ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би өршөөж байна!

Чөлөөт цаг  | 2016 / 01 / 31

“Өршөөл үзүүлдэг хүнд эрх мэдэл байдаг” –Шиндлерийн хууль
“Намайг үнэхээр уучлаарай”. Амнаас гарч өгдөггүй, амаргүй үг. Амархан биш учраас л биднийг гомдоосон, зовоосон, амьдралыг маань буруугаар эргүүлсэн, энэ үгийг заавал хэлж өршөөл эрэх ёстой хүмүүсээс хэлээгүй нь олон байдаг байх. Зарим нь чиний сэтгэлийг шархлуулснаа бүр мэдээ ч үгүй явж байж ч болох. Гэтэл тэдний хийсэн муу үйлдлийн үр дагаврыг бид үе үе, өдөр бүр, цаг мөч тутамд мэдэрч, мэдрэх бүртээ тэднийг дотроо буруутгасаар байна.

Би өршөөж байна!

Тийм ээ, хэрвээ тэгэхэд тэр чамд тийм гай учруулаагүй бол чиний амьдрал өнөөдөр магадгүй шал өөр байх байсан. Тийм ээ, чамайг энд ингэж зовж байхад, ийм байдалд хүргэсэн гол буруутан нь тэнд яагаа ч үгүй явж байгаа нь дэндүү гомдолтой. Өшөө авч, өөрт нь үүнийг эргүүлэн мэдрүүлэх тухай хорон бодол арай ч орж ирэхгүй ч, сэтгэл дотроо тэднийг өршөөн уучилж чадалгүй явсаар л, амьдарсаар л байгаа.

Хүүхэд байхад чинь орхиод явсан эцэг эх, гэр бүлийнхнийг чинь өрөнд оруулсан бүтэлгүй хамаатан, өлгийтэй үртэй чинь хамт орхиод явсан залуу, өөртөө итгэх итгэлийг чинь үгүй хийсэн ширүүн багш, эрүүл мэндээр чинь насан турш хохироосон ослын эзэн, ажлаас чинь халж амьдралыг чинь сүйрүүлсэн дарга, хайранд итгэх итгэлийг чинь бүрмөсөн булаагаад одсон тэр нэгэн хүн. Тэднийг өршөөнө гэдэг байж боломгүй мэт санагдана. Учир нь энэ бүхний золиос болсон гэдгээ чи өдөр бүр мэдэрдэг.

Ганцаараа өрөвдөлтэй нь аргагүй өтөлж байгаа ээжийгээ эсвэл аавыгаа харах тоолонд, өөрийнхөө тавиагүй өрийг төлөхийн тулд орон гэрээ хүртэл худалдсан тэднийгээ харах тоолонд, найз нөхөд ч үгүй зожиг амьтан болсноо мэдрэх тоолонд, хууч өвчин сэдэрч янгинах тоолонд, одоог хүртэл хүнтэй гэрлээгүй хоосон амьдралаа харахад сэтгэл өвдөж, тэднийг буруутгамаар, “Чамаас боллоо”, “Уучлалт гуйгаач”, “Юу хийснээ мэдэх үү?” хэмээн хоёр мөрнөөс нь сэгсэчмээр санагдана.

Гэхдээ яасан ч уучилж боломгүй хүмүүсийг уучлах нэг шалтгаан бий - Чи бол өгөөмөр хүн... Чамд өгөөмөр сэтгэл хангалттай их бий. Тэд хэн байх нь энд огт хамаагүй. Чи өөрөө хэн билээ? Энэ л хамаатай.

Бид өөрсдийгөө золиос, тэднийг буруутан хэмээн бодож өнөөдрийг хүрсэн. Гэхдээ өдий олон жил тэр хүнийг гомдол хорслынхоо сүүдэр дор хадгалснаараа бид өөрсдөө буруутан болж байгаагаа анзаарсангүй. Түүнийг л муу хүн гэж боддог байсан ч, тэгж бодох бодлоо тавьж явуулж чадахгүй байгаа чи өөрөө ч бас ялгаагүй муу хүн болон хувирч байна. Хэн нэгнийг өгөөмөр сэтгэлгүй амьтан гэж удаан хугацааны турш чичлэн бодох нь чамайг ч бас өгөөмөр сэтгэлгүй хүн болгодог билээ. Энэ бол уур бухимдлын биднийг дотроос маань идэж хумсалдаг нэг хэлбэр юм.

Өөртөө хангалттай байгаа гэж бодож байгаа зүйлдээ хүн харамч байдаггүй. Өөртөө “цорын ганц үлдсэн” зүйлдээ л хүн үхтэл харам байдаг. Бид хааяа өгөөмөр занд маань сүүлчийн ганцхан дусал л үлдсэн юм шиг л харам ханддаг. Гэтэл өглөө гээд үгүйрч хоосролгүй, харин ч өсөж үрждэг, бэлэглэлээ гээд огтхон ч хорогддоггүй зүйлсийн нэг бол өгөөмөр сэтгэл юм. Тиймээс өршөөл үзүүлэх нь түүнд биш өөртөө өгч байгаа бэлэг. Өршөөл үзүүлэх нь түүнийг баярлуулж байгаа хэрэг биш, өөрийгөө баярлуулж амрааж байгаа хэрэг юм. Өршөөл үзүүлэх нь түүнийг ямар муу хүн болохыг батлахгүй ч, харин чамайг ямар өгөөмөр хүн болохыг өөрт чинь батлах болно. Тиймээс чамд мэдэгдэхгүй ч, хийсэн үйлийнхээ үрийг ямар нэг байдлаар эдлэн амьдарч байгаа тэднийг өршөөцгөөе.

“Яасан гэж би түүнийг өршөөх ёстой юм бэ?” –Чамд ингэж хэлмээр санагдаж болно. Асуултаа нөгөө тийш нь эргүүлээд “Яасан гэж би түүнийг өршөөхгүй байх ёстой гэж?” болгоод үзье. Одоо ингээд бодоход түүнийг өршөөхгүй байх шалтгаан яг үнэндээ байхгүй. Түүний хийсэн гэм буруу өнгөрсөнд үлдсэн, засч залруулах боломж үгүй. Бас гэсгээн цээрлүүллээ гээд бид юу ч хожихгүй. Ингээд л уучилчихад хэтэрхий гомдолтой санагдаж байгаа ч, энэ бүхнийг тээлээ гээд гомдол барагдахгүй эсрэгээрээ ихэссээр, өвтгөсөөр байх болно. Өршөөл үзүүлэхгүй байснаараа харин ч улам шархалж, өнгөрснөөрөө ирээдүйгээ үгүй хийх хүн нь ганцхан чи шүү дээ.

Цээжин дээр гашуу оргиулдаг тэрхүү өнгөрсний тухай бодол чинь чиний үгээр, үйлдлээр илэрсээр ирээдүйг чинь ч бас үгүй хийж байгаа юм билүү? Одоогийн нөхцөл байдлыг чи гагцхүү тэр хүний буруутай үйлдлийн үр дүн хэмээн бодсоор ирсэн ч, эсрэгээрээ чиний буруутгасан, үл өршөөсөн бодлын үр дүн ч юм билүү? Чи түүнийг буруутай гэж боддог учраас, бодол чинь яг тэр өнгөрсөнд үлдчихээд үргэлж гомдол нэхэж байгаа учраас амьдрал чинь ч бас яг байсан чигээрээ, өнгөрснөөрөө үргэлжилсээр байгаа. Энэ тохиолдолд шинэ ирээдүй хэзээ ч эхлэхгүй. Хүсэл чинь биелэхгүй. Тэмүүлэл чинь эрх чөлөөг мэдрэхгүй.

“Би өршөөж байна!”, “Би уучилж байна!” Энэ ч бас “Намайг уучлаарай”-тай адил амнаас гарч өгдөггүй үгсийн нэг мөн. Гэхдээ улс оронд зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс л өршөөл үзүүлэгчид байдаг гэдгийг санаарай. Тэгээд энэ үгийг жинхэнэ эрх мэдэлтэй, хүчтэй, өөрийгөө түүнээс илүү гэж боддог хүн шиг хэл. Мэдээж ингэхийн тулд өөртэйгөө хачин их тэмцэж, хэдэн долоо хоног, сар жилээр ч зөрчилдөж мэднэ. Гэхдээ сэтгэл доторх шоронгоосоо хэн нэгнийг суллан явуулсныхаа дараа чи тэрхүү “хоригдол” нь өөр хэн ч биш, чи өөрөө байсныг ойлгох болно...

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(324)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Dolgormaa.   2016-02-02
Zowlolgoo ogsond bayarlalaa, neeree l unen baina shuu, ongorsond bolson zuil mon Ter zuil ni odoo noloolood Baigaa yum Shig sanagdaad setgel bainga zowoogood baidag tal baidag , odoonoos exelj setgel sanaagaa choloolj setgeldee erx choloo olgonoo, thanks

Зочин: enkhjin.   2016-02-01
Hetsuu ued zuvluguu sonsohig husdeg hun bdimu? Amidraliha hamgin dood shatand yavaa yum shg sanagdah ued hairluulj, hundluulehig husdeg. Hun hundeldeg hundee zuvluguu uguud yavdaggui bzde? Hiij buteesen yumtai, urgelj bish ch gsn haayadaa sain saihan zuil hiichihsen uurin gsn buyntai l hun yumsan. Teriig min l sanuulad uguhud hangalttai met sanagdah ued bugd l zuvhun minii hiij chadahgui bga zuil deer anhaarad bgamshg bugdeeree l genet yaj amidrah yostoi talar zaatsgaagaad. Jinhnese shuurga dunduur ungursun, busdiig oilgodog hun bol olon yum zaagaad bailgui zuer l tevreh bsn bh. Yadargaatai. Uuln yahav tuslii gsn setgel l bz, ghde bid nar aldaa gargad bn gdg chn ta naraas door gsn ug bish. Hun ern yaj amidarval hamgiin zuv be gdgee busdar heluultgui mddeg l bhgyu ghde ter huni yu mederch, yaj hugarch, yaj bosoj, yaj tevchisniig ter chiger n amidral zaagaad bdag huni zurhendn medruulvel zuer l uilad tevreh bsn bz. Zaagad bdag n iluu uhaantai bj bolno, iluu turshlagatai bj bolno, ghde etssin etsest huni hamgiin erhem deed chanar n oilgoj, hairlaj, nulimsig n hundleh l chadvar bz. Etssin etsest yag ingej zurhere uilad garad irsen hun l hamgiin ner hundtei n boldog bz. Nuguu olon zuvluguuni achar bus, harin huni ul oishoson, chihen duli nuden balai zang UURUU zuulluj, davj garsnara l tegdeg bh.Nulims dusluulj, uram n hugarch, itgel n aldarch uzsen buh humuusig hundetgesen, Enkhjin. ( Aldaa gargahara l t1 bolchdimu? Aldaa gargahara l muu hun bolchdimu? Sonsoj chaddaggui bj yarih gd oroldchdog ZAN tsaashaa zailasai. Yu yugui l zaagaad bdag HUN bol ugasa yavanda oilgodog bolno bz. Harin yag ter ZAN l zailasai.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com