ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 02 / 23

Энэ долоо хоногт чамайг ямар ямар сонирхолтой зүйлс, шинэлэг өөрчлөлтүүд хүлээж байгаа бол? Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Ой тогтоолт хэмээх ертөнцөөр аялах Бямба гараг
“-Танд утасны дугаар, дансны дугаар, код зэрэг тоотой холбоотой мэдээллийг санахад хэцүү байна уу?
-Та танилцсан хүнийхээ нэр, зүс царайг эргэн санахгүй байна уу?
-Танд англи хэлний үг цээжлэхэд хэцүү байна уу?” гэсэн тайлбарыг зохион байгуулагчид нь дэлгэрэнгүй хэсэгтээ бичжээ. Үнэхээр бидний өдөр тутмын амьдралд ийм асуудлууд үргэлж тохиолддог. Бүгд биш юмаа гэхэд нэг нь нэг нь ч гэсэн чамд танил сонсогдож байгаа байх. Ой тогтоолтын сонирхолтой аргачлал, техник, мэдээ мэдээлэл, тэмцээн, үзүүлбэрийг багтаасан 11-16 цагийн хооронд үргэлжлэх бүтэн өдрийн үйл ажиллагаа энэ Бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд болох юм байна. Унших төдийд л сонирхолтой санагдаж, очиж үзмээр бодогдлоо чи ч гэсэн хүсэж байвал дэлгэрэнгүй мэдээллийг 9526-8835, 8903-1339 дугааруудаас авч бүртгүүлээрэй. Төлбөр нь 8000₮ гэсэн.
https://www.facebook.com/events/502541376585974/
2. “Гэр бүлийн 7 хоног”
Энэ 7 хоногийг ийм нэртэй болго. Чи гэр бүл зохиосон, ганц бие, найз залуутай аль ч байлаа гэсэн өөрийнхөө харъялагдаж байгаа тэр гэр бүлийнхэндээ энэ 7 хоногийг зориулаарай. Ажлаа тарчихаад багахан дэлгүүр хэсэж бүгдэд нь бэлэг ав, өглөө эртлэн босоод шинэлэг өглөөний цай бэлтгэж өг (чи байнга хийдэг байсан ч хамаагүй), амралтын өдрөөр хамтдаа салхинд гарахаар төлөвлө, ээжтэйгээ хамт дэлгүүр хэс, аавтайгаа хамт балет үз, нөхөртэйгөө романтик үдшийг өнгөрүүлж анхны учралаа эргэн сана бас хүүхдүүдийнхээ гуйсан бүхэнд за гэж хэл. Тэднийг л баярлуулах бол юу ч байж болно. Яагаад болохгүй гэж? Энгийн өдрийг гайхамшиг болгоход чинь тусална гэж итгэж байна. Тэгээд фэйсбүүк, инстаграмдаа тэр талаарх сэтгэгдлээ хуваалцаж пост оруулаарай. Аз жаргалыг хуваалцаж байж арвижина шүү дээ.
3. Хөргөгчний үнэр дарагч
Цагаан сарын дараа ч бай үгүй ч бай хөргөгчид удаан хадгалсан хүнсний бүтээгдэхүүн байж л байдаг. Зарим нь бүр хөргөгчид байгаа хэрнээ муудчихдаг. Аргагүй шүү дээ, анзаарахгүй, гаргахгүй нэг газарт нь хэчнээн удаан хугацаагаар байлгаад байгаа юм чинь. Харин эдгээрээс үүдсэн хөргөгчний эвгүй үнэрийг хүнсний соод ашиглан арилгаарай. Эхлээд хөргөгчөө сайтар цэвэрлэж, хүнснүүдээ буцааж өрөхдөө нэг тавиурыг нь хоосон орхиорой. Тэндээ уут дэвсэж байгаад соодоо асгаад хөргөгчиндөө байлга. Ингээд хэд хоногийн дараа эвгүй үнэр нь арилах болно. Цаашид хүнсний соодны амыг онгойлгоод хөргөгчиндөө байлгаад байвал эвгүй үнэр тархахгүй.
4. Орныхоо байрлалыг өөрчил
Ажлаа тарчихсан уу? Тэгвэл гэртээ очиж хувцсаа сольчихоод хамгийн түрүүнд орныхоо байрлалыг өөрчлөөрэй. Зайг сайн ашигласан ухаалаг маягаар тавих гэж хичээх ч хэрэггүй. Зүгээр л одоо байсных нь эсрэг талд эсвэл өрөөнийхөө голд авчирчихсан ч болно. Хамгийн гол нь өглөө чи огт өөр газар байгаа мэтээр сэрэх юм. Залхуурах хэрэггүй дээ, найз минь. Өглөөний өөрийгөө төсөөлж байгаад л гялс амжуулчих. Хэрвээ ор чинь байрнаасаа хөдлөх боломжгүй бол байнга унтдагийнхаа эсрэг тийш хараад унтаарай. Маргааш чи надад талархах болно оо.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(486)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com