ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зүгээр л уулзаж байгаа залуутайгаа Валентинийг яажшуухан “давах” вэ?

Хайр & секс  | 2016 / 02 / 13

Та хоёр яг нэг ийм үе дээрээ явж байгаа: “Хосууд шиг шоколад солилцож, сүрхий тэмдэглэх нь ч хаашаа юм. Гэхдээ бас зүв зүгээр, мэдээгүй юм шиг өнгөрүүлэх ч хаашаа юм...”

Зүгээр л уулзаж байгаа залуутайгаа Валентинийг яажшуухан “давах” вэ?

Албан ёсны найз залуу болоогүй ч гэсэн, хэд хэдэн удаа уулзсан тэр залуутай хамт Валентинийг өнгөрүүлэхдээ яаж алтан дунджийг барих вэ гэдэг асуулт чамд тулгарч байгаа байх. Ялангуяа тэр залуу өөрөө Валентиний талаар ямар бодолтой, хэр их ач холбогдол өгч байгааг нь мэдэхгүй тохиолдолд бүр ч хэцүү. Чамд доорх зөвлөгөө тус болж магадгүй юм.

1. Чи өөрөө түүнтэй хамт тэмдэглэмээр байвал тэр тухайгаа ний нуугүй хэл.
Ганц бие бүсгүйчүүд Валентиний талаар янз бүрийн бодолтой байдаг. Зарим нь “I don’t need Valentine. I need Valentino” гэсэн бичигтэй зураг Facebook-тээ тавиад үл тоомсорлодог бол зарим нь баяртаа бэлдэх хосуудыг хараад өөрийн эрхгүй догдлон, тэмдэглэхийг хүсдэг. Хэрвээ чи хоёр дахь төрлийн эмэгтэй бол олон юм бодож, хүлээж өөрийгөө бас түүнийг зовоолгүйгээр шууд санаагаа илэрхийлэхийг зөвлөх байна.

Учир нь тэр ч бас дотроо “Би яах ёстой юм бол оо? Баярлуулах нь зөв үү, буруу юу?” хэмээн өөрөөсөө асууж байгаа. Хэт сүртэй баярлуулвал чамайг айлгачих ч юм шиг, хэт “сүргүй” баярлуулвал чамайг гомдоочих ч юм шиг. Тэгэхээр түүнд “Хоёулаа цуг Валентинийг тэмдэглэх үү?” гээд л хэлчих. Тэгээд яг ямархуу хэмжээнд тэмдэглэхээ ч бас цухасхан мэдэгдүүлчихвэл зүгээр.

2. Өөртөө өндөр хүлээлт үүсгээд хэрэггүй.
Та хоёр Валентинийг хамт тэмдэглэхээр шийдсэн ч бай, үгүй ч бай, аливаад бодитоор хандаарай. Бид чинь Гэгээн Валентиний баярыг хамгийн мэдрэмжгүй эр хүнийг ч баглаа цэцэгтэй романтик хархүү болгон хувиргадаг ид шидтэй өдөр хэмээн өөрсдөө ч мэдэлгүй итгэцгээдэг хүмүүс. Гэтэл бодит амьдрал дээр тийм биш шүү дээ.

Тэр чиний найз залуу биш учраас чамд “заавал” бэлэг, сюрприз бэлдэх албагүй гэдгийг санаарай. Хэрвээ бэлдсэн байвал сайн л биз, мэдрэмжийг нь үнэлэхэд л болно.

Мөн Валентиний баяраар чамайг “албан ёсоор гуйна” гэсэн хүлээлт ч үүсгээд хэрэггүй. Хэдий энэ бидний хувьд тун чухал яриа боловч залууд өөрт нь хүсээгүй дарамт мэдрүүлээд байж магадгүй. Зүгээр л хамтдаа хөгжилд, бид чинь залуу улс шүү дээ.

3. Юмыг яаж мэдэх вэ, өөртөө зориулж давхар төлөвлөгөө боловсруул.
Тэр Валентинийг бүр огт тоохгүй, юу ч төлөвлөхгүй бол яана? Хэрвээ тэгж мэдэхээр “нөхөр” бол өдөржингөө утасны дуудлага, чат хүлээн кино үзэж суухгүйн тулд чи өөрөө өөрийгөө баярлуулах төлөвлөгөөтэй байх ёстой. Тэр төлөвлөгөөнд чинь хостой найзууддаа “шавар хаах” хориотой шүү. Бусад ганц бие найзуудтайгаа шөнийн клуб орох эсвэл ээж, дүү охин хоёртойгоо дэлгүүр хэсэх, алжаал тайлах төв орох гээд юу ч байж болно. Гэхдээ юу ч төлөвлөлөө гэсэн согттолоо уугаад хэрэггүй бөгөөд баярын өдрөөр буруу шийдвэр гаргах магадлал илүү өндөр байдаг. Ганцхан түүнийг хүлээж бүхэл бүтэн өдрөө бүү алдаарай л гэсэн утгатай юм.

4. Валентиний өдрийн дараа түүнийг албан ёсны болгох эсэхээ бодолц.
Баяр ямар ч байсан болдгоороо болоод өнгөрлөө. Гэхдээ үүний дараа өөртөө төрж байгаа мэдрэмжийг чагнаарай. Тэр залуу уулзана гэж хэлчихээд утсаа салгаад алга болсон уу? Эсвэл тэр ганц бие найзуудтай цуг хөгжилдөж байхад чинь ирж өөрөө санаачлагаараа чамтай хамт байгаад, орой нь мартагдашгүй үнсэлтийг бэлэглэсэн үү? Заавал бэлэг солилцоогүй байсан ч, тэр энэ баярт жентельмен ёсоор хандаж, чамайг гонсойлгохгүй байх тал дээр анхаарсан бол + оноо өгч болно. Харин хэт “хулчгар” загнаж, чамайг гомдоох үгийг хэлсэн эсвэл амлалтандаа хүрээгүй бол – оноо өгөөрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(345)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2016-08-31
Bi law valentine temdgeldgvi ym yagd gexr valentinii daraa miniii torson odor boldog uchraas ilvv zardal mongo gargadgvi xeregvi bdag yumda deerees ni manai mongold bayar naadam temdeglex ni arai xeterch bnaa svnsnii bayar xvrtel xiix yum bayaraas bayariin xoorond yaj amidrana daa dampuu xvmvvs yumda bid ch

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com