ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Миний амьдрал  | 2016 / 01 / 31

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Маш ихээр бүр салж чадахгүй болтлоо дасчихсан байсан. Гэхдээ сүүл рүүгээ тэр надад нэг л тийм ширүүн ханддаг болсон. Юу ч болсон салах юмуу сална шүү гэнэ. Би салахгүйн тулд байнга л үгэнд нь орж салах юм бол тэрэн шиг хүн олдохгүй юм шиг, тэр л байхад хангалттай өөр хэн ч хэрэггүй мэт надад хэцүү байдаг байсан. Сална л гэхээр би ухаанаа алдатлаа айдаг байсан. Бид үерхээд 3 сар болоод бараг хамт шахуу амьдардаг болсон юм. Би ганцаараа амьдардаг байсан болхоор тэр минь над дээр өдөр болгон ирж хонодог байлаа. Заримдаа ээж аавдаа загнуулсан гэртээ хонохгүй бол болохгүй гэх үед нь би бүр гэр рүү нь ч явуулахгүй өөртэйгөө л цуг байлгамаар санагддаг болчихсон байж билээ. Хамт шахуу амьдардаг болоод хавар хүртэл үнэхээр л бидний харилцаа сайхан байлаа. Намайг уурлуулсан үедээ уучлалт гуйгаад хүрээд ирдэг, өглөө манайхаас гараад хичээлдээ явахдаа хүртэл над руу залгаж.мсж бичдэг байж билээ. Би ч орой ирэхийг нь дөхүүлээд хамаг байдгаараа хичээгээд л дандаа гоё амттай хоол идүүлэхсэн гээд л дуртай хоолыг нь байнга гараа гаргаж хийдэг байж билээ, Гүнжээ хайр нь одоо очиж байна шүү гэдэг үгийг би үнэхээр сонсох дуртай байсан. Надад их л халамжтай байдаг байсан. Зуны амралт болоод би орон нутаг руу гэр рүүгээ 2 сар хагас амрахаар явсан. Байнга цуг байж байгаад хол байхад үнэхээр их санаж өдөрт өчнөөн удаа хэдэн минут цаг ч хамаагүй юу ч хамаагүй ярьдаг байж билээ. Тэгээд амралтаар би 2 удаа хот руу түүн дээрээ очсон тэгээд л амралт дуусаад хот руу очих өдрийг би тэсэн ядан хүлээж хүлээж нэг юм очоод тэрний сургуультай нь ойр байр хөлслөсөн. Тэгээд л бид 2-ын хамтын амьдрал дахиад үргэлжилсэн гэхдээ нэг их удаагүй. Өмнөх шигээ гоё байхаа ч больсон надад сэтгэл гаргах нь ч багассан. Энэ үеэс л би хоорондын харилцаагаа ганцаараа авч явах гэж мөн ч их нулимс, тэвчээр гаргасандаа.

Бусад хосууд шиг гадуур гарч кино үзэхээ ч больсон байлаа. Нэг их удалгүй 9 сарын дундаас бид 2 үе үехэн муудалцдаг боллоо. Би ч түргэн ууртайг хэлэхүү уурлахаар нь бүр уурлаад бөөн хэрүүл болдог болсон. Эр хүнийг эмэгтэй нь аргадаж амьдардаг гэдгийг би мэддэггүй байв. Энэ үеэс л тэр надад бага багаар гар хүрч эхлэсэн. Байнга л сална шүү гэдэг болж, би түүн рүү байнга шахуу залгаж мээсэж бичдэг болсон. Хайртай шүү гэж хааяа хэлнэ, тэгэхээр нь үнэхээр их баярладаг байж билээ. Хэрэлдээд л саллаа гээд юмаа аваад гарахаар нь би хэд хэдэн удаа араас нь гүйсэн. Намайг араас нь дагаад гүйхээр улам хурдан гүйгээд надаас зугтаана яаж ийж байгаад л барьж аваад баахан уйлж унжиж байж буцаагаад гэр рүүгээ оруулна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэрэлдэж байгаад 9 сарын сүүлээр бид 2 урьдынхаасаа томоор маргалдаж надад гар хүрч, дахиж чам дээр ирэхгүй амлаж байна гээд надаас явлаа. Надаас салсныхаа дараахнаас л эхлээд тэр янз бүрийн хүмүүстэй нийлж байнга л архи уудаг болсон. Намайг залгахаар өөдөөс уурлаж муухай гэсэн бүх л үгийг хэлдэг болж, заримдаа над дээр үүрээр хэдэн цагт ч хамаагүй согтуу ирдэг болсон. Тэгж ирэхдээ намайг өөрөөсөө бүр холдуулах гэсэндээ тийм охинтой танилцсан гэх мэт юм ярих үед нь сэтгэл эмзэглэж байгаа ч тоохгүй дуугай байж байгаад санасан сэтгэлээ тайтгаруулж, над дээр ирсэн дээр нь гээд тас тэврээд унтдаг байж билээ. Манай найзууд яах гэж ирхээр нь оруулаад байдаг юм чамд ямар ааш гаргалаа гээд л загнана. Би тэд нарын үгийг тоохгүй над дээр ирж л байвал сайн гээд согтуу ирэх болгонд нь хүлээж авдаг байсан. Надад эргэж нийлнэ гэсэн горидлого ч байсан. Энэ үеэр амьдралд нь хар толбо гэхээр маш муухай зүйл болсон. Бас би жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч айж байлаа. Хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо, тэгээд найз залуу руугаа хэлтэл надад утсаа өгөөд энийг зараад авахуулчихаарай одоо хүүхэдтэй болж болохгүй гээд надад л асуудлыг даалгасан. Өөрөө нөгөө л нэг архи ууж гадуур хоноглосон амьдралаараа яваад байв. Яахаа мэдэхгүй хэцүү санагдаж би сургууль дээр нь гэрт нь очоод л гадаа нь зогсдог болсон. Тэгэх болгонд намайг их үзэн ядаж над руу үнэхээр их уурладаг. Тэгээд нэг хэсэг зөндөө бодсоны эцэст хүүхдээ авахуулхаар шийдэж утсыг нь зараад абортонд орсон үнэхээр аймшигтай бас тэр гэмгүй жаахан амьтныг өрөвдөж байсан.

Яагаад би хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулсны эцэст ийм хариу авч байгаа юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэгээд сар гаруйгийн хугацаанд салсан байж байгаад 11 сарын сүүлээр над дээр эргээд ирсэн. Би маш их ганцаардаж маш ихээр санаж байсан болхоор эргээд ирэхэд нь хүлээгээд авсан. Тэр үед манай найзууд намайг бүгдээрээ зэмлэсэн. Чамайг ямар байдалд хаяж явлаадаа нэг хаясан хүн дахиад хаяхгүй гэх баталгаа байхгүй гээд л. Харин би намайг арай ч дахиж хаяхгүй байх гэж бодож байтал нийлээд сар гаран байж байгаад дахиад л орхиод явсан. “Над шиг муу хүн чамд тохирохгүй. Өөр сайн залуу байгаа бас би чамд гар хүрсэн, би чиний өмнө зөндөө буруутай. Би ер нь ямар ч хүнтэй суусан энэ муухай ааш, өөрийгөө засаж яадахгүй байх. Чамайг зовоомооргүй байна. Чамд хайртай болхоор ийм шийдвэр гаргаж байна. Намайг зүгээр явуулчих. Салаад чамд ч надад ч хэцүү байна. Гэхдээ тэвчээд байвал аяндаа зүгээр болно. Чи надаас салахгүй гээд байхаар надад торонд байгаа юм шиг санагдаад байна. Чамайг өрөвдөөд салахгүй байгаад байхаар надад хэцүү байна. Одоохондоо надад найз охин хэрэггүй” гээд намайг дахиад орхиж явах гэтэл би үгүй гэсээр байгаад буцааж үлдээсэн. Иймэрхүү байдлаар 7 хоногт хэд хэд хэрэлдэж нийлсээр байгаад өнөөдөр нэг мөсөн саллаа. Сүүлийн үед хэрэлдэхдээ намайг хэд хэдэн удаа алгадсан тэр нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа хэрнээ л би салж чадахгүй байсан. Сүүлдээ ч би ч их нулимс гаргахаас залхаж ганцаараа энэ харилцааг тогтоох гэж маш их ядарч одоо хангалттай хэцүү байсан ч тэвчье гээд л өнөөдөр бүх юмыг нь өгөөд явуулсандаа. Харилцаа маань сайжирна гэж бодоод л яваад байтал бүр л дордоод байлаа. Сүүлийн удаа хамт хонож байгаа юм чинь гээд унтаж байхад нь үнсэх гэтэл уурлаж сэрээд хайр найргүй алгадаад байхаар нь миний тэвчээр барагдаж өөрийгөө барьж бүх юмыг нь өгөөд саллаа.

Ер нь яагаад хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулж дандаа үгээр нь байж өөрийг нь л гоё байлгахын төлөө бүх л чадлаараа хичээж байхад ийм хариу авч байгаа юм бол? Түүнтэй хамт байх хүсэл минь буруу зүйл гэж үү? Урьд нь салахдаа тэрэнтэй холбогдолтой бүх л зүйлээ нандигнадаг байсан одоо бол бүгдийг нь устгаж аль болох сэтгэлээ шаналгахгүйг хичээж байна. Нулимс гарах гэсэн ч одоо хангалттай, зөндөө л нулимс гаргасан одоо дахиж уйлмааргүй байна гээд өөрийгөө хатуужуулж сууна. Хамгийн гол нь би яавал хурдан мартах бол хэлж өгөөч!

Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(401)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: BB.   2016-03-01
Sain baina uu. Nadad bas tanid tohioldoldsontoi adil zuil bolsoon. Gehdee arai ch nadad gar hurj baigague. Hamt amidarj ch baigagui. Ta ter huntei holbotoi buh zuilee hay San chn sain baina. Ter hunig uzen yadad ch hereggui sain sanaad ch hereggui. Hamgiin gol n ta uuriiguu hairlaj uurtuu anharah surah heregtei. Daraa n tani ug yg uur shg tani hairlaad huntei zaawal uchirnaa. Yamar ch tohioldold eregtei hun l yaahaas ch butshaargui durlahar heregtei. Yag ta umnuh zaluugaa hairlasan shg. Tegj baij ta tuundee itgej uuriiguu daatgaj bolno. Etsest n helehed uurtuu hairgui huniig hucheer hajuudaa bailgana gedeg bol shudarga bus het huvia hicheesen zuil. Ter hun ch bas amidralii tanij medmeer l baigaa shuu dee.

Зочин: bb.   2016-02-23
ymar ch bsn setgelee taiwan bailgaj.ali boloh naizuudtaigaa tsagiig ih ongoroo. dahij zalgaj duudah ch hereggui ee . tsag hugatsaa chmg emchleh bolno

Зочин: Цацаа.   2016-02-22
Харамсалтай юм болжээ. Тэглээ гээд чи бусдыг хайрлахаа болиа хэрггүй цаг нь болохоор чамайг гэсэн сайхан залуу ирж чамайг хайранд умбуулах болноо.Чи зөвхөн буруу хүнээ л хайрласанд байгаа юм . Угаасаа ямар ч хүн өөрийг нь гээд байхад холддог жамтай .Зүгээр л хэн хэндээ эрх чөлөө олгож бай энэ чинь харилцаанд чинь их том нөлөөлдөг юм шүү . Хэзээ нэгэн цагт чи зөв бодолтой хүнтэй учирч хайрлах болноо бүсгүй минь .Чамд жаахан цаг хугацаа хэрэгтэй

Зочин: nyamaa.   2016-02-17
Chi duralsan bn. Yamar ch erdemtei hun duralhaaraa sohor boldog yum gej baidag daa. Durlal hunii buruu muu zan chanariig dewergeed baidag yum bilee. Chi 3jiliin turshi gantsaaraa baigaarai. Chadwal. Bas terniig bolon uuriiguu uuchilaarai. Tsag hugatsaa chamd heregtei. Daraagiin saihan amidaraldaa edgersen buten zurh setgeltei bolooroi

Зочин: zochin.   2016-02-14
Chinii amidral umnu chine baina,zugeer l setgeliin tenheetei uhaantai bai,uuriiguu hundel hairla,budda burhan chinii yum gej ene ertunts deer baihgui ,yund ch buu shuna gej surgasan baidag,chinii ter zaluug uurinh bolgoh gesen shunal husel baih estoi hemjeeneesee heterch eruul uhaan sanaa,bodit amidral uuriiguu bolon amidraliig hundleh hairlah setgeliin nudiig chine soholj barag chi soliorliin baidald orson baina, ter zaluu uuchlaarai chamd hairtai baigaagui hun chanar ni l chamaig uruvduj derged chine barij baij,yagaad buh amidral setgelee zoriulaad baihad nadad ingej hatuu handana ve gedeg yaliig tuund buu uuruul ene asuultand chine hen ch hariulj chadahgui zugeer l ter zaluug erh chuluund ni orhi ter zaluu chamd yug ch hezee ch albatai estoi bish ter chamd yamarch urgui ene buh evgui baidliig chi uuruu bii bolgoson,tuuniig uuchlan sain saihniig hus,yagaad gej uuruusuu buu asuu zugeer l amgalan taivan bai setgelee bari olon zuil bodoj uimrah hereggui,chamaig chin setgeleesee hairlah han huu chine horvoogiin haa negtee yavj l baigaa,ireeduin amidraldaa beldeh surah bolovsroh hariutslagatai nas uchraas hatuu changa baij hiih estoi zuilee l hii!!!

Зочин: Таны нэр.   2016-02-12
Хүн болгон л энэ замыг туулдаг байх!!! Битгий уйл охин минь гэдэг дуу зүгээр ч нэг гараагүй байх шүү.

Зочин: tsolmon.   2016-02-07
Ter chamd erduu ch sonin bish ued ergej irnee...Chi gantsaaraa shanalaj bgaa ch yum bish...ter ch bas shanalaj bgaa etsciin etsest ternees salj chadsandaa chi bayrtai harin chamtai hamt bj chadaaguidee ter setgel dunduur uldene... ergej irehed ni bitgii huleej avaarai... dahij huuhed avahuulah hereggui shuu huuhed bol togloom bish... hojim ni haramsaad ch barahgui ur dund hurch bolzoshgui... yg uuruu bolon uurtuu hairtai hunee olchihood odoo neg saihan amidariy getel ur huuhed olohgui bol uneheer hesuu yum bolno

Зочин: Таны нэр.   2016-02-07
Zarim humuus end bie biendee dem uguh gj bish busdiin zovlong uuriin jargaltaigaa haritsuulj uurihuu yamr uhaantai busdiin yamr tenegiig uurtuu sanuulj taashaal avah gj irdeg bololtoi......... Delhii buurunhii bish yum shg l........

Зочин: zaluu nas.   2016-02-06
hey duu minee, iim saihan zaluuhan ohin baij yuund iim gachin hunii unergui yumnii araas ni charguutsaldaad unencheer hairlaad bdgiim bee? salsandaa eruusuu ch haramsaj bolku harin ch bayrlah heregtei. gehde yahav bas iim yumtai uerhsendee ch bitii harams, iim muuhai hun bdag gedgiig chmd haruullaa shude. er ni emegtei hun etsesiin bulegt uuriig ni chin setgeleesee hairlah huntei l uchirch baij saihan amidarch saihan hairiig mederdiin. naad zaluugaa martaad umnuh amidralaa l har..sain sur saihan bolovsor. amidraliinhaa hanitai uchirtal yahav zaluustai uulz, uchir...humuusiig yamar gedgiig ni sain tanij med...neg l udur chmg hairlah saihan setgeltei zaluu garaal irne. mal adguus shig yumnii tuluu hairan nulims hairan tsag hugatsaa. za amjilt hicheegeerei.

Зочин: ЛОЛ.   2016-02-06
Т Э Н Э Г...............үүнээс өөр хэлэх ч үг алга.

Зочин: Таны нэр.   2016-02-06
eooo ohidudaa bi gj neg hun end anhnii hairaa erusuu martaj chadku yum. Oligtoi yariltsaj oilgoltsoj ch chadaagui , martaj chadna gj bodsn yaj ch hicheged yaj ch oroldood chadkui bn, 3 jiliin daraa yariltsah gj oroldsn nadad erusu oligtoi yum helkui, 3 jil ungurchuud bhad asuusan asuultand min 3 hurehgui ugeer bulzaaruulj hariulad, uneniig nuugaad bhin dahiad 1 jil ungurchluu, nadad hairtai bgasai ntr ch gj bodoj chadkue, yadaj setgelee ongoilgochih yumsan, neg tiim tomoos tom erguulegend orchood garch chadku bgamshg sanagdjin oilgoh hun ch alga. Nadad zoriulad hiisn ch hze ch nadad sonsgoogui duug n hurtel sanamsargui oltsn, hze ch hairtai gj helj chadagui, ghde helehiig husdeg bsniign medne. yagad? Iim bhad bi yaj uragshlah yostoimbe? Hureellee uurchiilluu, surguulia uurchilluu, amidardag ulsaa uurchilluu, uneheer... Hen ch namaig tooj sonsohoo ch bsn 4 jil neg l yumaa yariad bgamjn argagushde ghde bi yaj?

Зочин: Hulan.   2016-02-06
Iim muuhai hvnes salsanda bitii haramsarai hurdan martii gj bodoj bvl ali bloh uuriguu zawgv blga nz nuhudteigee bnga ulzarai chmg geh jinhene hair chin chmd udku irnee amjilt hvsie

Зочин: annabelle.   2016-02-06
Yu ve? Zoduulan zoduulan ingej hoinoos ni chirguutseldeh gj. Zvgeer l yvuul. Hunii musgui, uuraa barij chadahgui setegtsiin uvchtei ymaar yadag bnaa ohid min?! Zugeer huuguud yvuulj bailtai. Horvoogoor duuren zaluuchuud bn. Tedend bolomj olgo. Emegtei hun tsetseg shig bh estoi bolohoos hen negnii mishok bh esgui

Зочин: anu.   2016-02-03
Tiin shuu bitgiii setgeleer unaaarai chi odoo dongoj 20toi bolhooor odoo zobhon ooriigoo hugjuuleh surch bolovsrooroi odoo ene hetsuu bdldaaa ali boloh ooriiigoo zabgui bailgah heregtei baih bi ch bs chamtai oiroltsoo nastai ym bn. yor ni ahij er huntei oiriin saruudad bitgii orootsold chamaig iim ued chn ahin neg zaluu garch irehed chi mon adil l setgelee taiwshruulahiin tuld tuund daschihna ali boloh setgeleee sain barij suraarai oiriin hugatsaand bitgii eregtei huntei zuuraldaarai. Mon setgel zuich ochij setgel zuin zoblogoo ooriin biyeer ochij avbal sain l baih baih nzuud edr eronhiidoo oorsdiinhoo duraar l ym heltsgeene. 2dahi odor iin 21 tsagaad fm 104.5 aar ayulguin songolt gedeg nebtruuleg zaabal sonsooooroi. uneheer heregtei nebtruuleg shuu. Setgeleer bitgii unaarai hamgiin gol ni setgeleer bitgii unaarai odoo ingej gundaij hund zoduulj huuhddee avahuulj huneer doromjluulah nas bidnii nas bish shuudeee. Za hicheelee sain hiigeerei ene hetsuu uedeee oor zaluutai uchraad ahiad daschvaa enenees l bi aij bn shuu za amjilt huurhun ohin min. emegtei hun emegtei huniigee l oilgono shuu inegj bichsend chn mash ih bayrlaj bnshuu. bichsen zuiliig chn unshaaad ooriin chn buruu ch ym shg esvel emegteichuud bidnii gene tsailgan saihan setgeliinh ch ym shg hetsuu ymdooo hunii amidral. boljiin bolku bn boljiin bolku bn gej ybsaar baigaaad l neg medhed 30 hurchihsen baij bnshuudee heduuleee za huurhun ohin mini hariu bicheerei za. bitgii uilaarai :)

Зочин: Zoloo.   2016-02-03
Chi dongoj 20hn nastai chamd tsaashdaa amidrah dundajaar bodhod 65-70n jil bn shv de Er hun emegtei hund neg l udaa gar hurhed emegtei huni setgel tr chigtei uragdaj er huni setgel harin zohisn zohiltinho hereer changarj dahin zohij avah magadlal n nemegddeg yum Nas zaluu tsus shingen baigaa deeree ooriigoo hogjuulj surch bolovsroh heregtei emegtei hun zaluu nasandaa oortoo setgel gargaj oorinhoo tolo shiidverig gargah bolgondoo tengert bga oddoos iluu gylalzdg yum hair bol yahv tsag n irhed hureed l irne saihan hani hoorhon bytshn urstei bolood ineed duuren amidrah bolomj hun bolgond irdg yum shv harin yaralgui zov shiidver gargah heregtei shv Amjilt

Зочин: мөнгөө.   2016-02-03
20 хон настай гэхэд дээрх зочин охин ямар мундаг зөвлөө вэ сайн хэлжээ. Хөөрхөн юм аа.

Зочин: zochin.   2016-02-03
Сайн уу? Чамайг энэ сэтгэгдлүүдийг уншна гэж найдъя. Зарим нь хатуухан л хэлсэн байна. Чи надтай чацуу юм байна. Найз минь одоо чамд үгээр хэлшгүй хэцүү байгаа надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан. Би маш их сэтгэлээр унаж, амиа ч хорлох тухай байнга боддог болчихсон байсан. Тэр залуугаас болж би өөрөө өөрийгөө сүйрүүлсэн юм. Яг л чам шиг байдгаараа хичээж, харин тэр надад хайртай гэж хэлдэг байсан ч намайг ашиглаж, гомдоож,хуурч, доромжилдог ер нь надад гаргаагүй муухай ааш хийгээгүй муу зүйл гэж үгүй. тийм л адгийн новш байсан. Би одоо боддог юм. Ямар гайгаараа тийм залуутай учирч хамаг амьдралаа сүйрүүлж,хар толбо үлдээлгэж, ямар азаар түүнээс ангижирч одоогийн найззалуутайгаа учираа вэ гэж.Би зүгээр л энэ хэвээрээ энэ залуугийн гоё сайхан хуурамч үгэнд хууртагдан дарамтан доор нь байдаг үнэгүй янхан шиг байж Энэ бол Хайр гэж өөртөө хүчээр итгүүлж бүх юм сайхан болно гэж бодсоор л араас нь уйлж гуйж байсаар байсан бол өдийд би аль нэг газрын шороон дор эсвэл сэтгэцийн өвчтэй архичин болох байсан байх. Би аль чадах ядахаараа тэр залуугаас зугтсан. Дугаараа сольж нүүж хамаг чадах бүх аргаа хэрэглэсэн. Намайг хаяж явж гэв гэнэт гарч ирдэг байсан хүн байнга залгаж уучлаарай хайртай уулзья гэхэд нь би хууртаагүй ээ.Өмнө нь амнаас нь гардаггүй олон гоё үг урсгаж сөгдөөд уйлаад ирж байсныг нь санаж байна.Би эхэндээ гайхсан ч сүүлрүүгээ айсан. Би үнэхээр гэнэн тэнэг байжээ яагаад ийм хүнийг хайрлаж чадав аа гэж. Ийм шаналгаатай зовлонтой ээдрээтэй харилцаа бол хайр биш ээ. Үнэхээр хайр биш шүү 10 20 30 жил хамт байсан ч хэзээ ч хайр болж өөрчлөгдөхгүй.Хамгийн аймар нь гэвэл иймэрхүү залуучууд хамгийн хар амиа хичээсэн өөрийнхөө төлөө юу ч хамаагүй хийдэг юун хайр?? зөвхөн мөнгө секс шоу цэнгээн гэсэн зүйлүүд л амьралынх нь зорилго болчихсон байдаг юм. Хайр гэдэг хэн нэгэн чамайг зовоох ёстой гэсэн үг биш, тэр чинь хайр биш сэтгэл санааны хүчирхийлэл. Сайхан үгс сайхан халамж хайр ,сайхан дурсамж, сайхан секс тэр бүхэн чинь зүгээр л өнгөрсөн хоосон зүйлс ямар ч үерхэлд байдаг л зүйл. Чи тэр бүхэнд хорогдож хайр гэж андуурч болохгүй. Чамайг өөрийнхөө энэ хэцүү байдлаас ангижирах ганц арга бол тэр залуугаа явуулах биш өөрөө тэрнээсээ зугтах. Аль болох сэтгэл чинь хийхийг хүсч байгаа тэр бүхний эсрэгээр нь хий. Утсаар ярьмаар байвал дугаараа соль, Уйлмаар байвал хүчээр инээ, гомдож үзэн ядаж байвал зүгээр л инээгээд март. уулзмаар байвал ганцхан удаа гэж ерөөсөө болохгүй зүгээр л зугт.Чи тэр залуугийн муу талыг ойроос биш холдсон хойноо л ухаарах болно.Нээрээ шүү.Чам дээр оройн цагаар согтуу ирдэг залуу чамайг санасандаа эсвэл өөр очих газаргүйдээ биш зөвхөн чамтай унтах гэж л ирдэг юм. Чи өөрийнхөө тухай бодоод үздээ.Бодсон л байх мэдээж, би яагаад ингэж зовж байгаа юм бэ би үнэнчээр чин зүрхнээсээ хайрласан шдээ яагаад гэж бодож байгаа байх. Буруу болохоороо л тэр ердөө л буруу болохгүй муу азгүй залууг хайрласан болохоор л тэр. Мартах хэцүү байна гэж байвал тэвч.Тэвчихээс өөр арга байхгүй. Тэр залуугаа харахгүй л байвал аяандаа чи эрүүл ухаанаар өөрийнхөө нөхцөл байдлыг ухаарч эхэлнэ.Яагаад би ийм зүйл хийвээ ямар тэнэг ухаангүй байгаа вэ? Би яагаад өөрөө өөрийгөө ингэж зовоодог байнаа гэж чи ухаарна. Өмнөх нулимс зовлон шаналал ганцаардал гомдол чинь ул мөргүй алга болно. Чи зүгээр болно оо. Чи тэр залуугаас салсныхаа дараа өөхийнхөө амьдралыг арай өөрөөр хардаг болно. Зорилго тэмүүлэлтэй болж,өөрт чинь хийх ёстой зүйлс зөндөө байгааг ухаарна. Чи ямар нэг бүгчим харанхуй газраас гарсан юм шиг л хамаг зүйлс эрх чөлөөтэй гэгээлэг шинэлэг болох болно. Дөнгөж 20 нас гэдэг 18 насны үргэлжлэл шүү дээ хийх сурах мэдрэх олон сайхан зүйлс зөндөө байхад нэг бүтэлгүй залуугаас болж уйлаад сууж байж болохгүй.Харин ч өөр зүйлсийн төлөө нус нулимс хүч хөлсөө зориулах ёстой юм шүү за юу. Тэгээд ч чи муу залуу сайн залуу хоёрыг ялгаж чаддаг болно. Би одоо шал өөр хүн болсоон. Хамаг муу муухай зүйлсээсээ ангижирч, сайн суралцаж, өөрийгөө тордож хэвийн хооллож буцаад хэвийн жинтэй болж, хүссэн сургуульдаа орж сайн залуутай учирч одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Бүх зүйл сайхан болно чамд цаана чинь гэрэлтэй бартаатай сонирхолтой холын хол зам хүлээж байхад шүү. Өөрийгөө хайрла тэгээд үнэнтэй эвлэрч сураарай.

Зочин: Hsjbsb.   2016-02-02
Nz zalutaigaa uerheed barag 6 jil bolj bn odoo jirme. Ene hugatsaand mon ch ih ym bolson doo. Zoduulj uzegu tuldaa l teseed garsan. Gar hurne gedg l minii medeh hamgiin aimar zuil minii l huvid shdee. Minii etseg eh nmg zodoj osgogui bhd minii hairlahaar songoson hun ndd gar hureh erhgui l gej boddog. Erchuud er ni belen bish uedee bid nariig ch bodolgui l avahulchih ged l neg l amar yaridgim shig bgan 6 jiliin tursh neg ch udaa jiremsen bolj bgagui harin 2 jiliin omno toglood testen der zuraas nemj zurad aav boloh ni de ghd zulbuldag em bdg te gej asuuj bsin ter ued ni gomdool boon l ym bolj bsn ghde yahav negent hudlaa ym chin salah shaltgaan bol bologuiee. Harin ene udaad bi oroo l gargahiig husehgui bsin tim bolohoor anh jirmee gdge helehdee dahiad nogoo em abortionoo yariasai gej ih hussen gehde nz zaluu maani boon bayr bolson bas etseg eh maani ch demjeed ergen toirnihon bugd bayrlaad bhar tim bodloo helj chadagui gehde l odoo hurtel gargamargui l sanagdahin tsag hugatsaa gdg huniig tanihad hangaltguin bn hamtdaa zovj shanalad ter buhniig davj garval 6 sar bsn ch tanih bh.

Зочин: Туяа.   2016-02-02
чамд хүнийг хайрлах сайн чанар байна.Эрчүүдийн араас нь зуурахаар ингэдэг юм гэсэн. Бүү шантар охин минь. чамд зөндөө сайхан ирээдүй бий. Хүнээр хайрлуулна гэдгийн гайхамшгийг үзэх болноо.

Зочин: Туяа.   2016-02-02
чамд хүнийг хайрлах сайн чанар байна.Эрчүүдийн араас нь зуурахаар ингэдэг юм гэсэн. Бүү шантар охин минь. чамд зөндөө сайхан ирээдүй бий. Хүнээр хайрлуулна гэдгийн гайхамшгийг үзэх болноо.

Зочин: Таны нэр.   2016-02-02
Эргээд ичихгүй ирэхээр нь өшиглөөд явуул!!!

Зочин: nona.   2016-02-02
Erthen iim muu zaluuchuud bdgiig medsende bayrlaa, ydaj hun tanij surlaa shu de.. Chamaig buruutgaj bga humuus zunduu baina odoo yaay gehevde zaluu bga dere uur sain huntei tanilts horvoo uujim muu n bhad sain n bga

Зочин: yag miniii zamnal.   2016-02-02
Ee duu mini yag l adilkhan aldaa hiijde 2ula.Gehde bi dawaad garsoon ali 3n jiliin umnu.Hamgiin hairan ni huuhed maani zulbachihsiin heruul uruul hiij setgeleer ikh unasan bolohoor ter biz.Nadad avhuul gej helsench bi gantsaarach hamaagui toruulne gej bodoj bsiin.odoo haramsdag gants zuil.Neg heseg ikh uilsoon tegd tsag hugatsaal emchildiin. Gehde minii duu teglee geed bitgiil arhi uuj tamhi tataj hamaagui humuustei uulzaj buruu zamaar budaa teegeerei.Hamgiin sain medeh estoi zuil bol odoo ungursuniig butsaah yamarch bolomj baihgui.Harin ireeduige buteeh bolomj baina.iim zaluuhan saihan ymchini.Bi salsaniiha dar hagas jil shanalsoon ehnii sar uilaal blaa.Sariin dotor l 10 kilogram hassan.daraa ni zunduul zaluuchuud garch irsen heden arvara zarimtai ni uulzaj uzseen yun hun hairlah itgeh manatail boldiin bnle.arhi tamhich hereglej uzsen ulaan showchin bolloo.Harin odoo bol teggeleg awaad gadaadad surch bgao arhi dars tamhi show uzehech bsan.Naiz zaluutai bolson sayhan jiremsen bolchihson bj magadgui ged helhed `Hairt mini bi chamtaiga hamtshuu`gedeg ug helsen.Gehde boloogui bnle.Umnu ni muu huntei bj uzsen hunchini hashir bolchdiin bnle.Er ni tegeed emegtei hun amidrladaa neg muu huntei taardiimshig baigaa ym.Ene aldaanasa surgamj avaad daraagin udaa zaawal hune sn tanij medeerei.Bas ooriigoo hamgaalarai,hatuujiltai baij olon zuil surch medej ooriigo hogjuuleerei.Odoo bol bi ter minii sanaand yamar negen bdalaar orj irwel yarwaidiishd hehe.Gehdee ter zaluu chinich gesen adilhan l aldaj endej yavaa zaluu hun bn.Bitgii uzen yadaj haraaj zuheerei.zuger l martchih,Martaj chadahgui bsanch tsag hugatsaan huleelged ogchih.

Зочин: en.   2016-02-02
Zailaach zarim humuus ta nart itgeed setgelee neegeed uramin ug bish yuma ghed zuvluguu ch boltugai husjagad hohino t1 ch ghshg yooooooooo ergen toirnihon chn unen tsaraig chn meddeg bolu?

Зочин: en.   2016-02-02
Zailaach zarim humuus ta nart itgeed setgelee neegeed uramin ug bish yuma ghed zuvluguu ch boltugai husjagad hohino t1 ch ghshg yooooooooo ergen toirnihon chn unen tsaraig chn meddeg bolu?

Зочин: Otuna.   2016-02-02
Anhniih gedeg chini suuliinh gesen ug bish

Зочин: Tugs.   2016-02-02
Ene xumuus ymar sonin ym be? Ineedtei ch gemeer ym shg. Chi teneg mangar, bi cham shg bish.. Yuch gsn ugiin. Chi teren shg bish bol tgd l boloom bishuu dotroo l bodood ywaach de! Xatuu ugend min bitgii gomdoj uilaarai uuchlaarai ntr. Ingx bsiim bol xelex xereg bsimu? Zaxidliin ezend gewel: chi zgr l xicheelee xiigeed ooroo mongo olj ajil xiigeed ooriigoo archilj tordood ali bolox ineemsegleleer ooriigoo chimeed ywbal ayndaa naad zaluu chn zuud shg l martagdana. Xog shg eriin araas ooriigoo shanalgaad yaxaw. Zgr xarts deeguur amidar. Ternii tuld surj bolox buxniig sur.

Зочин: NDK.   2016-02-02
Анхны юм бол анхных л байдаг юм. Одоо харамсаад яахав. Хүн бүр л алддаг ялангуяа эмэгтэйчүүд тэгээд чиний насан дээр ингэж алдах нь олонтаа. Одоо чи сэтгэлээр унах л хэрэггүй. Тэр л чамд хор болно. Чамт наад залуу чинь хамгийн анхны хамгийн сайхан бүхний бас хамгийн муу муухай бүхнийг үзүүлсэн байна. Туршлага үлдээсэнд баярлалаа гээд л явуул. Харин миний бодлоор чиний хийсэн хамгийн том алдаа өөрийгөө үнэгүйдүүлж араас нь гүйсэн биш юм шүү (чи өөрийнхөө анхны ариун нандин хайрынхаа бат бэх холбоог л хадгалж үлдэхийг хүссэн тэр бол чиний түмэн зөв, наад залуугаас чинь өөр хүн байсан бол ухаарах байсан байх) тэрнээс хэд дахин илүү чиний алдаа бол АБОРТ. Яахнав дээ тэр бяцхан сахиусан тэнгэрийг. Чамайг л гээд ирсэн шүү дээ. Чиний наад хийсэн нүглийг чинь насаараа хүлээж өчнөөн жил дэрээ нэвширтэл нүдээрээ хөлөрч байгаа хүмүүс үй түмэн. Гэтэл чи нэг тэнэг залуугаас болж бүхэл бүтэн хүний амь гэтэлгэж байдаг. Уучлаарай чамайг одоо гэнэн гэх үү тэнэг гэх үү. Хатуугаар хэлэхэд алуурчин болчихсон байна чи. Намайг ингэж хэллээ гээд зарим хүүхнүүд барьж идчих шахах л байх л даа. Гэхдээ л энэ зөв. Дахиж битгий энэн дээр л алдаарай. Өөрийн зовлонгоос хариу авах гэж миний Монголын нэг иргэнийг алсаар чиний алуурчны замнал дуусаасай (хатуу үгэнд минь гомдож уйлж анхны үрийнхээ эргээд ирэх замыг нулимсан далайгаар бүү хаагаарай) УУЧЛААРАЙ

Зочин: nomin.   2016-02-02
Ene humuust uuriinhuu nohoi sanaag huwaaltsdag bol huwaaltsah yumsan 20toi 3n sar uerhcheed ene odoo yu yariad bnaa hicheelee hiigeech ger orondoo zaluu honuulj altsaganaj yawhiin orond. Bi tgd aimr hugshin hun shig sonsogdoj bnuu haha bi unendee deerh teneg ohintoi barag l chatsuu 22toi 2 jilii umnu iim medrel yum tohioldoj ch bsngui uurtuu hairgui hunese jiremsen bolson bol hohino

Зочин: Uka.   2016-02-01
Sarnai minii dvv hairtai zaluugiinhaa muu taliig ni olj harah geed vz dee. hichneen ooriinhooroo shidej bgaa ch gesen bas aldah bii dee. Gehdee hervee nz zaluu chin uneheer chamd hairtai bol chi setgel zurhee dagasan ni deer bha aa. Bas hadmuud chin chamd sain bgaa bol ih sain ban. Tegeed gerlesen humuus alddaggui l um bna lee. yahab emeegeesee ber guilgasan ch yadiin. Tegvel nz zaluutaigaa 2uulaa sain yariltsaad mash hariutslagatai shiidver gargaj bgaa shhv gedgee hen heniihee omno uhamsarlaarai. Tegeed gerle. harin hvvhdiig yarah hereggui. Hvvhed bsan ch aab eej zuvshuurno gesen batalgaa bhgui. yahab zvgeer ooriinhooroo shiideed gerle. Gehdee oiriin 3 jildee hvvhedtei boloh hereggui. Ehleed surguulia tugsuud ajliin zahaas barisan ni deer. Hamt amidrah bol yahab dee. Amidarch l bhgui uy .Za ohin mine amjilt. Mongoliin ohid eruul uhaalag bas uzesgelentei bh boltugai..

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com