ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэр ямар зорилготой тэгж хэлэв?

Чөлөөт цаг  | 2016 / 01 / 24

Хүн болгон юу бодож байгаагаа үгээрээ бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг бол амьдарна гэдэг хамаагүй хялбар байхсан. “Бид нар тэгж чаддаг шүү дээ?” гэж магадгүй чи надад хэлмээр санагдаа байх. Миний хувьд хүмүүс өөрийнхөө жинхэнэ бодлыг ярихаас илүүтэй, амнаас нь амархан гарч байгаа үгийг л хэлчихдэг юм шиг санагддаг юм.

Тэр ямар зорилготой тэгж хэлэв?

Тэгэхээс яахав. Эхнэрүүдэд “Би өөртөө итгэлтэй амьдрахын тулд чамайг миний хөдөлмөрийг үнэлж, анзаарч байгаасай гэж хүсэж байна” гэдэг үгний оронд “Маргааш орой чамд хоол хийж өгөхгүй дээ. Өлсөөд яахаа харахгүй юу!” гэж хэлэх нь хамаагүй амархан.

Аавуудад “Би хүүдээ юугаар ч тусалж чадахгүй байгаадаа бухимдаж байна” гэж хэлэхийн оронд “Одоо хүртэл ажилд ороогүй л байгаа юм уу? Арчаагүй юм” гэж зандрах нь илүү хялбар шүү дээ.

Нөхрүүдэд “Би чамайгаа хангалттай сайхан амьдруулж чадахгүй байгаадаа гутрах юм” гэж учирлахаас илүү “Чи надтай гэрлэсэндээ харамсдаг биз дээ? Надаас өмнө үерхдэг байсан чинээлэг айлын залуутайгаа гэрлэхгүй яасан юм бэ?” гэж бухимдах нь яагаад ч юм илүү амархан байдаг.

Тиймээс л хүн болгонд харилцан ярианы “бодол уншигч толь бичиг” хэрэгтэй болж байгаа юм даа. Тийм толь бичиг харамсалтай нь зохион бүтээгдээгүй л байна. Тэгэхээр хүмүүст бусдын дотроо үнэхээр юу бодож тэгж хэлснийг нь ойлгохын тулд үг бүрийн цаад санааг ухаж бодох ухаан, тэвчээр шаардлагатай байдаг.

Гэтэл бид ихэвчлэн тэгж чадалгүй, тухайн хүний цаад санаанд биш харин наанаа хэлсэн үгэнд нь л хариулчихдаг. Ядаж, хэн нэгний ярианы зорилгыг мушгиж, гуйвуулж ойлгох даанч амархан. Эхнэр нь өөрийг нь анзаарч үнэлээсэй гэж хүсэж байна гэдгийг ойлгоогүй нөхөр бол “Би өөрөө ч хоолоо хийгээд идчихэж чадна!” гэж хэлээд тэр эмэгтэйг өөрт нь улам хэрэггүй мэт мэдрүүлж, хамаг юмыг баллаж орхино. Аавынхаа бухимдлыг ойлгоогүй хүү нь “Та надад бодитоор тусалж чаддаггүй юм бол, ядаж дуугүй байж тус болооч” гэж хэлэн өвтгөнө. Нөхрийнхөө жаргалтай байлгахыг хүссэн сэтгэлийг ойлгоогүй эхнэр нь “Энэ бүхний эцэст чи намайг өөр хүнтэй гэрлээсэй гэж хүслээ гэж үү? Тэгдэг байж л дээ” хэмээн шархыг нь улам нэмнэ.

Бид бурхад биш хүмүүс учраас мэдээж хүн болгоны ярианы үнэн зорилгыг ойлгож дийлэхгүй. Гэхдээ л хааяа, шууд хариулахаасаа өмнө түр амсхийгээд тухайн хүний цаад санааных нь тухай бодож үзвэл муудалцах, гомдох, уурлах, буруутгах шалтгаанууд багасах болно. Тухайн цаг мөчдөө биш юм аа гэхэд, тайвширсныхаа дараа ч болов энэ өнцгөөс нь бодоод үзвэл хандлага өөрчлөгдөнө. Тэр яагаад ингэж хэлэв? Цаад эрмэлзлэл нь юу вэ? Гомдооё гэв үү, санаа зовоод хэлэв үү? Нээрээ амьдралд маань оролцъё гэв үү, сайн санаад асуув уу? Уурлуулахын тулд хэлэв үү, үнэндээ анхаарал татах гэв үү?

Анхаарал татах гэснээс нэг тохиолдол санаанд орлоо. Миний нэг найз бүсгүйн “салсан мөртлөө салж өгдөггүй” экс нь facebook chat-аар их л додигор юм ярьсан гэнэ.

“–Инээж байгаа зурагныхаа цаана гунигаа битгий нуу л даа, хонгор минь. Чи надад одоо хүртэл хайртай гэдгийг би мэднэ. Тиймээс л чи түүнийгээ далдлахын тулд аз жаргалтай байгаа мэт зурагнууд авахуулдаг. Үнэндээ чи намайг санасандаа шөнө болгон дэрээ нэвтлэн уйлж байгаа. Тийм биз дээ?”

Найз бүсгүй маань үүнийг нь уншингуутаа хөх инээд нь хүрэхийн хажуугаар тойруу хэлсэн доромжлол шиг л сонсогдож өөдөөс нь “Би юу? Чамайг уу даа?” гэж ирээд л бичиж гарсан гэнэ. Энийг нь сонсоод надад юу гэж бодогдсон гээч? “Найз маань өөрөө ч мэдэлгүй түүнд яг хүсээд байсан зүйлийг нь өгчихөж дээ” Залуу хуучин найз бүсгүйнхээ анхаарлыг татахын тулд албаар өдөж, тэр оролдлого нь ч тун амжилттай болсон тул баяртай үлдсэн байх. Хэрвээ найз маань түүний хэлсэн үгний цаад зорилгыг бодож ойлгосон бол хүссэн зүйлийг нь өгч анхаарал хандуулахын оронд, шуудхан үл тоомсорлосон ганцхан хариу бичих юм уу seen-дэх ёстой байсан байх. Хэрвээ тэгсэн бол өнөөх залуугийн зорилго биелэхгүй учраас ахин ийм юм бичиж төвөг болохгүй биз. Мэдээж тэр залууд “Би чиний анхаарлыг буцааж өөртөө татмаар байна. Над руу хариу бичээч” гэж хэлэхийн оронд ийм болхи арга хэрэглэх нь хамаагүй хялбар байсан байж таарна. Зорилгыг мушгиж ойлгох үнэхээр амархан.

Зөвхөн бусдын зорилгыг ойлгохоос гадна, бид өөрсдөө ч бас жинхэнэ бодлоо илэрхийлж байна уу, түүнийгээ нуучихаад, бусдад бодсоноосоо буруу сэтгэгдэл төрүүлчихэж байна уу гэдгээ анзаарч байвал сайнсан. Би эцэстээ юу хүсэж байгаа билээ? Миний одоо хэлэх гэж байгаа үг энэ харилцан яриаг хүсээгүй зүг рүү минь эргүүлэх гээд байна уу даа? Миний хэлэх үг зорилгод маань ойртуулж байна уу саад болж байна уу... Ингээд бодоод үзвэл заримдаа ижил утгатай өгүүлбэрийг ч нөгөөхөөр нь сольж хэлвэл, илэрхийлэх гээд байгаа санаагаа илүү дээр ойлгуулах юм байна гэдгээ хүн олж хардаг.

Ойлгох бөгөөд ойлгогдох оо гэж... Хүн болгон юу бодож байгаагаа үгээрээ бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг бол амьдарна гэдэг хамаагүй хялбар байхсан.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(960)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Doogii.   2016-02-21
Hun er hunii 2 ehner bolh hetsuu yumaa manai nuhur huuchin ehnerteigee holbootoi namaig terendee bainga muu helne nuutsaar holbogdool hetsuu yumaa bid 3 huuhedttei gerleed 15 jil bolj bna hetsuu yumaa yahuu

Зочин: eni.   2016-01-26
yu gej heleh geed baigaag araih gej l oilgoloo 440

Зочин: bayar.   2016-01-25
Харин тийн жишээг сайн ойлгосонгүй би бас тэгэхийн бол огт дуугүй өнгөрч чадахгүй эсвэл бүр харьцахааргүй блоклосон байж ч мэдэхийн. Тэгж хэлүүлээд огт чив чимээгүй байх эмэгтэй байх уу

Зочин: Tugs.   2016-01-25
Xarin tiimee. Ene tal dr mash ix suraltsax xeregtei bna. Xunii yu xelj bgag sn oilgoj bj xariulax gdg bas l ix awyas medremj shaardax ym. Dandaa l ongorson xoino n bodood "oo ingj xelsen bj, ingj xelex ystoi bj" gsn xaramsliin bodol l xowrox ymdaa

Зочин: туяак.   2016-01-24
Жишээг нь сайн ойлгосонгүй ээ тэгээд юу гэж хариу бичих ёстой байсан юм бол???

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com