ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гуя давсан түрийтэй гутлыг өдөр тутамдаа өмсөх 9 арга

Загвар  | 2016 / 02 / 18

Тэр ч бас элегант, ажил хэрэгч, даруухан, цэмцгэр харагдах чадвартай.
Дэлхий нийтээрээ гуя давсан түрийтэй гутланд шунан дурлаж, анх удаа энэ тренд ийм удаан үргэлжилж байна. Магадгүй чи ч бас нэг хосыг өөртөө авсан байх. Гэхдээ “хэт анхаарал татам” түүнийгээ өдөр тутамдаа өмсөх гэхээр арай тохиромжгүй, эвгүй ч юм шиг санагдаад байгаа юм биш биз? Тэгээд хааяа нэг, тухайлбал найзуудаараа “гарахдаа”, оройн цагаар, эсвэл амралтын өдрүүдээр гадуур явахдаа л өмсөж байгаа юу? Тэгвэл чи ганцаараа биш гэдгийг хэлье. Маш олон бүсгүйчүүд хараад л баймаар энэ гоёмсог гутлаа дандаа өмсөж чаддаггүй.

Гуя давсан түрийтэй гутлыг өдөр тутамдаа өмсөх 9 арга

Гуя давсан түрийтэй өндөр өсгийт эмэгтэй хүний хөлийг тодотгож, маш секси харагдуулдаг учраас жаахан хазгай гишгэхэд “хөөрхөн хүүхэн”-ий категори луу хальтирч орох гээд байдаг. Гэхдээ зөв өмсөж чадвал тэр чиний чухал хурлыг, анхны болзоог, аав ээжтэй нь уулзах өдрийг, ажлын ярилцлагыг баллахгүйгээр, хувцаслалтыг чинь тансаг болгож чадна. Зөвхөн бариу, богинохон хувцсан дээр өмсөх гэлгүй дараах 9 аргыг туршаад үзээрэй.

1. Эмэгтэйлэг, энхрий, торон даашинзыг секси хос гуталтайгаа хослуулахаасаа бүү эмээ. Төсөөлж байгаагаас чинь илүү сайхан зохицно. Харин дээгүүр нь нэхмэл урт цамц, блейзер, савхин хүрэм, хиймэл үслэг эдлэл гээд юу ч өмсөж болно.
Зураг: Lovely Peppa
2. Түрийнийх нь дээгүүр гуя цухуйхгүй ч байж болно. Өвдөг шүргэсэн урт юбка өмсвөл юбка чинь хувцаслалтын гол дүр болж хувирна. Ингэж хувцаслах тохиолдолд гутал чинь өндөр нарийхан өсгийтэй байх хэрэгтэй шүү. Үгүй бол намхан, богино хөлтэй харагдах аюултай.
Зураг: Fashion Agony.
3. Хэрвээ чи нарийхан, урт хөлтэй бол гуя давсан түрийтэй гутлыг өмсөх хамгийн минималист бөгөөд цэвэрхэн аргыг турших боломжтой. Энэ бол скинни жийнс.
Зураг: Victoria Tornegren
4. Том нэхээстэй ноосон цамц, илгэн мини юбкан дээр сул пальто өмсвөл хэнд ч “ил задгай” сэтгэгдэл төрүүлэхгүйгээр гуталныхаа давуу талыг ашиглаж болно.
Зураг: The Golden Diamonds
5. Дээрх бүх арга бүтэлгүйтвэл, чи өөртөө байгаа хамгийн битүү хувцаснууд дээр ч гутлаа өмсөх боломжтой гэдгээ санаарай. Ханцуйтай цамц, дээшээ энгэр, урт юбка...
Зураг: Ohh Couture.
6. Чи загварлаг, тачаангуй хоёрыг хослуулмаар байгаа юм биз дээ? Гуталныхаа секси шинж чанарыг богинохон бөгөөд металл оруулгатай юбкаар “мялааж”, харин тэнцвэртэй болгохын тулд дээгүүр нь захтайноосон цамц өмсөөрэй. Бүгд хар өнгөтэй байвал янзтай.
Зураг: Viva Luxury
7. Гуя давсан гутал хэт бариу ч биш, хэт сул ч биш байвал зүгээр байдаг. Харин өнгөний хувьд заавал хар биш, улаан хамбан, цагаан саарал, гүн ногоон зэрэг дээдсийн өнгөтэй ч байж болно гэдгийг санаарай. Тийм өвөрмөц өнгийг сонговол гутлаа ямар ч хувцсан дээр өмссөн эмэгтэйлэг, эрхэмсэг харагдаж чадна.
Зураг: Margo & Me
8. Гутал маань хангалттай анхаарал татам учраас дээгүүр нь хэт сүртэй акссесуар, гоёл чимэг хэрэггүй байдаг. Харин өөр өөрийн онцлогтой, жишээ нь урт оноо бүхий хормойтой ноосон цамц, давхар юбкатай хослуулан өмсвөл хичээгээгүй мөртлөө маш загварлаг, өвөрмөц харагдах болно.
Зураг: Kayture
9. Гэхдээ гуя давсан түрийтэй гутлаа бусад бүх хувцасны хүчийг сулруулахыг бүү зөвшөөр. Гуталныхаа мөн чанараас эрс тэс ялгарах шулуун юбка, спортлог бомбер хүрэм, гоёмсог нарны шил зэрэгтэй хослуулах юм бол харин ч илүү загварлаг, цогц төрхийг бүтээх боломжтой.
Зураг: The Haute Pursuit
Чи гуя давсан түрийтэй гутлаа яаж өмсөх дуртай вэ?
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(503)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: A.   2016-03-13
manaihaan soyoltoi bolovson baij odor bur huvisan oorchlogdoj bgaa uls orontoigoo hol niiluulen alhval yajiin 155cm ondortei hun omsoj bolohgui geed zaagaad ogchihjuu harin ch tohiruulj omsoj chadval hol iluu urt ondor uym shig haragdana....harin zorigtoi tachaangui hun l omsoh uym bnadaa keke....hulchgaruud ni horsoj zevuutseed tsaashaa omsson negniigee haraad ataarhaad yavjiihan l dee keke

Зочин: n.   2016-03-05
het nabhan, 155cm undurtei bol ineedem boldog xaxa

Зочин: ch-d.   2016-02-22
yanhnuud l iim gudamjnii gutal omsdog genuu? ? ? chamaig hezee huduunuus orj irsniig chin medehgui yum gehdee ene bol suuliin ueiin trend gutal shuu. ym medehgui bol amaa hamhiad bj baiwal taarna sht. ene aldartai stylist, blogger huuhnuud tgd bugd yanhan uu te? bitgii ineed hurgeed bgarai.

Зочин: ch.   2016-02-22
Europe d yanhnuud l "gudamjnii" iim gutal omsdog

Зочин: Minimi.   2016-02-18
ene gutliig awmaar bolchloo bur 😘🙏🏻😍

Зочин: dolgion.   2016-02-18
yaraltai ene gutaliig olj awii. mash taalagdaj bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com