ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2000-аад оны “мартагдашгүй” трендүүд

Загвар  | 2016 / 02 / 05

Энэ удаагийн загварын нийтлэлдээ бид ирээдүйн трендүүдийн талаар санал дэвшүүлэхгүй. Харин өнгөрсөн лүү өнгийж, өөрсдийгөө шоолон өхөөрдөцгөөх болно. 2000-2010 оны үед чиний шүүгээнд эдгээр хувцаснаас ядаж 1, 1 ширхэг байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Уншаад, ямар инээдтэй гэхдээ хөөрхөн харагддаг байснаа эргэн нэг дурсаарай.

2000-аад оны “мартагдашгүй” трендүүд
1. Өнгө өнгийн резинен бугуйвчууд
Эрэгтэй, эмэгтэйгүй үүгээр гангарч, “хэв маягаа илэрхийлдэг” байлаа. Өөртөө байхгүй өнгийг найзаасаа гуйж, наймаалцаж аваад гараараа дүүрнийг зүүж гайхуулдаг байсан шүү дээ.
2. Juicy Couture-ийн бэлтгэлийн хамбан хослол
Чамд ийм хослол байдаг байсан уу? Би лав өгзгөн дээрээ “Juicy” гэсэн бичигтэй ягаан хамбан хослолтой болохын тулд ээжийгээ бүтэн 2 долоо хоног шалж байснаа санаж байна. Тэгж тэгж авахуулчихаад л биеийн тамирын хичээл дээрээ малгайг нь өмсөөд, гараа цамцныхаа халаасанд хийгээд алхах тэр мэдрэмж бол бөөн “кайф”!
3. Von Dutch-ийн саравчтай малгай
Охид нь Von Dutch, хөвгүүд нь NY гэсэн бичигтэй саравчтай малгайгаар бүгдээрээ “хэчнээн ч жил гоёлоо доо”!
4. Даашинз+Жинсэн өмд
Санаж байна уу? Цээжнээсээ доошоо дэрвэгэр, хатгамалтай зуны даашинзын доогуур трапецан өмд өмсдөг байснаа. Энэ хослолыг яаж “хамгийн загварлаг”-т тооцож, арван жилийн сургуулийнхаа гоо охин шалгаруулах тэмцээнд өмсөж байснаа бодоод бодоод ойлгохгүй л байна шүү.
5. Дууриамал LV-ийн цүнх
25’000-аар авсан LV-ийн цүнхээрээ жинхэнэ юм шиг л гангардаг байлаа. Алга болчихоор нь миний “Эл Вигийн цүнх хаана байна аа?” гэж ирээд л. Дан LV биш, Coach, Gucci, Burberry-ийн дууриамал цүнх, түрийвчийг хослуулах моод хэдэн жилийн турш охид бүсгүйчүүдийн маань дунд үргэлжилсэн шүү.
6. Пиджакны дотуур малгайтай цамц өмсөх
Тэгээд хоёулангийнх нь ханцуйг давхраар нь хойшлуулах.
7. Дамнаж үүрдэг цүнх
Ийм цүнхийг нэг мөрөө дамнуулан хажуудаа гаргаж үүрээд, алхах тоолондоо гуяараа цохиж хөдөлгөнө гэдэг нэг төрлийн урлаг байлаа. Цахилгаанаас нь тоглоомон сармагчин юм уу үслэг түлхүүрийн оосор унжуулчихна аа, бас.
8. Бүсийг янз янзаар нь...
Бүсний тухайд бүтэн нийтлэл тусад нь бичихэд ч болмоор. Нэг хэсэг хүзүүний эрээн алчуураар бүс хийдэг байснаа санаж байна уу? Бас бүсээ олмонд нь хийлгүйгээр албаар доор нь унжуулна, цамц бүс хоёрынхоо өнгийг ижилсүүлнэ. Өвлийн хүйтэнд хагарчихдаг, хуурамч лакан өргөн бүсийг бэлхүүсээрээ зүүдэг байснаа ч бас яахин мартаж чадах билээ...
9. Угалзан халаастай жийнс
Бүгдийнх нь арын халаас эсвэл гуян дээр юуных гэдэг нь үл мэдэгдэх угалз, шигтгээ, чимэг, хээ байдаг байсан.
10. Шуумгаараа сэмэрч урагддаг, трапецан жийнс
Энэ трендийг дурдахгүй өнгөрвөл жинхэнэ алдас болно. Байж болох хамгийн өргөн трапецан өмдийг хайж, ээжтэйгээ цуг бүтэн өдөржингөө дэлгүүр хэсэж билээ. Шуумаг нь газар шүргэсэн урт хэрнээ суудал нь жаахан тонгойход шувтарчихмаар маш богинохон байдаг байсан шүү дээ. Трапецан өмдний шуумаг газар чирэгдсээр байгаад сэмэрч урагдах нь хүртэл өөрөө бараг трендийн нэг хэсэг нь байсан.
11. Бөөрөнхий хоншоортой өсгийтэй гутал
Трапецан жийнсийг, шуумагных нь доороос үл ялигхаан цухуйх зориулалттай бөөрөнхий хоншоортой өсгийтэй гуталгүйгээр төсөөлөхийн аргагүй.
12. “Миний байшин” стайл
Миний байшин киноноос хойш нэг хэсэгжингээ охидууд үснийхээ урд хэсгийг цуглуулж байгаад хажуудаа юм уу, ардаа аалзан хавчаараар хавчиж билээ. Бас урдаасаа хэсэг үс гаргаж шуух, хажуу талдаа боох, сул хоёр боох гээд маш олон үс засалтын санааг “Гурван баавгай” бидэнд өгсөн.
13. Эмо үстэй залуус
Хүлээн зөвшөөрцгөөе. Бид цагтаа үсээ урт ургуулаад, юм ярих болгондоо толгойгоо хөдөлгөн хойш нь шидэлдэг хөвгүүд, залуучуудад унаж тусдаг байлаа...
14. Avril Lavigne-ийн өмссөн юм бүхэн
Өвөрмөц харагдах дуртай охидын дунд Avril үнэхээр тренд болдог байсан. Hi5-ийнхаа профайлыг хүртэл ягаан, хар өнгийн араг ясаар чимдэг байсан шүү дээ. Цахилгаантай богино хар өмд, хар утсан зүүлтүүд гээд бидэнд яаж харагдахыг Avril л зааж өгдөг байсан.
15. Цагаргин ээмэг
Том, нарийн төмөртэй нь биш шүү. Жижгэвтэр өнгө өнгийнх нь. Үүнтэй холбоотой дурсамж бидэнд зөндөө бий дээ, тэ?
16. Жижиг цагаан куртка
Том юүдэн, сагсгар үстэй, болж өгвөл бэлхүүсээр татахаар богинохон цагаан курткийг бид нар трапец жийнс дээрээ, өнгө өнгийн ноосон малгай, бээлийгээ унжуулаад л өмсдөг байсан даа. Хүйсээ гаргасан хувцас өмсөх хоббитой байсан ч өвөл арай л хүйтдээд байдаг болсон болохоор дулаан үед л шавайгаа ханатал хүйсээ гаргадаг байж.
17. Кепкан малгай
Өрнө дорныхон ялгаагүй кепкан малгай, жийнсэн юбкыг хослуулдаг байж. Солонгос, Тайвань, Монгол, Америк, Англи гээд тухайн үеийн бүх л эмэгтэй хамтлаг дуучдад тийм стильтэй зураг дор хаяж 1 байдаг байх.
Эргээд бодоход эдгээр хувцасны трендүүдтэй холбоотой маш олон дурсамжууд бодогдож байна. Чамд эдгээр дээр нэмэх 2000-аад оны мартагдашгүй тренд байна уу?
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(459)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: haha.   2016-06-21
usee noitnoor ni samnalgui shuud aimar aimar gogtsoo gargaj boono converse iin ket ongo ongiin natsist gd l tgsene neeh ket trapetsen jeansen dr hee huar blsn tom tom unjdag eemeg zuune kk tuhain uyde uneher l uuriguu style tai goy bn gj bddg bsnda 10 jil mini gj sanachihlaa

Зочин: guset.   2016-02-17
calvin klein-ий турсикний резинийг нь гаргаж богино суудалтай өмдөн дотуур өмсдөг байсан

Зочин: Таны нэр.   2016-02-15
yer n bol belhuus garsan yum mood bsan. bas erchuudiin huvid olon karmatai cargo omd. ene 2 bol haashaa ch harsan bsan, delguur ch pig

Зочин: vfsfk.   2016-02-07
uu bs duuchi boldyg duuriagaad hovguud homsgoo setelchihdeg bsan , tednii umdnii tuhai yriad ch hereggui

Зочин: vfsfk.   2016-02-07
uu bs duuchi boldyg duuriagaad hovguud homsgoo setelchihdeg bsan , tednii umdnii tuhai yriad ch hereggui

Зочин: vfsfk.   2016-02-07
hantsuitai nimgen tsamtsan deer podvolk davharlaj , door ni urgun umd umsdug blaa , uu bs jinsen umdun deeree jinsen ybka davharlaj umsunu , urt ereen oimsny turiig ni tarich , tsoolj nuh teruugeer ni erhii huruugaa gargaad kist gd vdag blaa . odoo bodson chin ha ha

Зочин: me.   2016-02-06
kuee nree bur yag shuu. hamag dursamj sederchlee :((

Зочин: yumi .   2016-02-05
erged harhad yg bna shuu huuhed nasan dre ochood modni huwtsas omsoh ymsaaan odo harhad sonin bna shuu.

Зочин: zochin.   2016-02-05
yag 10 jild baisan huvtsas maani bn bayarlalaa

Зочин: Ann.   2016-02-05
90eed onii trendudiig inged hiihed ugj bolohu ? chadval medeelel taviad uguurei ^^

Зочин: Nono.   2016-02-05
10 жил санаанд ороод гэнэт найзуудаа саначлаа...Бодож санах юмгүй сайхан байж дээ тэр үед

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com