ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Миний амьдрал  | 2016 / 01 / 31

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Маш ихээр бүр салж чадахгүй болтлоо дасчихсан байсан. Гэхдээ сүүл рүүгээ тэр надад нэг л тийм ширүүн ханддаг болсон. Юу ч болсон салах юмуу сална шүү гэнэ. Би салахгүйн тулд байнга л үгэнд нь орж салах юм бол тэрэн шиг хүн олдохгүй юм шиг, тэр л байхад хангалттай өөр хэн ч хэрэггүй мэт надад хэцүү байдаг байсан. Сална л гэхээр би ухаанаа алдатлаа айдаг байсан. Бид үерхээд 3 сар болоод бараг хамт шахуу амьдардаг болсон юм. Би ганцаараа амьдардаг байсан болхоор тэр минь над дээр өдөр болгон ирж хонодог байлаа. Заримдаа ээж аавдаа загнуулсан гэртээ хонохгүй бол болохгүй гэх үед нь би бүр гэр рүү нь ч явуулахгүй өөртэйгөө л цуг байлгамаар санагддаг болчихсон байж билээ. Хамт шахуу амьдардаг болоод хавар хүртэл үнэхээр л бидний харилцаа сайхан байлаа. Намайг уурлуулсан үедээ уучлалт гуйгаад хүрээд ирдэг, өглөө манайхаас гараад хичээлдээ явахдаа хүртэл над руу залгаж.мсж бичдэг байж билээ. Би ч орой ирэхийг нь дөхүүлээд хамаг байдгаараа хичээгээд л дандаа гоё амттай хоол идүүлэхсэн гээд л дуртай хоолыг нь байнга гараа гаргаж хийдэг байж билээ, Гүнжээ хайр нь одоо очиж байна шүү гэдэг үгийг би үнэхээр сонсох дуртай байсан. Надад их л халамжтай байдаг байсан. Зуны амралт болоод би орон нутаг руу гэр рүүгээ 2 сар хагас амрахаар явсан. Байнга цуг байж байгаад хол байхад үнэхээр их санаж өдөрт өчнөөн удаа хэдэн минут цаг ч хамаагүй юу ч хамаагүй ярьдаг байж билээ. Тэгээд амралтаар би 2 удаа хот руу түүн дээрээ очсон тэгээд л амралт дуусаад хот руу очих өдрийг би тэсэн ядан хүлээж хүлээж нэг юм очоод тэрний сургуультай нь ойр байр хөлслөсөн. Тэгээд л бид 2-ын хамтын амьдрал дахиад үргэлжилсэн гэхдээ нэг их удаагүй. Өмнөх шигээ гоё байхаа ч больсон надад сэтгэл гаргах нь ч багассан. Энэ үеэс л би хоорондын харилцаагаа ганцаараа авч явах гэж мөн ч их нулимс, тэвчээр гаргасандаа.

Бусад хосууд шиг гадуур гарч кино үзэхээ ч больсон байлаа. Нэг их удалгүй 9 сарын дундаас бид 2 үе үехэн муудалцдаг боллоо. Би ч түргэн ууртайг хэлэхүү уурлахаар нь бүр уурлаад бөөн хэрүүл болдог болсон. Эр хүнийг эмэгтэй нь аргадаж амьдардаг гэдгийг би мэддэггүй байв. Энэ үеэс л тэр надад бага багаар гар хүрч эхлэсэн. Байнга л сална шүү гэдэг болж, би түүн рүү байнга шахуу залгаж мээсэж бичдэг болсон. Хайртай шүү гэж хааяа хэлнэ, тэгэхээр нь үнэхээр их баярладаг байж билээ. Хэрэлдээд л саллаа гээд юмаа аваад гарахаар нь би хэд хэдэн удаа араас нь гүйсэн. Намайг араас нь дагаад гүйхээр улам хурдан гүйгээд надаас зугтаана яаж ийж байгаад л барьж аваад баахан уйлж унжиж байж буцаагаад гэр рүүгээ оруулна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэрэлдэж байгаад 9 сарын сүүлээр бид 2 урьдынхаасаа томоор маргалдаж надад гар хүрч, дахиж чам дээр ирэхгүй амлаж байна гээд надаас явлаа. Надаас салсныхаа дараахнаас л эхлээд тэр янз бүрийн хүмүүстэй нийлж байнга л архи уудаг болсон. Намайг залгахаар өөдөөс уурлаж муухай гэсэн бүх л үгийг хэлдэг болж, заримдаа над дээр үүрээр хэдэн цагт ч хамаагүй согтуу ирдэг болсон. Тэгж ирэхдээ намайг өөрөөсөө бүр холдуулах гэсэндээ тийм охинтой танилцсан гэх мэт юм ярих үед нь сэтгэл эмзэглэж байгаа ч тоохгүй дуугай байж байгаад санасан сэтгэлээ тайтгаруулж, над дээр ирсэн дээр нь гээд тас тэврээд унтдаг байж билээ. Манай найзууд яах гэж ирхээр нь оруулаад байдаг юм чамд ямар ааш гаргалаа гээд л загнана. Би тэд нарын үгийг тоохгүй над дээр ирж л байвал сайн гээд согтуу ирэх болгонд нь хүлээж авдаг байсан. Надад эргэж нийлнэ гэсэн горидлого ч байсан. Энэ үеэр амьдралд нь хар толбо гэхээр маш муухай зүйл болсон. Бас би жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч айж байлаа. Хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо, тэгээд найз залуу руугаа хэлтэл надад утсаа өгөөд энийг зараад авахуулчихаарай одоо хүүхэдтэй болж болохгүй гээд надад л асуудлыг даалгасан. Өөрөө нөгөө л нэг архи ууж гадуур хоноглосон амьдралаараа яваад байв. Яахаа мэдэхгүй хэцүү санагдаж би сургууль дээр нь гэрт нь очоод л гадаа нь зогсдог болсон. Тэгэх болгонд намайг их үзэн ядаж над руу үнэхээр их уурладаг. Тэгээд нэг хэсэг зөндөө бодсоны эцэст хүүхдээ авахуулхаар шийдэж утсыг нь зараад абортонд орсон үнэхээр аймшигтай бас тэр гэмгүй жаахан амьтныг өрөвдөж байсан.

Яагаад би хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулсны эцэст ийм хариу авч байгаа юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэгээд сар гаруйгийн хугацаанд салсан байж байгаад 11 сарын сүүлээр над дээр эргээд ирсэн. Би маш их ганцаардаж маш ихээр санаж байсан болхоор эргээд ирэхэд нь хүлээгээд авсан. Тэр үед манай найзууд намайг бүгдээрээ зэмлэсэн. Чамайг ямар байдалд хаяж явлаадаа нэг хаясан хүн дахиад хаяхгүй гэх баталгаа байхгүй гээд л. Харин би намайг арай ч дахиж хаяхгүй байх гэж бодож байтал нийлээд сар гаран байж байгаад дахиад л орхиод явсан. “Над шиг муу хүн чамд тохирохгүй. Өөр сайн залуу байгаа бас би чамд гар хүрсэн, би чиний өмнө зөндөө буруутай. Би ер нь ямар ч хүнтэй суусан энэ муухай ааш, өөрийгөө засаж яадахгүй байх. Чамайг зовоомооргүй байна. Чамд хайртай болхоор ийм шийдвэр гаргаж байна. Намайг зүгээр явуулчих. Салаад чамд ч надад ч хэцүү байна. Гэхдээ тэвчээд байвал аяндаа зүгээр болно. Чи надаас салахгүй гээд байхаар надад торонд байгаа юм шиг санагдаад байна. Чамайг өрөвдөөд салахгүй байгаад байхаар надад хэцүү байна. Одоохондоо надад найз охин хэрэггүй” гээд намайг дахиад орхиж явах гэтэл би үгүй гэсээр байгаад буцааж үлдээсэн. Иймэрхүү байдлаар 7 хоногт хэд хэд хэрэлдэж нийлсээр байгаад өнөөдөр нэг мөсөн саллаа. Сүүлийн үед хэрэлдэхдээ намайг хэд хэдэн удаа алгадсан тэр нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа хэрнээ л би салж чадахгүй байсан. Сүүлдээ ч би ч их нулимс гаргахаас залхаж ганцаараа энэ харилцааг тогтоох гэж маш их ядарч одоо хангалттай хэцүү байсан ч тэвчье гээд л өнөөдөр бүх юмыг нь өгөөд явуулсандаа. Харилцаа маань сайжирна гэж бодоод л яваад байтал бүр л дордоод байлаа. Сүүлийн удаа хамт хонож байгаа юм чинь гээд унтаж байхад нь үнсэх гэтэл уурлаж сэрээд хайр найргүй алгадаад байхаар нь миний тэвчээр барагдаж өөрийгөө барьж бүх юмыг нь өгөөд саллаа.

Ер нь яагаад хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулж дандаа үгээр нь байж өөрийг нь л гоё байлгахын төлөө бүх л чадлаараа хичээж байхад ийм хариу авч байгаа юм бол? Түүнтэй хамт байх хүсэл минь буруу зүйл гэж үү? Урьд нь салахдаа тэрэнтэй холбогдолтой бүх л зүйлээ нандигнадаг байсан одоо бол бүгдийг нь устгаж аль болох сэтгэлээ шаналгахгүйг хичээж байна. Нулимс гарах гэсэн ч одоо хангалттай, зөндөө л нулимс гаргасан одоо дахиж уйлмааргүй байна гээд өөрийгөө хатуужуулж сууна. Хамгийн гол нь би яавал хурдан мартах бол хэлж өгөөч!

Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(951)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: * .   2016-01-31
Эрэгтэй хүний сэтгэлзүйг сайн мэдэхгүй хамгийн гол нь гэнэн тэнэг, өөртөө итгэлгүй байна.Тэгэхээр энэ тал дээр өөртөө дүгнэлт хийгээрэй. Наад бандийн чинь хувьд хүмүүжлийн доголдолтой, чамд хайргүй юм байна. Эртхэн салах тусмаа л надад хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй

Зочин: мира.   2016-01-31
Анхны бүхэн хүнд үнэтэй, дахиад тэр зүйл олдохгүй юм шиг санагддаг болохоор одоохондоо чамд хэцүү бгаа бх. Гэхдээ жоохон тэвчээд ганцаараа амьдраад, цагийг түүнгүйгээр ч хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөж болдгийг дахин мэдрээд эхлэхээр түүнийг тийм ч ихээр санахаа болино. Эхэндээ өөрийгөө завгүй байлгах гэж хичээх хэрэгтэй. Найзуудтайгаа уулз, ажил хий, хичээлээ хий, сайн дурын ажил, үйл ажиллагаанд оролц гээд л завгүй бгаад бвал хүнийг мартах нь хурдан бдаг юм шүү. Надад ажил их тусалсан даа. Өдрийн 8,9н цаг ямар ч завгүй хамаг хурднаараа ажиллах ёстой нормын цагийн ажил хийсэн юм. Хэхэ үр дүнд нь зөндөө мөнгө, бас амар тайван сэтгэлийг авсан. Ер нь өөртөө тэр хүнийг бодох цаг битгий өг. Бодож бгаагаа мэдэнгүүтээ шууд өөр гоё зүйлийн талаар бод. Аяндаа дасал болоод тэр хүний тухай биш гоё зүйлийн талаар л боддог болчихдог юм. Чамд дахиад сайхан хайр ирнээ. Тэр үед дахиад л чин сэтгэлээ зориулаарай!

Зочин: Xm.   2016-01-31
Dvv mine chamd gj shudragar shuud helhed Naadah chin chamd hezeech hani bolohku vnen shv zaluu bga dahij aldahaasaa omno salsan ni deer Arhi uudag ch chamd hairt chamt hamt amidrah Hun Bol hezeej huuhdee awhuul gedgui yum bas gar hurj bga Bol cham,g xvndeledeggui tsaashid ch gar hureh bno odooni erchuud chinii uein zaluus tiimerhuul bgad bga chi oorigoo Sn gj bodood bga bolhoos ternees ilvv Negen chamaig hairlaad halamjilahar chi Naad hunee hair bush Bsin bn Gdgig oligoh bno bas er hunig Bitgi guij bai Emegtei Hun bardam bh tusmaa hvndlvvldeg yum Za Tgd svvldni helhed salsan ni bolson Bitgi dahij GUI halhin erchuud Olon bn Goodluck

Зочин: Mademoiselle.   2016-01-31
Үнэ цэнэтэй байж сур.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com