ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та хоёрыг бие биед чинь “баталгаатай” дурлуулах 35 асуулт

/Сэтгэл зүйч Артур Ароны судалгаагаар/
Дараах 35 асуултыг ээлжилж асуувал бие биенээ тийм ч сайн танихгүй хүмүүс ч хоорондоо дурлалцах магадлал өндөр гэдэг нь сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тогтоогджээ. Яагаад?

Та хоёрыг бие биед чинь “баталгаатай” дурлуулах 35 асуулт

Яагаад гэвэл эдгээр асуулт нь нөгөө хүнийхээ хувийн амьдрал руу нь хэт халдалгүйгээр, хувийнх нь орон зай руу нэвтэрч, ижил төстэй талуудаа олж харан холбогдох боломжийг олгодог аж. Энэ асуултуудын хариултыг сонссоныхоо дараа та хоёр нэг нэгнээ их эртнээс таньдаг юм шиг ойр дотно мэдрэмж төрөх болно.

35 асуултанд хариулахад ойролцоогоор 45 минут орчим шаардагдана. Хэрвээ чи энэ Валентиний өдрөөр дөнгөж болзож эхэлж буй залуутайгаа сэтгэл зүйн хувьд “нэг шат ахихыг” эсвэл хайрттайгаа дотно холбоогоо бататгаж дурлалаа сэргээхийг хүсэж байвал доорх жагсаалтыг ашиглаарай. Аль ч асуултанд та хоёр хоёулаа хариулах ёстой шүү.

I бүлэг
1. Энэ дэлхийн бүх хүмүүсээс хэнийг нь ч хамаагүй оройн хоолонд урих боломж тохиовол хэнийг урих вэ?
2. Чи алдар нэртэй болохыг хүсдэг үү? Ямар замаар? (Юугаараа?)
3. Утсаар ярихаасаа өмнө ярих зүйлээ амандаа бэлддэг үү? Яагаад?
4. Чиний хувьд “төгс төгөлдөр өдөр” гэж ямар өдрийг хэлэх вэ? Өглөөнөөс авахуулан орой хүртэл дүрслээч...
5. Чи хамгийн сүүлд хэзээ өөртөө юм уу өөр хэн нэгэнд дуу дуулж өгсөн бэ?
6. Чамд 90 нас хүртлээ урт наслах боломж тохиожээ. Тэгэхдээ 30 наснаасаа хойш өөрийн бие махбодь, оюун ухаан хоёрынхоо аль нэгийг яг тэр хэвээр нь дараачийн 60 жилийн турш хадгалах боломжтой гэвэл алийг нь сонгох вэ?
7. Чамд өөрийнхөө яаж үхэх тухай нууц төсөөлөл бий юу?
8. Надад болон чамд нийтлэг ажиглагдаж байгаа 3 зүйлийг нэрлэнэ үү.
9. Амьдралынхаа юунд хамгийн талархалтай ханддаг вэ?
10. Өөрийнхөө өсөж торнисон цаг хугацаа, арга барил, нөхцөл байдлаас юуг нь ч хамаагүй өөрчлөх боломж тохиовол юуг нь өөрчлөх вэ?
11. 4 минутын дотор надад өөрийнхөө амьдралын түүхийн талаар аль болох дэлгэрэнгүй ярь.
12. Маргааш өглөө сэрэхэд чинь чамд бурхнаас ямар нэг ур чадвар эсвэл шинж чанарыг бэлэглэсэн байх болно гэвэл, юуг сонгох вэ?

II бүлэг
13. Нэгэн шидэт толинд чиний өөрийн тухай, амьдралын тухай бүх үнэнийг өгүүлнэ гэвэл чи түүнээс юуг мэдэхийг хүсэж, асуумаар байна?
14. Их удаан хугацааны туршид хүсэж мөрөөдөж байгаа зүйл бий юу? Түүнийгээ одоог хүртэл яагаад биелүүлээгүй вэ?
15. Чиний амьдралдаа хийж бүтээсэн хамгийн чухал зүйл юу вэ?
16. Нөхөрлөлийн юуг нь хамгийн үнэ цэнэтэй гэж боддог вэ?
17. Чиний хамгийн хайртай дурсамж юу вэ?
18. Чиний хамгийн муухай дурсамж юу вэ?
19. Нэг жилийн дараа үхнэ гэдгээ мэдвэл, одооны амьдралаасаа юуг нь ч юм өөрчлөх байсан уу?
20. Чиний хувьд нөхөрлөл гэж яг юу вэ?
21. Хайр халамж чиний амьдралд ямар байр суурийг эзэлдэг вэ?
22. Өөрийнхөө бодлоор надаас олж анзаарсан 5 эерэг зан чанарыг нэрлэнэ үү.
23. Гэр бүл чинь хоорондоо хэр ойр дотно вэ? Чиний хүүхэд нас бусад хүүхдийнхээс жаргалтай өнгөрсөн гэж чи боддог уу?
24. Ээжтэйгээ харилцах харилцаандаа яаж ханддаг вэ? Та хоёр хоорондоо ямар харьцаатай мэтээр мэдэрдэг вэ?

III бүлэг
25. “Бид 2 хоёулаа” гэсэн үгээр эхэлсэн 3 үнэн баримтыг нэрлэнэ үү. Жишээ нь, “Бид хоёр хоёулаа оюутан байхдаа ажил хийж эхэлсэн”
26. Өгүүлбэрийг гүйцээгээрэй. “Надад өөрийн ... талаараа итгэлтэйгээр хуваалцаж чадах хэн нэгэн байсан ч болоосой гэж би хүсдэг”
27. Чи надтай сайн найзууд болно гэвэл, намайг юуг мэдээсэй гэж хамгийн ихээр хүсэх байсан бэ?
28. Чамд миний юу таалагдаж байна? –Дөнгөж уулзсан хүмүүсийн хувиар биш, бие биенээ тодорхой хэмжээгээр мэддэг хүмүүсийн хувиар хариулаарай.
29. Амьдралынхаа аль нэг ичгэвтэр мөчийн талаар надтай хуваалцаач?
30. Хэзээ хамгийн сүүлд хэн нэгний өмнө нулимс урсгасан бэ? Хэзээ хамгийн сүүлд ганцаараа уйлсан бэ?
31. Юуны тухай “тоглоом шоглоом” болгож болохгүй гэж боддог вэ?
32. Өнөө шөнө хэнтэй ч холбоо барих боломжгүй нөхцөлд гэнэт нөгөө ертөнц рүү явлаа гэж бодоход хэнд юуны талаар хэлээгүйдээ харамсах вэ? Яагаад энэ талаар түүнд одоог хүртэл хэлээгүй байгаа вэ?
33. Гэр чинь шатаж байна. Хайртай хүмүүс, тэжээвэр амьтдаа бүгдийг нь аварсны дараа цорын ганцхан зүйлийг аврах хугацаа үлдсэн байна. Юуг аврах вэ?
34. Гэр бүлийн чинь бүх гишүүдээс хэнийх нь үхэл чамд хамгийн хүндээр тусах вэ? Яагаад?
35. Одоогийн байдлаар өөртөө тулгараад байгаа нэг асуудлын талаар хамтрагчтайгаа хуваалц. Тэгээд хэрвээ тэр чиний оронд байсан бол үүнийг хэрхэн шийдвэрлэхийг асуугаарай.

*Бүх асуултын дараа бие биетэйгээ юу ч ярилгүйгээр 4 минутын турш ширтэлц. Энэ маш чухал хэсэг нь гэдгийг бүү мартаарай.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(405)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chantsaldulam.   2016-02-17
hi hatsar goo bvsgvichvvdee gol ni bvv uil bvv shantar vvr tsaihiin omno tvner haranhui boldogch tvvnii daraa gegee ordgiig sana tegeed nar mandah adil ta ch bas mandana ochigdoriig shuud mart margaashaaraa amidraad yj tegwel byh jvil ok

Зочин: Tuvshoo.   2016-02-12
Hunii bie hogshirdog bolhoos tarhi otoldguima

Зочин: Таны нэр.   2016-02-12
4 min gdg ch uneheeer urt hugatsaa bnshuuu *_*

Сүүлийн сэтгэгдэл

  • Би мөрөөдлөөрөө амьдардаг: Хенна урлаач Дочкана
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345101 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
  • Бидний нийтлэг секс төсөөллүүд

  • Чиний насанд аль нь тохирох вэ?

  • Ratatouille хийж сурцгаая.

  • Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?
    tanai site haagdah gj bgmu.yagaad medeelele shinechlehgui bgm bol.ug n goy site.huuchin mdeleluud l bh yumdaa....
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Ene chine teneg amisgaanuud ve. gaduur garaad eriin sainaaraa huuhnuudiig oldog yum. ingej bichij suugaa garuud sulraltai gaj nuhduud baigaa bitgii utasdaarai busguichuudee
  • Хэдэн жилээр ч хамаагүй сексийн харилцаагаа халуухан хэвээр нь хадгалах 4 дүрэм
    hi saihan cexiin hamtragtai boloh busgui bna uu 26 deesh nasnii busguichuud zalga gants bie zal uu 88953800
  • Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо
    bi 30 garsan gants bie zaluu medeej zunduu l saihan busguichuudtei taniltsdag bolzdog, tegehdee shangri-la, central tower geh met hotiin ali gaigui restaurant-d bolzoj medeej bi buh tootsoog hiideg, bi eniig baih estoi zuil gej boddog.
  • Бидний нийтлэг секс төсөөллүүд
    hi busgui o mend saihan hamtragch boloh busgui baival zalga gants bie zal uu# 88953800
  • Бидний нийтлэг секс төсөөллүүд
    hi busgui o mend saihan hamtragch boloh busgui baival zalga gants bie zal uu# 88953800

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com