ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Миний амьдрал  | 2016 / 01 / 31

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Маш ихээр бүр салж чадахгүй болтлоо дасчихсан байсан. Гэхдээ сүүл рүүгээ тэр надад нэг л тийм ширүүн ханддаг болсон. Юу ч болсон салах юмуу сална шүү гэнэ. Би салахгүйн тулд байнга л үгэнд нь орж салах юм бол тэрэн шиг хүн олдохгүй юм шиг, тэр л байхад хангалттай өөр хэн ч хэрэггүй мэт надад хэцүү байдаг байсан. Сална л гэхээр би ухаанаа алдатлаа айдаг байсан. Бид үерхээд 3 сар болоод бараг хамт шахуу амьдардаг болсон юм. Би ганцаараа амьдардаг байсан болхоор тэр минь над дээр өдөр болгон ирж хонодог байлаа. Заримдаа ээж аавдаа загнуулсан гэртээ хонохгүй бол болохгүй гэх үед нь би бүр гэр рүү нь ч явуулахгүй өөртэйгөө л цуг байлгамаар санагддаг болчихсон байж билээ. Хамт шахуу амьдардаг болоод хавар хүртэл үнэхээр л бидний харилцаа сайхан байлаа. Намайг уурлуулсан үедээ уучлалт гуйгаад хүрээд ирдэг, өглөө манайхаас гараад хичээлдээ явахдаа хүртэл над руу залгаж.мсж бичдэг байж билээ. Би ч орой ирэхийг нь дөхүүлээд хамаг байдгаараа хичээгээд л дандаа гоё амттай хоол идүүлэхсэн гээд л дуртай хоолыг нь байнга гараа гаргаж хийдэг байж билээ, Гүнжээ хайр нь одоо очиж байна шүү гэдэг үгийг би үнэхээр сонсох дуртай байсан. Надад их л халамжтай байдаг байсан. Зуны амралт болоод би орон нутаг руу гэр рүүгээ 2 сар хагас амрахаар явсан. Байнга цуг байж байгаад хол байхад үнэхээр их санаж өдөрт өчнөөн удаа хэдэн минут цаг ч хамаагүй юу ч хамаагүй ярьдаг байж билээ. Тэгээд амралтаар би 2 удаа хот руу түүн дээрээ очсон тэгээд л амралт дуусаад хот руу очих өдрийг би тэсэн ядан хүлээж хүлээж нэг юм очоод тэрний сургуультай нь ойр байр хөлслөсөн. Тэгээд л бид 2-ын хамтын амьдрал дахиад үргэлжилсэн гэхдээ нэг их удаагүй. Өмнөх шигээ гоё байхаа ч больсон надад сэтгэл гаргах нь ч багассан. Энэ үеэс л би хоорондын харилцаагаа ганцаараа авч явах гэж мөн ч их нулимс, тэвчээр гаргасандаа.

Бусад хосууд шиг гадуур гарч кино үзэхээ ч больсон байлаа. Нэг их удалгүй 9 сарын дундаас бид 2 үе үехэн муудалцдаг боллоо. Би ч түргэн ууртайг хэлэхүү уурлахаар нь бүр уурлаад бөөн хэрүүл болдог болсон. Эр хүнийг эмэгтэй нь аргадаж амьдардаг гэдгийг би мэддэггүй байв. Энэ үеэс л тэр надад бага багаар гар хүрч эхлэсэн. Байнга л сална шүү гэдэг болж, би түүн рүү байнга шахуу залгаж мээсэж бичдэг болсон. Хайртай шүү гэж хааяа хэлнэ, тэгэхээр нь үнэхээр их баярладаг байж билээ. Хэрэлдээд л саллаа гээд юмаа аваад гарахаар нь би хэд хэдэн удаа араас нь гүйсэн. Намайг араас нь дагаад гүйхээр улам хурдан гүйгээд надаас зугтаана яаж ийж байгаад л барьж аваад баахан уйлж унжиж байж буцаагаад гэр рүүгээ оруулна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэрэлдэж байгаад 9 сарын сүүлээр бид 2 урьдынхаасаа томоор маргалдаж надад гар хүрч, дахиж чам дээр ирэхгүй амлаж байна гээд надаас явлаа. Надаас салсныхаа дараахнаас л эхлээд тэр янз бүрийн хүмүүстэй нийлж байнга л архи уудаг болсон. Намайг залгахаар өөдөөс уурлаж муухай гэсэн бүх л үгийг хэлдэг болж, заримдаа над дээр үүрээр хэдэн цагт ч хамаагүй согтуу ирдэг болсон. Тэгж ирэхдээ намайг өөрөөсөө бүр холдуулах гэсэндээ тийм охинтой танилцсан гэх мэт юм ярих үед нь сэтгэл эмзэглэж байгаа ч тоохгүй дуугай байж байгаад санасан сэтгэлээ тайтгаруулж, над дээр ирсэн дээр нь гээд тас тэврээд унтдаг байж билээ. Манай найзууд яах гэж ирхээр нь оруулаад байдаг юм чамд ямар ааш гаргалаа гээд л загнана. Би тэд нарын үгийг тоохгүй над дээр ирж л байвал сайн гээд согтуу ирэх болгонд нь хүлээж авдаг байсан. Надад эргэж нийлнэ гэсэн горидлого ч байсан. Энэ үеэр амьдралд нь хар толбо гэхээр маш муухай зүйл болсон. Бас би жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч айж байлаа. Хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо, тэгээд найз залуу руугаа хэлтэл надад утсаа өгөөд энийг зараад авахуулчихаарай одоо хүүхэдтэй болж болохгүй гээд надад л асуудлыг даалгасан. Өөрөө нөгөө л нэг архи ууж гадуур хоноглосон амьдралаараа яваад байв. Яахаа мэдэхгүй хэцүү санагдаж би сургууль дээр нь гэрт нь очоод л гадаа нь зогсдог болсон. Тэгэх болгонд намайг их үзэн ядаж над руу үнэхээр их уурладаг. Тэгээд нэг хэсэг зөндөө бодсоны эцэст хүүхдээ авахуулхаар шийдэж утсыг нь зараад абортонд орсон үнэхээр аймшигтай бас тэр гэмгүй жаахан амьтныг өрөвдөж байсан.

Яагаад би хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулсны эцэст ийм хариу авч байгаа юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэгээд сар гаруйгийн хугацаанд салсан байж байгаад 11 сарын сүүлээр над дээр эргээд ирсэн. Би маш их ганцаардаж маш ихээр санаж байсан болхоор эргээд ирэхэд нь хүлээгээд авсан. Тэр үед манай найзууд намайг бүгдээрээ зэмлэсэн. Чамайг ямар байдалд хаяж явлаадаа нэг хаясан хүн дахиад хаяхгүй гэх баталгаа байхгүй гээд л. Харин би намайг арай ч дахиж хаяхгүй байх гэж бодож байтал нийлээд сар гаран байж байгаад дахиад л орхиод явсан. “Над шиг муу хүн чамд тохирохгүй. Өөр сайн залуу байгаа бас би чамд гар хүрсэн, би чиний өмнө зөндөө буруутай. Би ер нь ямар ч хүнтэй суусан энэ муухай ааш, өөрийгөө засаж яадахгүй байх. Чамайг зовоомооргүй байна. Чамд хайртай болхоор ийм шийдвэр гаргаж байна. Намайг зүгээр явуулчих. Салаад чамд ч надад ч хэцүү байна. Гэхдээ тэвчээд байвал аяндаа зүгээр болно. Чи надаас салахгүй гээд байхаар надад торонд байгаа юм шиг санагдаад байна. Чамайг өрөвдөөд салахгүй байгаад байхаар надад хэцүү байна. Одоохондоо надад найз охин хэрэггүй” гээд намайг дахиад орхиж явах гэтэл би үгүй гэсээр байгаад буцааж үлдээсэн. Иймэрхүү байдлаар 7 хоногт хэд хэд хэрэлдэж нийлсээр байгаад өнөөдөр нэг мөсөн саллаа. Сүүлийн үед хэрэлдэхдээ намайг хэд хэдэн удаа алгадсан тэр нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа хэрнээ л би салж чадахгүй байсан. Сүүлдээ ч би ч их нулимс гаргахаас залхаж ганцаараа энэ харилцааг тогтоох гэж маш их ядарч одоо хангалттай хэцүү байсан ч тэвчье гээд л өнөөдөр бүх юмыг нь өгөөд явуулсандаа. Харилцаа маань сайжирна гэж бодоод л яваад байтал бүр л дордоод байлаа. Сүүлийн удаа хамт хонож байгаа юм чинь гээд унтаж байхад нь үнсэх гэтэл уурлаж сэрээд хайр найргүй алгадаад байхаар нь миний тэвчээр барагдаж өөрийгөө барьж бүх юмыг нь өгөөд саллаа.

Ер нь яагаад хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулж дандаа үгээр нь байж өөрийг нь л гоё байлгахын төлөө бүх л чадлаараа хичээж байхад ийм хариу авч байгаа юм бол? Түүнтэй хамт байх хүсэл минь буруу зүйл гэж үү? Урьд нь салахдаа тэрэнтэй холбогдолтой бүх л зүйлээ нандигнадаг байсан одоо бол бүгдийг нь устгаж аль болох сэтгэлээ шаналгахгүйг хичээж байна. Нулимс гарах гэсэн ч одоо хангалттай, зөндөө л нулимс гаргасан одоо дахиж уйлмааргүй байна гээд өөрийгөө хатуужуулж сууна. Хамгийн гол нь би яавал хурдан мартах бол хэлж өгөөч!

Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(758)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Uchral.   2016-06-23
Nadad zowlogoo ogh hvn bnu bi 2014ond nz banditaiga utsar taniltssan yuma eroosoo ulzagvi odo 2 jil garan haritsaj bn bid2 nilen hol bdg yuma nmg oyutan blhor l ulzana gd bga. Bid 2 vneheer bie biende ih dassan ih sain. Ma.nzud nmg boli mangar yum shg ulzachgvi hvnd itgeel vnench bgd bhin boli naachin shal hudla chamar toglj hudla hlj bga gd bdg yuma.Bi blhor or ternde ami shigee hairtai bltsn ma.nz bndi ch tim bi mederdg yuma. Tgd neg asuudal ni bid2 eroso margldj vzegvi bj bgd ene hawras bvr uchir zvggvi herlded bdg blan dra ni ewlerchhere yunas blsin blo gel ineegeel yridag. Ma nz zalu gerinhnde urlahara hair ni vhmer bn amia horlolo ali eswl hvn alaad shorond ordgin bilv mi hair nadaas ilvv sain hvntei uchraad shan amidrarai gel tgdg tgsen mortlo chmga aldmargvi bn hair ni nadas bti holdoroi gel bi ch yum heldgvi yuma tgl yrihgvi udhar vnen hetsv sanaal vgvileel hetsvv bdg shv bid 2 nzud gerinhn oir dotni hvmvvses blj ih mudaltsdg neg iimerhvv l arai ih yum bichchle nadad tohiroh zowlogoo ogorei bid 2 ulzhara yah bl oir bhar bvr herlded bh yum bolu bas fbin chataas blj bie bienee hardaj herldne im l yum bga yuma

Зочин: Uchral.   2016-06-23
Nadad zowlogoo ogh hvn bnu bi 2014ond nz banditaiga utsar taniltssan yuma eroosoo ulzagvi odo 2 jil garan haritsaj bn bid2 nilen hol bdg yuma nmg oyutan blhor l ulzana gd bga. Bid 2 vneheer bie biende ih dassan ih sain. Ma.nzud nmg boli mangar yum shg ulzachgvi hvnd itgeel vnench bgd bhin boli naachin shal hudla chamar toglj hudla hlj bga gd bdg yuma.Bi blhor or ternde ami shigee hairtai bltsn ma.nz bndi ch tim bi mederdg yuma. Tgd neg asuudal ni bid2 eroso margldj vzegvi bj bgd ene hawras bvr uchir zvggvi herlded bdg blan dra ni ewlerchhere yunas blsin blo gel ineegeel yridag. Ma nz zalu gerinhnde urlahara hair ni vhmer bn amia horlolo ali eswl hvn alaad shorond ordgin bilv mi hair nadaas ilvv sain hvntei uchraad shan amidrarai gel tgdg tgsen mortlo chmga aldmargvi bn hair ni nadas bti holdoroi gel bi ch yum heldgvi yuma tgl yrihgvi udhar vnen hetsv sanaal vgvileel hetsvv bdg shv bid 2 nzud gerinhn oir dotni hvmvvses blj ih mudaltsdg neg iimerhvv l arai ih yum bichchle nadad tohiroh zowlogoo ogorei bid 2 ulzhara yah bl oir bhar bvr herlded bh yum bolu bas fbin chataas blj bie bienee hardaj herldne im l yum bga yuma

Зочин: Amjilt.   2016-06-16
Gantshan amidrah amidraldaa ooriig chini boddogui hund hairan tsagaa aldaj baisnaas salsan ni tun zow bolj harin dahij hezee ch bitgii zuuraldaarai tegvel dahiad l buh yum davtagdana tegeed tsag hugatsaa ongrood neg l medehed chi mash iheer haramsah bolno (neg esondoo tsag hugatsaa oroitson baina). Chamaig gesen sain hun uneheer oldoh bolno ene unen shu hamgiin gol ni uhaantai tewcheertei baih heregtei. Tegehed l tsag hugatsaa buhniig emchilj martuulah bolno haraarai. Tegeed chi suuld ni bodno zov alham hiisen baina gedegee... Za amjilt hamgiin gol ni tevcheer uhaan

Зочин: hanna.   2016-06-15
sain er hun gj bhguie bag zuusen l um bgaa nre shu ter sain er hun geed bgaa chin hezee neg odor mash amshigtaigaar oorchlogdoj urwadag um da tyegj ih otolson hoinool huntei suuldaa naana n gaigui hunees huuhedtei bolood udam sudriin harj bgaag huuhedtei bolood aw za medhgue medhgu yaamaar ch um yamar ch bsan emegtei hun er hunii hoinoos gui omno boholzon gewel esregeer hairlana gj bodjiinuu ulam l tsaash gedg umda

Зочин: hanna.   2016-06-15
byasalgald yaw eswel fitnes ooriigo hogjuu leh yu l bn ali boloh zawgui bai emgtei hund er hun shig hereggui nowsh bhgui odoo ued yamar jinhen er hun bdiim ooriigoo l bod etsestn emgtei hun l hohirdog

Зочин: Таны нэр.   2016-06-08
Nadad ch gsn neg iimerhvv asuudal gard bna gehdee bi 20 nastai bish odo barag 30hvrch ywna nohorteige uulzahs omno oor hvntei uulzaj uchirch baigaagvi odoo nohorteigee suugaad 5jil blj bna neg hvvtei hvv maani 4 nastai svvliin ved nohor maani hvvg mine toohgvi tr ch baitugai uurlaj utsaarlaj hvvd mine gar hvrd bdg bolchloo nadad bol yaj ch chadahgvi bj tr bytshan hvvd gar hvrehr ni booj vheh shah t yum salah gehr neg l blj ogohgvi salahgvi bhr hvvgee hard orowdood bh yum hvv maani ih dvrsgvi ug ni aawdaa ih sn aaw ni ch gsn ug ni gaigvi bs.n svvliin ved yagd ingeed bgaag ni erooso oilgohgvi bna yh we nadad zowogoo 383ogooch

Зочин: emma.   2016-06-08
Хайр чамайг өвтгөх ёсгүй гэдгийг эрт ойлгож байгаадаа талархах хэрэгтэй шүү. Опра үүнийг 29 нас хүрч байж ойлгосон гэсэн, харин би гуч нэлээн гарч байж ойлгосон доо хэхэ, чамайг байгаагаар чинь чин сэтгэлээсээ хайрлах хүн гарч ирнээ, үүнд итгэ, чи хичнээн шархалсан ч амьдрал үнэхээр баян, охин минь битий уйл, нулимсаа арчаад бос, урагшаа харж амьдар :)

Зочин: dulguun .   2016-06-08
Сайна уу? Яг чамд дохиолдсон энэ үйл явц эгчид нь яг одоо тохиолдоод байна.7 жилийн дараа яг чамд хэлсэн энэ үгнүүдийг хүүхэдтэй болсоны дараа сонсох бүүр ямар аймаар гээч, эхлээд үерхэж байхдаа чиний насан дээр байсан үе үерхээд 4н жилийн дараа хөөрхөн хүүтэй болсон юмаа. Сүүлийн 2 жилээс байнга хэрүүл гуйж эсвэл ээждээ юм л бол хэлээд ээж нь юм болгонд оролцон үнэхээр хэцүү надтай ярихаас илүү ээжтэйгээ ярина.Тэгж явсаар өнгөрсөн намраас зан нь маш муухай болж хувирсан.Намайг хайрлах нь битгийн хэл дандаа би чамаас салмаар байна 2 ла таарахгүй гэдэг болсон.Одоо эгч хүүгээ аваад тусдаа амьдарч байгаа .Би хүүгээ бодоод хэзээ нэгэн өдөр иргээд ирнэ гэж итгээл сууж байна.Хамгий гол нь би өөрөө хайртай хүнтэйгээ амьдран гэдэг л том алдаа юм байна гэдгийг ухаарсан.Өөрөө хайртай гэхээс илүү чамд л хайртай хүнтэй үерхэж амьдраарай миний дүү. Бичээд байвал барагдахгүй ээ гол нь тэвчээртэй бай чамд амжилт хүсье.

Зочин: Зочин.   2016-06-04
Сайн байна уу? Миний дүү 20 нас гэдэг бол нэг залуугийн хойноос нулимсаа барж байдаг нас биш шүү. нэг юм аминчлан захихад хэзээч битгий өөрөө ганцаараа хайрладаг хүнтэй суугаарай, энэ бол өөрийгөө дорд үзүүлэх тэр хүнийг өөрийгөө дөвийлгөн бодох бодлыг нь улам сэргээдэг юм шүү. Харин цаг нь болохоор чамайг чин сэтгэлээсээ хайрладаг, ойлгодог хүн таарч л таарна тэр болтол цоглог байж өөртөө итгэлтэй бүсгүй хүн болоорой. Хэзээч өөртөө хайргүй хүний араас гүй үүнийг бат ойлго. Хайртай хүн чинь чамд хэзээч гар хүрэхгүй, хэзээч орхиж явахгүй шүү гэдгийг сайн ойлго. Түүнийг мөрөөр нь зүгээр л явуул за.

Зочин: Ичих нvvp .   2016-05-15
Хуланд. Ямар хегийн амьтад вэ. Хvний хелс хvчийг ашиглаад хаячихдаг. Хvний мес ийм л болоод байна даа. Vйлс нь харалмарууд вэ. Зевлегее егдег хуульч нар уг нь бий дээ. Гэрээ хийгээгуй бол бас хэцvv л юм. Шударга бус муу улсууд хэзээ нэг цагт шангаа хvpтэх болно...

Зочин: zulaa.   2016-05-14
Hi duu mini chamd amjilt husie.20nas bol uneher saihan nas.chi ene buhend gutrah hereggui neg amudralin haalga chamd uhasral uguud haagdaj bna.Dahiad uur haalga neehdee yag adilhan hun songochih gd baidag tul ehleed uuriiguu hairlaj sur.Busdig hairlahig chi hener ch zalgahgui bolson.Sain bolovsrol ajiltai boloh tal deer temtseh yostoi nas chini.Chi zunduu humuustei taaraldana.Hamgiin gol ni umnuh zaluu shigee setgelgui negniig dahiad uuriin medelgui songoh ni 99%shuu.Bodoj yavaarai amjilt

Зочин: naana.   2016-05-02
busgui mini buu shantar. Bodoj bodoj gargasan shiidvertee unench bai. hezeech buu buts.amjilt

Зочин: hulan.   2016-05-02
sn bnu , bi ymarch hamaaralgv zvil asuuh gesiin. bi nyagtlan hvn lde haaya2 tusul bichdeg ym. Tegsen tedy2 der suudag 1 awgai nadar tusluu bichvlj awchad hulsuu ogt uguhgv ym. 2 sar bllo tsagdad ugnu shv gher ug2 ged nmg doromjlod buun hervvl bllo, yaj munguu awah we tsagdad ugwul hergiig min shvvj ugch chadah bolwuu. Ug n orhii gj bodson chin nmg t1 hvhen mungig chin ugkv gj heled doromjlod bsn blhor uur hvred bh yma. Eej n ged hugshin hvn guigaad bhar n uruwdud ugsun bish uuriguu l zowochlo. Yawal der ym boldo hariu bicherei.

Зочин: otgoo.   2016-04-26
tahin shineer ehlel duu mini

Зочин: otgoo.   2016-04-26
tahin shineer ehlel duu mini

Зочин: oogii.   2016-04-25
emegteichuuded bas ih uchir bhimaa. anhandaa shn zuv zgr bj bgaa humuusiig bid nar l evdhiim daa. Het ih haraat bailgah husel ntr chini tuvugtui l bsn bh. Ger luu ni ch yvuulq geheer hachin l ym tusdaa gartsan bish. Geriinhneesee sanaa zovood joohon setgel sanaanii huvid hundreltei l bsn bnshd naad zaluu chini

Зочин: jagaa.   2016-04-19
End bichsen setgegdluudiig unshaad ikh l yum oilgolo. bi ch gesen odoo iim bdaltai bnadaa .Setgel gedeg zuiliig horih daanch hetsuu horiod bh tusaml ulam temuulne . Ugluu sereed dahij zuuraldahguidee gej bodood l udees hoish neg sms bichih uu yahuu gej bodno .Teseedl baina dahiad l oroi boloh ued tevcher min aldagdaj sms bichne shuudee . Gehdee hamgiin muuhai ni ymar ch hariu irehgui ued hariu ireesei gej huleegeed l bdat orshino .Namaig ch muuhai gomdoosondoo ter hun . Uneher setgel zurhendee bi tegedl hairlaad bdag ni utgagui .Heregtseegee garahaar l shunu ch zalgaad l duudna .Heregtseegee hangaad l chimeegui alga bolno er hun muuhai uneher muuhai . Baliar yumiig martei gej zunduul bodj bna .Gehdee etssiin estest emegtei hun uuriiguu hairlah hergtei . Amidraliig uudruguur harj , tur zuuriin setgel hudluliig darah tevchij garah hergtei yum bna gedgiig oilgoj bnadaa . holboo barimar sangdaad bval ulam holdoh hergtei gesen medremjiig uurtuu turuulj tur zuuriin setgel hudluliig esregeerni bolgoh hergtei gedeg zuv shuu .bi ch gesen chnii ueiin l busgui bnadaa . Shine uuriiguu hugjuuleh (sruj bolvsroh esvel sport geh met ) goy medremjiig turuulj tuuniihee tuluu zogsoltguiger temuuleh heregtei. Chi chadnaa bi ch gesen hicheej bna .Uilah 100 shaltgan bhad ineeh 1000 shaltgaan bgaag amdirald uzuul gedeg bhaa amjilt nzaa

Зочин: zochin.   2016-04-08
20 nastai hun ingej yawah uneheer utgagui.yu ch bodolgui tolgoi deeguur alhaad daraagin sain huntei uchir yundaa yarahaw. erchuud gedeg hugiin novshnuud.egch ni cham shig tenegtej yawaad nasnii etsest amidaaraa bulshluulaad olon jil bolj bna sex hiihgui , arhi uuj zodno , huntei naizlahaar terentei uerhlee geed sanaand ni taarahgui naizlahgui bolohoor gantsaaraa tsarailsan uhsen hunii sharil deer hatgadag yodor mod shig gene. tsalingaa avaad uurtoo oims ch avahgui mungoo yachdiin archaagui avgai geed usdene hugshin avgai chamaig odoo hen toodgiin geed uzen yadna amraltiin udor bolohoor arhi uuj agsam taviad amraahgui.huuhduudee ireh toolond zaawal arhi uuna shunoor alga bolno.hamgiin ineedtei ni manai avgai archhagui uchraas bi muu muuhai yavj bga gd arhidaj bgaa humuustee bainga muulna. buh buruu miniih. chi nad shig boloh geegui bol erthen ter tenegiig mart.ter ued jinheneesee nulims bagadna gedeg yum boldiin bna le shu.uilahaas uuriig hhiij chadahgui. salya geheer heden huuhdee bodno tegeed l duusaa.ene amidral mun gej u.

Зочин: Таны нэр.   2016-04-07
20 хон настай байж юундаа ингэж шаналдаг юм. хэцүү л дээ уг нь гэхдээ чи өөрийгөө барьж чадсан байна. тэр чинь л маш том амжилт. тийм болохоор чи чадна.бүх анхааралаа хичээл сургуульдаа зориулж өөрийгөө завгүй байлга.эрчүүд ихэнх нь л иймэрхүү ш дээ. өөрийгөө чин сэтгэлээр хайрладаг хүнтэй л болз. түр зуурын хайр халамжид бүү хуурт. зөндөө юм ойлгосон гэж бодож байна.цаашдаа хүнээ сайн таньж үерхээрэй.хайр сохор гэдэг.миний дүү буруу хүнээ хайрласан байна.харамсах хэрэггүй ээв харин ч чамд их юм ойлгуулсан учир дахин алдахгүйн төлөө хашир, нухацтай байгаарай

Зочин: Зочин.   2016-04-06
Юун ийм сайхан залуу насан дээр цаашаа өчнөөн сайхан боломж байна. Хүн хүнтэй ханилж байж таньдагийн. Чамд үнэхээр хайртай байсан бол эргээд ирнэ чи өөрөө битгий түрүүлж хөдөл эрчүүд ер нь тоохгүй бх тусам араас чинь гүйнэ. Амжилт.

Зочин: zulaa.   2016-03-05
Sain bainuu ohin min.Za naadahnaasaa salsand chn bayr hvrgie.bi odoo 23tai 19-21 nasandaa yg cham shig amidraliig tuulsan ,neg zaluud xairtai bolj salj niilj hvvhdee abhuulaj,zoduulj mash hetsvv baisan,bvvr amidrah sonirholgvi bolson baisan,heseg hugatsaand hicheelee hiij ,nz ohiduudtaigaa kino vzej ,oor zaluutai taniltsaj ooriinhooroo baij baigaad l martsandaa,odoo bol amidrald min har tolbo vldeej zowooj baisan ter muu zaluud gomdoj ywdag,tehdee haaya sain l ywj baigaadaa ,sain enhertei boloosoi gej boddog,xarin salsanaasaa hoish horwood sain uls ymar ih baidagiig,amidral ymar saihan bolsniig medseen,sain zaluutai taniltsaj saihan l amidarch bndaa.Odoo ajiltai, hvvhedtei sxn bnoo.za hicheegeerei ohin min .,,,amjit

Зочин: zochin.   2016-03-04
20 nas gdg chin horvoog jinhene urguh huch ursgaj suudag uye shuu dee. yun nulims. Busguichuud min ur huuheddee horvoo delhiin uujmiig, erdem nomiin guniig zaaj humuujuuleerei dee. Manai daanch olon saihan ohid yu yunii turuund hurelgui zaluutai zuuraldaj, nuguudhunduu hayaj hayagdaj, ur huuhed eder gej bie setgelee ureh yum. Ger bul medeej chuhal gehdee tuuniig hun uurteiguu taarah huniig shilj songoj olood, uhaantaigaar barij bosgodog bolohoos zgr neg gaigui sanagdsan huntei hamt orond orood bii bolgohgui. Barilga barij baigaatai l adil zuil. Amjilt huseye!

Зочин: zochin.   2016-03-04
20-hon nastai baij yasan ih amidral uzee ve. Ter zaluu chin ugaasaa hani bolohgui l huuhed baina. Odoo setgelee bariad uragashaa haraad uuriiguu hugjuul. Hicheel nomoo sain hii. Gadaad hel sur. Unsh. Yanz buriin hural tsuglaand yavj hun amitantai tanilts. Yun uuriig ni zodood baigaa bandiig guij uldeeh.

Зочин: BB.   2016-03-01
Sain baina uu. Nadad bas tanid tohioldoldsontoi adil zuil bolsoon. Gehdee arai ch nadad gar hurj baigague. Hamt amidarj ch baigagui. Ta ter huntei holbotoi buh zuilee hay San chn sain baina. Ter hunig uzen yadad ch hereggui sain sanaad ch hereggui. Hamgiin gol n ta uuriiguu hairlaj uurtuu anharah surah heregtei. Daraa n tani ug yg uur shg tani hairlaad huntei zaawal uchirnaa. Yamar ch tohioldold eregtei hun l yaahaas ch butshaargui durlahar heregtei. Yag ta umnuh zaluugaa hairlasan shg. Tegj baij ta tuundee itgej uuriiguu daatgaj bolno. Etsest n helehed uurtuu hairgui huniig hucheer hajuudaa bailgana gedeg bol shudarga bus het huvia hicheesen zuil. Ter hun ch bas amidralii tanij medmeer l baigaa shuu dee.

Зочин: bb.   2016-02-23
ymar ch bsn setgelee taiwan bailgaj.ali boloh naizuudtaigaa tsagiig ih ongoroo. dahij zalgaj duudah ch hereggui ee . tsag hugatsaa chmg emchleh bolno

Зочин: Цацаа.   2016-02-22
Харамсалтай юм болжээ. Тэглээ гээд чи бусдыг хайрлахаа болиа хэрггүй цаг нь болохоор чамайг гэсэн сайхан залуу ирж чамайг хайранд умбуулах болноо.Чи зөвхөн буруу хүнээ л хайрласанд байгаа юм . Угаасаа ямар ч хүн өөрийг нь гээд байхад холддог жамтай .Зүгээр л хэн хэндээ эрх чөлөө олгож бай энэ чинь харилцаанд чинь их том нөлөөлдөг юм шүү . Хэзээ нэгэн цагт чи зөв бодолтой хүнтэй учирч хайрлах болноо бүсгүй минь .Чамд жаахан цаг хугацаа хэрэгтэй

Зочин: nyamaa.   2016-02-17
Chi duralsan bn. Yamar ch erdemtei hun duralhaaraa sohor boldog yum gej baidag daa. Durlal hunii buruu muu zan chanariig dewergeed baidag yum bilee. Chi 3jiliin turshi gantsaaraa baigaarai. Chadwal. Bas terniig bolon uuriiguu uuchilaarai. Tsag hugatsaa chamd heregtei. Daraagiin saihan amidaraldaa edgersen buten zurh setgeltei bolooroi

Зочин: zochin.   2016-02-14
Chinii amidral umnu chine baina,zugeer l setgeliin tenheetei uhaantai bai,uuriiguu hundel hairla,budda burhan chinii yum gej ene ertunts deer baihgui ,yund ch buu shuna gej surgasan baidag,chinii ter zaluug uurinh bolgoh gesen shunal husel baih estoi hemjeeneesee heterch eruul uhaan sanaa,bodit amidral uuriiguu bolon amidraliig hundleh hairlah setgeliin nudiig chine soholj barag chi soliorliin baidald orson baina, ter zaluu uuchlaarai chamd hairtai baigaagui hun chanar ni l chamaig uruvduj derged chine barij baij,yagaad buh amidral setgelee zoriulaad baihad nadad ingej hatuu handana ve gedeg yaliig tuund buu uuruul ene asuultand chine hen ch hariulj chadahgui zugeer l ter zaluug erh chuluund ni orhi ter zaluu chamd yug ch hezee ch albatai estoi bish ter chamd yamarch urgui ene buh evgui baidliig chi uuruu bii bolgoson,tuuniig uuchlan sain saihniig hus,yagaad gej uuruusuu buu asuu zugeer l amgalan taivan bai setgelee bari olon zuil bodoj uimrah hereggui,chamaig chin setgeleesee hairlah han huu chine horvoogiin haa negtee yavj l baigaa,ireeduin amidraldaa beldeh surah bolovsroh hariutslagatai nas uchraas hatuu changa baij hiih estoi zuilee l hii!!!

Зочин: Таны нэр.   2016-02-12
Хүн болгон л энэ замыг туулдаг байх!!! Битгий уйл охин минь гэдэг дуу зүгээр ч нэг гараагүй байх шүү.

Зочин: tsolmon.   2016-02-07
Ter chamd erduu ch sonin bish ued ergej irnee...Chi gantsaaraa shanalaj bgaa ch yum bish...ter ch bas shanalaj bgaa etsciin etsest ternees salj chadsandaa chi bayrtai harin chamtai hamt bj chadaaguidee ter setgel dunduur uldene... ergej irehed ni bitgii huleej avaarai... dahij huuhed avahuulah hereggui shuu huuhed bol togloom bish... hojim ni haramsaad ch barahgui ur dund hurch bolzoshgui... yg uuruu bolon uurtuu hairtai hunee olchihood odoo neg saihan amidariy getel ur huuhed olohgui bol uneheer hesuu yum bolno

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com