ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Эрүүл мэнд  | 2016 / 03 / 01

Энэ хаврыг угтах долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлэхгүй бол болохгүй. Өөрөө өөрийгөө урам зоригтой байлгаж, үргэлж урагш тэмүүлэх нь чухал шүү дээ. Тэгэхээр энэ долоо хоногт эдгээрийг онлайн найз Гоолингоо нь чамд зөвлөж байна:

Гоолингоо зөвлөж байна
1. Тэтгэлэгтэй холбоотой мэдээллүүдээс хоцрохгүй байхын тулд...
Гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцахыг хүсэж байгаа бүх бүсгүйчүүдэд “Scholarships for Mongolians” фэйсбүүк группт нэгдэхийг Гоолингоо нь зөвлөж байна. Америк, Япон, Унгар, Солонгос, Шинэ Зеланд, Хятад, Франц, Англи гээд л бүхий л улсуудын их дээд сургуулиас зарлагдаж буй бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг түрүүлж олж авсан хүмүүс нь бусадтайгаа хуваалцдаг юм. Чи энэ группт элссэнээр бидний эргэн тойронд боломжууд маш их байгааг олж харах болно.
Группын холбоос: https://www.facebook.com/groups/187860724913791/
2. Жирэмсэн, хөхүүл ээжүүдийг энэ “Март 8” – аар ингэж баярлуулаарай
Жирэмсэн болоод хөхүүл, жирэмсний амралтаа аваад гэртээ сууж байгаа ээжүүдэд санаа зовох зүйл мундахгүй. Арьсны язралт, төрсний дараах гэдэс, үр хүүхэд, өдөр тутмын амьдралын асуудлууд гээд л. Энэ асуудлыг шийдэхэд нь туслаж чадах “Happy Mommy” хэмээх шинэхэн салонд үйлчлүүлэх эрхийн бичгээр тэднийг баярлуулахыг Гоолингоо санал болгож байна. Жишээ нь: тэдний төрсний дараа гэдэс арилгах “Жаму” массажыг амаржсанаас 40 хоногийн дотор хийлгэвэл илүү үр дүнтэй ба 10 удаагийн массажны дараа илт мэдрэгдэхүйц гэдэс татардаг байна. Мөн хоргүй будгаар маникюр, педикюр хийж, энгийн болон жирэмсний вакс хийнэ гэсэн. Хамгийн гоё нь хүүхэд харах үйлчилгээтэй болохоор харах хүн олох гэлгүй аваад ирэх эсвэл гэртээ дуудан хийлгэж ч болох юм. Нээлтийн баяраа тохиолдуулан массажны багц 5-аас дээш тоотойгоор авсан эхний 20 хүнд жилийн турш салоноор 30% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх, дараагийн 20 хүнд 10% хөнгөлөлтийн карт бэлэглэх юм билээ. 50,000₮, 100,000₮ - ний эрхийн бичгээс нь аваад эхнэр, ээж, эгч, найздаа бэлэглэж алжаалыг нь тайлаарай.
Тэдэнтэй нэгдэхийг хүсвэл: https://www.facebook.com/HAPPY.MOMMY.SALON/?fref=ts
3. Чи кофенд сонирхолтой юу?
Зүгээр нэг уух дуртай биш кофе, кофений соёлыг сонирхдог, кафе нээхээр төлөвлөж байгаа бол энэ долоо хоногийн Бямба гараг буюу 3 сарын 5-нд Улаанбаатарт анх удаа болох гэж байгаа “Кофе Фест 2016” – д оролцоорой. Тус чуулган дээр АНУ-с кофены 3 мэргэжилтэн ирж хэрэгцээтэй, сонирхолтой илтгэлүүд тавина гэсэн. Мөн Улаанбаатар дахь томоохон кофе шопуудын ихэнх нь оролцох болохоор тэдний кофе, кофены буурцаг болон цайны төрлүүд, кофег нэрэхэд хэрэглэгддэг хэрэгслүүд гэх мэт олон зүйлсийг нэг дороос үзэж сонирхон, асууж лавлах, худалдан авах боломжтой ажээ. Миний бодлоор тэнд жинхэнэ кофечид цугларах байх. Тэгэхээр сонирхол, хобби нэгтэй хүмүүстэй танилцаж, бизнесээ эхлүүлэх туршлага олж авах боломж мөн. Энэ чуулган нь өглөө 09:30 – 15:30 –ын хооронд үргэлжлэх ба үнэ төлбөргүй гэсэн.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: https://www.facebook.com/events/1295892683770784/
4. Хаврын эхэн сар – Сонгодог жүжгийн сар
3 сарын 4 буюу Баасан гарагаас эхлээд “Ромео Жулльета” , “Кихот ноён”, “Гамлет”, “Эдип хаан”, “Нора” гэх мэт сонгодог жүжгүүд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа хуваарийн дагуу тоглогдохоор болжээ. Хамгийн гоё нь багц тасалбар хөнгөлөлттэй үнээр худалдаалагдаж байгаа багцаар нь аваад 3 сарын турш сонгодог жүжгээр амьсгалах боломжтой юм байна. Хосуудын болзоонд яг л тохирохоор байгаа биз? Жүжиг бүр өөрийн гэсэн сонирхолтой, бодож тунгаамаар санаатай тул үзсэнийхээ дараа өөр өөрсдийн өнцгөөс санал бодлоо солилцож бие биенээ таньж мэдэхэд ч тустай. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/1951648858394399/
Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(974)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com