ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Оффис кимоно

Загвар  | 2016 / 01 / 25

Загварын алдартай блоггер Annabelle Fleur-ийн хэдэн өдрийн өмнө оруулсан бичвэрт яг бидний хайгаад байсан зүйл байна. Ажил хэрэгч мөртлөө амархан, мөн залуухан тренди хувцаслалт.

Ажилдаа юу өмсөх вэ: Оффис кимоно
1. Японы кимоноос үлгэрлэж авсан өргөн, урдаа уяатай, арьсан “оби” бүс нь ямар ч пиджак, даашинз, цамцан дээр “мэдрэмж” нэмж өгдөг. Үүний тод жишээ нь энд байна.
2. Хар цагааныг хослуулсан энэхүү дэгжин хувцаслалтыг онцгой болгож байгаа зүйл нь ганцхан бүс бөгөөд бусдыг нь харин бид яг одоо ч шүүгээнээсээ олчих магадлалтай.
3. Шулуун захтай уртавтар блейзэрний дотуур зуны нарийхан мөртэй даашинзаа юм уу ямар нэг ижил өнгөтэй мини юбка, майкыг өмсөхөд л болно. Хоорондоо зохицож болохоор ийм гурван хувцас чиний шүүгээний хаа нэгтээ байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
4. Мөн заавал богино түрийтэй биш урт түрийтэй өсгийтэй гутал өмссөн ч энэхүү хувцаслалтан дээр сайхан зохино. Тиймээс одоо бидэнд шинэ ээлжийн хувцас бий болгохын тулд шүүгээгээ ухаад, бүсээ авах л үлдлээ.
5. Жишээ 1
6. Жишээ 2. Өнгийг нь солбиод, цагаан блейзер, хар майк, даашинзтай болгоод үзвэл ямар вэ? Тэгсэн ч гоё харагдах болно.
7. Ийм бүс зөвхөн хувцасны шилдэг акссесуар болохоос гадна биеийн бүтцийг хоёр хувааснаар бүсэлхийгээрээ илүү нарийхан харагдуулдаг. Чамд сонирхолтой санагдаж байвал google, pinterest дээр obi wrap belt гэж бичээд хайгаад зөвхөн пиджак биш өөр ямар хувцсан дээр энэ бүсийг тохируулж болохыг хараарай. Харин дэлгүүрээс олдохгүй байвал @mergen_mg –ээс (instagram) авахуулаад арьсан бүс хийдэг урчуудаар хийлгээд авчихаж болно. Өмсөх тусмаа дурлана гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(887)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Mpage.   2016-01-28
https://www.apm.mn/p/10384_fashion-scetchbook

Зочин: Uuganaa.   2016-01-25
Goyiin

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com