ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүссэнээрээ, эрх чөлөөтэй хайрла

Чөлөөт цаг  | 2016 / 02 / 14

"Хүн бүр л хайр өвтгөдөг гэдэг, гэвч энэ худлаа шүү дээ. Ганцаардал, татгалзал, хэн нэгнийг алдах нь өвтгөдөг. Хардалт, атаархал өвтгөдөг. Хүмүүс үүнийг хайртай эндүүрдэг. Харин хайр бол энэ бүх шархыг эдгээж хүнд гайхамшигтай мэдрэмжийг өгдөг. Хайр өвтгөдөггүй." -Жүжигчин Liam Neeson

 Хүссэнээрээ, эрх чөлөөтэй хайрла

“Хэн нэгнийг дэндүү их хайрлаад хэрэггүй. Дараа нь өөрөө зовдог юм.” гэж хүмүүс бие биедээ их зөвлөдөг. “Хос хоёрын аль илүү их хайртай нь илүү шаналдаг” ч гэлцэнэ. “Өөрөө хайртай биш, өөртөө хайртай хүнтэй л суу” гэж ээж нар аминчлан захина. Энэ үзэл санаа биднийг хэн нэгэнд дурлаж шаналахаараа, хэт их хайртайгаасаа боллоо хэмээн эндүүрч ахин хэн нэгэнд зүрхээ өгөхөөс эмээдэг нэгэн болгож хувиргажээ. Гэтэл хайр ихдэнэ гэж байдаг хэрэг үү? Хайр зовлон авчирдаг юм гэж үү?

Аав ээжийгээ хайрлах хайр бидэнд хэзээ ч, бүр хэзээ ч зовлон авчирч байгаагүй. Үр хүүхдээ гэх сэтгэлд ихдэнэ гэдэг ойлголт үгүй, харин ч үргэлж багадсан мэт санагдаж яавал илүү хайрлах талаар л бодогддогсон. Тэднээс болж шаналсан байлаа ч бид хайрыг лав буруутан болгож боддоггүй. Тэгвэл дурлалт хосын “хайр” ч бас ихдэхгүй, зовлонгийн шалтгаан болох учиргүй. Яагаад гэвэл энэ бүгд нэг нэгнээсээ ялгаагүй, хэн нэгэнд чадах бүхнээ зориулж, тэдний аз жаргалаар өөрийнхөө аз жаргалыг бүтээх “хайр” хэмээн ертөнцийн цорын ганц утга байлтай.

Гэтэл яагаад зөвхөн эр эмийн хайранд л “зүрх өвдөх”, “зүрх зүсэгдэх” гэж байдаг юм бэ? Хайр өөрөө гэгээн байтал, яагаад дэрээ нэвтэртэл уйлах шөнүүдийг, итгэл алдран бүхнийг үзэн ядах сэтгэлийг дагуулдаг вэ? Үгүй ээ, энэ лав хайрын үйлдсэн гэмт хэргүүд биш. Харин хэн нэгнийг өмчлөх гэсэн хүсэл, өөрийнхөөрөө байлгах гэсэн шунал, уучилж сураагүй шазруун зан, ямар нэг хор шар, бидний өөртөө хэт төвлөрсөн эго л өвтгөдөг байх.

Тэдгээрийгээ хойш тавиад, зүгээр л дотроос ундарч байгаа хайраа урагш тавиад үзвэл хэн нэгэн чамайг хэчнээн гомдоож байсан ч, хэн нэгэн чинийх биш байсан ч, хэн нэгэн чамайг нэгт биш хоёрт тавьж байсан ч, хэн нэгэн дэргэд чинь байхгүй байсан ч, энэ бүхэн огтхон ч хамаагүй болно. Эдгээрийг үл харгалзан түүнд хамгийн сайн сайхныг хүснэ, түүнийг үргэлж гэгээлгээр бодно, түүнийг аз жаргалтай болгохын төлөө хэрэгтэй үед өөрийгөө зориулахад бэлэн байна, түүнийг өмгөөлж хамгаална, түүнд итгэхээ хэзээ ч болихгүй, тэгээд түүний дэргэд байх аз завшаан таарвал өөр юуг ч үл шаардан, талархаад барамгүйгээр сэтгэл дүүрнэ.

Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлах үед зүрхэнд маань хорвоогийн хамгийн ариун, нандин, өнө мөнхийн зүйл цохилж эхэлдэг. Дотор байгаа бусад зүйлсийг үл ойшоон, зөвхөн үүнийгээ л сонсоод үзвэл, хайр хэзээ ч биднийг өвтгөдөггүй юм байна гэдэг нь мэдрэгдэх болно. Хэрвээ зовж шаналсан үедээ сэтгэлээсээ тийм “өглөгч” юуг ч мэдрэхгүй байвал, үнэндээ түүнд жинхэнээсээ хайртай байсан эсэхээ өөрөө асуу.

Хайр өөрөө хамгийн өгөөмөр зүйл. Тиймээ бид өөрийгөө өвтгөхөөс айгаад, өөр хүнд өгөх хайрандаа харамч, хязгаартай хандаж болохгүй ээ. Харин ч бага хайрлах тусам, илүү их өвдөж, энэрэнгүй бөгөөд ихээр хайрлах тусам өвдөлт үгүй болон эдгэдэг.

Зүгээр л хүссэнээрээ, эрх чөлөөтэй хайрла. Хариу бүү нэх. Өгөөд л байх нь хайрын мөн чанар юм шүү.

Чамд гэгээн хайрын баярын мэндийг хүргэе!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн найз Гоолингоо.мн-Солонгон Охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(959)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Busgui.   2016-02-15
Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хэлжээ. Браво! Хайрлана гэдэг хайрыг тань татсан "этгээдээс" хариу нэхэж, тэрэнд ял тулган, "хохирогч"-ийн дүрд тоглох биш харин зүрхнээс ундарч байгаа хайрандаа өөрөө аз жаргалтай болж, цаад хүндээ хамгийн сайн сайхныг хүсэж, шаардлагатай бол зарим талаар аль нэг зүйлээ золиосолж, эргээд түүнээсээ юу ч нэхэхгүй харин ч түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийж чадсандаа баяртай байх тийм л мэдрэмж шүү дээ...Өөрийнхөө төлөө биш түүний төлөө тэрнийгээ хайрлаж байвал энэ хайр.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com