her we?

Зочин: Энкүүлээ.   2016-01-22
Ene gazar neeree uneheer taalagdsan shuu, hun bagatai bdag n ch bas zugeer sanagdsan. Yg goolingoo shig kkk

Зочин: Гэрлээ.   2016-01-22
Маш их таалагдлаа. Шүүсийг нь авч ууж үзнэ ээ. Бас би сүү ууж чаддаггүй болохоор кефир гэдгийг нь ууж үзье гэж бодлоо. Үнэхээр хэрэгтэй, гоё зүйлс үйлдвэрлэж байгаа юм байна. Амжилт :-) Амьдрал үргэлж сайхнаараа

Зочин: Б.Оюундарь.   2016-01-22
ymar goy ym be shuud l uuj vzeh hvsel mini tor baina shvv 👍👍 tsaashdaa ch ilvv ihiig hiij bvteegeerei gehdee ene hodoo oron nutagaar zaragsah bol uu

Зочин: AZAA.   2016-01-22
YAMAR MUNDAG YUM BE BUGDED NI AJILIIN AMJILT HUSIE OSHOO OLON NER TORLIIN HUNII ERUUL MENDED TUSTAI BUTEEGDEHUUN GARGAARAA :)

Зочин: gegee.   2016-01-22
Jimsnuudee haanaas avdag ve?

Зочин: AYC Эрүүл амьдрахуй.   2016-01-22
Сайн байна уу? Бид шүүс баарандаа нийт ашигладаг ногооныхоо тун бага хэсгийг зориулалтын хөрсөнд ургуулдаг (бусад хэсгийг хүлэмжид тариалдаг) бөгөөд АНУ-ын Эколаб компанийн ариутгал, цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр үйлчилгээний танхим, тоног төхөөрөмж, түүхий эдээ цэвэрлэж, ариутгадаг учир та эрүүл ахуйн талаар санаа зовнихгүй байж болно оо. Бид МХЕГазрын лаборатори, САМО институтын лабораторид тогтмол шинжилгээ хийлдэг.

Зочин: Moon.   2016-01-22
Shuud tasalgaaniihaa urgamalaas tasdaj hiine geheer eruul ahuin batalgaa shinjilgee n yamar uu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com