ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 02 / 16

“Хавар боллоо ш дээ” гэсэн бодол л өнөөдөржин толгойд эргэлдээд байгаа болохоор дулаандаа бэлдэх хэд хэдэн зүйлсийг оруулж өглөө. Уншаад таалагдсанаа хэрэгжүүлээрэй.

Гоолингоо зөвлөж байна
1. “Хавар боллоо шүү, хүүхнүүд ээ”
Гадаа бага багаар дулаараад л хаврын урь мэдрэгдэж байна шүү. Цаг агаар ч хасах арван хэд рүү ороод эхлэчихсэн. Тэгэхээр бид 3,4 сарын дараа л гэхэд майк шорттойгоо хотын гудмаар явах нь. Харин чиний бие өнөөх сул булчин, целлюлит, өөхөн давхаргатай хэвээр байгаа бол одооноос эхлэх хэрэгтэй. Онлайн найз Гоолингоо нь чамд “Be One дугуйн аеробикийн студи”-г санал болгож байна. Өөрийн биеэр очиж хичээллэн хэчнээн үр дүнтэй, гоё байдгийг нь мэдсэн болохоор хэлж байгаа юм шүү. Дээр нь нэмээд чи Гоолингоо картаараа 20% хямдруулж явах боломжтой гээд боддоо, гоё байгаа биз? Шорт өмссөн үеийн булчинлаг, гуалиг өгзөг, гуя, шилбээ төсөөл дөө :-) Эндээс дэлгэрэнгүй үнийн саналыг эндээс: https://www.facebook.com/Be1cycling/photos/p.505044179657055/505044179657055/?type=3&theater
2. “Шинэ салхи салхилуул – Kodaline”
Өдөр бүр сонсдог плэйлистээ өөрчилмөөр, цоо шинэ зүйл сонсмоор байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Ирландын амьд хөгжмийн хамтлаг гэвэл ямар сонсогдож байна? Youtube.com дээрээс kodaline гэж хайгаад дуунуудыг нь сонсоод үзээрэй. Цоо шинэ агаарыг чихэнд чинь сонсгохоос гадна клипүүд нь ч үзүүштэй, сонирхолтой утга агуулгатай байдаг. High hopes, All I want, Perfect world гээд дуунууд нь надад хамгийн их таалагддаг.
3. “Чиний сонгох өнгөнүүд - Зөөлөн сарнай, цэлмэг тэнгэр”
Pantone –оос анх удаа 2 өнгийг тухайн жилийн өнгө болгон зарласан билээ. Өмнө жил Марсала буюу цайвардуу хүрэн өнгө байсан бол энэ жил зөөлөн сарнайн ягаан, цэлмэг тэнгэрийн цэнхэр гэсэн хоёр өнгийг онцлосон. Дизайнерууд энэ өнгийг загварууддаа ашиглаж, интерьер дизайнд ч зөндөө харагдаад байгаа шүү дээ. Аль хэдэн сарын өмнөөс л яг ийм цэнхэр, ягаан зүйлүүдэд татагдаад байсан чинь ийм учиртай. Хавар зуныхаа хувцасны шүүгээнд дээрх хоёр өнгийг “цацаад” өгчихөд чи гайхалтай харагдах болно.
4. “Одоо л нүүрний маскний хүчийг мэдрэх цаг”
Өнөөдөр орой гэртээ харихдаа өөртөө зориулж нүүрний маск аваад хариарай. Чийгшүүлж, тэжээл өгөх маскнууд чинь сальфеткан, шавран гээд ямар ч байж болно. Эсвэл гэрийн нөхцөлд маск хийж болох өндөг, зөгийн бал гэх мэт зүйлсийг аваад явсан ч болно. Ямартай ч дор хаяж 3 орой дарааллаж хэрэглэх хэмжээтэйг аваарай. Хуурай хаврын улирал ойртож байхад арьсандаа онцгой анхаарал тавихгүй бол болохгүй. Бас маск хэрхэн үр дүнгээ өгдгийг хараахан мэдрээгүй байгаа бол одоог л ашигла. Будгаа арилгаж, арьсаа цэвэрлэж гуужуулчихаад маскаа тавиад зааврынх нь дагуу нүүрнийхээ арьсан дээр байлгаад аваарай. Сүүлийн үед Морины тостой маск, бүтээгдэхүүнүүд эрэлттэй байна лээ. Чи ч бас туршиж үзэхэд буруудахгүй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(780)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tugu.   2016-02-28
Goolingoo kartiig yaj avah vee???

Зочин: Ok.   2016-02-16
Morinii tos gej yu ve

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com