ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт оролцож болох сонирхолтой арга хэмжээнүүд

Мэдээлэл  | 2016 / 01 / 26

Энэ удаагийн Гоолингоо зөвлөж байна буланд энэ долоо хоногт болж буй бүх төрлийн, сонирхолтой, олон нийтэд нээлттэй арга хэмжээнүүдийг түүвэрлэн хүргэж байна. Тиймээс найз минь чи энэ долоо хоногийг хөдөлгөөнтэй, хөөртэй өнгөрүүлээрэй.

Гоолингоо зөвлөж байна: Энэ долоо хоногт оролцож болох сонирхолтой арга хэмжээнүүд

Ганцхан өдрийн дотор морь, 4 дугуйт мотоциклтой тэрэлжийн үзэсгэлэнт нутгаар аялаад ирэх нэг арга хэмжээ ирэх ням гарагт болох гэж байгаа юм байна. Чи тэр өдөр:
- Өглөө эрт Парк дээр очиж, хамт явах хүмүүстэйгээ нэгдээд тэрэлж рүү хөдөлнө
- Тэрэлжид морин аяллаа хийнэ
- Өдрийн хоол иднэ
- Хөгжөөнт тоглоом тоглоно
- Өвлийн үзэсгэлэнт байгалийг тольдоно
- 4 дугуйт мотоциклийн аялал хийнэ
- Эргээд Улаанбаатарт ирнэ.
Нэг өдөрт арай л олон сонирхолтой зүйлс болох нь үү дээ :-)
Морь унаж чаддаггүй, мотоцикл унаж үзээгүй ч гэсэн явах боломжтой гэсэн шүү. Төлбөр нь 60,000₮ бөгөөд дотор нь очоод буцаж ирэх бүх зардал багтсан. Дэлгэрэнгүй мэдээллийг 99125143 дугаараас авахаас гадна энэ https://www.facebook.com/events/1495255820782269/ холбоосоор орж үзээрэй. ">
1. Чиний гараас дэлхийд алдартай бүтээл гарна гээд төсөөл дөө...
Чи уран зурагт дуртай юу? Бүр гүнд нь орж сонирхдоггүй ч гэсэн зурж үзэхийг хүсдэг үү? Урлагийн орчинд хэрхэн зурахыг заалгаж, дэлхийд алдартай уран зургуудаас өөрөө сонгож зурангаа нэг үдшийг сонирхолтой, шинэлгээр өнгөрөөх боломжийг “Миний урлан” hand made boutique –ийн зүгээс 1 сарын 29-ний 6:30 цагаас болох сургалтаараа дамжуулан олгож байгаа ажээ. Өөрийнхөө зурсан зургийг гэртээ аваачаад орныхоо дээр өлгөчихнө гээд төсөөл дөө. Гоё биш гэж үү? Төлбөр нь 30,000₮ ба дотор нь зургийн бүх материал багтсан. 88566692 88161025 гэсэн дугааруудаас болон https://www.facebook.com/events/624531177695876/ холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аван бүртгүүлээрэй.
2. Кофе арт хийж сурмаар байна уу?
Бариста гэдэг нэг төрлийн мэргэжил. Магадгүй чи гарын ур дүйтэй, кофенд дурлагч, хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж чаддаг бол одоо санал болгох баристагийн сургалтад хамрагдаарай. Сурсан, мэдсэн зүйл хэзээд хэрэг болдог хойно доо :-) Сургалт нь кофены биологийн ерөнхий ойлголт, ангилал, хууралт, амталгаа, бэлтгэх аргууд гэсэн сэдвийн хүрээнд гурван 7 хоног яавагдах, онол дадлага хосолсон байх ажээ. Төлбөр 200,000₮ бөгөөд хичээл таслаагүй тохиолдолд сертификат олгоно гэж байна лээ. 1сарын 29 буюу ирэх баасан гарагийн 12цагаас эхлэх учраас эртхэн бүртгүүлээрэй. Peaberry coffee house :-) Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/1650936141822683/
3. "Морь, мотоцикл хослосон нэг өдрийн аялал"
Ганцхан өдрийн дотор морь, 4 дугуйт мотоциклтой тэрэлжийн үзэсгэлэнт нутгаар аялаад ирэх нэг арга хэмжээ ирэх ням гарагт болох гэж байгаа юм байна. Чи тэр өдөр:
- Өглөө эрт Парк дээр очиж, хамт явах хүмүүстэйгээ нэгдээд тэрэлж рүү хөдөлнө
- Тэрэлжид морин аяллаа хийнэ
- Өдрийн хоол иднэ
- Хөгжөөнт тоглоом тоглоно
- Өвлийн үзэсгэлэнт байгалийг тольдоно
- 4 дугуйт мотоциклийн аялал хийнэ
- Эргээд Улаанбаатарт ирнэ.
Нэг өдөрт арай л олон сонирхолтой зүйлс болох нь үү дээ :-)
Морь унаж чаддаггүй, мотоцикл унаж үзээгүй ч гэсэн явах боломжтой гэсэн шүү. Төлбөр нь 60,000₮ бөгөөд дотор нь очоод буцаж ирэх бүх зардал багтсан. Дэлгэрэнгүй мэдээллийг 99125143 дугаараас авахаас гадна энэ https://www.facebook.com/events/1495255820782269/ холбоосоор орж үзээрэй.
4. Танго бүжгээр амьсгалах таатай нэгэн үдэш
Харин одоо латин америк ялангуяа танго бүжгийг сонирхдог, түүнд дурладаг бүсгүйчүүд анхаарлаа хандуулаарай. Танго бүжгийн анхан шатны сургалттай, практик дадлагатай нэгэн сонирхолтой үдэш 1сарын 28-ны пүрэв гарагт Шангри-Ла зочид буудлын Наадам лаунжид болох гэж байна. Сургалт нь хамгийн анхан шатнаас эхлэх болохоор танго бүжгийн талаар “А” үгүй хүнд ч нээлттэй гэсэн шүү. Энэ үдшийн зорилго нь танго бүжиг сонирхогчид бүжгийн туршлагаасаа хуваалцах, танилцах учраас үнэ төлбөргүй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 90308600 дугаараас болон https://www.facebook.com/events/472982789559599/ энэ холбоосоор орж аваарай.
5. Шинэ газарт эгшиглэх “хуучин” аялгуу
Bro’s Records – оос 3 жилийн өмнө гаргасан “Ертөнц” цомгийн аялгуунуудад чи дуртай юу? Ус, Хавар, Тэнгэр, Уулс, Салхи гээд л сайхан бүтээлүүд байдаг даа. За, яг тэр цомгийн дараагийн ажил болох “Nature” буюу Байгаль нэртэй хоёр дахь цомог нь тун удахгүй олны хүртээл болох гэж байна. Тус цомгийн танилцуулга үдэшлэг 1 сарын 29 буюу энэ баасан гарагийн орой 20 цагаас Temple нэртэй шинэ клубт болох юм. Цоо шинэ дуугаралт, цоо шинэ орчинд “Байгаль” цомгийн анхны сонсогчдын нэг болоорой. Хэдий шинэ цомог ч гэлээ бидний тал нутагтаа сонсож өссөн “хуучин” аялгуунууд улам сонсголонтой сайхнаар эгшиглэх болов уу гэж бодож байна. Тасалбар нь 20,000₮ юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор https://www.facebook.com/events/966115956806667/ орж аваарай.
6. Дасгал хийж, эндорфиноо ялгаруулах жаргалтай 4 цаг
“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа өөрийнхөө фитнесс клубыг нээж, фэйсбүүк дээр дасгал хөдөлгөөнийг дэмжсэн олон төрлийн бичлэг хийж тавьж байгааг чи харсан байх. Туршиж үзэхийг ч хүссэн биз. Тэгвэл 1 сарын 30-ны бямба гарагийн өглөө 10:00-14:00 – ийн хооронд Г.Сүндэрмаагийн зохион байгуулж буй “Endorphine & Exercise” нэртэй, сонирхолтой хөтөлбөр бүхий арга хэмжээ болох гэж байгаа юм байна. Тус арга хэмжээн дээр хамгийн гоё нь бифидо тараг гэх мэт өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнсээ ашиглан бие галбираа хэрхэн гоолиг бөгөөд эрүүл болгох талаар зөвлөгөө өгч, 4 цагийн турш зогсолтгүй идэвхтэй хөтөлбөртэйгөөр үргэлжлэх ажээ. Дасгал, хооллолтын хичээлүүд, өдрийн хоол, азтан шалгаруулах гээд сонирхолтой хэрэгтэй зүйлсийг багтаасан хөтөлбөрөөс нь харахад л очмоор санагдсан. Дэлгэрэнгүй мэдээллийг 95268835 дугаараас болон https://www.facebook.com/events/485452751635375/ энэ эвэнтээс мэдэж аваад бүртгүүлээрэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(185)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tsegi.   2016-01-28
Iim medeelel 7 honog buriin ehend FB-eeree avch baij boldog bolov uu? kkk. Bayarlalaa.

Зочин: uyanga.   2016-01-27
goy heregtei medeelel baina bayarlalaa goolingoo mini

Зочин: Зочин.   2016-01-26
Үргэлж гоё мэдээлэл өгдөг Гоолингоод баярлалаа. Дандаа ийм мэдээлэл оруулж байгаарай

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com