ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 03 / 07

Энэ долоо хоногт чамайг ямар ямар сонирхолтой зүйлс, шинэлэг өөрчлөлтүүд хүлээж байгаа бол? Үргэлжлүүлээд уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Мартын бялуугаа бэлдэж амжсан уу?
Ээждээ, эгчдээ, эмээдээ барьж очих баярын бялуугаа хаанаас авах гэж байгаа вэ? HG Foods - Yummy Bakery -ийн зүгээс сарнайн баглаа мэт загвартай энэ гоёмсог сагстай бялууг гаргаж байгаа юм байна. 99106622, 99105622 дугаарууд руу залгаад захиалгаа өгчихөд хот дотор хүргүүлээд авах боломжтой юм байна. Амар байгаа биз?
Энэ фэйсбүүк хуудас нь: https://www.facebook.com/HG-Foods-1634847810110840/?fref=ts
2. Зурж сурах хүсэл дотор чинь байсаар байдаг уу?
Эсвэл чи зүгээр л шинэ зүйл туршиж, сурч мэдэхийг хүсэж байж ч болно. Ямартай ч онлайн найз Гоолингоо нь чамд “Sketch café” нэртэй зурах чадвараа хөгжүүлэх сургалтыг санал болгож байна. Тухтай кофе шопд, дуртай кофегоо уунгаа багш нартайгаа хамт ширээ тойрж суугаад л зураад байна. Зурж чаддаггүй гэж өөрийгөө голох хэрэггүй бөгөөд, анхан шатны техникээс нь эхлээд заадаг гэсэн. Ижил сонирхолтой найз нөхөдтэй ч болох боломж шиг санагпаад бүр нэг сонирхол татаад байгаа юм даа. 2 цагийн урттайгаар 16 удаа орох 1 сарын хичээлийн төлбөр 150,000₮ гэсэн. Дэлгэрэнгүйг 88019663 дугаараар эсвэл “Sketch café” нэртэй фэйсбүүк хуудсаар холбогдож асуугаарай.
3. Дэрлэж, дээр нь суухаас ч хайран, үзэсгэлэнтэй дэр
Сүүлийн үед буйдан, сандал, ороо янз бүрийн зураг, хээтэй дэрээр чимэглэдэг болоод байгаа шүү дээ. Гэрийнхээ өнгө төрхөд нийцсэн, шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэхэд дэрнүүд бидэнд маш ихээр тусалж байгаа. Харин би саяхан фэйсбүүк гүйлгэж байгаад хамгийн үзэсгэлэнтэй дэрийг олж харсан юм. Дээрээ хонин холбоогоор хатгаж, товч шилбээр хатгасан гоёотой бөгөөд хамгийн гоё Гоолингоолог өнгөтэй байсан юм. Хайж үзтэл тэр дэрийг “Ankh Design”- ийхан урласан ажээ. Тэднийх дэрнээс гадна орны бүтээлэг, хөшиг гээд гэрийн уур амьсгалыг бүрдүүлэх томоохон зүйлсийг өөрсдийн загвараар урладаг юм байна. Шуудхан л Хан бүргэдэй их дэлгүүрийн зүүн талд байдаг дэлгүүрт нь очиж үзээд өөрт таалагдсаныгаа авмаар, бүр томыг захиалмаар санагдсан. Чи ч гэсэн хараад аваарай. “Ankh Design” нэртэй фэйсбүүк хуудас байгаа шүү.
4. Пүрэв гарагийн 6:30 цагт Blue Sky дээр бэлэн байж чадах уу?
Учир нь тэнд 19 дэх удаагийн “Өглөөний уулзалт” болох ба Дэйл Карнеги Трэйнинг Монголын захирал Б.Энхболд “Амжилт ба түүнийг тодорхойлох нь” сэдвээр яриа өрнүүлэх юм. Тэр өдөр буюу энэ долоо хоногийн Пүрэв гарагийн өглөө орноосоо эрт өндийгөөд энэ уулзалтад заавал очоорой. Ажлын өдрийг эрт эхлүүлж, сонирхолтой зүйлс олж сонсч болох олон талаар ашигтай уулзалт болохоор байгаа биз дээ? Бас тэр өдөр энэ долоо хоногийн хамгийн үр бүтээлтэй өдөр чинь байна гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь урьдчилж бүртгүүлж, 15000₮ -ний төлбөрийг нь төлөөд оролцох юм билээ шүү. Эхний 40 хүн л хамрагдах болохоор аль болох эрт бүртгүүлээрэй. 99231785 дугаараас болон https://www.facebook.com/events/237569476579946/ энэ фэйсбүүк эвэнтээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(497)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com