ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Над шиг 25 хүрчихээд анх ажилд орох гэж байгаа хүн байдаг болов уу?

Миний амьдрал  | 2016 / 01 / 23

Сайн уу, Гоолингоо?
Чамайг мэддэг, чамаас урам зориг авдаг болоод олон жил болжээ. Яг хэрэгтэй үед минь дандаа хамт байдагт чинь чин сэтгэлээсээ баярладаг шүү. Энэ удаа би Гоолингоо болон үнэнч уншигчид ухаалаг бүсгүйчүүдээс зөвлөгөө авах гэсэн юм.

Над шиг 25 хүрчихээд анх ажилд орох гэж байгаа хүн байдаг болов уу?

Би гэж хүн 25 настай энгийн нэгэн эмэгтэй. Маш сайн халамжтай нөхөртэй 2 настай хүүхэдтэй. Гол асуудал надад л байгаад байна. Би өдий болтол ганц ч удаа ажил хийж үзээгүй. Сургуулиа төгсөөд хүүхдээ энэ жил цэцэрлэгт ортол нь харсан гээд бодохоор бараг 3 жил гэртээ сууж байна. Одоо олон газар анкет бөглөж байгаа ч ажлын туршлага байхгүй өмнө нь ажил хийж байгаагүй болохоор бас гэртээ удаан суусан гал цоггүй, өөртөө итгэх итгэл 0% болчихсон байгаа болохоор орж чадахгүй байна .

Хэдхэн жилийн өмнө надад маш олон найз нөхөд байсан бол одоо надад үлдсэн найз гэж алга даа. Хаа ганц надруу залгана. Юу хийж байна?, Ажил төрөлд орсон уу? гэдэг дандаа асуудаг асуулт нь одоо надад маш хэцүү санагдаж байна. Бараг л тэгж асуувал хэлэх үггүй санагдаад утсаа ч авмааргүй байх юм. Ээжтэйгээ бүр харьцахаа ч байсан . Байнга л гэрийн авгай боллоо гэж загнана. Гэхдээ би биш ээж л надтай харьцахаа больж байна дөө. Намайг залгахаар урдаас бүтэн үг ч солихгүй утсаа тасална, чамтай ярих юм алга гэнэ. Би өөрийгөө өөрчилж байгаа хүүхэд гаргаад нэмсэн жингээ бүгдийг хаяад маш гуалиг болсон. Гэрээр биеэ даагаад орос хэл сурч байгаа .

Уучлаарай жаахан утгагүй биччих шиг боллоо. Та бүгд надад зөвлөөч. Яавал өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олох вэ? Яавал ажилд хурдан орох вэ? Яавал нэгэн хэвийн амьдаралаа өөрчилж болох вэ? Над шиг 25 хүрчихээд анх ажилд орох гэж байгаа хүн байдаг болов уу? Надад жаахан л эрч хүч хайрлаач! Баярлалаа ТА БҮХЭНД баярлалаа ГООЛИНГОО.

Сэтгэл зүйчийн зөвлөгөө:
Юуны өмнө чи үнэхээр ухаалаг бүсгүй юм. Энэ бүх зүйлс өөртөө итгэх итгэлээс үүдэлтэй гэдгийг мэдэж байгаа чинь бас илүүдэл жингээ хаяж, бие даан шинэ зүйл сурч байгаа чинь ч магтууштай сайн хэрэг. Харин миний зөвлөх зүйл бол эхлээд өөртөө байхгүй зүйлс дээр биш байгаа дээр нь анхаарлаа хандуулаарай. Надаас зөвлөгөө авахыг хүсдэг ихэнх бүсгүйчүүд гэр бүл, нөхөртэйгөө ямар нэг асуудалтай байгаа тухайгаа ярьдаг. Харин чамд тийм зүйл алга. Халамжит ханьтайгаа аз жаргалтай амьдарч байна шүү дээ. Бас хөөрхөн хүүхэд, гэр орон гээд сайн сайхан зүйлс амьдралд чинь өчнөөн байна. Тэднийгээ бодоод инээмсэглэж, гал цогтой бай. Тэгээд гэртээ байж хүүхдээ харсан он жилүүдээ өөрийнхөө дутагдалтай тал гэж битгий бод. Ажлын ярилцлага дээр очоод ажил хийж байгаагүй гэдгээ өөрөө түрүүлж тодотгоод байвал өнөөх хүний нөөцийн ажилчид шууд л чамайг тэгж харна. Тиймээс өнгөрсөн 3 жилийг түр хойш тавиад сургуулиа төгсөөд шууд л ажилд орох гэж байгаа мэт тус компанийг судалж, шинэ санаачлага гарган, өөрийнхөө давуу талуудыг илүү тодотгож өг.

Харин найзуудын тал дээр бол юу хийж байгаа тухайгаа ярилцах л гэж тэд байдаггүй шүү дээ. Бие биенээ дэмжиж, хайрлах гэж найзууд байдаг. Тиймээс бодит байдалтай нүүр тулаад тэдэнтэйгээ уулз, битгий зугт. Уулзаад үнэнээрээ байж тэднээсээ урам зориг ав. Уулзалт тийм сайхан байхгүй байсан ч юунд ч битгий санаа зов. Тэднийг буруутгалгүй өөрийн замаараа урагшлаарай. Эцэст нь ээжийгээ юу ч болж байсан хайрла. Хайрлах гэдэг бол үйл үг шүү дээ. Түүнд гомдолгүй зүгээр л хайрлаад бай.

Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(670)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Уянга.   2016-07-08
Шинэ төгссөн, мэргэжил эзэмшиж ажил хайж байгаа хүнийг ажлын туршлага асуугаад байдаг нь сонин. Бүх л хүн анх туршлагагүй байж туршлагатай болдог виз дээ. Тэгээд ч хүн тэмүүлэл зорилготой байхад нас хамаагүй.

Зочин: naraa.   2016-07-07
хүний сэтгэгдэл доор юу бичээд байгаа юм бэ өндөр ч гэх шиг. хэвийн нэгэндээ хэвийн хүнээсээ л болно шдээ. тэгээд 25 хүрээд ажилд ороход яадгы. Болдоггүй юм уу . Битгий ийм тэнэг юм бодож бай. Хүн бүрийн үзэл санаа амьдрал адилгүй. Өөр өөрийнхөөрөө байдаг. Ажилгүй байсан хугацаандаа нийгэмдө хөрөнгө оруулж,хүүхэдтэй гэр бүлийн амьдралаа бүтээсэн байна. Яадаг юм бэ.Оройтоо л биз. Чамаас ч орой эхэлдэг хүмүүс байна. Нэг юм хэлэхэд би ч гэсэн дуртай ажилдаа сая л орсон. Зүгээр л яадаг юм. Ажилгүй найзтай хүүхэдтэй байхы г хүсэхгүй бол орхичих л доо. Чи үнэхээр хэрэгтэй бол чам дээр очино биз. Ер нь тэгээд тиймэрхүү хэцүү нөхцөлд хүн өөрийгөө таниулдаг юм байна лээ дээ. Тэгээд л ажилд ороход хүмүүсийн зарим нэг нь долигнох жишээний. Гэхдээ муул үзэн яд гэж байгаа юм биш. Зүгээр л зарим нэг хүмүүсийн хандлагыг засах гэж өөрт нь зохицуулах гэж хичээхийн оронд өөрийгөө хүчтэй зан төлөвтэй болгоход суралц, чиний тойрон хүрээлэгчдэд үлгэр жишээ робот хэрэгтэй бололтой. Хая за. хэн хэдэн насандаа хаана ч ямар ч ажилд орж болно. Чи ажилдаа дуртай чамд сайхан санагдаж байвал тэгээл болоо шдээ. Яадгы ганц л амьдрана. Бусад хүмүүс шиг сайн нөхөртэй хүүхэдтэй болох гэсэн зорилтоо биелүүлсэн гээд л бодчих за. Ер нь бол тэр нь дээр. Хүн болгонд таалагдах гэсээр өөрөө ядардаг юмаа. хэцүү үед хүмүүс зангаа таниулаад ирдэг юм байна лээ. Гол нь эхлэх. Эхэлсэн байна үргэлжлүүл. Ер нь чи л өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээх болохоос өөр нэг илүү үгтэд чиний амьдрал пад байхгүй. Монголчууд ядартгаатай үглээ хүмүүс шүү дараатай. тэр энэ чинь тэглээ ингэлээ гээд. Авах гээхий ухаанаар хандаад хүмүүсийн үзэл бодлоор өөрийгөө гутаахаа л больчих заа. амжилт

Зочин: Uyanga.   2016-05-24
Сайн байна уу? Бүсгүй амжилт. Би энд байгаа хүмүүсээс нэг зүйл асуух гэсэн юм. Миний өндөр 160 см энэ намхан уу? Би өндөртэй сэтгэл хангалуун биш байна. Та бүхэн сэтгэлээ хуваалцаач

Зочин: Uyanga.   2016-05-24
Сайн байна уу? Бүсгүй амжилт. Би энд байгаа хүмүүсээс нэг зүйл асуух гэсэн юм. Миний өндөр 160 см энэ намхан уу? Би өндөртэй сэтгэл хангалуун биш байна. Та бүхэн сэтгэлээ хуваалцаач

Зочин: goolingoo.   2016-04-06
Zugeeree emegtei hun blgond iim zuil tohiolddg bi ch gsn oortoo chn adilhn bdalt bna.Naiz nohod hamt olont blood ireheer oor bldg ym bn le olnii dind ywn gdg hamgiin shn.

Зочин: Psychologist.   2016-03-28
Сайн байцгаана уу. Зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс psychologistdrs@gmail.com руу өөрт тулгарч буй асуудалаа тодорхой бөгөөд дэлгэрэнгүй бичиж явуулна уу. Боломжоороо та бүхний асуултанд хурдан хариулж, гарах гарцыг хайхад тань туслана. Баярлалаа.

Зочин: zochin.   2016-03-27
bi chamtai nileen tostei ym bn. bi bas 25tai. gehde surguulia togsson zun mergejileeree 7 sar ajilsan l da teged hvvhde gargad haraad gerte sugad odoo 2 jil garui bolj bna. nodnin hawar ooriinhoo sonirholoor surgaltand suugad, tegd brag 1 jil anket bogolj bna ajild orj chadaagui l bna. bi chadwargui sul doroi bolod ajild chadahgui bn gj bodood odoo bvr svvldee ooroo ymar ch itgelgui bson. zarim 1 n gaigui bolmoor ym bna daanch joohn hvvhedtei hvvhde tsetserlegt ogchood hvvhed chin owdwol harah hvn bhgui ym bna ged butsaasan tohioldol ch bii. odoo.n niigemd zaluu eejvvd ajild orj amjirgaagaa deesjlvlj ooriigoo ood.n tatah ch hetsvv yma. end Hvnii nootsiin menejervvd bdg bh unshwal iimerhvv zaluu eejvvded 1 udaa ch bolow bolomj olgood vzeerei gj guiy

Зочин: Таны нэр.   2016-02-04
25 nas bol hugshin bish shuu dee.Zaluu nas chinii umnu baisaar l baina.Chi ene hugatsaand zugeer suugaagui amidraliin hamgiin chuhal zuil boloh ger bulee buteen bii bolgoj tuuniihee tuluu buhii l tsag hugatsaagaa zoriulsan. Odoo hamgiin gol ni uuriiguu bolomjooroo hugjuuleed , uuriiguu gololguigeer ajild or.Humuustei haritsaad hamt olontoi bolood ajlaa gartaa oruulaad ireheer uurtuu itgeh itgel ayandaa l sergene. Heden jil gertee suugaad huuhed nuhruusuu uur huntei haritsahgui, geriin ajlaas uur yum hiihgui baihaar uuriiguu golj eheldgiim bnalee. Iimees yag odoo l tsag chini bolj. Oroitson gej ogt bodoh hereggui. Amjilt :)

Зочин: Nar.   2016-02-04
25tai anh ajild orno gedeg chn bolj l bnashd zugershdee, nasaar n huniig ih ylgawarlah yumaa deerees n ajild neg yu ch uzeegui yu ch medehgui batsaanuud dandaa darga etreer awtsan bdii bi eroosoo mongoliin ter handlagiig oilgodoggui

Зочин: Mydag.   2016-02-01
Tanilgui hun ajild orohod hetsuu ter ylanguya mergejleer bol hetsuu .ooroo ywaad haigaad uz. bolohgui bol ajliig golohgui hiisen l deer dee ter ni emegtei hund iluu deer gert suusan hun unegui bdag golohgui bol oldjijol bwal Tosj awa l hiij heregtei hun ajliig goldog ch unen heregtei ajil huniig goldog shuu .ODoo bol tanil bhgui bol delguuriin hudaldagch hiihed hurtel hetsuu bolson tsag.Hund taalagdana gedeg mash hestuu ajil háij bga humuus zondoo bga shuu.Ajliin zarand naidah hereggui ..

Зочин: Zaya.   2016-01-29
Yund ni sanaa zovdog yum be! Ehleed tanilaaraa neg jijig kompanid ch yum uu, mobi-d operatar ch yum uu, esvel nomind hudagchaar jaahan ajillaj olnii dund orood, taniliin hureegee teleed, jaahan yum suraad ireheeree gaigui ajild orohiig bod. Bi ungursun 10 jil ajil hiijee. Huuhed asragch, bagsh, ochuulagch, manager, guide gd olon ajil hiij. Ungursun jil hunii ehner bolood. odoo bol nadad gertee bh ni l shan bna. Zugeer bhgui gd hajuugaar angli helee deeshluuleed ireh jil first certifikatnii shalgalt uguh sanaatai bj bna. Chi ajil golohgui, hunees sanaa zovohgui bh chini l chuhal. Uuriiguu bitgii chamal. Nuhurteigee yarilts. Nuhur chini chamaig demjdeg bol bur sain. Deer ni nemj helehed angli hel sur, nom ih unsh.

Зочин: Ddd.   2016-01-29
Ene Zarim humuus ymarj awtsaldaagui utgagui galzuu hunees door yum Bichsen bhin ene hunii bichsent holboogui yum bicheh Ymar hereg bnaa jisheeni yet Eej gdg nert huniih yg Yu gd bgan medrel Bol medrelee nuuldaa,ajild orhod hetsvv bolson hudlaa gazruud zar uguud humuusig tsalingui ajiluulaad 7xonog harna ntr gd Tgd awsan yum j bhku dahiad zar uguudul arail dawarcan muuhai novshnuud Ix bcon ted nart haritsalaga tootschiwol ajilt humuusin too baga ch gsn buurax bh

Зочин: orgil.   2016-01-26
28tai.ajil hiij uzeegui.neg huuhedtei jiremsen,magistr,bas l sanaa zovj l bsan.odoo bolison. Nuhriinhuu hamgiin sain tuslagch ni bolood,hamtdaa huviaraa yum hiij bgaa. Uls tur togtvortoi bolohoor l ajild orno doo.ulsad l ajillahaar mergejiltei bolohoor.

Зочин: Таны нэр.   2016-01-26
yamarch mergejiltei hun ajild oroh geed bgaa yum ? eej chini harin surhii hun bayna. Unen har zaluugaaraa geriin avgai boloh geed bna. zarim n tegeed ene erguulegneesee garalgui ter chigeeree yavdag. manayd ch neg bj l bna. Hudlaa huuhduudee urdaa bariad. Huuhduuddee hairtai yum bol ajil hiiye gej bodogdmoor yum.

Зочин: zochin.   2016-01-26
Bi 30tai, medleg bolovsrol chuhal gej yavsaar 2 deed surguuli tugssun, magistr. Ajiliin yamarch turshlagaguin deer odoo huuhed gargah gej baigaa. Turuud medeej huuhdee 2 hurtel ni harna, tegj baital daraagiin huuhdee gargana gej bodoj baigaa, tegeheer barag 40 shahaad yavchihaj baigaam. Hezee ajil hiij uzehee ch medehgui yavj baina. Diplom, magistriin hergee gargah esehdee ch ergelzej baina. Gehdee emegtei hund hamt olon, ajil, careeraas iluu sain hani, saihan ger bul chuhal gej boddog. Odoo baigaa amidraldaa setgel hangaluun baigaa. Mun uuriiguu ch golohgui baigaa. Zaaval ajil ene ter gej haij yavahiin orond uuriinhuu hiij chadah zuilee hiigeed uzeerei. Jishee ni manai naiz ohin coffeenii scrub gedeg yum hiij zaraad amjilttai baigaa. Odoo teriigee urugjuuleed nuurnii savan, mask hiij ehelj baigaa gesen. Magadgui chi helnii avyastai bol huuhduuded hicheel zaagaad uz. Tegeed ch ajild orj chadahgui baigaa ni chamaas boloogui ch baij bolno, hyamral geed yu shine hun ajild avah, huuchchuulaa tsomhtgood baihad. Amjilt husie. Aa tiim eejteigee yariltsaad evlereerei. Chamd sanaa zovsondoo l buhimdaj baigaa baih.

Зочин: Маяа л байна ш дээ.   2016-01-26
Галзуу барын аманд гараа хийхээс буцахгvй гал 25 насаа гэж ;-) Юун итгэлгvй болох вэ. Бvxэл бvтэн эрин ирээдvй зурайж байхад чинь дээ кккк. Ажил хийж байгаад хvvxэд гаргаж гэртээ суусан, чам шиг хvvxэд гаргаж есгеед одоо ажилд орох гэж байгаа ямарч ялгаа алга. Харин ч чи гайхалтай дайчин охин юм.

Зочин: ZZ.   2016-01-25
Санаа зоволтгүй ээ. Би 23 настайдаа анх удаа ажилд орж байсан. Эхлээд мэдээж жаахан самгардана. Гэхдээ ажлын хууччуулын хатуу үгийг загнаж байна гэж тусгалгүй, алдаагаа би засна аа гэж хандаж ажлаа хийвэл нервгүй, тайван байдаг юм. Их ч юм сурна шүү.

Зочин: konika.   2016-01-25
oooo yadìiin yar hamaa bn. 25taidaa ajild ornuu 35taidaa ajild orno uu. ooroo teriigee .medeed hicheej zutgej l bvl boloo shd. hun hunii amidraliin zam oor. bataa 20toidoo anh ajildaa orjee bi bas tgh estoi gsn huuli haa bn. ooriimhooroo l urdahaa sn hgd hicheegeel yav!! busdad bish oortoo setgel hangalun amidar!! chamaig orchlongoos yvahad hen ch oo 2laa hamt yvii gd hen ch garnaas chm hotlood yvku gdgiig sanaj setgel hangaluum bai! amjilt

Зочин: anna.   2016-01-25
Ажилд ороод амьдарлаа алдсан хүн байхад чамд юм бүхэн байна шүү дээ бүсгүй минь . Минний хувьд ажилд орсоноос гэр бүлдээ гаргах цаг зав багасч хадам ээж маань үүн дээр дөрөөлөн яс хаясаар байгаад салгасан түүх байнаа байна. Анх бүхнийг амжуулна гэсэн өөдрөг бодлоор ажилд орж байсан бол надаа одоо ажлаас өөр юу ч алга, хоосон хөндий бас утгагүй санагдаж байна

Зочин: zochin.   2016-01-25
Bi 25-tai surguuli togsood anh ajild orj bailaa. Harin tegj oroitoj orson ch ajillasan ehnii jilee buh shagnal, urgumjlul-g ni bugdiig ni tuuj bailaa. Uudrug bai busgui mini.

Зочин: S-d.   2016-01-24
25hurtle hunte uyerhej uzeegui gdg hrn brg blh gd bn shu uyiiin humuus brg bugd l ger bul ur huuhedte bld duusj bh shg bn hehe

Зочин: ell.   2016-01-24
Zgree zaluu bn bitgii sanaa zow. 25 hurched ajil hdeggu humuus zondoo bnshd. Harin ch zgr suugagui goo saihandaa anhaarch, hel sursan bn tsagaa hii demii ureegui bn. Bi 20toi 3r kurs. Oorinhoo hussen mergejleer suraagui blhoor togsood husel moroodloo bieluuleheer gadagshaa surna gj bodoj bga. Helee saijruulah, tetgeleg, bakalavr, master, phd gej yvsar brg 30 hureh bhoo. Oroihon garch shiruuhen dairnaa :))) amjilt

Зочин: zochin.   2016-01-24
Киви хамтлагийнхан тайзнаас хөөгдөж буужээ ----> http://q.gs/12252639/fios

Зочин: amjilt.   2016-01-24
Нас чинь гайгүй гэж би хувьдаа бодож байна, сэтгэлзүйчийн хэлсэн шиг өөрөө эхэлж өөрийгөө битгий гол, ер нь бүх зүйл харилцаан дээр тогтдог юм шиг санагдаад байгаа, гол нь хүнтэй яаж харьцаж байна, хүнд ямар сэтгэгдэл төрүүлэхээс шалтгаалах болов уу. Өөртөө гутраад сэтгэлээр унах ямар байдгийг би бас ч гэж ойлгож байна, гэхдээ шалтгаан нь өөр юм. Энд хүмүүс чамайг өөдрөг бай гэж хэлсэн ч буцаад л уначихдаг юм дөө, тэгхээр бусдаас эрч хүч авхаас илүү өдөр бүр чи өөрийгөө хурцалж, өөртөө урам зориг өгөх хэрэгтэй. Би хувьдаа Нууц гээд киног үздэг, Ука төмөр гээд эмэгтэйн бичлэгийг үзэж өөртөө амжилтын тарни бий болгосон, өдөр бүр түүнийгээ өөртөө зориулж уншдаг, эхлээд утгагүй санагддаг юм байна лээ, гэхдээ сүүлдээ надад гоё санагддаг болсон. Өмнө нь иймэрхүү зүйлийг тоодоггүй л байлаа, гэхдээ сэтгэлээр унаад өдөр бүр уйлаад шантрах үед жинхэнэ хэрэг болдог юм байна лээ дээ, би одоо дээрдсэн. Тэгээд ер нь өөрөөсөө асууж үз, би юунаас урам зориг авч чадах уу гээд, би Pursuit of happiness киног боддог, сайхан үг, ишлэлүүд уншдаг, жижигхэн хайрцагтай болоод юу хүсч байна тэрийгээ цаасан дээр биээд дотор нь хийчихдэг болсон, гэх мэт өөрийгөө гоё өөдрөг байлгах арга хайж олоорой, амжилт. Ер нь нас оройтно гэж байхгүй, чи бүгдийг хийж бүтээдэг насан дээрээ байна, өдөр бүр өөртөө хэлж байгаарай.

Зочин: naran.   2016-01-23
Сайн байна уу ? Яаг энэ бичсэнийг захианы эзэн уншвал их баярланаа би. Өөрт чинь жаахан ч болов дэм өгмөөр санагдлаа. 1. 25тайдаа ажилд орсон гэж өөрийнхөө насыг хөгшинд тооцох хэрэггүй. ( би гэхэд л 2р их сургуулиа 24тэй төгсөж таарах гээд санаа зовохгүй л сууна ) 2. Ийм сайхан гэр бүл , хань ижил , үр хүүхэд байхад юунд нь санаа зовно вэ ? Гэр бүл хамгийн чухал шүү дээ. 3. Сайхан дуу сонс. Гоё үгтэй , эрч хүч өгхөөр гоё кино ном гээд зөндөө бншүүдээ. Орос хэл сурч бгаа юм бол , хэл сурахад кино их тус болдог шүү. Шинэ үг бүрээ нэг бүрчлэн бичиж аваад тольдоод орчуулаад , дараа нь тэр үгээ мэддэг бх , тэгээд хэлээ сайжирсан бхыг харах хичнээн сайхан билээ 4. Ямар нэгэн клубд элсэж бас болно. Танилын хүрээ ч ихсэнэ , ямарваа нэг зүйлд дур сонирхолтой болно , янз бүрийн хүмүүстэй ч янз бүрийн сэдвээр ярилцана , тэр хэмжээгээр өөрийгөө ч нээнэ , ярианы чадвараа ч нэмэгдүүлнэ 5. Өглөө болгон толинд хараад өөрөө өөртөө чи чаднаа , жаахан л тэвчээрэй гэж урам өг. 6. Хамгийн чухал нь чи өөрийгөө голоод байвал би ч чамайг голно шүү. Юугсэн үгийг ойлгосон тэ ? Хамгийн гол нь өөрөөс чинь явсан найз , хэн ч байсан юунд ч битгий харамс. Харамсалтайгаар өнгөрүүлж байсан тэр өдрүүдэд ч тэр , одоо л өөртөө урам зориг өгөөд дээшээ босож , хөл дээрээ унахгүйгээр бат зогсох нь чухал шүүдээ. Амжилт хүсье.

Зочин: Таны нэр.   2016-01-23
Би хамгийн анх 28 насандаа ажилд орж байсан. Сургуулиа төгсөж чадахгүй, 3-н их сургуульд дамжаад тэнэгтэж өгсөн. Гэнэтхэн сурахаас залхаад төгсөөд ажилд орсон. Ажилд ороод алдсан цаг хугацаандаа харамссандаа маш тдэвхтэй ажилласны хүчээр салбарынхаа хамгийн том байгууллагад ажиллаж байгаадаа баярладаг. Тиймээс чи оройтоогүй шүү. Чамд амжилт хүсье.

Зочин: zochin.   2016-01-23
мундаг байна ш дээ. нөхөр хүүхэдтэй болоод, илүүдэл жингээ хасаад, бие дааж хэл сураад бас өөрийгөө чамлаад л. энэ өөрийгөө чамлаж санаа зовж байгаа чинь нэг талаараа сайн зүйл шүү дээ. Урд чинь бүхэл бүтэн амьдрал байхад 25 нас чинь юун хаха цэл залуу жинхэнэ эрч хүч эрдэм мэдлэгээ ашиглах цаг ш дээ. Хэн оройтсон гээд байгаан яршигоо ээж аав нар 25 битгий хэл 18 тай байхад үглэж л байдаг шдээ. одоо гоё ажлаа сайн хийгээд мундаг үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болох ёстоймшүү. ААмжилт ^^

Зочин: Moon.   2016-01-23
2 nastai huuhedtei geheer harin ch amidraliin hamgiin chuhal zuilee amjuulsan baina. 24 nastai anh ajild orood tuhain uedee uurtuu ih l oroitoj ehelj baigaa yum shig sanagdaj baisan ch ergeed bodohod ih zaluuhan baijee. 2, 3 jileer turuulj ehelsen ueiinhneesee odoo iluu amjilttai careertei bolson

Зочин: eej.   2016-01-23
Sainuu, chinii bichsenees uzuul chi ooroo bas ch gui hicheel zutgeltei busdaas bish ooroosoo oog haidag hun bn, ene chini mash zuw. egch ni 32toi. oyutan baihaasaa ajil hiigeed niit 10d jil ajillasan, tom huuhde gargaad 2 jil gertee suusan, tgd ajlaa hiij bgaad bagiigaa gargaad odoo gertee suuj bn 3 jil. Gert suugaad bhaar ugaasaa humuusin handlaga neg tiimerhuu bolchdog uym bnlee ene neg huneer tejeelgesen ajilgui uym huuhdeesee iluu garch chadahgui bla bla bla geel, ghde ter humuusiin buruu gj uy bhaw, gol ni setgeleer bitgii una, ene bdal chini tur zuuriinh gedgiig oortoo bainga sanuulj bai, bi bas ehende setgeleer unaad hen ch toohgui bgaam shg sanagdaad huntei ch 5 ug evteihen solij chadahgui hel am evlehgui neg tm hachin bolchihson, odoo ch ter baidlaasaa sain garaagui l bn, tegeel ooriinhoo itgeltei zang ooroo baihgui bolgool dooshoo harj doroi duugaraad neg tiimehuu, tegeed naizuudtaigaa nii nuugui ene baidlaa huvaaltsaj yariltslaa, ih ur duntei bn, eej bolood gertee suusan emegtei bur iimerhuu baidliig davan tuuldag l uym bn gants bi bish gedgiig oilgoson. Eejiin chini tuhaid chi ajil turultei bolood irvel ayandaa haritsa ni zugeer bolchino doo, ohinoo tugsvuu guu uy gertee huuhed gargaad suuchihaar omnoos chini haramssandaa bas chamaig hurtslah gej l tegj bgaam eejdee bitgii gomdooroi. Ajliin tuhaid tsuhrultgui ajil hai, huuhde tsetserlegt og, owoo emeed ni orhi yavj sur,neg ajil olj orood huuhdee orhiod ehleheer ehendee huuhed owdood shantarmaar hetsuu bdg l yum, davaad l garah heregtei. Oortoo zorilgo tawiad tuuniihee hoinos sain temtsej chadval buh zuil saihan bolno, odoo iimerhuu bodoj setgej baigaa deeree l ooriigoo ood tataj awaarai, enuunees tsaash gert udval bgaa bdaldaa dasaad nasaaraa ajil hiij uzeegui jinhene geriin awgai bolno shuu. Za amjilt chi chadna ohin mini.

Зочин: Таны нэр.   2016-01-23
ooriinhoo toloo hicheel zvtgel gargaj goy biytei bolj gereeree ym surj bna gedeg chin dawuu taltai sain bnaa zvgeer geriin awgai bolj suugaagui ooriigoo hogjvvlj hvvhdee harj handana gedeg hin tom hereg shvv dee. udahgui goy ajild orood bvh zvil goy oodrogoor haragdah bolnoo. minii huwid ch gsn udahgui 25 hvreh gj bj surguulia ch togso chadaagui ylgaagui l gertee hvvhdee haraad suuj bna. Bs l sain ajillaj chadah boluu namaig ajild awah boluu, yaaj sain ajillahu gj boddog ch udahgui togsood goy ajild orood goy bolno gj boddog

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com