ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Хонхон ханцуй

Ажил & Мөнгө  | 2016 / 02 / 22

Загварын трендүүд үргэлж бие биеэсээ улбаалан үргэлжилж, шинээр мандаж байдаг. 70-аад оны трапецан өмдний трендийг дагаад тэр үеийн нимгэн бохо даашинз, дэрвэгэр ханцуйтай цамц ч бас эргээд хүрээд ирлээ. Ажилдаа өмсөхөд тохиромжтой, шинэ ээлжийн хувцас авахаар зэхэж байвал хонхон ханцуйнд “боломж олгоод” үзээрэй.

Ажилдаа юу өмсөх вэ: Хонхон ханцуй
1. Блогчид, загварын одууд сүүлийн үед “Хэн хамгийн том ханцуйны эзэн бэ?” гэдэг уралдаанд орж байгаа юм шиг л, бүгд хормой шиг нүсэр ханцуйгаар гангарч, өөрийнхөө эрх чөлөөт стилийг илэрхийлдэг болсон.
2. Өдөр тутмын хувцаслалтан дунд хар, улаан зэрэг бусад өнгөнөөс илүү цагаан өнгийн, дэрвэгэр ханцуйтай цамцнууд илүү өргөн өмсөгдөж байна. Ийм цамцыг шулуун, скинни, брюкэн, жийнсэн, даавуун гээд ямар л бол ямар өмдөн дээр хослуулж өмсөж болдгоороо давуу талтай.
3. Хонхон ханцуйнууд бүгд ижилхэн юм шиг харагдавч, хэлбэр, хэмжээ, гарын аль хэсгээс эхэлсэн зэргээрээ олон төрөлтэй. Гэхдээ аль ч төрөл нь хувцаслалтын гол цөм болж, эмэгтэйлэг бөгөөд хиппи уур амьсгалыг оруулах болно.
4. Хонхон ханцуйтай цамцны хамгийн их алдаршиж байгаа загвар нь энэ юм. Тохойноос эхэлсэн, бөмбөгөр биш шулуувтар урт трапецан ханцуйтай, цээж хэсгээрээ ч бас бариу биш трапецан хэлбэртэй цамц.
5. Трапец+Трапец
Энэ трендийг ажилдаа өмсөхдөө хоёр трапецийг хослуулахаасаа бүү эмээгээрэй. Харин ч илүү бохо, либерал харагдах болно.
6. Даашинз+Намхан гутал
Харин трапецан ханцуйтай даашинз өмсөхөөр шийдсэн бол доор нь туфлинээс илүү богино түрийтэй намхан гутал зохицож, трендийн мөн чанар болох 70-аад оны уур амьсгалыг оруулна гэдгийг санаарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(421)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com