ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

35+: Хамгийн сайн үнэлгээтэй, үрчлээний эсрэг тосууд

Гоо сайхан  | 2016 / 01 / 30

“Үрчлээндээ анхаарахгүй бол болохоо байлаа”- Яг ингэж бодогдож эхэлдэг нас бол 35. Тэрнээс өмнө нэг их тоолгүй, хааяа хамгаалах тос түрхчихээд л сэтгэл хангалуун явдаг байсан бол одоо энэ бүхэн “тоглоом биш” болж эхэлж байна. Цаг хугацаанд хулгайлагдах гээд байгаа гоо сайхнаа аврахад чинь туслахаар энэхүү нийтлэлийг бэлдлээ.

35+: Хамгийн сайн үнэлгээтэй, үрчлээний эсрэг тосууд

GoodHouseKeeping сэтгүүлээс жил бүр туршилт, судалгааны үр дүнгээр тодруулдаг хөгшрөлтийн эсрэг шилдэг бүтээгдэхүүнүүд болон Монголын Make Up By Mongolian Girls, Mongolian Beauty зэрэг гоо сайхны холбогдолтой групуудын архив дээр үндэслэсэн болно.

1. Vichy – Liftactiv Supreme
Ретинол агуулаагүй гэдгээрээ давуу талтай, 30-аас дээш насныханд тохиромжтой бүтээгдэхүүн. Хөгшрөлтийн эсрэг идэвхтэй найрлага нь Rhamnose хэмээх ургамлын гаралтай чихэр юм. Жижиг үрчлээнүүдийг багасгаж, арьсыг чангалах, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгах үйлчилгээтэй. Мөн лабораторийн туршилтаар арьсны нөсөө толбыг бүдгэрүүлж нүхийг багасгадаг нь батлагдсан тос юм.
Хаанаас авч болох вэ: Монос сүлжээ эмийн сан
2. Lancome – Vissionaire
Гурав хоног хэрэглэсний дараанаас үр дүнгээ мэдрүүлж эхэлнэ хэмээн амалж буй Lancome –ийн шинэ үеийн серум. Double Jasmonate буюу Жасмин цэцгийн амин хүчлийг хоёр дахин боловсруулан гаргаж авсан найрлага нь арьсны гүний давхаргуудыг үе үеэр нь шинэчилж эсийн түвшинд нөлөөлнө.
Хаанаас авч болох вэ: Lancome, УБ их дэлгүүр
3. Estee Lauder – Advanced Night Repair Recovery Complex
Estee Lauder-ийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг. Энэхүү эмчилгээний серум нь хөгшрөлтийн бүх шинж тэмдэгүүд буюу үрчлээ, хялгасан үрчлээ, жигд бус арьсны өнгө, хуурайшилтад эрчимтэй нөлөөлж, арьсыг сэргээн залуужуулах үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Үнэр тосны агууламжгүй.
Хаанаас авч болох вэ: Estee Lauder, УБ их дэлгүүр
4. O Hui – Age Recovery Set
“Baby collagen” гэдэг нэрээр нь энэ сетийг хүмүүс сайн мэддэг. Арьсыг маш сайн чийгшүүлдж, өнгийг засдаг гэдгээрээ алдартай бөгөөд давхар үрчлээний эсрэг, арьс чангаруулах үйлчилгээтэй. Олон Монгол бүсгүйчүүдийн талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн мөн.
Хаанаас авч болох вэ: Facebook-ийн онлайн худалдаануудаас
5. Clinique – Repairwear Laser Focus
Clinique-ийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг. Өдөрт 2 удаа 3 дуслыг л хэрэглэхэд 12 долоо хоногийн дараа 63 хувийн үр дүн үзүүлдэг. Үүгээрээ лазер эмчилгээг орлохуйц хэмээн сайшаагддаг юм.
Хаанаас авч болох вэ: Clinique, УБ их дэлгүүр
6. Shiseido – Benefiance set
3 төрлийн эмийн ургамлын хандтай, гиалуроны хүчилтэй тос нь арьсанд дээд зэргийн чийгшил өгч, нарны хорт нөлөөнөөс хамгаалан, үрчлээг багасгах үйлчилгээтэй. Хуурай арьстай хүмүүст түрхсэний дараа өдрийн турш арьсны чийгээ хадгалах байдал нь таалагддаг. Өтгөвтөр тансаг бүтэцтэй мөртлөө түрхэхэд хялбархан, арьсанд маш сайн шингэдэг онцлогтой. 2011 оноос хойш гоо сайхны сэтгүүлүүдээс тасралтгүй шагнал хүртсээр байгаа бүтээгдэхүүн юм.
Хаанаас авч болох вэ: Shiseido, Бишрэлт
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(572)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: чимэг-очир.   2016-02-19
дээрхи бүтээгдхүүний үнийг мэдмээр байна

Зочин: nairsag.   2016-02-17
hereglej uzsen humuus bval tosnuudin ur dungi ni bichvel zugeer yumu

Зочин: Таны нэр.   2016-02-03
yamar ch nasniihand unetei tos chuhal bish tasraltgui archlah l chuhal. deehen bi heden naiztaigaa uulzsan bid hediin aris uneheer yalgaatay bolson bsan. Namaig haraad archilgaa l chuhal yum bna gesen. gevch yag ter uulzah jild bol bi esregeeree nuuree archlahaa bolison zalhuurdag bsan uye n. aldag onog. mon bi huuray aristay tul toslog aristay ted naraas hamaagui ert asuudaltai boloh bh gesen ugui. amidraliin achaalal stress ch nolooloh biz. tiimees yumiig durguid huchgui mayagaar bish durtaigaar setgelee gargaj hiih n oort chini iluu sayn stres uusgehgui. gertee bgaa iddeg uudag yumnaasaa holiod l turheed baih heregtei. yadaj l tarag. mon huuray aristay humuus hamgiin ih huurayshdag gar hol 2-oo neg halbaga tos dusaasan haluun buleen usand blgaval ih goyo boldog yum bilee. hogshin eej aawtai humuus holiig n iim usand blgaad tolgoid b nob tosoor massage mask sardaa 2 udaa hiij ogoh heregtei. nastai humuus ih huuraishdag tul.

Зочин: J.   2016-02-01
Estee Lauderiin Advanced Night repair bol uneher sain shu.

Зочин: busgui.   2016-01-30
Jaahan amidrald oir bodit sudalgaa turshlaga deer suurilsan buteelch niitlel bichij baimaar sanagdahiin. Ene bol barag buh l zagvar goo saihnii setguuluud deer ulig boltol davtsan big branduudiin surtalchilgaa l ba.

Зочин: Tugs.   2016-01-30
@Ok: tegeed xer sanagdsan be? taalagdsan uu? emzeg xuuraishilttai arisand aliig n awbal dr we?

Зочин: Ok.   2016-01-30
O hui gedgees busdiin hereglej uzsen yum baina

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com