ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гүзээлзгэнэтэй йогуртаар хийж болох Валентиний 3 амттан

Хоол хүнс  | 2016 / 02 / 13

Заавал яагаад шоколад гэж? Хэрвээ хайрт чинь шоколаданд тийм ч дуртай биш, сүү тарагнаас бол буцдаггүй, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг нэгэн бол дараах 3 жорын аль нэгийг Гэгээн Валентиний өдрөөр туршаарай. Бүгд дэндүү амархан гэж мэд.

Гүзээлзгэнэтэй йогуртаар хийж болох Валентиний 3 амттан

Яагаад заавал гүзээлзгэнэтэй йогурт гэж? Гүзээлзгэнэтэй йогурт ягаан өнгөтэй учраас баярын өдрийн романтик уур амьсгалтай сайхан зохицно. Мөн чи энэ өдрийн уламжлалыг шингээн, дээгүүр нь шоколадны бүрэлт, шоколадан чимэглэл оруулахад гүзээлзгэнэ жимсний амттай маш сайхан зохицох болно. Өвөрмөцөөр сэтгэж, түүнд #сайн гэдгээ илэрхийлцгээе.

450 гр Сайн-Гүзээлзгэний йогурт
1 аяга сүүн крем (хутгасан)
1/3 аяга Сайн – Цэвэр сүү
120 гр шоколад (хэрчсэн)
Хийх арга:
1. Гүзээлзгэний йогуртаа сүүн кремтэйгээ хольж хутгана. Силиконон хэвэндээ юүлж, хүнсний гялгар цаасаар бүрээд хөлдөөгчинд 2 цаг байлгана. Хөлдсөн йогуртан муссаа хэвнээс нь салгаж таваглаад хөргөгчинд 1-3 цаг болгож зөөлрүүлнэ.
2. Хэрчсэн шоколадан дээрээ сүүгээ хийж богино долгионы зууханд 2 минут орчим халаагаад хутгана. Сайтар хайлаагүй байвал ахин 10 секунд хайлуулаад 30 секунд орчим хөргөж үл ялиг өтгөрүүлнэ.
3. Өтгөрсөн шоколадны бүрэлтээ тавагтай муссан дээгүүрээ асгаад олгоно.
Үүнийг хийж түүндээ "сайн" гэдгээ хэлээрэй. ">
1. ШОКОЛАДТАЙ ЙОГУРТАН ЧИХЭР
Валентинаар заавал шоколад хайлуулах ёстой гэж үү? Энэ бяцхан зүрхнүүд хэчнээн амархан, энгийн мөртлөө амттай болохыг хараад чи гайхна даа. Шоколаднаас уйдсан хайртдаа ингэж хийж өгөөрэй.
• ½ аяга Сайн-Гүзээлзгэний йогурт
• 3½ хоолны халбага гүзээлзгэний чанамал
• 4 цайны халбага хар шоколадны үйрмэг
Хийх арга
1. Йогурт, чанамал хоёроо холино. Бид амттанаа хөлдөөх бөгөөд хөлдсөн үед жимсний амт сулардаг учраас нэмэлт чанамал холивол илүү тохиромжтой.
2. Шоколадны үйрмэгээ дээр нь нэмнэ. Тэгээд зүрхтэй силиконон хэвэндээ хийгээд, чихэр бүрийн дээр зайрмагны иш, шүдний чигчлүүрийн аль нэгийг хатгана. Зүрхэн хэв жижигхэн хэмжээтэй бол шүдний чигчлүүр нь илүү тохиромжтой.
3. Бэлдсэн чихрээ хөлдөөгөөд хайртдаа бэлэглэнэ.
2. ШОКОЛАДААР БҮРСЭН ГҮЗЭЭЛЗГЭНИЙ МУСС
Энэхүү ахин давтагдашгүй зүрхэн амттаныг хийхэд ур чадвар, туршлага ердөө шаардахгүй. Ахин давтагдашгүй "Гүзээлзгэний йогурт" байхад л хангалттай.
450 гр Сайн-Гүзээлзгэний йогурт
1 аяга сүүн крем (хутгасан)
1/3 аяга Сайн – Цэвэр сүү
120 гр шоколад (хэрчсэн)
Хийх арга:
1. Гүзээлзгэний йогуртаа сүүн кремтэйгээ хольж хутгана. Силиконон хэвэндээ юүлж, хүнсний гялгар цаасаар бүрээд хөлдөөгчинд 2 цаг байлгана. Хөлдсөн йогуртан муссаа хэвнээс нь салгаж таваглаад хөргөгчинд 1-3 цаг болгож зөөлрүүлнэ.
2. Хэрчсэн шоколадан дээрээ сүүгээ хийж богино долгионы зууханд 2 минут орчим халаагаад хутгана. Сайтар хайлаагүй байвал ахин 10 секунд хайлуулаад 30 секунд орчим хөргөж үл ялиг өтгөрүүлнэ.
3. Өтгөрсөн шоколадны бүрэлтээ тавагтай муссан дээгүүрээ асгаад олгоно.
Үүнийг хийж түүндээ "сайн" гэдгээ хэлээрэй.
3. Зүрхэн үрэл
• Сайн-Гүзээлзгэний йогурт
• Бялууны чимэглэл
-Таваг юм уу тэвшин дээр хүнсний цаас дэвсэж бэлдэнэ.
-Гүзээлзгэний йогуртаа кремний хошуутай уутанд юм уу нэг үзүүрийг нь маш жижигхэн цоолсон зузаавтар гялгар уутанд юүлнэ. Ойролцоогоор 0.5 мм диаметр хэмжээтэйгээр цоолно.
-Цаасан дээрээ хошуугаар нь йогуртан зүрх зурна. Зүрхнээс гадна хүссэн үг, хэлбэрээ зурж ч болно.
-Дээр нь сайтар цэвэрлэсэн хөмсөг зулгаагчаар бялууны чимэглэлээ болгоомжтойгоор тавина.
-Хөлдөөгчинд 1 цаг орчим байлгаад бэлэн болно.
4. Дээрх бүх амттаныг хийхэд өтгөн, тослог, амттай, #сайн чанарын гүзээлзгэний йогурт чамд хэрэг болно. Энэ тал дээр Сайн брэндийн ууттай йогурт урмыг чинь огт хугалахгүй. Өөрийн гараар хийсэн, эрүүл амттанаар түүнд #Сайн гэдгээ илчлээрэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Сайн брэнд хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(852)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com