ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Миний амьдрал  | 2016 / 01 / 31

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.

“Зөндөө л нулимс урсгалаа одоо хангалттай, дахиж уйлмааргүй байна” гээд өөрийгөө хатуужуулж сууна

Маш ихээр бүр салж чадахгүй болтлоо дасчихсан байсан. Гэхдээ сүүл рүүгээ тэр надад нэг л тийм ширүүн ханддаг болсон. Юу ч болсон салах юмуу сална шүү гэнэ. Би салахгүйн тулд байнга л үгэнд нь орж салах юм бол тэрэн шиг хүн олдохгүй юм шиг, тэр л байхад хангалттай өөр хэн ч хэрэггүй мэт надад хэцүү байдаг байсан. Сална л гэхээр би ухаанаа алдатлаа айдаг байсан. Бид үерхээд 3 сар болоод бараг хамт шахуу амьдардаг болсон юм. Би ганцаараа амьдардаг байсан болхоор тэр минь над дээр өдөр болгон ирж хонодог байлаа. Заримдаа ээж аавдаа загнуулсан гэртээ хонохгүй бол болохгүй гэх үед нь би бүр гэр рүү нь ч явуулахгүй өөртэйгөө л цуг байлгамаар санагддаг болчихсон байж билээ. Хамт шахуу амьдардаг болоод хавар хүртэл үнэхээр л бидний харилцаа сайхан байлаа. Намайг уурлуулсан үедээ уучлалт гуйгаад хүрээд ирдэг, өглөө манайхаас гараад хичээлдээ явахдаа хүртэл над руу залгаж.мсж бичдэг байж билээ. Би ч орой ирэхийг нь дөхүүлээд хамаг байдгаараа хичээгээд л дандаа гоё амттай хоол идүүлэхсэн гээд л дуртай хоолыг нь байнга гараа гаргаж хийдэг байж билээ, Гүнжээ хайр нь одоо очиж байна шүү гэдэг үгийг би үнэхээр сонсох дуртай байсан. Надад их л халамжтай байдаг байсан. Зуны амралт болоод би орон нутаг руу гэр рүүгээ 2 сар хагас амрахаар явсан. Байнга цуг байж байгаад хол байхад үнэхээр их санаж өдөрт өчнөөн удаа хэдэн минут цаг ч хамаагүй юу ч хамаагүй ярьдаг байж билээ. Тэгээд амралтаар би 2 удаа хот руу түүн дээрээ очсон тэгээд л амралт дуусаад хот руу очих өдрийг би тэсэн ядан хүлээж хүлээж нэг юм очоод тэрний сургуультай нь ойр байр хөлслөсөн. Тэгээд л бид 2-ын хамтын амьдрал дахиад үргэлжилсэн гэхдээ нэг их удаагүй. Өмнөх шигээ гоё байхаа ч больсон надад сэтгэл гаргах нь ч багассан. Энэ үеэс л би хоорондын харилцаагаа ганцаараа авч явах гэж мөн ч их нулимс, тэвчээр гаргасандаа.

Бусад хосууд шиг гадуур гарч кино үзэхээ ч больсон байлаа. Нэг их удалгүй 9 сарын дундаас бид 2 үе үехэн муудалцдаг боллоо. Би ч түргэн ууртайг хэлэхүү уурлахаар нь бүр уурлаад бөөн хэрүүл болдог болсон. Эр хүнийг эмэгтэй нь аргадаж амьдардаг гэдгийг би мэддэггүй байв. Энэ үеэс л тэр надад бага багаар гар хүрч эхлэсэн. Байнга л сална шүү гэдэг болж, би түүн рүү байнга шахуу залгаж мээсэж бичдэг болсон. Хайртай шүү гэж хааяа хэлнэ, тэгэхээр нь үнэхээр их баярладаг байж билээ. Хэрэлдээд л саллаа гээд юмаа аваад гарахаар нь би хэд хэдэн удаа араас нь гүйсэн. Намайг араас нь дагаад гүйхээр улам хурдан гүйгээд надаас зугтаана яаж ийж байгаад л барьж аваад баахан уйлж унжиж байж буцаагаад гэр рүүгээ оруулна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэрэлдэж байгаад 9 сарын сүүлээр бид 2 урьдынхаасаа томоор маргалдаж надад гар хүрч, дахиж чам дээр ирэхгүй амлаж байна гээд надаас явлаа. Надаас салсныхаа дараахнаас л эхлээд тэр янз бүрийн хүмүүстэй нийлж байнга л архи уудаг болсон. Намайг залгахаар өөдөөс уурлаж муухай гэсэн бүх л үгийг хэлдэг болж, заримдаа над дээр үүрээр хэдэн цагт ч хамаагүй согтуу ирдэг болсон. Тэгж ирэхдээ намайг өөрөөсөө бүр холдуулах гэсэндээ тийм охинтой танилцсан гэх мэт юм ярих үед нь сэтгэл эмзэглэж байгаа ч тоохгүй дуугай байж байгаад санасан сэтгэлээ тайтгаруулж, над дээр ирсэн дээр нь гээд тас тэврээд унтдаг байж билээ. Манай найзууд яах гэж ирхээр нь оруулаад байдаг юм чамд ямар ааш гаргалаа гээд л загнана. Би тэд нарын үгийг тоохгүй над дээр ирж л байвал сайн гээд согтуу ирэх болгонд нь хүлээж авдаг байсан. Надад эргэж нийлнэ гэсэн горидлого ч байсан. Энэ үеэр амьдралд нь хар толбо гэхээр маш муухай зүйл болсон. Бас би жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч айж байлаа. Хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо, тэгээд найз залуу руугаа хэлтэл надад утсаа өгөөд энийг зараад авахуулчихаарай одоо хүүхэдтэй болж болохгүй гээд надад л асуудлыг даалгасан. Өөрөө нөгөө л нэг архи ууж гадуур хоноглосон амьдралаараа яваад байв. Яахаа мэдэхгүй хэцүү санагдаж би сургууль дээр нь гэрт нь очоод л гадаа нь зогсдог болсон. Тэгэх болгонд намайг их үзэн ядаж над руу үнэхээр их уурладаг. Тэгээд нэг хэсэг зөндөө бодсоны эцэст хүүхдээ авахуулхаар шийдэж утсыг нь зараад абортонд орсон үнэхээр аймшигтай бас тэр гэмгүй жаахан амьтныг өрөвдөж байсан.

Яагаад би хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулсны эцэст ийм хариу авч байгаа юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэгээд сар гаруйгийн хугацаанд салсан байж байгаад 11 сарын сүүлээр над дээр эргээд ирсэн. Би маш их ганцаардаж маш ихээр санаж байсан болхоор эргээд ирэхэд нь хүлээгээд авсан. Тэр үед манай найзууд намайг бүгдээрээ зэмлэсэн. Чамайг ямар байдалд хаяж явлаадаа нэг хаясан хүн дахиад хаяхгүй гэх баталгаа байхгүй гээд л. Харин би намайг арай ч дахиж хаяхгүй байх гэж бодож байтал нийлээд сар гаран байж байгаад дахиад л орхиод явсан. “Над шиг муу хүн чамд тохирохгүй. Өөр сайн залуу байгаа бас би чамд гар хүрсэн, би чиний өмнө зөндөө буруутай. Би ер нь ямар ч хүнтэй суусан энэ муухай ааш, өөрийгөө засаж яадахгүй байх. Чамайг зовоомооргүй байна. Чамд хайртай болхоор ийм шийдвэр гаргаж байна. Намайг зүгээр явуулчих. Салаад чамд ч надад ч хэцүү байна. Гэхдээ тэвчээд байвал аяндаа зүгээр болно. Чи надаас салахгүй гээд байхаар надад торонд байгаа юм шиг санагдаад байна. Чамайг өрөвдөөд салахгүй байгаад байхаар надад хэцүү байна. Одоохондоо надад найз охин хэрэггүй” гээд намайг дахиад орхиж явах гэтэл би үгүй гэсээр байгаад буцааж үлдээсэн. Иймэрхүү байдлаар 7 хоногт хэд хэд хэрэлдэж нийлсээр байгаад өнөөдөр нэг мөсөн саллаа. Сүүлийн үед хэрэлдэхдээ намайг хэд хэдэн удаа алгадсан тэр нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа хэрнээ л би салж чадахгүй байсан. Сүүлдээ ч би ч их нулимс гаргахаас залхаж ганцаараа энэ харилцааг тогтоох гэж маш их ядарч одоо хангалттай хэцүү байсан ч тэвчье гээд л өнөөдөр бүх юмыг нь өгөөд явуулсандаа. Харилцаа маань сайжирна гэж бодоод л яваад байтал бүр л дордоод байлаа. Сүүлийн удаа хамт хонож байгаа юм чинь гээд унтаж байхад нь үнсэх гэтэл уурлаж сэрээд хайр найргүй алгадаад байхаар нь миний тэвчээр барагдаж өөрийгөө барьж бүх юмыг нь өгөөд саллаа.

Ер нь яагаад хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулж дандаа үгээр нь байж өөрийг нь л гоё байлгахын төлөө бүх л чадлаараа хичээж байхад ийм хариу авч байгаа юм бол? Түүнтэй хамт байх хүсэл минь буруу зүйл гэж үү? Урьд нь салахдаа тэрэнтэй холбогдолтой бүх л зүйлээ нандигнадаг байсан одоо бол бүгдийг нь устгаж аль болох сэтгэлээ шаналгахгүйг хичээж байна. Нулимс гарах гэсэн ч одоо хангалттай, зөндөө л нулимс гаргасан одоо дахиж уйлмааргүй байна гээд өөрийгөө хатуужуулж сууна. Хамгийн гол нь би яавал хурдан мартах бол хэлж өгөөч!

Уншигчдад хандсан редакцийн зурвас:
Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн -д ирсэн захидал.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(824)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Az.   2016-02-01
Humuus une tsenetei baij sur gej ih bichjee. Gehdee huniig chin setgeleesee hairlaj bgaa ni uuruu mash ih une tsenetei zuil. Zgr l ter zaluug guij yer bhgui. Chin setgel gdg odoo ued mash hovor nandin yum bolood bnashuu. Zaluu jargal daahguin zovlon boljee. Zovlongoor yu hiih ve tiim uu?

Зочин: n.   2016-02-01
bi bol naad zaluug chin umuurmuur bna. Chamtai uerhsen, chi hair ni bish bj gedgiig oilgoson, chmaas salahiig hussen chi unen nehel hatuutaiaar araas ni yavsan, chamaas holdohiin tuld uuriinhuu muu buhniig uzulsen, chi teneg uchraas salalgui dagasaar l bna. Minii duu hair gedeg chin tes ondoo zuil baidgiim. Naadhiig chin gantsardal, dasal gemoi. Naad zaluugaa taivan bailgaldaa hund bitgii gai bol

Зочин: ZZZZZ.   2016-02-01
Анхны хайр гэдэг чинь л энэ дээ. Надад ч бас ийм орхихыг хүсээгүй хайр байсан. Улам зуурах тусам улам холддог юм шүү. Тэрнийг л гэсээр өөрийгөө хаяж, бүхнийг түүнд зориулдаг үе байсан. Гэхдээ хайр дурлалд хэзээ ч нэг хүн нь ганцаараа зүтгээд бүтэхгүй шүү. Би тэгээд эмэгтэй хүний бардам зангаа бүр мөсөн гээхээсээ өмнө хатуу шийдвэр гаргаж түүнийг орхисон. Чи одоо л шийдээд орхи. Чамайг илүү сайхан хүн, илүү сайхан амьдрал хүлээж байгаа. Итгээрэй. Бүх зүйл оройтоогүй дээр цэглэ. Түүний сайн сайхан бүхнийг зөвхөн дурсамж болгон муу муухайг нь сургамж болгон хадгал. Бардам зангаа дахиад хэний ч өмнө битгий гээ

Зочин: zugeer bolnoo .   2016-02-01
Энд бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Адилхан эмэгтэй хүн атал яах гэж ийм муухай юм бичдэг байнаа. Үнэ цэнэ гэж юу юм бэ? Энэ охин үнэ цэнэгүйдээ биш харин амьдралд алдсан алдаа, гэнэн цайлгандаа /дөнгөж 20-той охин/, бас хамгийн чухал нь хайрласан хайрандаа буруутан нь болсон юм шиг. Би 27 настай. анх 23 настай байхдаа анхны хайртайгаа учирсан. надад ч бас хайрлаж явсан хүнээсээ салаад хэцүү байсан. Гэхдээ тэр үед ээж минь найзууд минь хажууд байж энэ замаар олон хүмүүс дайрч өнгөрдөг бас ганцхан надад ийм зүйл тохиолдоогүйг ойлгуулсан. Бүгд л бүтэлгүй хайртай учирч түүнийхээ араас уйлж шаналж үзсэн байх. Миний өгөх зөвлөгөө бол цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Бас нэгэнт явсан хүн эргэж ирдэггүй. Хойноос нь зууралдах тусам өөрөө улам өвдөнө. Мэдээж одоо төрж байгаа тэр муухай мэдрэмжийг чинь хэн ч чамд алга болгож өгөхгүй. Зүгээр л өдөр тутмын амьдрал чинь энэ хорвоогийн шинэ өдрүүдтэй хамт чиний муухай мэдрэмжийг бага багаар эмчилнэ.

Зочин: zulaa.   2016-02-01
Сайн уу өөрийгөө харах шиг боллоо. Муу залуугийн сургамжийг надад өгсөн дөө. Өмнөөс эгцэлж харж чадахгүй, олигтой үг хэлэхгүй юмаа гэхэд үйлдлээрээ хайраа илэрхийлж чаддаггүй, хар үүрээр согтуугаар уулзахаар ирдэг, зөвхөн секс хүсдэг, салахгүй байх вий дээ гэхдээ гэнэ гэнэт алга болж байгаад хааяа нэг үзэгддэг, амиа бодсон, эмэгтэй хүнээр даалгасан, амьдралын зорилгогүй, залхуу, хэзээ ч уучлаарай эсвэл баярлалаа гэж чинь сэтгэлээсээ хэлж чаддагүй, хүний дам үгэнд итгэсэн, арчаагүй хулчгар ийм л залуу байсан даа. Хайр хүнийг сохор болгодог гэж үнэн юм байна лээ. Би хайр гэж андуурч явсан. Бүсгүйчүүд минь хослох гэж яараад над шиг ийм буруу сонголт битгий хийгээрэй. Ийм муухай залуусаас хол яваарай. Чи зөв шийдвэр гаргажээ. Харин битгий эргэж буцаарай гэж захъя.Дахиад ирэх боловуу гэсэн горьдлого байгаад л байдаг юм байна лээ. Оройдоо уйлаад л. Гомдол төрөөд л. Миний хувьд анхных шүү дээ гээд л. Өөрөөсөө алдаа хайгаад л. Түүнийг зөвтгөөд л. Тэр бодлоо толгойноосоо авч хаяад тэвчээртэй байх хэрэгтэй. Надад бас тэвчих их хэцүү байсан. Эцсийн эцэст өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Өөрийгөө завгүй байлга. Чамайг сайн эр хүн хүлээж байгаа гэдэгт итгээрэй.

Зочин: mckdfd.   2016-02-01
iim erguu ymnuudiig yagaad ch oilgodoggui ym

Зочин: udval.   2016-02-01
chi zow yum hiisen bnshdee hichneen hairtaaii ch gsn gar hurdeg bol tuunees salah ni zow tsag hugatsaa buhniig emchildeg yum

Зочин: зочин.   2016-02-01
Манай охидууд ямар аймар хямдхан юм бэ. Өөрийн гэсэн үнэлэмж үнэ цэнэ гэж түй ч алга. Дараа өөр нэг юмтай суусан ч шалны алчууд болоод сууж байхаар ёс суртахуунтай охин байна даа. Нас нь надтай ойролцоо боловч толгой нь хов хоосон арайчдээ.

Зочин: Zochin.   2016-01-31
Hi 20 nas bol hair durlald mash emzeg handdag ue magadgui chi 5jiliin dara huntei uerhwel odoogiinhoos shal ondoo bolson bna Ter ued chini aash zan hurtel tolow bolj yahaa meddeg bolno.setgel sanaa chini mash togtworgui bna ooroo oorteigee zorchildood bna shuu dee。Chi anhnasaa setgel hoorloor handaad ooriinhoo awii gesen zuiliig hund tulgaad bna ter hunii talaas bodood uz ter hun yund durtai ter huniig huntetgej bodliin sonsoh heregtei chi zowhon ooriigoo l bodood bna chamtai omno bhdaa arhi uudaggui bsan yagaad chamtai ih herelddeg bolsnoos hoish arhi ih uugaad yagaad chamd gar hurdeg bolson bna .Tsaad hun chini ooriinh ni sanaag chi huleej awahgui ooriinhooroo zutgeed bga bolhoor ter hun ch gesen ydarch bna zalhaj bna chamd yaj ch helsen chi oilgohgui bna ymiig omchlono gedeg hamgiin buruu.Asuudald bgagaar ni huleej aw .Enenees iluu sain hun bhgui gej bodov bolohgui ene bol chi oortoo itgelgui bna .Asuudlaa hunees bish ooroosoo hair heregtei .Neg hesegtei huntei uerheh hereggui chi oorchlogdoj chadwal ayandaa humuus chinii araas guih heregtei .Turgen aashnaas bolj emeigteichuud dandaa olnii omno ewgui bdald ordog gedgiig sanaarai.Ergej harahguigeer uragshaa haraad yw.Hamt huseltei eregtei hun ooroo hamt amidray gedg bolhoos chi huniig omchloj oor deeree bailgana gedeg hamgiin buruu

Зочин: madam .   2016-01-31
Дөнгөж 20 нас эр хүнтэй амьдрахад эрт байна даа дүү минь. Гэхдээ яахав чиний хувьд эр хүний сүүдэртэй талын нэгээхэн хэсгээс мэддэг боллоо амьдрал гэдгийг зах зухаас нь үзэж л яваан байна. Хайрлах тухай их бичсэн байна. Хүн ер нь хайрын харилцаа үүсгэхээсээ өмнө эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Наадхаа чи хайр гээд байгаа бол их эндүүрч байна. Бас чи Тэр залуугийн хувьд аль хэдийн найз бүсгүй нь биш ээж нь болчихож. Би үнэндээ тэр залууг муулмааргүй байна яагаад гэвэл чамд өөрт чинь маш их асуудал байна. Тэр залууд үнэндээ буруу байхгүй, яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл түүнд тийм л байхад болно гэдгийг чи өөрөө үйлдлээрээ хэлээд өгчихсөн байна. Мөн дээрээс нь тэр чамд хайргүй яагаад гэвэл чи өөрөө намайг хайрлах хэрэггүйэ, би бол үнэ цэнэгүй эмэгтэй гээд өөрөө тамга дараад гарын үсгээ зурчихсан. Хэлэх зөвлөх зүйл маш их байвч зав даанч алга. Тийм болохоор чиний насныханд зориулсан хамгийн бест гэхээр 2 ном хэлж өгье! 1. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? 2. Эрчүүд яагаад сексийг эмэгтэйчүүд яагаад хайрыг хүсдэг вэ? Олж унш!!!! 2ланг нь заавал уншаарай хариултыг нь тэндээс олно цаашид яах ёстойгоо бас тэндээс сурна. Чиний наад байдалд чинь тохирсон бүх хариулт тэнд бий!!!!! Унш унш бач дахин унш!!!! Эцэст нь хэлэхэд өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, эр хүний араас унаж тусдаггүй эмэгтэй аяндаа өөрөө үнэ цэнээ эр хүнд ойлгуулдаг. Үнэ цэнэтэй гээд худал их зан гарга гэсэн үг биш өөрийгөө хайрла, чиний хувьд нэгдүгээр хүн бол чи, дараа нь хэн ч байж болно. Тогтоож ав нэгдүгээр хүн бол чи!!! Бүх сайхныг өөрийнхөө төлөө л хий, хийж чадах бүх зүйлээ өөртөө л хий!!!! Тэгсэн цагт аяндаа миний хэлэх гэснийг ойлгоно. Гэхдээ үүнийг хувиа бодсон өөдгүй зантай хольж хутгаж болохгүй. Хорин нас гялалздаг сайхан нас эрчүүдээр тоглодог нас болохоос тоглуулдаг нас биш дээ дүү минь. Салсан чигтээ салаарай тэр чамд хань болохгүй харин сургамж болно!!!!! Зав муу учраас тэгсгээд яарч бичлээ.

Зочин: Zochin.   2016-01-31
Hi 20 nas bol hair durlald mash emzeg handdag ue magadgui chi 5jiliin dara huntei uerhwel odoogiinhoos shal ondoo bolson bna Ter ued chini aash zan hurtel tolow bolj yahaa meddeg bolno.setgel sanaa chini mash togtworgui bna ooroo oorteigee zorchildood bna shuu dee。Chi anhnasaa setgel hoorloor handaad ooriinhoo awii gesen zuiliig hund tulgaad bna ter hunii talaas bodood uz ter hun yund durtai ter huniig huntetgej bodliin sonsoh heregtei chi zowhon ooriigoo l bodood bna chamtai omno bhdaa arhi uudaggui bsan yagaad chamtai ih herelddeg bolsnoos hoish arhi ih uugaad yagaad chamd gar hurdeg bolson bna .Tsaad hun chini ooriinh ni sanaag chi huleej awahgui ooriinhooroo zutgeed bga bolhoor ter hun ch gesen ydarch bna zalhaj bna chamd yaj ch helsen chi oilgohgui bna ymiig omchlono gedeg hamgiin buruu.Asuudald bgagaar ni huleej aw .Enenees iluu sain hun bhgui gej bodov bolohgui ene bol chi oortoo itgelgui bna .Asuudlaa hunees bish ooroosoo hair heregtei .Neg hesegtei huntei uerheh hereggui chi oorchlogdoj chadwal ayandaa humuus chinii araas guih heregtei .Turgen aashnaas bolj emeigteichuud dandaa olnii omno ewgui bdald ordog gedgiig sanaarai.amjilt

Зочин: Zochin.   2016-01-31
Hi 20 nas bol hair durlald mash emzeg handdag ue magadgui chi 5jiliin dara huntei uerhwel odoogiinhoos shal ondoo bolson bna Ter ued chini aash zan hurtel tolow bolj yahaa meddeg bolno.setgel sanaa chini mash togtworgui bna ooroo oorteigee zorchildood bna shuu dee。Chi anhnasaa setgel hoorloor handaad ooriinhoo awii gesen zuiliig hund tulgaad bna ter hunii talaas bodood uz ter hun yund durtai ter huniig huntetgej bodliin sonsoh heregtei chi zowhon ooriigoo l bodood bna chamtai omno bhdaa arhi uudaggui bsan yagaad chamtai ih herelddeg bolsnoos hoish arhi ih uugaad yagaad chamd gar hurdeg bolson bna .Tsaad hun chini ooriinh ni sanaag chi huleej awahgui ooriinhooroo zutgeed bga bolhoor ter hun ch gesen ydarch bna zalhaj bna chamd yaj ch helsen chi oilgohgui bna ymiig omchlono gedeg hamgiin buruu.Asuudald bgagaar ni huleej aw .Enenees iluu sain hun bhgui gej bodov bolohgui ene bol chi oortoo itgelgui bna .Asuudlaa hunees bish ooroosoo hair heregtei .Neg hesegtei huntei uerheh hereggui chi oorchlogdoj chadwal ayandaa humuus chinii araas guih heregtei .Turgen aashnaas bolj emeigteichuud dandaa olnii omno ewgui bdald ordog gedgiig sanaarai.amjilt

Зочин: Zochin.   2016-01-31
Hi 20 nas bol hair durlald mash emzeg handdag ue magadgui chi 5jiliin dara huntei uerhwel odoogiinhoos shal ondoo bolson bna Ter ued chini aash zan hurtel tolow bolj yahaa meddeg bolno.setgel sanaa chini mash togtworgui bna ooroo oorteigee zorchildood bna shuu dee。Chi anhnasaa setgel hoorloor handaad ooriinhoo awii gesen zuiliig hund tulgaad bna ter hunii talaas bodood uz ter hun yund durtai ter huniig huntetgej bodliin sonsoh heregtei chi zowhon ooriigoo l bodood bna chamtai omno bhdaa arhi uudaggui bsan yagaad chamtai ih herelddeg bolsnoos hoish arhi ih uugaad yagaad chamd gar hurdeg bolson bna .Tsaad hun chini ooriinh ni sanaag chi huleej awahgui ooriinhooroo zutgeed bga bolhoor ter hun ch gesen ydarch bna zalhaj bna chamd yaj ch helsen chi oilgohgui bna ymiig omchlono gedeg hamgiin buruu.Asuudald bgagaar ni huleej aw .Enenees iluu sain hun bhgui gej bodov bolohgui ene bol chi oortoo itgelgui bna .Asuudlaa hunees bish ooroosoo hair heregtei .Neg hesegtei huntei uerheh hereggui chi oorchlogdoj chadwal ayandaa humuus chinii araas guih heregtei .Turgen aashnaas bolj emeigteichuud dandaa olnii omno ewgui bdald ordog gedgiig sanaarai.amjilt

Зочин: naran.   2016-01-31
Үхчийсэн амьсгаанууд минь хүнд зөвлөгөө өгөх гэж байгаа юм бол олигтойхон өгч сур. Чадахгүй бол зүгээт бичхээ боль. Хайрлаж үзсэн , хайртай хүнээ алдаж үзсэн , тийм л хүн чиний асуудлыг ойлгоно. Тэгж чадаагүй юмнууд арчаагүй , жоохон үнэ цэнэтэй бай май гээд олон юм ярьдаг. Яаг үнэндээ хайрласан эмэгтэй , амьдралдаа хэзээ ч хийж байгаагүй, хэзээ ч хийхгүй гэсэн тийм тэнэг , өөрөөсөө гарахааргүй бусад хүмүүс сонсоод арай үгүй байлгүйдээ тэр тэгэхээр хүн бишдээ гэж хэлтэл ойлгогттол тийм алхамуудаа хүртэл хийдэг. Тэгхээр.. Эхлэе. Бүх зүйл дууссан. Чамайг нэг хэсэгтээ мартаж чадахгүй гэдгийг би мэдэж бна , гэхдэж тэвч. Битгий залга , хүлээж ав. Тэвчээр ч гэсэн хүнд хэрэгтэй байдаг юм шүү. Дууссан л бол дууссан шүү. Өөрийгөө хайрлаарай. Өөртөө хайртай байгаарай. Анхаарлаа өөртөө хандуул. Өөрийгөө сатааруул. Гэхдээ тэр хүнийг мартахын тулд өөр нэг зүрхыг битгий ашиглаарай , ингэж шаналлаа гээп дахиад сайхан хайр ирэхгүй гэсэн зүйд байхгүй. Тийм учраас цаг хугацаатай хамт өөрчлөгдөж, цаг хугацаатай хамт эдгэх болноо за юу. Хүчтэй байгаарай.

Зочин: амжилт хүсье.   2016-01-31
сайн байна би гэдэг хүн 3жил үерхэсэн залуугаасаа хүүхэдтэй болоод удалгүй хүүхэд минь зулбаж тэр мөчөөс бидний харилцаа хөндийрч ойлголцохоо болиод салцгаасан. одоо жил гаран болж байна. одоо ч гэсэн тэр үйл явдал миний зүрхний хөндүүр хэсэг хэвээрээ нэгэн үе үхтэлээ дурлаж, хайрлаж байсан хэн нэгнийг амьдралаасаа явуулна, мартана гэдэг хэцүү. Гэхдээ ингэж бодож үзсэнэ үү? би энэ хорвоо дээр ганц л удаа амьдрана. магадгүй 10,20 жилийн дараа тэр л үед би энэ хүнээс салж байхгүй яавдаа гэж харамсаж гарах гарцгүй зовж сууснаас одоол би тэвчээрийн ихийг гаргаж тэвчиж мартаж өөргөө энэ бүхнээ чөлөөлж одоо байгаагаасаа илүү хүчтэй байх хэрэгтэй гэж бодож. ирээдүйд бий болох амьдрал, ирээдүйд бидэнд ирэх үр хүүхдийнхээ өмнө хариуцлагтай сайн ээж болохын тулд одоо би хатуужилтай байх хэрэгтэй гэж бодон энэ бол амьдралын сургуульд суралцаж байгаагын нэгээхэн хэсэг гэж өөрийгөө хурцалвал мартхад жаахан ч гэсэн туслах байхаа. чамайг хурцална. зоригтой байгаарай. чи чадна. тэвчээртэй, ухаалаг байх л юм бол бүх зүйл сайхан болно.

Зочин: d.   2016-01-31
sn bnu za yuni turuund tand heden zuwulguu ugii ta busad setgdluld deer bga une tsenetei bai gsnig sn oilgohgui bj mgdgui tmes ta erchuud ygd muu emgteig hairldg we gdg nomiig l unshih hrgtei bi 17toi ene nomiin 15tai bhda unshsan ergtei huneer uuriigu yaaj hundluulj uuruu yaj une tsenetei bhiig ta surna gj bodoj bna. medeej ta hairtai uchiraas l hamag zurh setgelee zoriulsan bj taaraa. ta tuuniig gadaa huleej uilj bur bitgii sal bitgii yw gej mash ih guisan bna. ta ydaj hedhen udaa uuruu turuuled yw gj helsn bol hairtai zaluu chn taniig hundleh bsn ym. ghde zugeerdee aldaj baij l onodog horwoo. ahiaad zunduu huntei uchirah tul aldaan deere ajilaad daraachin uerhle bat buh saihan bailgaarai amjilt husie

Зочин: mg.   2016-01-31
tiimee yag uneniig helehed chi buruu huniig songoj gol n zan awir n yamar we gedeiig sain ajiglah heregtei baij sursan zan hezee ch bur moson arildaggui yum amidrald ih l zuil tohioldono l doo amidraliin hatuu hutuu nohtsold hunii zan medeej oorchlogdono tehdee l nad hun chin chamd tegej l ih hairtai yum bol ooroo zasriya gej eroso ooriigoo huchildeggui yum bna bi ugasa iim zantai geed l ooriigoo zowtogdog hun bna tiimees chi nasan turshdaa l zowono gesen ug bas eregtei hunii araas zuuraldah demii ulam l tsaashildag tim uchiraas ali bolohoor tewcheed teseed araas guihgui baih heregtei tiimees odoo oor shn zaluutai uchiraad chinii buruu bsn gedgiig haruulahaar tiim amidar

Зочин: Mmm.   2016-01-31
uuriiguu hairlaad uuriiguu iluu une tsenetei iluu bardam bh heregtei um shig sanagdlaa zoduulan zoduulan hamt bh hereg bhku l dee salsan chin ih zuv shiidver bn. 20 nas gdg chin ih zaluu nas shuu zunduu huntei uulzana uchrana iluu sain mash sain hun oldoh bolno amjilt

Зочин: mgl.   2016-01-31
naadahiig chini hair gedeggui gantsaardal gedeg yum chi er hungui bol buur baij chaddaggui uruvdultei teneg huuhnuudiin neg bna uuchlaarai hajuud ni zaaval neg er yum bj bj taivshirdag tiim bulgiin huuhnuud bdag yag unendee hariltsaagaa avch uldeh gej ih hicheesen gej bna chi l gantsaaraa ter hariltsaag hussen naiz geed bga zaluu bol erduusuu ch huseegui bna sh dee cham shig uurtuu itgelgui sul doroi emegteitei erchuud tegj l haritsadag yum tegeed uhsendee uildag bna

Зочин: Говнецо.   2016-01-31
Эмэгтэй хүнд гар хүрсэн хүн бол эрэгтэй хүн биш. Дээрээс нь архичин юм байна, агсан ч юм байна, хүн гэх сэтгэлгүй адгуус юм байна. Миний дүү, эртнээс хол байх хэрэгтэй байж, гэвч сургамж болсон нь сайн хэрэг. Сайхан амьдраарай

Зочин: Таны нэр.   2016-01-31
Bi bas yaag cham shig baidald orj uzsen odorjin shonjin gomdoj uilj unheer setgel zvrh min uragsaj bilee. Tegeed neg l odor ooroso bi yaj amidraad bga yum be ertontsiin togsgol bish shvde zaluu bn hiij buteeh zuil ch ih bn odoo bolno gej asugad ooro salj bile salchaad tengerluu haraad gvnzgii amisgaa awhad ndd ymr saihan bsan geech chi chadnaa ohin min chi martaad erhiin tsagt huuchinaa bodohler zugeer l ineegeel ongorno barag bi ch ih tenegtdeg bjdee l gj bodno hhe une tseniig bi ingej l sursan omno ni meddeggui yg l chm shg guidag bj bile etsest n helhed zgr l hay bitii bod sana uguil hvn dassan zurshilaasa salj chaddaggui um shv yalgaj surah heregtei amjilt

Зочин: * .   2016-01-31
Эрэгтэй хүний сэтгэлзүйг сайн мэдэхгүй хамгийн гол нь гэнэн тэнэг, өөртөө итгэлгүй байна.Тэгэхээр энэ тал дээр өөртөө дүгнэлт хийгээрэй. Наад бандийн чинь хувьд хүмүүжлийн доголдолтой, чамд хайргүй юм байна. Эртхэн салах тусмаа л надад хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй

Зочин: мира.   2016-01-31
Анхны бүхэн хүнд үнэтэй, дахиад тэр зүйл олдохгүй юм шиг санагддаг болохоор одоохондоо чамд хэцүү бгаа бх. Гэхдээ жоохон тэвчээд ганцаараа амьдраад, цагийг түүнгүйгээр ч хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөж болдгийг дахин мэдрээд эхлэхээр түүнийг тийм ч ихээр санахаа болино. Эхэндээ өөрийгөө завгүй байлгах гэж хичээх хэрэгтэй. Найзуудтайгаа уулз, ажил хий, хичээлээ хий, сайн дурын ажил, үйл ажиллагаанд оролц гээд л завгүй бгаад бвал хүнийг мартах нь хурдан бдаг юм шүү. Надад ажил их тусалсан даа. Өдрийн 8,9н цаг ямар ч завгүй хамаг хурднаараа ажиллах ёстой нормын цагийн ажил хийсэн юм. Хэхэ үр дүнд нь зөндөө мөнгө, бас амар тайван сэтгэлийг авсан. Ер нь өөртөө тэр хүнийг бодох цаг битгий өг. Бодож бгаагаа мэдэнгүүтээ шууд өөр гоё зүйлийн талаар бод. Аяндаа дасал болоод тэр хүний тухай биш гоё зүйлийн талаар л боддог болчихдог юм. Чамд дахиад сайхан хайр ирнээ. Тэр үед дахиад л чин сэтгэлээ зориулаарай!

Зочин: Xm.   2016-01-31
Dvv mine chamd gj shudragar shuud helhed Naadah chin chamd hezeech hani bolohku vnen shv zaluu bga dahij aldahaasaa omno salsan ni deer Arhi uudag ch chamd hairt chamt hamt amidrah Hun Bol hezeej huuhdee awhuul gedgui yum bas gar hurj bga Bol cham,g xvndeledeggui tsaashid ch gar hureh bno odooni erchuud chinii uein zaluus tiimerhuul bgad bga chi oorigoo Sn gj bodood bga bolhoos ternees ilvv Negen chamaig hairlaad halamjilahar chi Naad hunee hair bush Bsin bn Gdgig oligoh bno bas er hunig Bitgi guij bai Emegtei Hun bardam bh tusmaa hvndlvvldeg yum Za Tgd svvldni helhed salsan ni bolson Bitgi dahij GUI halhin erchuud Olon bn Goodluck

Зочин: Mademoiselle.   2016-01-31
Үнэ цэнэтэй байж сур.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com