ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

35+ :Үс засалтынхаа тал дээр анхаарах 6 зүйл

Гоо сайхан  | 2016 / 02 / 18

35-аас дээш насны бүсгүйчүүд бид юу юугүй “а***й” төрхөндөө орчихмооргүй л байна. Гэхдээ бас годогносон жаахан охин шиг харагдахыг хүсэхгүй байна. Насандаа тохирсон намбалаг боловч залуулаг, дур булаам үсний засалттай болохын тулд дараах цөөн зөвлөгөөг бодолцож үзээрэй.

35+ :Үс засалтынхаа тал дээр анхаарах 6 зүйл
1. “Ээж” тайралт хийлгэх хэрэггүй
Чи магадгүй хэд хэдэн хүүхдийн ээж болсон байх л даа. Гэхдээ тэглээ гээд заавал “ээж” тайралт хийлгэх ёстой гэж үү? Халимаг, хагас халимаг, богинохон буржгар зэрэг үс засалтаас зайлсхийгээрэй. Дараа нь богиносгох боломж зөндөө олдоно. Тиймээс аль болох уртавтар, залуухан засалттай хэвээр нь үлдээ.
2. Мэдээж урт нүүртэй бүсгүйчүүдэд богино засалт нь хэдэн ч настайд зохино. Харин бусад ямар ч төрлийн нүүртэй, 35-аас дээш насны бүсгүйчүүд шаталсан урт үсээр гангараарай.
3. Зөөлөн, байгалийн өнгийг сонгож будуул
20-иод настай байхад цэнхэр, ногоон, ягаан үс, зэвхий шар өнгө сайхан л зохидог байлаа. Харин 35-аас дээш насанд энэ өнгө хэтэрхий хуурамч, хямд, хөгшин харагдах аюултай. Түүний оронд байгалийн, дулаан өнгийг сонгож будуулвал илүү залуу харагдуулахаас гадна царайны өнгийг гэрэлтүүлэх болно.
4. Бараан бор, бор, хүрэн, самарны хүрэн, улаан хүрэн зэрэг өнгөнөөс өөрийнхөө арьсны тононд тохирохыг сонго.
5. Гөлчийтөл нь шууж болохгүй
20-иод насандаа ингэж боохоор цоглог, залуухан харагддаг байсан бол одоономын санч эгч шиг эсвэл “Ийм нэгэн явдал”-ын “мангаа” шиг л харагдах болно. Бүх яс, бүх үрчлээгээ ил гаргахыг хүсэхгүй байга биз дээ?
6. Тиймээс хоёр хажуу талаар нь багахан үс гаргаж, нүүрнийхээ хэлбэрийг “зөөлрүүлээрэй”. Мөн үсний угийг хэт өндөрсгөж босгохоос ч зайлсхийх хэрэгтэй. Тэгвэл даруй 10 насаар хөгширч харагдах болно.
7. Өөрөө өөрийгөө загварчилдаг засалт хийлгэ
Энэ насанд янз бүрийн тренди, “төвөгтэй”, байнга янзлах шаардлагатай үс засалтаас холуур байж, угаагаад сэнсдэхэд л өөрөө гоёмсог хэлбэрт орчихдог энгийн засалтыг хийлгэсэн нь дээр.
8. Ямар ч тохиолдолд тэр чигтээ тэгш биш аль болох шаталсан, төрөлхийн долгионд чинь тааруулж зассан засалтыг сонгоход аюулгүй. Учир нь тэгшхэн тайралт хөдөлгөөнгүй, “модон” харагддаг бол шаталж уусгасан засалт “амьд” харагддаг.
9. Үсээ гельдэх, лакдахаас зайлсхий
Дээр дурдсанчлан “хөдөлгөөнгүй” үс хүнийг хэт ёсорхуу, хиймэл бөгөөд хөгшин харагдуулдаг талтай. Тиймээс үсээ гельдэх юм уу, буржийлгаад лак цацах хэрэггүй. Үсэндээ өөрийнхөө аясаар хөвсөлзөн хөдлөх боломжийг олгоорой.
10. Хэт шулуун үс!
Энэ насанд хэт шулуун үс чиний царайг “унжгар”, уйтгартай, гунигтай харагдуулах болно. Ядаж насны нөлөөгөөр үс шингэрч, шалчийсан байгааг ч хэлэх үү?
11. Жаахан ч болов өргөсөн, долгиолсон эффект оруулж өгөөрэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(948)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com